Monday 14 March 2022

Уйлав

 Саяны хагас бүтнээр нэг нохой маань өвдөөд гүйлгээд, унтаж чадахгүй бөөн юм болоод баахан эмнэлэг домнолог гэж явж байж арай гайгүй болгож авав. Бүх л юмыг нь үзүүлж харуулав, яг юунаас болсон яасан ийснийг мэдсэнгүй. Шинжилгээ зүйл бүгд зүгээр гэж гарсан. 

Өнөөдөр нэг бүсгүй ирж гэрийг маань гоё болгож өгөх юм, зарахын тулд гоё болгочоод зураг хөргий нь авахуулаад веб дээр тавих байхгүй юу. Тэгсэн тэр нөхөр нохойнд тйим ч дуртай биш гэсэн учраас хоёр гөлгөө цэцэрлэгт нь өгчөөд ирлээ. 

Очиж явах замдаа гээгэнт асгартал уйлав, стрессдээд байсийн ойрдоо тэгээд нэг цэлмэж авах шиг боллоо. 

Бодоод байхнээ би чинь ойрд уйлж унжиж дуулаагүй, жаахан дутуу уйлчих шиг боллоо гэхгүй юу хэхэ. Ээжийн биеийг муу байхад аягүй их уйлдаг байсий ш дээ. Өнгөрснийх нь дараа  бас зүв зүгээр сууж байгаал уйлаад салахгүй, хажуу хавиргын хөршүүд энэ муухай дуутай юм чинь гэж боддог байсан байх, бахрейнд амьдардаг байхад. 

Сая машинд уйлсан чинь нөгөө муу хоёр нь дагаж гийнаад гурвуулаа улилдсан хаха. Надаар нэг иймэрхүү. 


3 comments:

  1. хахах би бас зүгээр сууж байгаад Жанцанноров Цагаан суваргыг сонсоод уйлав энэ чинь одоо гэрээ аав ээж ах дүүсээ их санажээ

    ReplyDelete
  2. Уйлах зүгээр шүү. Сэтгэл онгойдог шиг санагддаг.
    Нохойнууд нь хөөрхөн юм бэ? Дагаж гийнаад байхдаа яахав дээ? ккк.
    Гэхдээ би өөрөө амьтан тэжээж чадахааргүй хүн. Хэ хэ.

    ReplyDelete
  3. Зөвлөгөө өгөөч.
    Манай найзын нохой нь хавдартай гэж оношлогдоод хагалгаанд орсон юм. Тэгээд ердөө сар амьдрах байх гэж эмч нь хэлсэн гээд унжийсан хүн явдаг болсон. Амьтан тэжээж үзээгүй болохоор яаж сэтгэл санаагаар дэмжих үү? Дэмжиж чаддаггүй юмаа гэхэд юу гэж хэлэхээ ч үнэндээ мэдэхгүй юм. Яавал дээр үү?

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...