Ингээд олон дахин хэрэгтэй хэрэггүй юм бичээд байвал яаж байна гээд байхгүй юу. Ажил тарах дөхөөд би сая нэг хурлаас гараад орж ирж байгаан, миний хийсэн ажлыг нээрээ энэ манай бүдүүнээ харин өө тийн би хийсийн гээл ярьж өгдөг гэнээ, гүү тэгээд олон хүний дунд гүү ш дээ би эхний дезайныг нь гаргаад чамд өгөөз дээ гээд байлтай нь биш гацаж гайхаж сууж байгаал гараад ирлээ...
Манайд нэг далангийн иженер байдаг юм, тэр маань ажлын хуваарь шог байна нэг бол цалингаа нэмүүлнэ эсвэл роостероо өөрчилмөөр байна ингэнээ. За би менежерт уламжилаяаа л гэлээ, надад ямар тэр талын эрх мэдэл байх биш, энэ гэхдээ 3 долоо хоног гэр бүлээсээ хол амьдрадаг болохоор мань хүн бас жаахан ядраад байгаа боловуу гэж би хараад л байгааен.
Уг нь ажилдаа аягүй сайн, надад их дэмтэй энд олон жил ажиласан болохоор зөндөө их юм мэднээ. Гээд бас таалагдахгүй байгаа бол өөрчлөлт шинэчилэлт хийх хэрэгтэй л дээ.
Би бол компанийг бодохоос өмнө өөрийгөө л бод гэж хэлсэн. Хэнийг ч орлуулж болдог хорвоо шүү ер нь бол, сайн муу нь юу юм гэхээс гэхдээ л нэг хүн явлаа гээд тухайн компанийн ажил нурж унадаггүй л байхгүй юу.
Эхнэр хүүхдүүд нь Австралид амьдардаг болохоор бас манай шархүү шиг нисэж ирээд нисэж явна. Тэр эхнэр бол бас л мундаг байгаа биз, хоёрын хоёр хүүхэд асраад аваад явчиж байгаан, би ганц биеэ заримдаа авч явж чадахгүй шоколадаар аргадаж амьдарч байна ш дээ жишээ нь өнөөдөр...
Энэ нөхөр явчихвал манай бүдүүнээ нэг л сайн туслахгүй л байх. Менежертээ хэлж байгаад гайгүй геологич олж авна даа тэрэндээ хүрэхээр бол.
Би хуримын өмнө эндээс 7 сар гэхэд гарна гээд төлөвлөсөн байсан болохоор энэ бүдүүнээг ерөөсөө тоодоггүй байлаа л даа гаргаад байгаа тэнэг аашнуудыг нь, харин даргатайгаа яриад дахиад 1 жил ажилланаа гэцэн болохоор одоо нэг нартай өдөр энэ бүдүүнээтэй халз тулна даа гэж халгаад л сууж байна. Тэгэхгүй бол миний үлдсэн жилийн хугацаа их л ядаргаатай өнгөрөх шүү дээ. Би ингэж хэрэггүй хүмүүсийн үйлдлийн өмнөөс стресстэх бол шаардлага байхгүй тийм учраас хэлээд орхие. Үнэхээр санаандгүй байнга миний эсрэг юм хийгээд байдаг байж болох л юм.. Хаха арай ч тийм мэдрэлгүй ч юм гэж юу байхав, мэдээд л байгаа байх.
Манай хүн надад тэгж зөвлөдийн Менежер хүмүүс ийм таагүй зүйлүүдийг ярьдаг ойлогуулдаг байх хэрэгтэй. Менежер хүн бол хүмүүсийн найз байх шаардлагагүй сайн удирдагч дэмжигч, түшиг тулгуур л байх хэрэгтэй гэдэг юм. Хаха би бол зассс гээд тойроод явцан байж мэдэх л нөхөр...
Monday, 9 April 2018
Аашмаа
Ёоох энэ гадаа тэнгэр бүрхээд цахилгаан цахиж бороо хувингаар цутгаж буй мэт асгараад салхины хэмжээ цагт 65 км хүрч ширүүсээд гарч ороход хаалга үүд саваад ядаж байхад манай уурхайн хамаг шороо нь нүүр нүдгүй ирж балбаад...
Ингээд байгаль дэлхий учраа олохоо байгаад аашмаатахаар нөгөө царай муутай бор хүүхэн чинь дагаад нармайгаад хамаг эрч хүчээ салхинд тавиад туучих юм аа...
Сэтгэлээ жаахан сэргээе юү гэж бодоод хоолны газраас ганц шоколад аваад гараад ирсэн нөгөөхийгөө арай л салхинд тавиад тууцангүй.
Дээрээс нь нөгөө му флу вакцин чинь хөндүүрлээд зүүн гар даагддаггүй ээ. Чамайг даа яахав.
Тэгэхээр нь оофис хэсч ажлын ганц хоёр хүнтэй бав бав хийлээ.
Өглөөгүүр үнэн цоглог байсиймаа, ажлаа тараад гэр лүүгээ давхиад 6 кмийг дрээдмилл дээрээ гүйгээд этэр гээд бүхэл бүтэн 24 цагийн төлөвлөгөө гаргасан байсан, одоо бол ийм салхитайд машин барьж хол явмааргүй байна, уурхайн байранд очиж унтана, өчигдөр барьж авсан номоо уншина, вакцин хийлгэсэн тул гүйхгүй тээд шал далий юм бодооод л сууж байна.
Өнөөдрийн тэнгэр бид хоёрын ааш үл олдох нь дээ. Маргааш болноо Золбоо, тэнгэр цэлмэнээ Золбоо, Сар гарнаа Золбоо...

Флу вакцинаа хийлгэлээ.
Өө тийн, Манай ажлын сувилагч бүсгүй хийж байгааен. Ёооё эндэхийн энэ эмч сувилагч нар үнэн хайнгаа. Бээлий мээлий өмсөхгүй, спирт мспирт байхгүй харин шууд дайрдаг гэжий ш дээ. Тэгэхээр нь би бас спиртээ мартаагүй биз гэж илүү үгэлж байж сануулж байгаан.
Анх ирчихээд нэг эмнэлэгт очиж үзүүлээд тэгээд цусны шинжилгээ өг гээд очсон чинь нэг сувилагч аймаар муухай гартай, хумс хуруу гэж авах юмгүйн байж бээлий өмсөхгүй чичирсээр байгаад авчиж байгаам даа. Ёооё, тэрнээс хойш энд эмнэлэгт нь сүжиггүй болсон.
За эхнээсээ эхлээд далийгаад явчлаа шүү энэ хааяа ингээд гарчиг олоод тавихаар хадуураад шал өөр юм бичээд явчих юм.
Тэгсэн нээрээ вакцинаа хийлгэсэн. Би 2 жилийн өмнө нэг хийлгэсийн, тэгээд дараа нь хийлгээгүй байж байгаад энэ жил ер нь хийлгэчие гэж бодоол хийлгэчлээ. Хамгаалж чадаж байвал сайн байх гэж бодоод.
Аа тэгээд бас тариагаа хийчихээд чихрээр дайлаад байна аа бас, чихрийг нь аваад л гараад ирсэн. Ер нь бол үнэгүй юманд нугасгүй. Хаха, Ялангуяа чихэр байвал.
Ажил ойрдоо их л байх шинжтэй, маргааш эндэхийн мэргэжлийн хяналтын 2 хүнтэй хуралай, тэр нь миний амьдардаг хотод болохын. 12 гэж эндээсээ гарч давхиал 3аас хуралдаа орчоол 5 гээл тарах биз эртхэн гэртээ харина гээд бодохоор бас баярлаад д байгаа.
Саяхан бас тэр хотод нэг онцгүй хэрэг гарсан байнаа. Саяхан ч гэж сая хагассайны өглөө шүү дээ. Яг аль дүүрэгт гарсныг нь сайн анзаарсангүй, нэг эмэгтэй гэртээ охинтойгоо хоёулхнаа байж байхад нь өглөө 7 цагийн орчим хорь гаруй насны залуу гэрт нь ороод охиныг нь зодоод ээжийг нь хүчиндсэн байх юм.
Мэдээ уншчаад айгаад өчигдөр эндээ хоносоон. Нөгөө ялаа шумуул амьтан дэвхрэгнээс айгаад энд хонож чаддаггүй хүн чинь бүр харин дуртай хонож байна лээ.
Энд хааяа ийм хүний санаанд орохооргүй хэрэгүүд гарч л байх, хэсэг айж байгаад мартчихдаг юм. Болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Тэгээд хөршүүдтэйгээ дотносох хөдөлгөөн эхлүүлэхээр шийдлээ. Манай нэг хөөрхөн хөрш байдиймаа тэр хоёрыгоо энэ вийкэндээр эргүүлэхээс.
Өөр ч сонин юм алга даа, муухай шуургатай бороотой өдөр байна. Бүх зүйл бүрсийгээд, би хүртэл бүрзийгээд...

Sunday, 8 April 2018
Уулын оргил булаацалдаад.
Яагаав муриа найзтайгаа уг нь ууланд уулзана гэж болзоо тогтоосон байснаа бичсэн дээ, тэгээд яахав тэр гурав ирээгүй ч хамаагүй шархүү бидэн хоёр нь өглөө үнэгэн харанхуйгаар босоод 50 гаруй км давхиад уулынхаа ёроолд очсоон.
Уулын орой дээрээс наран харах бодолтой байсан ч бүтэхгүй байсан л даа угаасаа. Хэхэ.
Жаахан хайж явж байгаад машины зогсоол олж машинаа тавьчаад үүрэвчнүүдээ үүрээд 3,9 км хол мөртлөө даруй 1км өгсүүр уулын орой луу гон гун гээд гарч өгсөн. 45 минут яваад нэг харах цэг дээр гарч хавь ойроо хараад амарсны дараа жинхэнэ өгсүүр лүүгээ эхэлсэн. Үгээ хэлж үсээ зулгаасаан хэхэ.
Уулын орой дээр гарсан хойноо харин ёстой гоё амарсан. Өгсөхөд 2,5 цаг зарцуулсан. Өгсүүр биш газраар бол 11 км ыг 2 цагт явдаг хүмүүс болохоор үнэхээр өгсүүр байсан байгаа биз.
Орой дээр нь гараад нисэж зургаа авахуулах гэж шархүүгээ залхтал утас бариулж зогсоосон. Хаха.
Буцаад буухдаа харин 2 цаг алхсан буухад сүүлдээ хөл чичрээд ядраад, зөндөө их турсан байхаа. Лав л 5 кг хөлс урссан гэж тооцоод байгаа.
Гэртээ ирэнгүүтээ орой хоол хийх гэснээ залхуураад пабад очиж өөрсдийгөө пийвээр шагнаад. Ингээд нөгөө урссан 5 кгыг буцаагаад авчиж байгаан.
Хагассан өдөр нь ойрхон нэг нуур байдаг юм тэрийг тойрч гүйгээд 6 км, бүтэн сайнд нь 16 км гүйгээд ингээд өнөө өглөө шархүү минь ажил руугаа би ажил руугаа.
Амьдралын өнгөлөг бүхнийг 1хэн хагас бүтэн сайнда амжуулах гээд хичээхээр шархүүгийн гэртээ байх хугацаа харвасан сум шиг өнгөрч би нь дахиад л 3 долоо хоног хоног хугацаа тоолж үлддэг юм даа...
Wednesday, 4 April 2018
Найз
Хөөрхөн найз маань өчигдөр утасдаад энэ тавдахь өдөр ярилцаж тохирсон болзоондоо ирж чадахгүй нээ гэж хэллээ.
Бид хоёр уг нь 2 долоо хоногийн өмнөөс ярьж тохироод хоёр шархүүдээ хэлээд тэгээд тэр гурав хотоосоо бид хоёр эндээсээ гараад давхиад очиё гэж ярьсан юм. Тэгээд уулзаад ууланд авираад дараа нь манайд ирж хоноод орой нь сайхан покердож винодоно гэж тохирсон байхгүй юу.
Тэгсэн ажилтай боллоо гэнээ.
Энэ бол миний муриа найз юм байгаан. Ихэнхдээ болзоо тогтоогоод заа зүү болчихоод амжихаа байлаа гэдэг юм. Тийм болохоор надад арай л сээлфиш санагддаг нь үнэн. Гэхдээ ажил амьдралтай хүмүүс аргагүйм даа гээд уужуу сэтгэл гаргаал Зүгээр зүгээр санаа зоволтгүй дараа болъё оо гээл өнгөрөөчдийн...
Монголд ид найзалж байх үедээ ёстой л хэрэгтэй хэрэггүй далан долоон үг дэлгэж үүр цайтал хууч хөөрч хайр дурлал хамаг нандин нууцаа шивнэж явсан тэр үед бол миний хамгийн дотно найз шиг байж, хэзээ ч хагацаж салахгүй юм шиг хэлхэлдэж явсан найз маань юм.
Нэлээн хэдэн жилийн өмнө Лаос явж ажиллах боллоо гээд л намайг хэлтэйгээрээ хамаг юмыг минь хийж өг гээд авчраад өгчихдөг би өмнөөс нь захиа занаа утас шөрмөс за бараг арай л ярилцлаганд нь ороогүй байх бүх зүйлийг нь хийж өгч байсан юм. Харин тийшээ явснаасаа хойш зан нь хувирч намайгаа тоохоо байгаад хааяа нэг өөрт нь хэрэгтэй үед гарч ирж гуйх зүйлээ гуйчихаад ингээд би хэрэггүй үед бүхнээ нуугаад алга болоод өгдөг болсон юм.
Энэ бол миний ашигч найз.
Удахгүй ээ хүүеээ би тэрэнтэй тэгэх гэсийн чи танина хэлээд өг гээд юм уу, энэ маань ингэчлээ чи туслаадах гээд ороод ирнэ. Мэджил байгаа найз нь хүлээжил суугаа чамайгаа...
Бид хоёр уг нь 2 долоо хоногийн өмнөөс ярьж тохироод хоёр шархүүдээ хэлээд тэгээд тэр гурав хотоосоо бид хоёр эндээсээ гараад давхиад очиё гэж ярьсан юм. Тэгээд уулзаад ууланд авираад дараа нь манайд ирж хоноод орой нь сайхан покердож винодоно гэж тохирсон байхгүй юу.
Тэгсэн ажилтай боллоо гэнээ.
Энэ бол миний муриа найз юм байгаан. Ихэнхдээ болзоо тогтоогоод заа зүү болчихоод амжихаа байлаа гэдэг юм. Тийм болохоор надад арай л сээлфиш санагддаг нь үнэн. Гэхдээ ажил амьдралтай хүмүүс аргагүйм даа гээд уужуу сэтгэл гаргаал Зүгээр зүгээр санаа зоволтгүй дараа болъё оо гээл өнгөрөөчдийн...
***
Жаахан охин байхаасаа найзалж ирсэн нэг бүсгүй минь намайг Нүүр ном этэрээсээ хасаад алга болж өгч. Монголд ид найзалж байх үедээ ёстой л хэрэгтэй хэрэггүй далан долоон үг дэлгэж үүр цайтал хууч хөөрч хайр дурлал хамаг нандин нууцаа шивнэж явсан тэр үед бол миний хамгийн дотно найз шиг байж, хэзээ ч хагацаж салахгүй юм шиг хэлхэлдэж явсан найз маань юм.
Нэлээн хэдэн жилийн өмнө Лаос явж ажиллах боллоо гээд л намайг хэлтэйгээрээ хамаг юмыг минь хийж өг гээд авчраад өгчихдөг би өмнөөс нь захиа занаа утас шөрмөс за бараг арай л ярилцлаганд нь ороогүй байх бүх зүйлийг нь хийж өгч байсан юм. Харин тийшээ явснаасаа хойш зан нь хувирч намайгаа тоохоо байгаад хааяа нэг өөрт нь хэрэгтэй үед гарч ирж гуйх зүйлээ гуйчихаад ингээд би хэрэггүй үед бүхнээ нуугаад алга болоод өгдөг болсон юм.
Энэ бол миний ашигч найз.
Удахгүй ээ хүүеээ би тэрэнтэй тэгэх гэсийн чи танина хэлээд өг гээд юм уу, энэ маань ингэчлээ чи туслаадах гээд ороод ирнэ. Мэджил байгаа найз нь хүлээжил суугаа чамайгаа...
***
Хагас бүтэн сайн өдөр болгон ямар ч завгүй байсан утсаар 5 үг хэлэх байсан ч хамаагүй мэнд мэдэж ярьдаг сайхан найз минь. Үр хүүхдүүд хань ижил гээд түмэн завгүй мөртлөө л Thinking of you гэж зурвас үлдээж сэтгэлд минь инээмсэглэл бэлэглэдэг найзыгаа бусдаас илүү сананаа.
Сая хуриманд ирээд бид хоёр боломжийг ашиглаж эрхлэлдэж хэлхэлдэж зүсэн зүйл л боллоо. Ямар сайндаа түүний нөхөр манай нөхөр хоёроос бусад хүмүүс бол энэ хоёр чинь хосууд юм уу гэж гайхахаар...
Миний хонгорхон түшиг тулгуур болсон найз...Чамдаа би хайртай... Удахгүй уулзанаа.
Monday, 2 April 2018
Улаан өндөгний баяр хийгээд бас бус
Болоод өнгөрсөөн манай энд, хүмүүс 4 хоног амрав. Баасан, Бямба, Ням Даваа гээд 4 өдөр хийх байхаа олж ядаж, өөрийгөө яахаа мэдэхээ байтлаа эргүүтэв.
Иймэрхүү өдрүүдээр уг нь найз нөхдүүд ирээч орооч гараач уулзаач учраач гэсэн хүмсүүд байсан ч нөгөө Зожигмаа чинь, ажилаасаа жаахан жаахан зуурч, ном уншиж, хоёр удаа уртаас урт гүйж, хуушуур хийж, ном уншиж, Нетфлийкс эргүүлж, хуушуур идэж эргүүтэж өнгөрөөв.
Сүүлдээ өдөр шөнөө ялгахаа байгаад урд шөнө цурам хийлгүй эргэж хөрвөсөөр өнөө өглөө дуугаа дуулсаар ажилдаа ирж өөрийгөө олж авлаа.
Манай шархүүгийн амралт энэ урт амралтаар таарсангүй тул, бидэн хоёр ийгээд хийх зүйлгүй нэг нь уурхай дээрээ нөгөө нь гэртээ гиеүрлээ л дээ. Гэхдээ, цирин цннн цн цирийн...
Шархүү одоо тэндээсээ хэдэн онгоцоо дамжаад наашилж яваа. Өнөө орой гэртээ ирнэ. Энд бөөн баяр жаргал ханхлуулсан хүн л байна.
Ирлээ гэж баярлаж өчигдөр гэр орноо цэвэрлэж өнгөрөөсийн.
Гэхдээ энэ хол байдаг чинь хааяа хэцүү юм шиг ч хааяа амар шүү.
Ямартаа ч гэртээ ирэхэд нь цэмцийгээл угтаж дөнгөөд л байгаа юм.

Өчигдөр нэг ойр дотно болж сүйд болдоггүй ч мэндийн зөрүүтэй явдаг эгч маань Нүүр номоор орж ирж бид хоёр хэсэг чаатлав. Өөрөөсөө нэлээн дүү нэг залуутай хориод жил хамтран амьдарсан бүсгүй. Тэрэндээ ёстой аймаар гэхэд дэндүү аймаар хайртай юм байхгүй юу, хаа нэг тааралдахдаа тэрэндээ хир халдаана гэж үгүй нөгөөх нь бүсгүйн бэлэн хөрөнгөн дээр балчир ухаанаа барьж ирээд хэвтсэнээс хойш ажил төрөл хийгээгүй хэдэн унаагий нь сольж унаад л, архи дарс хүүхэн шуухан эргүүлээд л гүйгээд байдаг байсан залуу юм байгаа юм.
Харин тэгсэн энэ олоон жилийн хойно нөгөөхөө явууллаа хүн амьтантай суу хүүхэд шуухадтай бол гэж хэллээ гэнээ. Би эхэндээ ойлгосонгүй, та ёстой их хайрласан даа тэгээд энэ олон жилийн дараа тэр их хайраа асгасаны дараа хайран биш юмуу гэж асуулаа би. Би байсан бол явуулахгүй л дээ. Байнаа гээд байгаад байвал байлгаад л байна гэсэн санаа.
Тэгсэн бүсгүй ийн өчих юм: Аав маань саяхан өөд болоод ингээд хараад байсан үр хүүхэд олонтой хүн хичнээн сайхан юм бүх зүйл сайхан болоод бүтээд явчихдаг юм байна тэгээд хархүүгээ харсан өрөвдөөд тэгээд хүүхэд шуухадтай бол гээд явууллаа гэж байна.
Би бодлоо: Ай даа бас тэр залуу одоо тэгээд хорин хэдтэй шижигнэсэн жаахан залуу байхаа больсон доо, үнэхээр л ингэх байсан бол тэгж их хайраар тэтгэж, эрхлүүлж суухаар эртхэн явуулах байж дээ. Тэгсэн бол тэр залуу өдийд ажил төрөлтэй, эхнэр хүүхэдтэй байх байсан болов уу. Одоо тэгээд бас л нас нь явчихсан даа тэр хүний гэж л бодогддог юм байна.
Гэхдээ би тэр хоёрын амьдралыг мэдэхгүй, тэр залуу бас тэр эгчид тэнцүүхэн л хайртай байсан байлгүй, би уг бүсгүйн оронд байж үзээгүй болохоор угтаа гаргаж буй санаа, хайр хүндэтгэлийг нь мэдэх ч үгүй юм хойно надад шүүмжлэх эрх байсангүй. Зүгээр хайран санагдаад шүүрс алдаад л хоцорлоо.
Хүний хорвоо гэж, эргэлдээд л эргүүлэгтээ биднийг шигшээд л, нийлүүлээд л нэг талд нь хагацуулаад л, учрал ерөөл, хувь тавилан бүгд л энд заяа төөргөө даган хөл нийлэх нь нийлж, замын салаан дээр ирээд холдон одох нь одоод л...
Тэр эгчдээ сайн сайхныг хүсээд л өнгөрлөө, уужимхан юм шиг сэтгэлийг нь өрөвдөөд л хоцорлоо.
Tuesday, 27 March 2018
Удахгүй явах аялалдаа бэлдэх нь...
Бидэн хоёр нь хуримын дараа бал сар гэж ийш тийшээ яваагүй юм. Гэртээ 7 хоног сайхан тэнүүн амьсгаа авч, зүв зүгээрийг хийж амарсан юм. Тэр нь ч зөв байсан гэж бодоод байгаа, бид хоёрын хувьд.
Харин хадмууд маань хуриманд ирж чадаагүй, хадам аавын бие чилээрхээд хадам ээж сахиад ингээд тэр хоёр ирж чадаагүй учиртай болохоор одоо _ сард Англи Шотланд руу 3 долоо хоног аялах гэж байгаа юм.
Бэлтгэл базааж сүйд болсон зүйлгүй, билетее авчихвал визандаа орно гээд тэрийг жаахан хойш тавиастай харин хийж бэлдэж байгаа зүйлс бол очоод үзэж харах газраа л хайж байна. Англид Йоркийн тэр хавиар 5 хоноод цаашаа Шотланд орох болохоор Шотландад арай олон хоногт юу үзэж харвал дээрвэ л гэж хайж суугаа нь энэ.
Эдинбургт хэд хонохын тэр үедээ тэр үндэсний цэцэрлэгт хүрээлэн, бас бус орд харш, тэдгээрийг үзэхээс гадна:
Helix гэнээ, 30м өндөр хоёр морины толгой байдаг газар байдаг юм байна. Зайлшгүй очиж үзэх хэрэгтэй гэж шийдэв.

Энэ гоё харагдаад байна, очиж зураг авнаа. Би зураг авах хообийтой гэж хэллүү, апраат маань муудаад байгаа ч янз бүрээр зураг дарах дуртай.
За дараагийнх нь бас үзэх сонирхолтой зүйлийн нэг нь дэлхийд ажиллаж байгаа цорын ганц усан онгоц/завь -ны лифт гэнэ дээ. Үүнийг тэр жил Canterbury Их Сургуульд сууж байхад манай инженерийн багш энэ бол маш гайхалтай инженерийн бүтээл Шотланд орвол заавал очиж үзээрэй гэж хэлж байсан учраас заавал үзнэ гэж бодоод байгаан.
Одооноос эхэлж сайн судлаад, бас ганц нэг орд шилтгээнд орж үзмээр, бас ганц нэг хоноод авбал гээд мөрөөдөөд байгаан.
Баснэг хэсэг босоо хадтай газар байлээ, тэрийг бас ойрхон явж байвал үзэх л санаатай. Би тэр жил Англи орохдоо бүр хичээж байж хагас марафонд орж гүйсэн байхгүй юу, тэгээд энэ жил Шотландад нэг гүйчие гэсэн яг хагас марафонууд нь миний байх үед бас байрлах газартай ойр байж таарсангүй. Дараа очихдоо л тааруулж явахыг хичээхээс.
Шотланд орж байсан хүмүүс байвал санаа оноогоо хэлээрэй.
Баярлалаа...
Subscribe to:
Posts (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...