Wednesday, 16 January 2019

Dubai


Идсэн идсэн. Нуурээрээ хайрцаг донатанд унацан.

Нар мандахыг Бурж Халифагаас харсан. 


Гэхдээ хар кофе уусаар 






Будда бар

















Monday, 7 January 2019

Хаагуур юу хийгээд яваа тухай болон бас бус

За ингээд шинэ он гараад эхний сар нь бараг дундаа орчдог байжээ.
Төөрөөд хоцорсон хүн шиг учраа олохоо байсан юм шиг 3 сар өнгөрчээ.
Шинэ жил зул сар гээд христийн оронд төрж өссөн нөхрөөсөө илүү догдолж хөөрч хүсэн хүлээдэг өмнөх жилүүдийн дэргэд туйлын нам тайван ямар нэгэн тэмдэглэлэт үйл явдалгүй сар болоод өнгөрсөн.

Тийм ч болохоороо энэ Whole 30 гээд нэг диетийг нөхөртэйгөө цуг бариад өнөөдрөөр дусч байна. Энэ дэглэмийн тухай өмнө нь 17 онд нэг халти барихдаа бичиж байсан. Халти гэсний учир нь бид хоёр 6 хоноод бууж өгөөд буцаад иддэг уудаг зүйлсээ идээд ууцан болохоор тэр.

Харин энэ удаад яг барилаа өнөөдөр 30 дахь өдөр нь. Энэ удаад бас барьж чадсан онцлог нь төмсийг зөвшөөрсөн байна, өмнө нь төмс болохгүй гээд байсан юм. Ингээд бид хоёр

- Гурил гурилан бүтээгдэхүүн
- Шош шар буурцаг гэх мэт үүнд тофү, цуу, эрдэнэшиш гэх мэт орно
- Цагаан бор будаа, каш
- Архи согтууруулах ундаа
- Ямар нэгэн чихэр, чиклаад, үүнд лаазтай бүтээгдэхүүнд чихэр орсон байвал илэхгүй гэсэн үг
- Сүү сүүн бүтээгдэхүүн манай шархүүд энэ их хэцүү байсан бяслагт дуртай хүн л дээ
 зэргийг 30 хоног идсэнгүй.

Голлож идсэн зүйлс гэвэл өндөгийг янз бүрээр, их ногоо, самар, мах загас л идлээ.
Гарна гэсэн үр дүнгүүд бүгд гарч байгаа, тураад байгаа надад 2ч тураад өмсчинө гээд авцан палааж байна тэд маань таарч байгаа, нүүр царай шингэрээд сайхан болж байна, нойрондоо сайн болсон. Вино үгүйлээд байхаа больсон байна, өглөө сэрэхэд толгой тархи манараа байхгүй цовоо сэргэлэн  гэх мэт.

Гэхдээ 30 хоноод дуусахдаа бас нөгөө хассан хоолнуудаа эвтэйхнээр дэс дараатай буцааж хоол хүнсэндээ оруулж эхлэх хэрэгтэй ч бидэн хоёр нь 32 дох хоног буюу нөгөөдөр Дубай явлаа, энэ харин жаахан бүтэхгүй зүйл болсон, очоод уяанаас алдуурсан ноход шиг идэж уугаад яваад өгөх вий хэмээн санаа зовж л байна, гэхдээ хуримын нэг жилийн ойн үеэр хоюулаа завгүй одоо л боломж гарч байгаа учир ийнхүү явах гээд шийдчээд байгаам л даа. Тэгээд одоо тэр хугацаандаа мах өндөг ногоо түүж идээд дарс пийвээ багахан шиг ууж иднэ гэсэн төлөвлөгөөтэй гэхдээ бдит байдал хэрхэхийг тэнгэр мэдсүгэй л гээд явахаас.

Өөрөөр ч нэг их сонин зүйлгүй дээ. Их л гүйж байна, иогад яваад дууссан одоо гэртээ л сунгалт хийх гээд гудсан дээрээ хүүхдийн пооз авч хэдэн ч минут хамаагүй суудаг болсон. Энэ зун их халуун байна, 2 сард Монгол явдаг юм билүү гэж бодож байснаа болилоо. 7 8 сар луу л нэг халти явахаас. Тэгээд ч одоо энэ хол газраас амжихгүй байна гээд ээжийгээ амьд байхад очдоггүй байсан байж юундаа ч тэгэх билээ гээд өөрийгөө зэмлээд л сууж байна. Ирнэ дээ гээд хүлээж суудаг цор ганц эрдэнэ минь үгүй шүү дээ. Захиж үлдээсэн уул усандаа л очих байх даа.

Sunday, 25 November 2018

11 сар

Пээ нээрээ ард урдаа орж хөглөрсөөр явтал 11сар гараад бараг дуусч байх юм.
Энэ жил нээрээ аягүй биттэр-свийт маягийн жил байнаа гэж дөнгөж сая бодогдов. Хийж амжуулсан зүйд ихтэй мөртлөө хорвоод хосгүй ганц сайхан үнэт зүйлээ алдсан болохоор харамсал туйлдаа хүрсэн жил байлаа.

Гэснээс би таанууст хэлж байлуу, манай эгч чинь ээжийг аягүй сайн асарч тойрч эргэж байдаг байсан юм. Мань хүн тэнд аягүй их өнчирч байгаа харагдаад байх юм. Нэг ийшээгээ авчрах л санаатай. Тэндээс холдуулж бас сэтгэлийг нь нэг өргөж өгөх сөн гэж бодогдох...

Ажил гэр хоёрын хооронд сажилсаар. Дэлхий эргэж би дээр нь өнхөрч амьдрал үргэлжилсээр. Нээрээ вийкэндээр иогад явж эхэлсэн. Пээ би чинь тэс хөндлөн хөшцөн амьтан гэдгээ одоо л мэджий ш дээ. Манай багш Күүтаа доошоо доошоо гэхээр багшаа энэ чинь хамгийн доодол нь оо гэх жишээний. Бас арай луу. Хүмүүс чинь ямар ч гоё уян хатан ен. Нугараал нураал явчихийн.

12 Сар гарлаа даа. Үнэндээ л арай л хурдануу?

Monday, 29 October 2018

Амьдрал үргэлжилдэг хэдий ч...

Зөндөө олон зүйлийг тандаа хэлээгүй, хэлж амжаагүй, үзүүлж амжаагүй л явсан даа ээжээ. Хаа нэгтээ сэтгэлийг тань зовоож, хэнэггүйтэж, гомдоож л явсан тэнэг хүүхэд, тэнэг охиндоо хир халдаадаггүй, хэзээ ч өвдөж байсан ч утсаар ярих бүрт минь санаа нь зовно гээд инээдээ л бариад сууж байдаг асан таныгаа би хичнээн их санана вэ.

Таныг минь аваад явчихсан байхад, та минь эзгүйд орчлонгийн нар нэг л янзаараа мандаж амьдрал тэр хэвээрээ үргэлжилэхэд би гомдоод байна. Гомдлоо гомдлоо гэхдээ би өөрөө өөртөө л хамгийн ихээр гомдоод байна. Нутагтаа арай олон очих байж, хуримаа Монголд хийх байж, ээжийгээ өвдөхөөс өмнө арай л олон газар үзүүлэх байж, аавыг өнгөрсөнөөс хойш ээждээ арай л илүү анхаарал хандуулах байж гэж бодогдоод л байх юм.

Тэр нэгэн улс руу аялнаа гэж хэлэхэд минь ээж минь гэв гэнэт уйлж билээ, саяхан л даа, ээжээ яаваа яагаад уйлж байгаа юм бэ? битгий санаа зов, айх аюулгүй гэж инээгээд өнгөрснөөс биш өнөөдөр надад санаа зовоод хаа нэг тийшээ явахад минь наайг сайн яваасай гэж үнэн зүрхнээсээ хүсэх цор ганц хүн минь ингээд яваад өгөхөд л би ээжийнхээ хайраар туйлж халгиж цалгиж явснаа ойлгох шиг.

Хэдэн хүүхэддээ зөндөө хайраа асгаж, ачилж явсан ээжээ та минь хариулж баршгүй буянтан билээ.

Тандаа хайртай даа охин чинь. Ухаангүй болчихлоо гээд намайг энэ тэнэг холын газраас уйлж дуулсаар очих өдөр минь та ухаан орж наддаа бүхэл бүтэн долоо хоногийг бэлэглэсэнд тандаа талархаад баршгүй нь ээ. Хүн болгон л надад чи азтай шүү гэж хэлээд байгаа ч хэрвээ би үнэхэр азтайбайсан бол яг л таны өнгөрөхийн өмнөх өдрийн өглөө эмч тань бидэнд хэлж байсан шиг хоюулаа хагас бүтнээ өнгөрөөгөөд л нэгдэхээс бараг гэртээ гарах байсан даа тиймээ. Ганцхан би ч чиш бусад үх хүүхдүүд тань ач зээ тань, хэдэн дүү нар тань бүгд л азтай байх байсан тиймээ.

Харуусал харамсал л үлддэг юм байна гэхдээ таныхаа хайртай охин байсандаа би азтайгаас азтай охин шүү ээжээ.


Tuesday, 23 October 2018

;(

Хол ойрын дайд ч унсэж уддэг ээжийн минь
Хорвоо даашгуй хайртай залбирал дутлаа надад
 Алс одоход минь сайныг хусэж цацалсан
Амин даалттай eruuliig нь дахин сонсохгуйгээ ухаарлаа.
Яаран яаран очдоггуй тэнэг охиныг тань зэмлэхдээ
Яруу намрын уурээр хаврын жихуу унэртуулж
Нутгийн тэнгэр намайг гашуун бороогоор удэхэд
Нандигнаж омоордог ээжийнхээ суун цацалгуй жиндлээ дээ
Буцаад очих одроос зурх минь эмээгээд байна
Баруун хацрыг минь унсэх ээжийн минь уруул алга байна
Холоо одчихсон ээждээ зуудээ ч ярьж амжихгуй
Хааяа хааяа бас ээжэрээ бардаж эрхлэхгуй нь дээ.

Хорвоогийн жамыг хэрхэх билээ ээжээ
Хар нуураа ширгэтэл уйлаад ч яах билээ ааваа
Зун зуны туруу хунгийн цуваа эргэх тоолонд
Зулзаган насандаа та хоертоо ханатал эрхэлсэндээ бардам амьдарнаа.

Tuesday, 25 September 2018

Хайртай

Намайг хулээнэ гэсэн. Би нь  энэ тэнэг холын газраас яарч л явна ээжээ.

Намайг эргээд ирэхэд зуун хацрыг унсэнэ гэсн дээ. Та амласан даа. Тэнгэр ээж минь уучил тэнэг охиноо. Очиж яваа. Та минь л хулээгээрэй ээжээ.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...