Sunday, 15 March 2020

Энүүгээр

Энүүгээр нээх онц сонин зүйлгүй дээ.

Тэтгэвэрийн санд мөнгөө хадгалуулдаг хүмүүсин мөнгийг энд тэнд хөрөнгө оруулалт хийгээд зохицуулдаг болохоор саяны эдийн засгийн хямралын үеэр жаахан савласан бололтой. Аялал жуулчлалаас эхлүүlээд ой модны бизнес хүртэл удааширч.

Манай энд 8 хүн туссан гэхдээ яг үнэндээ хэдэн хүн байгааг угаасаа мэдэхгүй өнгөрөөд байх магадлалтай л юм байна шүү дээ. Манай ажлын геологи хүүхэн л гэхэд өнөөдөр дарвайтал ханиалгаад л ажилдаа ирсэн. Би ерөөсөө өөр газраар яваагүйм чинь би тусаагүй гээд хүрээд ирсэн. Тэгэхээр ханиад юмуу корона юмуу гэдгийг нь өнөөдөр хэн ч мэдэхгүй. Тэгээд нэг өрөөнд суудгаараа би тусвал тэгээд тусахаар л болох шиг боллоо..

Хамгийн аймаар нь хил гаалиа хаачих вий л гэж санаа зовжийно. Шархүү минь ирж чадахгүй гацчих вий л гэж бодогдоод байгаа. Тэрнээс ч өөр одоо юмгүй дээ хэхэ. Дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулахаас. Манай энд мааск олдохгүй байгаа, угаасаа маскаа Хятадаас л оруулж ирдэг байсан байх тэгээд тэндээс нийлүүлэлт хийхээ байчихаар хаа сайгүй хомсдолд ороод. Надад үнэндээ ганц ширхэг ч маск байхгүй, гэрээсээ гарахгүй л хэвтчинэ дээ гэсэн бодолтой. Гэхдээ энд нэг их пааниктсан зүйлгүй маск зүүсэн хүмүүс ч алга, тэгэхээр бас хэд нь мааскаа аваад дуусчдийн бээ гэж бас гайхах.
Ус жаахан хүнс л гэртээ байлгаад байхад болох байхөө. Тэгээд 1908 оны тэр айхтар ханиадыг даваад гараад ирсэн хүмүүс пааник үүсгэж асуудлыг хүндрүүлэхгүй бол гайгүй дээ. Болно доо.

Thursday, 20 February 2020

Хүн муулах гээл явжийна

Тэх, манай шинэ ажил ер нь нэг тийм дуугай, хүн бүр тус тусдаа юмаа хийсэн газар байдийн, найзлаад нөхөрлөөд хэлхэлдээд яваа юм ерөөсөө харагдахгүй гэхдээ хөөрхөн өглөө оройдоо мэндтэй, эелдэгээр мэндлээд л өнгөрнө. Би өөрөө ч тийм маркийн хүн л д  Ажил дээр нээх найзалж нөхөрлөөд байдаггүй, найзалж нөхөрлөвөл эрчүүдтэй илүү дотно болохоор тэгээд бүсгүйчүүд багатай газар ажилладаг болохоор тэгээд нэг хатуугийн тэмдэг аятай л явжээдийн. Надад таалагддаг болохоор нээх тоодог ч үгүй л байхгүй юу.

Гэтэл надаас хойшоо нэг эмэгтэй геологич ирэвээ, анх ирчээд дуугардаггүй юм хэлэхээр уучлаарай дахиад хэл дээ гээд салдаггүй байсан тул жаахан ядаргаатай санагдсан ч тоогоогүй байхгүй юу. Өглөө орж ирэхдээ ихэнхдээ дуугарахгүй, бид хоёр чинь тэгээд нэг оофист сууж таардийн. Би ч тоодоггүй угаасаа шинэ хүн дуу цөөтэй байх нь гээд мартчаал явжээдийн. Тэгсэн үгүй байнаа, хол ойрын хэдэн хүнтэй найзлаад нөхөрлөөд инээж хөхрөөд хаха гээд явжаахийн.

Тэгээд бодлоо энэ яагаад ингэжийнэ гэсэн жаахан ази хүмүүст дургүймүү гэж бодогдоод. Гэхдээ яахавдээ. Хувь хүний зүгээс биш нийтлэг арьс өнгөний үзэл тул надад хийх хэлэх юм угаасаа байхгүй, ийм юм үзээгүй биш угаасаа энэнтэй дуугарч найзалж нөхөрлөх албатай ч биш тийм болохоор тоохгүй өнгөрөх юм байгаан.

Зүгээр л өнөө өглөө би хөөрхөн ааштай суужээгаад ороод ирэхээр нь өглөөний мэнд ямар дулаахан өглөө вэ гэсэн чинь өөдөөс аанхаан ч гэх шиг хаха. Тэрэнд нь дургүй хүрээд дотор өрвөлзөөд байгаа тул эндээ жаахан муулчаад гарах гээл суужийна.

Гэхдээ  би өөрийгөө заримдаа хүлцэнгүй тоодоггүй байх нь муу юу гэж бодноо. Надаа нэг танил эгч байдийн иймэрхүү юм байвал шууд хэлээл хаячина тэгээл хаа газар ааштайгаараа дуудуулаал явжээнэ. Гэтэл би бол халти эмзэглэчээл засс гээд хаячдаг. Суурь зан гэж байхиймаа.
Ер нь бол галзуу хэлэх гэсэн юмаа хэлдэг байх нь чухал. Энэ тал дээр би өөрийгөө өөрчлөх гээд үнэхээр хүчрэхгүй яваа.
If you can be anything in this world, Be Kind гээл явжийдаг хүн дээ. Дэндүү дээ дэндүү...

Tuesday, 18 February 2020

Галзуу хулгана

Галзуу хулганад суусан мэт өдөр хоногууд ээлжилсээр.
Монголоос зочид ирсэн, шархүү ажлаасаа ирсэн хагас бүтнээр хүмүүс ийш тийш нь авч явж зугаацуулах ажилтай гүйсээр байтал шархүү ирээд буцчлаа шүү дээ өнөө өглөө. Үүрээр гаргаж өгчөөд ирлээ. Одоо хоёр хоноод ирсэн зочид гийчид буцаад би гэдэг хүн хөөрхөн ганцаараа торойгоод үлдэхнээ.

Өчигдөр нэг том тайлангийн ард гарсан, тайлангаа тавьж хурал дэглэсэн болохоор жаахан стресстэй хэд хоног байлаа бас. Хажуугаар нь хоёр ч хичээлийн сүүлийн шалгалтууд давхцаад ааг амьсгаа авах завгүй шахам л уралдаж өнгрүүллээ. Шархүүдээ дараагийн ээлжинд ирэхэд ньБи хөөрхөн завтай чамайгаа л харах завтай сууж байх болн гэж амлаад л нэг үнсэж өгөөл явуулсан хэхэ. Явчихаар нь сэтгэл хоосроод гунигийн царайлаад байдаг юм аа. Хэзээ ч болихгүй л байх.
Өөр ч онц сонин зүйлгүй дээ, өнөөдөр бороо усгүй аятайхан өдөр болох бололтой. Өглөө манан буугаад л замд жаахан төвөгтэй байлаа. Гэхдээ одоо бол гоё өглөө болж байна. Чийг үнэртээд л яг л нэг зуны өглөө эмээдээ хөөгдөж босоод л тугал татдаг байсан тэр нэг өглөө шиг. Үнэр чийг шүүдэр нь хүртэл адилхан санагдаад байна. Монгол явж зуны өглөө айлын зэлэн дээр тугал татаж өгнө шүү. 


Wednesday, 29 January 2020

Ойр зуур

Өглөө босох гэж түмэн үснээсээ хоёрыг зулгаав. Сэрүүлгээ хэд унтрааж байж, хэд снүүздэж байж орноосоо арай л гулгаж унасангүй босч ирлээ. Ойрдоо хичээлүүд дуусах гээд бөөн шалгалт хажуугаар нь шинэ ажлын хамаг юм нь зуун задгай байсныг бага багаар нь хумьж хамж бас дээрээс нь шинэ софтвэйр сурах гээд түмэн завгүй. Оройдоо гүйж ч амжихгүй 7 хонолоо бүх бие хөшөөд хүндрээд хэрэг алга. Дээрээс нь гэртээ очиж хичээл унших зуураа түмпэн талх идчээд байгаа болохоор бүр талх шигээ хөөлөө л дөө одоо яадгийн байгаан бүү мэдээ. 

Өнөөдрөөс л болий, манай гудманд гэмтэл гарсан гээд интернет тасарсан байна, хэд хоног гэрт хичээл харах боломжгүй болох шиг боллоо. Энэ алтан боломжийг ашиглаад гүйж харайж авъя юу даа тээ. 

Гэхдээ өнөө маргааш гээд амралтын өдрүүд эхлэх юм байна. Нөгөө сүрхий хол ойр явна хүнтэй танилцана гээд байсан байхгүй, тэгээд 20 оны нэг сар хажуугаар гунхсаар байгаад дуусчлаа даа бараг. Ажил амьдралаа гоё зохицуулж сурмаар л байна, байгаагаасаа илүү гарч сурмаар байна, туслалцаа зөвлөлгөө байна уу хүн ардаа. Хийсэн бүтээсэн зүйлгүй ёстой тугалынхаа бэлчээрээс холдож үзэхгүй яваа юм шиг санагдаад нэг л их хаашаа ч юм яараад байх юм энэ юуных вэ? Аа ёстой сурдаг хүн болоод л баахан зураг зурах материал аваад гэртээ тавьсан 5 настай хүүхдийн зураг шиг нар уул мод ус зурснаас өөрийг хийсэнгүй. 

Дээрээс нь бас нэг зүйл ерөөсөө болохгүй бүтэхгүй байгаад бас жаахан шаналаад болох биш. БИд хоёр уг нь ярьсийн болвол болно аа болохгүй бол эмнэлэг домлогоор явж өөрсдийгөө стресдүүлэхгүй гэж. Бас эмнэлэгээр зөндөө яваад бараа сураггүй байгаа хүмүүсийг мэддэг болохоор тэгээд зарим нэгэнд нь ямар их стресс өгдгийг харсан болохоор 2 биенээ зовоохгүй ээ гэж ярьсан байхгүй юу. Гэхдээ л бас жаахан шаналах маягтай. 
Баахан гомдоллосон болчлоо за яахуу, сүп сап гээл цоглог болоод ороод ирнээ. Манай нөгөө Турк найз маань одоо 2 дахь охиноо удахгүй тосч авах гээд бөөн бэлтгэл. Хөөрхөн цондгор гэдэстэй болцон байна лээ сүүлд уулзахад, энэ удаагийн жирэмслэлт аймаар түргэн том гэдэстэй болж байна л гээд байсан хэхэ. 

Thursday, 16 January 2020

Хэнд ч хэрэггүй хэлтэрхий мэдээ

Шинэ ирсэн хотдоо амьдрах байшингаа олж нүүж орсон. Гэртэй болсон болохоор өөрийн тав тухаар, хоол ундаа хийж идээд жаргаж байгаа.

Ойрын өдрүүдээр манай энд аймаар гоё нартай, дулаахан аргагүй л зун цаг шигээ налайгаад жигтэйхэн. Өглөө наран авхай цэв цэлмэг тэнгэрт мандаад л орой 9 өнгөртөл жаргахгүй сагсуураастай. Энэ урд туйлтай ойрхон учраас зуны өдрүүд урт өвлийн өдрүүд харин гайхалтай богинохон байдаг гэнээ.

Өдөр богинохон үеүд харин жаахан хүндхэн сонсогдоод байгаа,  би чинь өөрийнхөө тодорхойлсноор бол нарны охин юм байгаан, тэгээд нар халти үзэгдээд жаргачаад байвал жаахан стрессдэх л байх даа тээ. Тэглээ гээд яах вэ нээрээ.
Миний ажил чинь 6:30д эхлээд орой 7 өнгөрөөж дуусдаг болохоор тэгээд хөөрхий харанхуйд л гүйгээд байх бололтой. Маргааш амралтын өдрөөрөө далимдуулж далайн зах явахаас, шархүү байхгүй үед ингээд өөрийгөө халти зугаацуулж баймаар байна. Ер нь би энэ шинэ ондоо гадуур олон гарч, хүнтэй танилцан газар үзнээ гэж төлөвлөөд, ер нь бодоод байх нээ ажлаасаа илүү гардаггүй, залхуу маркийн нөхөр харагдаад байгаа юм. Ноднин жил мэргэжлийн уран зохиолын нийлсэн ном 40 гаруйг уншсан гэхээр тэгээд хөөрхий нэг бол ажил дээр үгүй бол ном уншаад л хэвтэж байдаг бололтой.
Уран зохиолын номнууд нь ихэвчлэн адал явдал, фантазны номууд уншдаг болж, хүн яг нас насны онцлогоороо дурладаг номны төрөл жанр өөрчлөгддөг шигээ. Өмнө нь бодит хүмүүсийн болон улс орнуудын түүх их сонирхож уншдаг байлаа. Хүнд хэрэгтэй номнуудаас гэвэл Quiet болон эрүүл мэндийн зөвлөгөөний хэд хэдэн номнууд уншсан. Ойрын үед кино ший үзсэнгүй, You-гийн 2 р хэсэг нь гарсан харагдаад байна лээ, үзэх сэн гэж бодоод амжихгүй л гүйгээд байна.
За тэгээд хөдөөгийн амьдрал шалдар булдар хүмүүний явдал хөнгөн хийсвэр гэсэн маягтай л гүйгээд байгаа. Хөдөө нэг сайхан юм нь нам тайван юм даа тээ.
Өөр ч тэгээд онц юмгүй дээ. Хөрвөөж босоод л хөглөрч гүйсээр байтал хорвоо өнхөрч хоног өөрчлөгдөөд цаг хугацаа гэж гайхалтай этгээд хурууны завсраар урссаар.

Monday, 6 January 2020

Хаанаас гарч ирэвээ гэжүү

Пээ, цаг хугацаа бид 2 хөөцөлдөн хөөрцөглөн гуйсээрээн байтал 20 он гарсан байна, нас нэмсэн байна, намба суусан юмгүу байна надаар нэг тифмэрхүү.
Блоогтоо сэтгэгдэл бичиж чадахаа байсан гээл гараад явснааас хойш үнэндээ шагайж хараагүу байх нь. Коюуки болон Пиглэтийнх рүү хааяа шагайж, Саруул ухааны хуучин гэрийг хэд нээж үзсэнээс өөр зүйлгүй.
Гэтэл Саруул ухаан маань шинэ гэр барьжээ. Бээмэр бүр бичлэг оруулахгүй, бас над шиг л тэрүүгээр гүйж яваа бололтой. Саяхан ажлаа сольсон, энэ газарт аягүй их юм бодож ирсэн сэтгэл жаахан дундуур байгаа.


Тэгээд би бас хойд арал дээрээ дулаахан сайханд нь дасчээ. Урд арал дээр сэгсийгээд ирсэн чинь арай л аймаар хүйтэн бороо ихтэй байна. Бас хүмүүс нь нэг тийм сонин ажлаа хүлээлгэж өгөхгүй бас намайг нэг дэн буудалд байрлуулсан чинь тэр нь арай л тэнэг бараан өнгөтэй гээд баахан сэтгэл санаагаар унасан. Гэхдээ ойрдоо цоглог байгаа. Сая 7 хоног гэртээ харьчаад ирсэн. Шархүүд өөд уруугүй эрхэлж байгаад шинэ оноо угтаад ирлээ. Одоо тэгээд гүйгээд л байж дээ.
Таануустаа шинэ оны мэнд хүргэе.

Thursday, 13 June 2019

Бахрейн 🇧🇭

Бахрейны хаант улс гэдэг газар шархуу маань томилолтоор ирнээ гэнгуут нь би дагаад гуйгээд ирсэн. Ээ бурхан минь ямар халуун газар вэ?
Оноодор гадаа 46 хэмтэй аймшигтай халуун байна. Одрийн цагаар битгий хэл оройн цагаар гадагшаа гарангуут пун гээл нудний шил цантдаг бол яамарав.

Оорийн 600 гаад мянган иргэнээс гадна гадны ажилчид тэдний гэр булийнхэн гээд бас 600гаад мянган оршин суугчидтай, арабын нэгэн улс байна. Арлын орон богоод олон жилийн турш Английн тунш байж тэднээс хамгаалалт авч худалдааны цэг байж ирсэн улс байх агаад бусад улсуудаа бодвол айхтар баян биш л гэнэ. Гэхдээ архи тамхи гахай шувууны махыг идэж уудаг зардаг газартай. Гадны оршин суугчид ил задгай хувцас омсч болдог, бас айхтар хатуу чанга газар биш бололтойм. Уунийгээ дагаад Азийн орнуудаас биеэ унэлэхээр бусгуйчууд их байдаг Саудын Араб ойрхон тул их жуулчид тэндээс ирдэг.

Элс ихтэй газар байна. Халуун нарнаас оор юм алгаа. Аймшигтай. Над шиг нарны охин нутгийнхаа бороог санатал шараад байгаа. Нэг орой мундаг баатар болоод гуйсэн чинь саунад орчоод гуйгээд байгаа юм шиг л санагдав. Гадаа халуун болохоор том том малл дотроо бух зуйл нь байна. Дэлгуур хоршоо бол онгоор алаглаж байна. Гэхдээ ер нь унэтэй санагдлаа. Нэг пандора чаарм л гэхэд манай тэнд 69$ байдаг бол энд 120-130 $ хавьцаа юмуу. Алкохол гахайн мах унэтэй байна.
Гэхдээ сонголт бол арай л тасарсан байдын байна хэхэ. Идэж ууж аваал буцая дэлгуур хоршоо ч яамай тээ.

Манайхан ойрдоо сайн байцгаагаа байхоо. Ина Вангийн борхуу нь босоод гуйцэн манай хун тэнчээ боссын дурдээ ороод завгуй байгаа бололтой.
Пиглэтийнхаар ороод гарсан цаг агаарт гомдож туньсан хун болох плантай байгаа бололтой. Би бас саяхныг хуртэл урваж урвайдаг байснаа болиод куул болоод урт амьсгаа аваад л тоохгуй яваад байсан. Одоо буцаад урвайж эхэлхээс.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...