Monday, 6 April 2020

Гоё өдөр

Гадаа ёстой гоё намрын шаргал өдөр налайж байнаа. Нар гарчихсан, агаар сайхан сэрүүхэн, салхи сэвэлзээстэй, навчис шаргал туягаар сэрчигнээл надаас нарнаас намар үнэртээл...

Ойрын хоёр өдөр ханиад хүрээд сэгсийтэл халуурдым байна, тавдахид бие жаахан зарайгаад эхлэхээр нь л ажлаасаа гараад гэр лүүгээ дэгдцэн. Яршиг зүгээр жаахан найтааж шуухитнавал өө нөгөө муу ази хүүхэн чинь гээд сэжиглээд сүйд болох байлгүй гээд.

ОЧоод 7 ширхэг банштай цай хийж уугаад, халуун цай усаа уугаад л яг хэвтчлээ. Өмнө нь бол тоодоггүй байж, шуухитнаад л ажлаа хийгээд суудаг байсан бол, одоо бол шууд гараад л явж байгаан.

Хагас бүтнээр тэгээд хавтгайгаараа өнжөөд, өчигдөр өглөө босоод ирсэн цоглог босч иржийнаа. Тэгэхээр нь ажилдаа хүрээд ирсэн. Би чинь одоо гэрээсээ гарч орохгүй байгаа болохоор угаасаа рона тусаагүй нь ойлгомжтой.

Тэгэхдээ бас шархүүдээ далимдуулж эрхэлж аваад, хөөрхий хайр минь тэр уурхай дээр бүр зөндөө удчлаа, онгоц нисэхгүй орж гарахгүй болохоор тэгээд сууж л байхаас өөр аргагүй. Тэгсэн үс ургаад байнаа гээд байна, тэгэхээр нь удахгүй Карлсон шиг болохийн байна гэж шоглож аваад.

Хүн шоололтгүй би ч бас үсчин ормоор л байна. Манай энд гэхдээ сүүлийн 3 өдөр шинээр өвдсөн хүмүүсийн тоо буураад байгаа. Эндээсээ хараад ер нь бол барьчлаа шүү гээд яриад байгаа шүү. Орон нутгийн нислэг хурдан эхлээсэй гэртээ харихийм сан л гэж боджийно. Бид хоёр чинь урагшаа нүүж ирээгүй байгаа болохоор хамаг юм минь тэндээ. Гэрээ нэг эргэж тойрмоор байна. Бас жаахан санаа зовоостой.
Гоёхон намрын өдрийн мэдээ хүргэсэн Күүтаа

Thursday, 2 April 2020

4 сарын мэнд

За юу юу болоод өнгөрчивөө. Түрүүний 7 хоногт гэрээсээ ажиллана уу гээд дэлгэцийг минь тэврүүлээд хөөгөөд явуулсан. Эхний өдөр хөргөгчөө онгойлгож харж зогсохоос өөрөөр бараг ажил хийгээгүй дээ. Гэр офисоо бэлэн болгосон гэж боджугаа. Тэгээл 7 хоног өдөр шөнөгүй шахам утаснаас зүүгдээстэй гэрээсээ ажлаа хийсийн уг нь.

Гэтэл сая хоёрдоход дарга яриад чи ер нь маргааш ирэхүү гээд. Тэгий гээл үсрээд гараад ирж байгаам чинь, гэртээ ганцаардаад ажилын хажуугаар хүн амьтаны мөрөөсөл болоод байсан хүн чинь. Тэгээд 3 дахид ирсэн чинь за ер нь эндээ ажиллааа гэнээ. Хаха ааш нь олдохгүй янзын сэгсгэрүүд шүү.

Гэхдээ ажил дээр байгаа болохоор амар байгаа, би ч одоо энэ вирусыг яршиг хүмүүс нь хаашдаа тусахаар бол тусаасай гэж боджугаа. Эдийн засаг хямраад энэ олон ажилгүй хүмүүсээ хэн яаж тэжээх гэж байгаан бүү мэд. Дунд давхаргын илүү дутуу хураасан хөрөнгөгүй, цалингаа аваад өр зээлээ төлөөд амьдардаг хүрэлцдэг ч илүү гардаггүй хүмүүс хамгийн түрүүнд хохироод байгаа шүү дээ. Хичнээн засаг төр харж үзээд ажил төрөлгүй болчиж хөөрхий гээд мөнгө өгч байгаа ч гэсэн. Одоо жишээ нь засгаас585$ долоо хоногт өгнө гэж байгаа байхгүй юу. Гэтэл түрээсийн байшиндаа 600$ долоо хоногт өгдөг хүмүүс хайчихын. Байр савнаас гарч нүүж болохгүй гээд байдаг түрээсээ төлж чадахгүй бол тэгээд хэрхэх билээ? Энэ бол наад захын жишээ. За тэгээд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэнэ, гараад айлд гүйгээд очиж чадахгүй болсон хүүхэд эмэгтэйчүүд эрчүүд маань яах билээ. Мөнгө төгрөггүй хүмүүс чинь тэгээд гэмт хэрэг хийхээс буцахгүй болно, хулгай дээрэм нэмэгдэнэ. Шинэ Зеланд шиг цагдаа цэрэг багатай газар болгоомжиой л хандахгүй бол үнэндээ л асуудлуудаа дийлэхээ байх вий дээ.

Шархүү минь ирж чадаагүй ээ, суугаа газар нь хилээ хаачихаад Шинэ Зеланд хүмүүсээ авах шинж алга. Хамт байсан Англичууд эх орноос нь онгоцоо нисгээд иргэдээ авахад яваад өгсөн. Одоо Австралиуд иргэдээ авна гэсэн. Эндэх хөдлөх ч шинж алга л байна.

Эдгээр бүх зүйл намдсаны дараа өнөөх л дундаж давхаргынхан бүх хүнд ачаагий нь үүрнэ. Яагаад вэ гэжүү, энэ үеэр зарсан их хөрөнгийг хэн нэг нь босгохоос өөр зам байхгүй, тэгэхээр татвар нэмэгдэнэ. Манай эндэх шиг авч байгаа хэмжээгээрээ татвараа төлдөг газарт чинь тэгээд  явж өгөх шүү дээ.

Гээл явж байтал, нүүр номын хэдэн найзууд тэндээс хэдэн муусайн буцаж очсон хүмүүсээ ад үзээд каакраад салахгүй бас аазгай хөдөлгөөд. Яахав дээ, очоо л биз, өвчин тусаа л биз, хоол нь таалагдаагүй л биз, угаасаа зарим газар аймаар л байна гэсэн, каринтийнд орцон хүмүүсээс нь өөрсдөөс нь сонссон. Ернол эх оронтой хүмүүс эх орондоо очиж эрхлэх боломтой, очихгүй хүмүүс нь боломжтой бол тэгээд дуугай л байцгаа. Нээх бас сүйд болоол би буцахгүй гээл давалгаалаад байж гэнэ. Үнэндээ боломжгүй хүмүүс нь л буцаж байгаа, буудалд эсвэл айлд толгой хоргодож байгаа хүмүүс явахаас яахын, нутгаа л гэнэ шүү дэ. Хаа сайгүй л эх орноо л гэж тэмцэж байна. Ядаж л маск олдуул авах боломжтой ш дээ.
Тэгээд гар хөлөө угаагаад болгоомжтой л байцгааяя даа тиймээ. Үнэндээ хийж чадах ганц зүйл энэ л болоод байна. Тэгээд найзуудтайгаа гэрийнхэтэйгээ ярихдаа албаар вирусны талаар ярихгүй байгаа. Хэнд ч хэрэггүй ч өөр юм ярих гэж хичээж байгаа. Тэртэй тэргүй ажил дээр өглөө ирээл энэ тухай сонсоол, мэдээ сонин бүгд яриад байгаа болохоор жаахан завсарлах санаатай.

Sunday, 15 March 2020

Энүүгээр

Энүүгээр нээх онц сонин зүйлгүй дээ.

Тэтгэвэрийн санд мөнгөө хадгалуулдаг хүмүүсин мөнгийг энд тэнд хөрөнгө оруулалт хийгээд зохицуулдаг болохоор саяны эдийн засгийн хямралын үеэр жаахан савласан бололтой. Аялал жуулчлалаас эхлүүlээд ой модны бизнес хүртэл удааширч.

Манай энд 8 хүн туссан гэхдээ яг үнэндээ хэдэн хүн байгааг угаасаа мэдэхгүй өнгөрөөд байх магадлалтай л юм байна шүү дээ. Манай ажлын геологи хүүхэн л гэхэд өнөөдөр дарвайтал ханиалгаад л ажилдаа ирсэн. Би ерөөсөө өөр газраар яваагүйм чинь би тусаагүй гээд хүрээд ирсэн. Тэгэхээр ханиад юмуу корона юмуу гэдгийг нь өнөөдөр хэн ч мэдэхгүй. Тэгээд нэг өрөөнд суудгаараа би тусвал тэгээд тусахаар л болох шиг боллоо..

Хамгийн аймаар нь хил гаалиа хаачих вий л гэж санаа зовжийно. Шархүү минь ирж чадахгүй гацчих вий л гэж бодогдоод байгаа. Тэрнээс ч өөр одоо юмгүй дээ хэхэ. Дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулахаас. Манай энд мааск олдохгүй байгаа, угаасаа маскаа Хятадаас л оруулж ирдэг байсан байх тэгээд тэндээс нийлүүлэлт хийхээ байчихаар хаа сайгүй хомсдолд ороод. Надад үнэндээ ганц ширхэг ч маск байхгүй, гэрээсээ гарахгүй л хэвтчинэ дээ гэсэн бодолтой. Гэхдээ энд нэг их пааниктсан зүйлгүй маск зүүсэн хүмүүс ч алга, тэгэхээр бас хэд нь мааскаа аваад дуусчдийн бээ гэж бас гайхах.
Ус жаахан хүнс л гэртээ байлгаад байхад болох байхөө. Тэгээд 1908 оны тэр айхтар ханиадыг даваад гараад ирсэн хүмүүс пааник үүсгэж асуудлыг хүндрүүлэхгүй бол гайгүй дээ. Болно доо.

Thursday, 20 February 2020

Хүн муулах гээл явжийна

Тэх, манай шинэ ажил ер нь нэг тийм дуугай, хүн бүр тус тусдаа юмаа хийсэн газар байдийн, найзлаад нөхөрлөөд хэлхэлдээд яваа юм ерөөсөө харагдахгүй гэхдээ хөөрхөн өглөө оройдоо мэндтэй, эелдэгээр мэндлээд л өнгөрнө. Би өөрөө ч тийм маркийн хүн л д  Ажил дээр нээх найзалж нөхөрлөөд байдаггүй, найзалж нөхөрлөвөл эрчүүдтэй илүү дотно болохоор тэгээд бүсгүйчүүд багатай газар ажилладаг болохоор тэгээд нэг хатуугийн тэмдэг аятай л явжээдийн. Надад таалагддаг болохоор нээх тоодог ч үгүй л байхгүй юу.

Гэтэл надаас хойшоо нэг эмэгтэй геологич ирэвээ, анх ирчээд дуугардаггүй юм хэлэхээр уучлаарай дахиад хэл дээ гээд салдаггүй байсан тул жаахан ядаргаатай санагдсан ч тоогоогүй байхгүй юу. Өглөө орж ирэхдээ ихэнхдээ дуугарахгүй, бид хоёр чинь тэгээд нэг оофист сууж таардийн. Би ч тоодоггүй угаасаа шинэ хүн дуу цөөтэй байх нь гээд мартчаал явжээдийн. Тэгсэн үгүй байнаа, хол ойрын хэдэн хүнтэй найзлаад нөхөрлөөд инээж хөхрөөд хаха гээд явжаахийн.

Тэгээд бодлоо энэ яагаад ингэжийнэ гэсэн жаахан ази хүмүүст дургүймүү гэж бодогдоод. Гэхдээ яахавдээ. Хувь хүний зүгээс биш нийтлэг арьс өнгөний үзэл тул надад хийх хэлэх юм угаасаа байхгүй, ийм юм үзээгүй биш угаасаа энэнтэй дуугарч найзалж нөхөрлөх албатай ч биш тийм болохоор тоохгүй өнгөрөх юм байгаан.

Зүгээр л өнөө өглөө би хөөрхөн ааштай суужээгаад ороод ирэхээр нь өглөөний мэнд ямар дулаахан өглөө вэ гэсэн чинь өөдөөс аанхаан ч гэх шиг хаха. Тэрэнд нь дургүй хүрээд дотор өрвөлзөөд байгаа тул эндээ жаахан муулчаад гарах гээл суужийна.

Гэхдээ  би өөрийгөө заримдаа хүлцэнгүй тоодоггүй байх нь муу юу гэж бодноо. Надаа нэг танил эгч байдийн иймэрхүү юм байвал шууд хэлээл хаячина тэгээл хаа газар ааштайгаараа дуудуулаал явжээнэ. Гэтэл би бол халти эмзэглэчээл засс гээд хаячдаг. Суурь зан гэж байхиймаа.
Ер нь бол галзуу хэлэх гэсэн юмаа хэлдэг байх нь чухал. Энэ тал дээр би өөрийгөө өөрчлөх гээд үнэхээр хүчрэхгүй яваа.
If you can be anything in this world, Be Kind гээл явжийдаг хүн дээ. Дэндүү дээ дэндүү...

Tuesday, 18 February 2020

Галзуу хулгана

Галзуу хулганад суусан мэт өдөр хоногууд ээлжилсээр.
Монголоос зочид ирсэн, шархүү ажлаасаа ирсэн хагас бүтнээр хүмүүс ийш тийш нь авч явж зугаацуулах ажилтай гүйсээр байтал шархүү ирээд буцчлаа шүү дээ өнөө өглөө. Үүрээр гаргаж өгчөөд ирлээ. Одоо хоёр хоноод ирсэн зочид гийчид буцаад би гэдэг хүн хөөрхөн ганцаараа торойгоод үлдэхнээ.

Өчигдөр нэг том тайлангийн ард гарсан, тайлангаа тавьж хурал дэглэсэн болохоор жаахан стресстэй хэд хоног байлаа бас. Хажуугаар нь хоёр ч хичээлийн сүүлийн шалгалтууд давхцаад ааг амьсгаа авах завгүй шахам л уралдаж өнгрүүллээ. Шархүүдээ дараагийн ээлжинд ирэхэд ньБи хөөрхөн завтай чамайгаа л харах завтай сууж байх болн гэж амлаад л нэг үнсэж өгөөл явуулсан хэхэ. Явчихаар нь сэтгэл хоосроод гунигийн царайлаад байдаг юм аа. Хэзээ ч болихгүй л байх.
Өөр ч онц сонин зүйлгүй дээ, өнөөдөр бороо усгүй аятайхан өдөр болох бололтой. Өглөө манан буугаад л замд жаахан төвөгтэй байлаа. Гэхдээ одоо бол гоё өглөө болж байна. Чийг үнэртээд л яг л нэг зуны өглөө эмээдээ хөөгдөж босоод л тугал татдаг байсан тэр нэг өглөө шиг. Үнэр чийг шүүдэр нь хүртэл адилхан санагдаад байна. Монгол явж зуны өглөө айлын зэлэн дээр тугал татаж өгнө шүү. 


Wednesday, 29 January 2020

Ойр зуур

Өглөө босох гэж түмэн үснээсээ хоёрыг зулгаав. Сэрүүлгээ хэд унтрааж байж, хэд снүүздэж байж орноосоо арай л гулгаж унасангүй босч ирлээ. Ойрдоо хичээлүүд дуусах гээд бөөн шалгалт хажуугаар нь шинэ ажлын хамаг юм нь зуун задгай байсныг бага багаар нь хумьж хамж бас дээрээс нь шинэ софтвэйр сурах гээд түмэн завгүй. Оройдоо гүйж ч амжихгүй 7 хонолоо бүх бие хөшөөд хүндрээд хэрэг алга. Дээрээс нь гэртээ очиж хичээл унших зуураа түмпэн талх идчээд байгаа болохоор бүр талх шигээ хөөлөө л дөө одоо яадгийн байгаан бүү мэдээ. 

Өнөөдрөөс л болий, манай гудманд гэмтэл гарсан гээд интернет тасарсан байна, хэд хоног гэрт хичээл харах боломжгүй болох шиг боллоо. Энэ алтан боломжийг ашиглаад гүйж харайж авъя юу даа тээ. 

Гэхдээ өнөө маргааш гээд амралтын өдрүүд эхлэх юм байна. Нөгөө сүрхий хол ойр явна хүнтэй танилцана гээд байсан байхгүй, тэгээд 20 оны нэг сар хажуугаар гунхсаар байгаад дуусчлаа даа бараг. Ажил амьдралаа гоё зохицуулж сурмаар л байна, байгаагаасаа илүү гарч сурмаар байна, туслалцаа зөвлөлгөө байна уу хүн ардаа. Хийсэн бүтээсэн зүйлгүй ёстой тугалынхаа бэлчээрээс холдож үзэхгүй яваа юм шиг санагдаад нэг л их хаашаа ч юм яараад байх юм энэ юуных вэ? Аа ёстой сурдаг хүн болоод л баахан зураг зурах материал аваад гэртээ тавьсан 5 настай хүүхдийн зураг шиг нар уул мод ус зурснаас өөрийг хийсэнгүй. 

Дээрээс нь бас нэг зүйл ерөөсөө болохгүй бүтэхгүй байгаад бас жаахан шаналаад болох биш. БИд хоёр уг нь ярьсийн болвол болно аа болохгүй бол эмнэлэг домлогоор явж өөрсдийгөө стресдүүлэхгүй гэж. Бас эмнэлэгээр зөндөө яваад бараа сураггүй байгаа хүмүүсийг мэддэг болохоор тэгээд зарим нэгэнд нь ямар их стресс өгдгийг харсан болохоор 2 биенээ зовоохгүй ээ гэж ярьсан байхгүй юу. Гэхдээ л бас жаахан шаналах маягтай. 
Баахан гомдоллосон болчлоо за яахуу, сүп сап гээл цоглог болоод ороод ирнээ. Манай нөгөө Турк найз маань одоо 2 дахь охиноо удахгүй тосч авах гээд бөөн бэлтгэл. Хөөрхөн цондгор гэдэстэй болцон байна лээ сүүлд уулзахад, энэ удаагийн жирэмслэлт аймаар түргэн том гэдэстэй болж байна л гээд байсан хэхэ. 

Thursday, 16 January 2020

Хэнд ч хэрэггүй хэлтэрхий мэдээ

Шинэ ирсэн хотдоо амьдрах байшингаа олж нүүж орсон. Гэртэй болсон болохоор өөрийн тав тухаар, хоол ундаа хийж идээд жаргаж байгаа.

Ойрын өдрүүдээр манай энд аймаар гоё нартай, дулаахан аргагүй л зун цаг шигээ налайгаад жигтэйхэн. Өглөө наран авхай цэв цэлмэг тэнгэрт мандаад л орой 9 өнгөртөл жаргахгүй сагсуураастай. Энэ урд туйлтай ойрхон учраас зуны өдрүүд урт өвлийн өдрүүд харин гайхалтай богинохон байдаг гэнээ.

Өдөр богинохон үеүд харин жаахан хүндхэн сонсогдоод байгаа,  би чинь өөрийнхөө тодорхойлсноор бол нарны охин юм байгаан, тэгээд нар халти үзэгдээд жаргачаад байвал жаахан стрессдэх л байх даа тээ. Тэглээ гээд яах вэ нээрээ.
Миний ажил чинь 6:30д эхлээд орой 7 өнгөрөөж дуусдаг болохоор тэгээд хөөрхий харанхуйд л гүйгээд байх бололтой. Маргааш амралтын өдрөөрөө далимдуулж далайн зах явахаас, шархүү байхгүй үед ингээд өөрийгөө халти зугаацуулж баймаар байна. Ер нь би энэ шинэ ондоо гадуур олон гарч, хүнтэй танилцан газар үзнээ гэж төлөвлөөд, ер нь бодоод байх нээ ажлаасаа илүү гардаггүй, залхуу маркийн нөхөр харагдаад байгаа юм. Ноднин жил мэргэжлийн уран зохиолын нийлсэн ном 40 гаруйг уншсан гэхээр тэгээд хөөрхий нэг бол ажил дээр үгүй бол ном уншаад л хэвтэж байдаг бололтой.
Уран зохиолын номнууд нь ихэвчлэн адал явдал, фантазны номууд уншдаг болж, хүн яг нас насны онцлогоороо дурладаг номны төрөл жанр өөрчлөгддөг шигээ. Өмнө нь бодит хүмүүсийн болон улс орнуудын түүх их сонирхож уншдаг байлаа. Хүнд хэрэгтэй номнуудаас гэвэл Quiet болон эрүүл мэндийн зөвлөгөөний хэд хэдэн номнууд уншсан. Ойрын үед кино ший үзсэнгүй, You-гийн 2 р хэсэг нь гарсан харагдаад байна лээ, үзэх сэн гэж бодоод амжихгүй л гүйгээд байна.
За тэгээд хөдөөгийн амьдрал шалдар булдар хүмүүний явдал хөнгөн хийсвэр гэсэн маягтай л гүйгээд байгаа. Хөдөө нэг сайхан юм нь нам тайван юм даа тээ.
Өөр ч тэгээд онц юмгүй дээ. Хөрвөөж босоод л хөглөрч гүйсээр байтал хорвоо өнхөрч хоног өөрчлөгдөөд цаг хугацаа гэж гайхалтай этгээд хурууны завсраар урссаар.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...