Wednesday, 19 August 2020

Би бас уншаад л даган баясаад л байгаа

Би бас сэтгэгдэл бичиж чадахгүй орж уншаад эргэлдээд л явж байгаа шүү. 

Шинэ гэртээ нүүж орсоон, одоохондоо баахан хайрцган дунд хэсэгтээ амьдрах шинжтэй. Уурхайн том эксковаторуудад GPS суулгах ажлаар хагас бүтэнгүй ажилласан тул хайрцагнаас хайрцагны хооронд бараг зохицоод амьдраад байгаа юм бишүү.

Урд нь түрээсний байранд амьдардаг байхад тухайн байшинд яг юу байна тэрэнд нь зохицоол амьдардаг олон долоон үггүй амар байж. Ойрдоо манай нөхрийн чих л алт болж байх шиг байна. 

Хөргөгчинд зориулсан хэсэгт нь манай хөргөгч багтахгүй учир хөөрхөн онгорхой зайтай байна. Ядаж байхад тэр хэсэг нь будаггүй учраас халтайсан юм харагдаад байгаа. 

Индукцан пилетэкүүд нь үнэндээ л сонин, будаа хэд хэд түлсэн. Одоо түлэхээс айгаад усархаг идээд байхаас хаха.

Шалнаас халдаг халаагуурын түлш нь дууссан, шинээр нэг компанитай гэрээ хийх гэсэн кредит чек хийнэ гээд алга болсон. 

Банны өрөөнд сэнс байхгүй тул цонхыг хүйтэнд онгойлгож байна гэдэг бас асуудалтай, их том цонх нь гудам руу харсан тул бас тен наалгадымуу гэх мэт хиймээр шүүмжилмээр зүйлс зөндөө гарч ирдэг юм байна. 

Гэхдээ миний бодлоор эхний 6 сар шинэ байшинд ямар нэгэн зүйлс нэмж хасах хэрэггүй гэж бодогдоод байгаа. 6 сарын хугацаанд хийчмээр соличмоор юмсаа тоочиглож аваад аль нэн шаардлагатай гэснээсээ эхэлж хийвэл зүгээр юм байна гээд. Шархүү л тэндээс хөөрхий намайг ая тухтай байлгах гээд ингээд өгье тэгээд өгье гээд сагсуурчихгүй бол. 

Гэхдээ бусдаар бол маш сэтгэл хангалуун байгаа, хамгаалалтын системтэй тул сэтгэл амар, халаагуур нь ажиллавал аягүй дулаахан.  Ронагаас болоод банкны зээлийн хүү бас их бага байж таарсан тул бас олзуурхаад байгаа. 

Гэхдээ л эдийн засаг бол хайшаа ч холбирч магадгүй л байна. Оукланд хотдоо 96 хүн өвдсөн тул 3-р түвшиний хориг тавьсан. Бусад зеландаар нь 2-р түвшин буюу биесээсээ зайгаа барих, ажилдаа ирээд шууд гараа угаах, барилцаж тэврэлдэхгүй байх, өвчтэй бол ажилдаа ирэхгүй байх гэх мэт шаардлагатай. 

Ойрдоо гоё нарлаг гэхдээ хүйтэвтэр өдрүүд л үргэлжилж байна. гэхдээ бараг өвөл дууслаа даа. Аан тийм нээрээ гэр маань одоо ажлаас жаахан хол болсон тул өглөө 20 минутын өмнө босох гэж нэлээн чичирч байгаа, сурна даа тэгээд. Өчигдөр шөнө сууж хичээлээ дуусгасан тул өнөө өглөө нэлээн хүндхэн босч ирэв. Энэ хагас бүтнээр гоё гарч орж кафе хэсч гоо сайхны юм сонирхох санаатай. Ойрдоо гарч ороогүй бас үгүйллээд байдиймуу?

Sunday, 2 August 2020

Би чинь уг нь



Би чинь уг нь, цэцэг цэцгийн өнгө тоож, солонгын төгсгөл хөөж, үүрээр мандсан нарны улаанхан туяанд хүслээ шивнэж тэнгэрийн цэнхэрийг өвсний ногооныг биширч тиймхэн юмнаас баяр цэнгэл олоод авчихдаг жулдрай л байсийн.

Бороонд хэдий дургүй ч үнэрт нь согтоод л, Гайзын дууг дуулж тэртээ холын дурсамжиндаа сатаардаг л аашмаа юм уг нь.

Гэтэл ойрдоо бүр байхгүй ээ, нөгөө шинэ байшин авсны сэтгэл хөөрөл хуучирсан чинь /байшиндаа нүүж ороогүй л байна уг нь/ ганцаардлын гашуун зовлонг бүр зүрх сэтгэл ходоодоороо нэг мэдэрчийнаа.

Амьдралдаа ингэж айхтар ганцаардаж сэтгэлээр унаж үзээгүй болтойм. Гэтэл саяны хагас бүтнээр би унтаад л байсан, идээд л унтаад л байсан, бас завсар дундуур нь уйлаад л байсан.
Яг галзуурахнээ. Шархүү гэртээ ирээгүй 6 сар болчлоо. Би ядаж байхад шинэ газар нүүгээд ирцэн ажлынхнаас бусдаар нээх найз нөхөд гээд байх юм байхгүй одоогоор, хамаг юмнаасаа хол, ирсний дараа хамаг юм хаагдаж боогдоод ингээд үнэндээ зав ч байсангүй. 

Гэтэл одоо л яг хүнд нийгэм ямар хэрэгтэйг, яагаад найз нөхөд хэрэгтэйг ойлгож бүр ясандаа мэдэрч байна. Арай л уу, нөхрийг минь явуулдаггүй оруулдаггүй энэ улсууд нээрээ арай л уу. Сүүлдээ бид хоёр бүр за яршиг би эндээс гарч очиж авая бүр болкүү бол гэсэн юм яриад л сууж байна. Дээрээс нь шаналж сэтгэл хоосроод тэрийгээ дүүргэх гэж идсээрээн байтал ходоод өвдөөд хэрэг алга. 
Ойрдоо харин 1дэхийн орой болгон скуаш тоглож байна. Бас уг нь түрүүний долоо хоногт ажлын хоёр ч хүнтэй хоол идэж гарч орсийн. Манайхан бас намайг хараад л энэ бүр хясаандаа ороод нуугдлаа шүү гээд гарая ороё гээд байгаа бололтой. 
Гэхдээ л шогайнаа, шархүүгээ авмаарээнаа. Хүний сайхан хүүхэд тэнд бас гатаж дууслаа. Ингэсээрээн байтал жил мил болохвий дээ. Арайшдээ.

Monday, 27 July 2020

Ойрдоо бас л завгүй хийгээд хүйтэн өвлийн тухай

Дандаа завгүй гэчээд л орж ирээд хэрэгтэй хэрэггүй юм бичээд гардгаа боличуул уг нь тээ.
Гэхдээ ойрдоо нээрэнгээсээ завгүй байлаа, байр авах гээд ганцаараа  баахан явлаа, авахаар болоод гар хөлийн үсгээ зураад өгцөн, хүсээд байсан хөөрхөн байшингаа авсан хэхэ. Одоо 2 долоо хоногийн дараа шинэ гэртээ орно.

Энд ирснээсээ хойш ерөөсөө авая гэж боддоггүй тэгээд ч байнга нүүж сууж байдаг гэж бодогдоод байдаг байсан гэтэл энэ ажилд ороод тэгээд авая гээд гэнэт сэтгэл шулуудав.

Ихэнх юм имэйл утсаар бүтсэн, ганц хоёр удаа хуульчтайгаа уулзаж гар хөлийн үсгээ зурав шив. Шархүү хөөрхөн тэндээс намайг байнга балиашигдаастай, би чинь тэгээд хааяа юм хум бүтэмж муутай ч юм шиг болохоор нурмайгаал ирдийн, бас ажил дээр ганц хоёр асуудал гарсан гээд стресс ихтэй өдөр хоногууд урсан өнгөрсөн. Дээрээс нь аймаар хүйтэн, би чинь энэ газар анх л өвөл үзжийгаан, гэтэл чухам хүйтэн газар байна.

Гар хөл бол бүр ээтийгээд тас хөлдүү л явах юм. Гэхдээ одоо ч юухан байхуудээ. Ганц сар болоод хавартай золголоо.

Шархүүгийнхээ барааг хараагүй наян жил болжийноо, нээрээ энэ арай л уу тээ. Дээр үед дайн байлдаанд яваад хэдэн жилээр явцан хүмүүсийг нээрээ яаж хүлээдэг байсийн болоо. Бид хоёр өдрийн хэд яриад байгаа хэрнээ л санаад үхлээ. Арай л байнаа, зэрлэг байгаам даа энэ засгийн газрууд хүмүүсийг гэр орон хайртай хүмүүст нь ирүүлэхгүй ингээд хааж боогоод хаячдаг.

Гэхдээ ойрдоо бас ганц хоёр вакцины тухай нааштай мэдээ сонсогдох гээд байна уу үгүй юу? Тийм бол гүээ мөн ашгүй еэ. Энэ коронагийн сургаар бизнес хийж байсан нөхдүүд л харамсах байх даа балиар юмнууд.

Monday, 6 July 2020

20 оны эхний хагас

Шурт гээл алга болж өгчээ.
Ажил гэр, хойд арлаас хамаг юмаа нүүлгэх суулгах гээд бужигнасаар байтал бүхэл бүтэн нэг жил угаасаа урсаад алга болж өгөхийг шахаж.

Дээрээс нь бас ойрдоо энд байшин хайгаад хагас бүтнээр ийш тийшээ давхиад байхаар нэгдэхийн өглөө үнэндээ ядарсан чигээрээ л ирэх юм даа.

Шархүү минь хөөрхий тэр хүний нутагт гацсан хэвээрээ хаа хаанаа хатуурхаад ерөөсөө нэг л боломж нь бүрдэж өгөхгүй ирээгүй л бйгаад байгаа. Тийм болохоор хамаг явах суух амьдрах ажил миний толгой дээр буусан байх нь.

Тэрнээс шархүү гэртээ байхад бол дандаа жаргаад байдаг юм шигээ.

***

Карантийн тавигдсанаас хойш завгүй байсан болохоор дэлгүүр хоршоо ороогүй явсийн. Тэгээд сая хагассайнд нэг байшин очиж үзчээд халти дэлгүүр хэсээдээ.

Гэтэл авсан юм нь хөөрхөн 10 дойлуураар бээлий /гүйхдээ өмсөх/, хоёр ширхэг хумсны будаг нэг масктай авчээ. Хөөрхөн тэгээд хямд төсөр ч болцийн бишүү дээ.

Аан гэхдээ онлайнаар нэлээн дэлгүүр хэсэж мөнгө үрсийм байна. Сая хагас бүтнээр завсар зайгаар нь ажиллаад бас нэлээн ядарчиж, энэ хагас бүтнээр сайхан амрая гэсэн төлөвлөгөөтэй. Гэхдээ бас худлаа л болох боловуу даа.

***

Гэснээс манайхан ноёдын наадам үзэж баярлах гэх шив, арай л дураараа юмаа, зон олноороо наадаж чадахгүй бол тэд нар юугаараа илүү гэж наадахым болж байнаа? гайхалтай. Суугуул нутгийн маань сайд дарга нар бүгд 6 сар зарим нь он дуустал цалингийхаа 20-30 хувийг авахгүй /угаасаа татварын мөнгөөр цалинждаг/ улс орондоо тус дэм болж байхад манайх шиг хэрэггүй юм хийж байгаа хүмүүс алга.

Бас тэр хүмүүсээ авчрах гэж ёстой ашиг хонжоо хайжээнаа тээ, ямар нь ч 21 хоног гээд юм дуулцын, яахаараа ч дахиад гэртээ 14 хоног байх ёстойм бүү мэд. Шоудсаар байгаад сүүлдээ бүр нээрээ нөгөө будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг, хэдхэн хэнхэг хүмүүсийн хөлд үрэгдээд дуусах вий дээ. Хаа нэг мэдээ уншиж бухимдахын, дотор нь байхгүй ч яалт ч үгүй өрвөлзмөөр л болохийн.

Sunday, 7 June 2020

Ойр зуур

За сайн байцгаана уу?

Лаг эхэлсэн үү? Ингэхэд миний заалгаж байсан монгол хэлний дүрэм худлаа болсон харагдаад байх болоод удаж байнаа. Тэгээд хичээгээд хичээгээд гоё дүрмээрээ бичиж чадахгүй болсон бололтой.

Хүн чинь тэгээд яалт ч үгүй л төсөөрөх шинжтэй. Ойрдоо сонгуулийн л мэдээ дуулдаад байдаг болжээ тээ, юу л байна сонгууль байна, юу л байна хөрөнгө орлогын мэдүүлэг байна.
Булгантуяаг гайгүй юу гээд харах гэсэн ярьж байгаа бүх зүйл нь манай аав ээж тэгж зөвлөөд тэгээд би тэгсэн гээд тэрэнд жаахан бусдын нөлөөлөлд амархан автахаар шинж байна уу гэж харагдаад тэрнээс бусдаар мундаг бүсгүй шиг л харагдаад байгаа. За тэгээд эндээс нэг их мэдээлэл уншихгүй болохоор сайн мууг тунгаана гэдэг худлаа дөө, тэгээд харж л байя, бужигнаж бужигнаж нэг хэвийн л сонголт хийгээд байгаа даа сүүлийн үед бол.

Надаар бүр нам тайван, гэрээ нүүлгэх гээд ганцаараа бужигнаад л байна, шархүү минь сая иргэдээ авчрах онгоцонд суух ёстой байсан ковид тусаад нисч чадаагүй ээ, хөөрхий нэг хэд хоног нэлээн л хүнд харагдаал сайн муу зүйлс халти бодогдоод л авлаа. Гэхдээ ойрдоо сэргээд уг хүний бие сайн болохоор тэгээд давчих л бололтойм байна. Ашгүй иммюн болсон байгаасай гэж залбираал сууж байна.
Манай энд засгийн газар өнөөдөр хуралдаж 1-р түвшинд орох эсэхээ шийднэ. Хэрвээ тэгвэл хурал цугларалтанд хүний хязгаар үгүй, онгоц нийтийн тээвэрт зай барих шаардлагагүй болох зэргээр буцаад ер нь нормдоо орох шинжтэй. Сүүлийн 16 хоног шинэ хүн нэмж тусаагүй нэг хүн өвчтей /шинж тэмдэгтэй гэсэн үг/ байгаа бусдаар өөр өвдсөн хүн үгүй ээ л гэсэн. Гэхдээ л одоо ноормондоо орохгүй бол эндхийн эрх баригч популист нам нээрээ тусламж дэмжлэг гэж баруун солгойгүй цацаад улс орон зээлэндээ баригдаж гүйцэх нь шүү. 11 сард сонгууль болно тэрэнтэй холбоотой олон шийдвэр гаргаад байгаа нь бас цаашихаа бодохгүй байгаа харагдах ч шиг. За байдлыг тэгээд харж байж л хэрхэхийг харах байх даа. Татвар нэмэгдэх нь ч яалт ч гүү болсон, манайх бас зардалаа хас гээд байнга дарамтлуулаастай, ирэх оны төсөв гаргах гэж нэлээн л жиргүүллээ. Ямар ч байсан айхтар завгүй үеийн ард халти гарсан.
Ойрдоо жигтэйхэн хүйтэн байнаа, би ч бүр хөлдчих гээл чичрээл яваад байгаа. Чичирсээр байгаад хуга явах вий дээ нэг өдөр. Ядаж шархүү ирвэл оройдоо хөлөө дулаацуулах хүнтэй гэхээр манай хүн аахаха, үнэнүү, авчрах ганцхан шалтгаан тэр гэжүү гээд л савж унаад байсан.
Монголд хүмүүс маань хамаг хил гаалиа хаагаад л хорио цээрээ тавиад л байсан буцаад мартсан аятай л харагдаад байна үнэнүү? Үнэг шиг мартаад л гүйгээд байгаа харагдахын, ядаж байхад манайхан чинь ямар их тэврэлддэг болоо вэ? Нэр дэвшигч гэхээрээ л бурхан шиг ариухан амьтан байдаггүйг харсаар л байгаа юм сан уг нь.
За тэгээд сонгууль будилаангүй болог, зуншлага сайхан болог ээ. Наадам яах юм бол нээрээ?

Thursday, 23 April 2020

Карантийны 31 дэх өдрийн мэнд

Өө тэх, карантийнд ороод нээрээ үнэн үлгэрийн юм болжийнаа. Манай энд хоёр ч удаа эрт вийкэнд таарч байгаа байхгүй юу, нээх явдаг чи хүн шиг хийх байхаа олж ядадд гэгэлзээд байх нь тэр нөгөөх Күүтаа чинь.

Шархүү гэртээ ирээгүй хичнээн сар хоног болж байна, тоогоо алдсан бөлгөө. Одоо бүр нээрээ царай зүсийг нь мартлаа ш дээ.

Ажилтай байгаа тулдаа л галзуурчихалгүй шиг тэсч байгаа заяа юмаа нээрээ.
Ойрдоо ажил ихтэй бас нэг хичээлийн бие даалт өгөх хугацаа тулаад, хууль дүрэм стандарт уншиж толгойгоо эргүүтүүлсээр.
Карантийнд ороод 2 долоо хоног сэтгэл санаагаар унаад хэсэг дасгал хөдөлгөөн хийгээгүй, түрүүний долоо хоногоос эхлээд бас жаахан хөдөлж гүйж иога хийж эхэлсэн. Надаар нэг иймэрхүү сонинтой. Ойрдоо харин баахан гурилан юм жигнэдэг болоод байгаа, бананатай талх хийсэн аягүй гоё болсон бас баахан олив, наранд хатаасан помидор, амтат чинжүү янзүрийн бяслаг  хольж хийгээд маафин хийсэн бас их гоё болсон. Одоо дахиад тэр маафинг жаахан чоризо гээд хиамтай хамт хийж үзье гэж төлөвлөөстэй. Амар л юм билээ, үдийн цайндаа нэг маафин бариал хүрээд ирнэ, янзүр болж хоол унд бэлдэхгүй. Дараа жилийн уулын төлөвлөгөө гээд ажил ихтэй байгаа дарга бид хоёр хоёр талд л нухаад байх шиг байна. Тэгж байгаад нийлүүлж суугаад нэг нухах байх.
Бие биенээсээ зайтай харьц гээд манай энд хүмүүс нэг нэг оофистой болсийн. Тэгээд би зөөврийн компүүтэртэй болохоор сургалтын өрөө рүү нүүсэн байхгүй юу, тэгсэн нээрээ үнэндээ л амар байна. Дарга хааяа орж ирэхээрээ том өрөөтэй гоё байна уу гэхээр гоё байна, ингээд нэг мөсөн нүүчие гэж тоглож үзэв. Гэхдээ цаагуураа ганцаараа суумаар байна гэсэн санаа л дөө. Гэхдээ техникийн хэлтсийнхэн нэг дороо суухгүй бол мэдээллээс хоцроод байдиймөө.
Ингээд хагас бүтэн болчлоо.
Манай эндэх гэхдээ 2дохоос карантийнаас гараад level 3- т орж 2 долоо хононо гэсэн. Тэгэхгүй бол угаасаа энэ эдийн засаг сүйрлээ. Монгол яаж байгаа бол, гайгүй байгаасаа, эдийн засгаа боддог мэддэг хүмүүс нь энэ их хаасан боосон шийдвэрүүддээ оролцдог л байх гэж боджугаа тэрнээс эдийн засаг хөсөр уначихвал үнэндээ өвчин тусаагүй орон байлаа гээд хэрэг алга шүү.
Манай энд угаасаа тэтгэвэрийн насыг нэмэгдүүлж магадгүй, татвар бол бараг нэмэгдэх байх гээд таавар гаргаад эхэлсэн, эдийн засгаа аврахын тулд. Яагаад гэхээр эднийх чинь аялал жуулчлалаас их мөнгө олдог газар тэр нь байхгүй болчихлоо, 5 долоо хоног бүх юмаа хаачихлаа, хүмүүс тэр хэмжээгээрээ зах зээлд худалдаа хийж мөнгө эргүүлэхээ больчихно г.м.

 манай энд 17 хүн нас барж, 1400 гаад хүн өвдсөн байна. Ер нь бол ингээд барьчлаа гэж яригдаад байх шиг байна. Нас барсан хүмүүс нь ердөө 60 аас дээш насны угийн бие муутай хүмүүс байсан, эдгэрсэн хүний тоо нь 1000 гарлаа гэж байна. 1.17% тай юм байна, нас баралтын харьцаа нь өвдсөнтэйгөө харьцуулахад. Гэтэл энгийн ханиад тусаад хатгаа нь хүндэрч уушиг нь устаж нас бардаг тохиолдол үүнээс хавь илүү бадаг хаа газар.

Monday, 6 April 2020

Гоё өдөр

Гадаа ёстой гоё намрын шаргал өдөр налайж байнаа. Нар гарчихсан, агаар сайхан сэрүүхэн, салхи сэвэлзээстэй, навчис шаргал туягаар сэрчигнээл надаас нарнаас намар үнэртээл...

Ойрын хоёр өдөр ханиад хүрээд сэгсийтэл халуурдым байна, тавдахид бие жаахан зарайгаад эхлэхээр нь л ажлаасаа гараад гэр лүүгээ дэгдцэн. Яршиг зүгээр жаахан найтааж шуухитнавал өө нөгөө муу ази хүүхэн чинь гээд сэжиглээд сүйд болох байлгүй гээд.

ОЧоод 7 ширхэг банштай цай хийж уугаад, халуун цай усаа уугаад л яг хэвтчлээ. Өмнө нь бол тоодоггүй байж, шуухитнаад л ажлаа хийгээд суудаг байсан бол, одоо бол шууд гараад л явж байгаан.

Хагас бүтнээр тэгээд хавтгайгаараа өнжөөд, өчигдөр өглөө босоод ирсэн цоглог босч иржийнаа. Тэгэхээр нь ажилдаа хүрээд ирсэн. Би чинь одоо гэрээсээ гарч орохгүй байгаа болохоор угаасаа рона тусаагүй нь ойлгомжтой.

Тэгэхдээ бас шархүүдээ далимдуулж эрхэлж аваад, хөөрхий хайр минь тэр уурхай дээр бүр зөндөө удчлаа, онгоц нисэхгүй орж гарахгүй болохоор тэгээд сууж л байхаас өөр аргагүй. Тэгсэн үс ургаад байнаа гээд байна, тэгэхээр нь удахгүй Карлсон шиг болохийн байна гэж шоглож аваад.

Хүн шоололтгүй би ч бас үсчин ормоор л байна. Манай энд гэхдээ сүүлийн 3 өдөр шинээр өвдсөн хүмүүсийн тоо буураад байгаа. Эндээсээ хараад ер нь бол барьчлаа шүү гээд яриад байгаа шүү. Орон нутгийн нислэг хурдан эхлээсэй гэртээ харихийм сан л гэж боджийно. Бид хоёр чинь урагшаа нүүж ирээгүй байгаа болохоор хамаг юм минь тэндээ. Гэрээ нэг эргэж тойрмоор байна. Бас жаахан санаа зовоостой.
Гоёхон намрын өдрийн мэдээ хүргэсэн Күүтаа

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...