Monday, 14 May 2018
Sunday, 13 May 2018
Миний тэр нэг өдөр
Тэр нэг өдөр үү, зүгээр л жирийн өглөө шиг л эхэлсэн. Сэрүүлэгтэйгээ зодолдож, тав арван минутаар ухрааж унтраасаар хам хум босоод усанд орж аваад нойтон үстэй гараад л гүйдэг тэр бусад өглөө шиг л жирийн өглөө байлаа.
Ажил дээрээ яаран сандран уур савсуулсаар орж ирэхэд өөдөөс саяхан ажлаас гарахаар боллоо гээд мэдэгдэж байсан манай нэг менежер баахан хүнс, ногоо жимсцай барьсан инээд алдан зогсоно. Өнөөдөр сүүлийн өдөр тул өөртөө байсан бүхнээ хүмүүст өгөөд явж байнаа гэлээ. Би яаж зүгээр байх вэ, шүүрч аваад бас даргыгаа далиманд нь гаргаж өгөөд баярласан талархсанаа хэлээд үдлээ.
Нэг л эвгүй хоосон санагдах аж. Гээд яахав дээ хорвоо дэлхий учрал хагацлаар дүүрэн байдаг хойно доо.
Үдээс хойш нь Ерөнхий ирснээр түүнийг уурхайгаар зугаацуулж хөтөч хийв. Мань хүнтэй ажил төрөл хэтийн зорилго гэх мэтийг ярьж дуусаад ажлаа амжуулсны дараа гэрийн зүг арай эртхэн гаад номхон сааралыгаа унаад тэшүүлсээр одов. Манайхан 5дахь өдөр арай эрт гараад харихыг зөвшөөрдөг юм.
Замаараа нэг кафед зогсоод кофе авч уугаад цаашаа гэртээ харьлаа. Гэв гэннэт өдөржин идэж уугаагүй явж байгаагаа санаад 2 зүсэм талх идэж аваад 30 минут амраад гүйлтийн зам дээр үсрэн гарч 5 кмийг нэлээн хурдтай гүйгээд дуусах үед гэв гэнэт нөгөө муу аллерги хөдлөөд шууд л пэмпийгээд хавдаад сүйд болов. Ганцаараа байсан тул ажлын найз руугаа утасдаад харшлын эмээ уугаад юу юу хийсэн, хэдэн цагт эмээ уусан болон яаралтай үед залгах холбоо барих хүний нэр утсаа бичиж өгөөд арай л шоконд орчихсонгүй хаалганыхаа дэргэд бараг л уначихлаа. Сүүлдээ уруул хэл ам бадайраад айсандаа болоод түргэн дуудав.
35 минутын дараа найз эхнэртэйгээ 45 минутын дараа түргэний тэрэг ирлээ. 1 Цагийн дараа намайг яаралтай дээр аваачихад эм маань үйлчлээд алерги хамаагүй намдаад би гэдэг хүн эрүүл болсон байваа.
энэ бүх хугацаанд Шархүү минь утсан дээр намайг тайвшруулж арай л пааникт оруулсангүй шиг аргадаж үлдэх шив дээ.
Үнэндээ бодоод бодоод бодын шийр 4 юмаа, би далайн гаралтай хоол хүнсэнд ойртсоноо санахгүй байгаан. Тэгээд сүүлд нь тэр кофе хийж өгсөн бүсгүй далайн гаралтай бүтээгдэхүүнтэй ойрхон харьцсанаас залшгүй гэсэн шийдэлд хүрэв.
Шөнө дунд болсон хойно хоёр найзаараа гэртээ хүргүүлж аваад унтах гэсэн зүүд нойрон дундаа бурхны орон луу явчихвал яах вэ гэж бодогдоод унтаж чадсангүй ч сүүлдээ нам.
Хагас сайны өглөө эртлэн боссон ч маш их ядраад саяны хагас бүтнээр өөрийгөө өрөвдөж бөөцийлсөөр байгаад ихэнхдээ хэвтээ байрлалд байж байгаад л өнөөдөр ажилдаа...

Friday, 11 May 2018
ЧИНИЙХ ГЭДЭГТ МИНЬ ИТГЭЭРЭЙ
Нулимстай минь урсаж хайрладаг болохоор
Нууцхан намайгаа шүтэж хайрладаг болохоор
Хаа ганцын харыг үргээж хайрладаг болохоор
Хамгийн сайхан бүсгүй гэж өмөөрч хайрладаг болохоор чинь
Уруулаас урсаж амжаагүй үгсийг би нүднээс чинь уншдаг
Учрал учралын сайхныг би хайраас чинь мэдэрдэг.
Холын орчлонг ойртуулж чамайг надтай учруулсан
Хосгүй тэр тавиланд үнэн зүрхнээсээ талархдаг
Ирмэх төдийн мөчүүдийг чамтай өнгөрөөсөндөө бахархаж
Илүү ихэд шунахдаа үхтэлээ хайрлана гэж амладаг.
Цэг цэгийн орчлонд чиний дэргэд өтлөх гэж
Цэлмэг тэнгэр шиг хайранд чинь нар нь болж манддаг аа.
Зүрхнээсээ хэлж үнсэлтээрээ андгайлая
Зүгээр л чамдаа би хайртай
Цээжний гүнээс хашгирч нулимсаараа батлая
Цэцэгтэй өргөстэй хорвоод чинийх л гэдэгт итгээрэй..

Wednesday, 9 May 2018
Өөрийгөө хайрланаа
Хүний өөрийн гэлтгүй хаана ч амьдарсан хичээж л явах хорвоо шүү.
Хүн тэгээд хаана хэрхэн амьдарч байгаагаас үл шалтгаалан, заяа тавилангаа хичээж л явах шаардлагатай гэж би боддог юм.
Учиргүй хэлтгий гишгээд, бидний хэлдгээр хог дээр үсрээгүй бол гээд хайш яаш амьдрахыг би өөртөө зөвшөөрмөөргүй байна.
Эмх цэгц гэдэг зүйлд тийм дуртай биш бас бүх зүйл яг тогтсон газартай тэрнээс нь хөдөлвөл байж сууж чадахаа больдог хүмүүсийн нэг биш болохоор хаа нэг пүл пал гэчихсэн сууж байхыг үгүйсгэх зүйлгүй.
Тийм болохоор өнөөдрөөс эхлээд өөртөө илүү их хичээл зүтгэл гаргаж бай гэж захилаа.
Бас өнөө өглөө гэрээс гарахын өмнө харсан чинь энэ 7 хоногт ганц удаа нүүрэндээ тос түрхээгүй байвал яах вэ. Тэр бас болохгүй зүйл шүү дээ, нүүрээ будаж үсээ сэнсдэж завддаггүй юм аа гэхэд нүүрэндээ тос түрхэж нарнаас хамгаалах хэрэгтэй шүү дээ Залхуумаа минь ээ гэж өөрийгээ зэмлээд гарч ирсэн.
Би их гүйдэг болохоор 7 хоногтоо нэг удаа Атга эпсом давс, 10 дусал лавендер тос болон тал аяга хүнсний сода хийсэн усанд ордог юм. Биедээ их стресс өгдөг болохоор стрессний гормоныг дарах зорилгоор. Харин саяхан 1 л сүүтэй баннанд орж байвал бас сайн гэж уншсан юм. Түүнийг хэрэг болгон хэрэгжүүлнээ.
Биеэ засаад гэрээ зас гэдэг байхаа, багаас нь өөрийгөө хайрлахаас л эхлэе. Би дандаа Би бол миний үнэт зүйл гэж боддог бичдэг мөртлөө өөртөө арай л дутуу хандаад байна уу. Өнөөдөр бол миний үлдсэн амьдралын хамгийн балчир үе минь тийм болохоор инээнэ, орой өөрийгөө эрүүл хоолоор дайлна, гүйнэ, өөрийгөө бөөцийлж дуусаад гэртээ өндөр өсгийт дээр гунхана гээд өөрийнхөө дуртай зүйлсийг хийнээ гэж төлөвлөлөө.
Золбоод: Золбоо чи бас өнөөдөр өөртөө зориулж гоё зүйл хийгээрэй, маск тавих эсвэл массажинд орох, эсвэл хөөстэй баннанд суух эсвэл гоё найзтайгаа уулзаж оройг хөгжилтэй өнгөрүүлэх ч гэдэг юм уу. Эсвэл гэр бүлийнхэндээ цаг гаргаад хүн баярлуулж бас болохын.

Tuesday, 8 May 2018
Ойрдоо юу үзэж байна вэ.
Таануус ойрдоо юу үзэж байна вэ.
Би Blue Bloods гээд цагдаагийн гэр бүл, тэдний амьдрал, ажил хөдөлмөр, адал явдал, хагацал гээд бүх л зүйлийг өгүүлсэн нэг цуврал кино эхлүүлсэн. 8 сийзон гарсан байна лээ л дээ, би бол хожимдож орж байгаан.
Бас саяхан Netflix дээр Alienist гээд цуврал киноны эхний 2 ангийг үзсэн, надад бас таалагдаад байгаа. Аймаар санагдаад харин ганцаараа үзэж чадахгүй ээ, Шархүүгээ ирэхийг хүлээж байгаад л хоюулаа үзнэ дээ. Би чинь одоо өдий насалчаад сэгсийгээд кино мино үзэж чадахгүй ээ.
Lucifer - ийн 3-р сийзоныг бараг дуусгалаа даа одоо 2 анги л үлдсэн болов уу, хөөрхөн хөнгөн инээдмийн болохоор их баясаад л үзээд байдаг юм.
Lethal Weapon гээд кино байсиймаа, тэрний зохиол дээр тулгуурлаад цуврал кино хийсэн байсан тэрний эхний сийзоныг үзсэн их таалагдсан одоо 2-ыг нь гарахыг хүлээгээд л суугаад байгаа.
За миний хувьд ийм л байх шив дээ. Гүү гэснээс тэр Avenger одоо яаж байгаам бээ. Би үзэж дуусчаад Well this is BS л гэж хэлсэн. Гомдмоор, яахын хүний Dr Strange - ийг, Хүн аалз этэрийг тэгээд салхинд хийсгээд байж болдог ч юм уу гүй ч юм уу. Одоо тэгээд хойтонгийн ангийг гартал сэгсийтэлээ хүлээх нь байна ш дээ. Гомдмоор.

Monday, 7 May 2018
Нэг л мэдэхэд намар дуусна
Нэг л мэдэхэд намар дуусна
Нүдээ аниад навчис үнэрлэж
Нүцгэн хөлөөрөө нартай хөөцөлдөж
Үүлэн хээнээс хаврыг хайж
Үнэндээ амжаагүй байхад л намар дуусна...
Зүсэрсэн борооноос нарыг хайж
Зүйдэлгүй манангаас хаврыг үгүйлж
Өвлийн дуу аялах цасгүй атал
Өөрийн мэдэлгүй л намрыг алдчихна...
Шаргал навчаар нь зүрх урламаар
Шаагисан борооны дуслаас намрыг үнэрлэмээр
Үүлэн хээнээс нь зуныг зурмаар
Үнэндээ миний хамгийн хайртай атал
Нэг л мэдэхэд намар дуусчихдагаа...

Sunday, 6 May 2018
Яагаад уйлдаг вэ...
Мэдэхгүй ээ, гэснээс 5 сар гараад бараг дундаа орох гэж байгаам байна ш дээ.
Хэхэ, шархүү гэртээ ирээд харж уярч дагаж хэлхэлдэж эрхэлж сууж байгаад өнөөдөр ажилдаа ирсэн чинь 5 сар бараг дуусах гэж байгааг мэдлээ. /хэхэ гээд давслаад байвал яадын./ Паах 6 сар гарах нээ. гээлүү/
Хуримын зурагнууд ирсээн, 831 зураг ирсэн, 50% - д миний уйлаад өмөлзөөд өнхрөөд толгой дээрээ зогсцон зурагнууд байвал яах уу?
25% нь шархүү бид хоёрын болон зочдын зураг тэгээд үлдсэн 25%нь миний инээгээд арзайцан зурагнууд.
Дээрээс нь бас 13 минутын бичлэг ирсэн, бид хоёр хүлээж авангуутаа нэг шил шампаанск задлаад суугаад л үзээд л би бас уяхан юм болохоороо мэлмэрээстэй. Манай зурагчин охин ажлаа сайн хийсэн байлээ. Гэхдээ бас ганц нэг таалагдаагүй зураг байгаа, заа бас яаж тээ 831 зураг дотор онцгүй зураг байх нь зөв ш дээ.
Хуримын өдөр үнэндээ л нүд ирмэхийн зуур нүдээ аниал нээсэн чинь дуусцан болохоор ингэж зурагнуудаа үзэж догдлох шиг гоё юм байдаггүй юм байна аа.
Маш олон сэтгэлийн хөдөлгөөн гаргасан байлээ ш дээ. Үсний засалт таалагдахгүй болонгуут эгчид эрхлээд хошуугаа унжуулаад зоггсжээснаа хүн мартцан байдийн байна. Яалт ч үгүй баримтаар гарааад ирж байгаан.
Ахдаа хөтлүүлээд айлд очноо гээд явжаах үедээ бүр ахаасаа илүү яараад нөгөө хөтлүүлэх ёстой намба мамба байхгүй өөрөө түрүүлээл ахыгаа чирч гүйсэн байгаан.
гэх мэтчилэн зөндөө л хөөрхөн зурагнууд байнаа.
Яагаад уйлаад байдийм бээ гэжүү, хэн мэдлээ баярын нулимс гэж үнэнгээсээ байдийм шиг байлээ ш дээ. Би лав аймаар сэтгэлийн хөөрөлтэй ш дээ. Шууд хоолой зангираал явчиж байгаан гоё гоё зүйл тохиолдохоор.
Манай нэг нүүр номын найз нэг хүний бичсэнийг шэйрлэсэн байсан тэрэн дээр нь"Гэрлэе гээд гуйхаар яагаад уйлаад байдийм болоо?" гээд бичсэн байсан. Үнэнгээсээ сэтгэлийн хөөрөл байдийм байлээ. Тэр хүнийг гэрлэе гээд гуйхаар мэдрэх байхөө эсвэл гэрлэсэн бол тэгээд өнгөрөөский насаараа гайхсаар л дуусах нь байна соорий. Цаад санаа нь бол анхнаасаа гэрлэнэ гэж үерхэж гүйж байж мэдсээр байж юундаа ч уйлдаг юм гайхмаар юм гээд гайхаад байх шиг байлээ.
Над шиг хүмүүс байдийм шиг байлээ би ч Уяхан гэж өөрийгөө зөвтгөөд буруу зөвгүй л уйлж явдийн ш дээ......
Жаахан байхдаа усан нүдэн гэж хочтой явсиймаа үнэн л байсан байгаан.

Subscribe to:
Posts (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...