Monday, 2 July 2018

Аялалын хамгийн гоё үе

Аялалын хамгийн гоё үе нь хэзээ вэ?


Энэ бол яг явахын өмнөх хэд хоног юм шиг надад санагддаг. Догдлоод л хоног тоолоод л, ханан дээрх хуанли дээр томоос том зураас татаад л.


Очих газрынхаа цаг агаарыг шалгаад л авч явах хувцсаа бэлдээд л, бас очих газрынхаа дэлгүүрүүдийн хаягийг тогтоож, дэлгүүр хэсэх өдрөө товлоод л.


Эдинбургт гүйж хоттой танилцах хөтөлбөр байдаг аж, түүнд бас бүртгүүллээ. Бас тээ, оршин суудаг тэндэхийн хүмүүс илүү гоё газраар дагуулж гүйх байх гэсэн дээ.


Бас эндээс Катар улсын нийслэл хүртэлх 17 цагийн нислэг буюу дэлхийн хамгийн урт зогсолтгүй нислэгээр явах болохоор бас хөөрөөстэй. Гэхдээ ажлаа хийгээд хичээлээ уншаад явна гэсэн зорилготой.


Явлаа даа удахгүй. 3  хоног үлджээ хө.

Sunday, 1 July 2018

Сэтгэл хөөрөөд дуу дуулмаар

Гэснээс би багадаа дандаа дуу дуулж явдаг манай эмээ намайг битгий дандаа гиншиж бай гээд загнадаг сан.

Saturday, 30 June 2018

5 хоног

За сайхан наадмын сарын мэндийг хүргэе ээ. Хүмүүс сайхан амраад л хөдөө гадаа яваад л зарим сум аймгууд наадмаа хийгээд л, хуушуурын үнэр айргийн сэнгэсэн чимчигнээн, уяаны морьд уяагаа тойрч чавхалзаад л, нар хоргодож шөнөжин мандчих гээд л тун чиг урамтай байгаа байх даа.


Ийм л үед нутгаа гүү мөн их санана шүү дээ. Азтай аавын охин юм болохоор наадмын үеэр цуглуулж ой тоондоо урлаж үлдээсэн зөндөө гоё дурсамжуудтай болохоор надад 7 сар үнэндээ л бөөн дурсамж, догдлол сэргээсэн сар байдаг юм. Харин сүүлийн 6 жилийн турш 7 сарыг өвөлд өнгөрөөгөөд жаахан урамгүй л суугаад байгаа. Хойтонгийн наадмаар хань ижлээ дагуулаад нутагтаа очиж наадмын нээлт үзэж, наранд цохиулж, гоё бөхчүүд харж шүлсээ гоожуулснаа хуушуурын оочирт зогсож нуугаад, шаргал наранд аагтай айрганд халамцмаар санагдаад байх нь юуных вэ.


Ганган дээлээр ижилсэж сурын харваанд цэцээ үзмээр л байна шүү.


Энэ жил харин ашгүй наадмаар амарч таарч байгаа, хуушуураа хийж идээд монгол дуугаа сонсож жаал гиюүрнээ гээд л төлөвлөөстэй.


Ай даа алтанхан наадам минь, цэл ногоохон нутаг минь, жоохон гүзээтэй ч хийморь сэргээсэн сайхан бөхчүүд минь. Гэснээс би нэг бөхөд аймаар дуртай охинтой их сургуульд байхдаа найзалдаг байжулээ. Байнга бөх ярина, бөх хүнтэй л сууна гэнэ, Бөхийн өргөөгөөр л эргэлдэж байна, өөрөө ч бөх төрүүлчмээр өндөр сайхан охин байсан сан. Бөх хүнтэй суусаан дөнгөж их сургуулиа төгсөөд л , нутгийнхаа арслан билүү нэг залуутай суусан, одоо 3 дэрсхэн хүүтэй ёстой л мөрөөдлөөрөө амьдарч яваа бүсгүй. Удахгүй бөх хөвгүүдийнхээ дээлийг бэлдээд л наадмын өглөө хөл газар хүрэхгүй л сууж байх байх даа. Тэр үед хөөрхөн байжээ, бөхчүүдийг харж баясахаас эхнэр нь болно гэж хэзээ ч бодож байгаагүй юм даг миний хувьд гэхдээ л хэсэг найзыгаа дагаж бараа болж явсан явсан.
Гэснээс гарчигандаа хамаатай ганц өгүүлбэр бичие. Явахад 5 хоног үлдэж, пасспорт маань намайгаа зориод л замдаа явж л байгаа даа.

Thursday, 28 June 2018

7 хоног

7 хоног үлдчжээ. 5 долоо хоног үлджээ гээд л саяхан л тоолоод сууж байсан санагдах юм гэтэл юу юугүй хаяанд тулаад иржээ гэж. Сэтгэл санаа уже тийшээ явцан энд биенээс цаашгүй бор царай л суужийна ш дээ ер нь бол.


Шотландад цаг агаар дулаахан байгааг харах л тун чиг урамтай. Манай энд ойрдоо чухам л хүйтэн байна шүү дээ. Энд цахилгааны үнэ ерөнхийдөө өндөр талдаа, би чинь одоо ганцаараа алдаг оног байдаг байж л сард 150-200 $ төлдөг юм. Анх ирээд тусдаа гарсны дараа жижиг байшин түрээслэдэг байсан мөртлөө л сарын тогны мөнгө 80-120 $ гарахад нь ухаан алдах шахдаг байлаа. Тэгсэн мөртлөө халуун усаа гаазаар халаадаг тэрний мөнгө гэж бас тусдаа байхад шүү дээ.
Юу вэ гээл амьдрал барзгар санагдаж байгаа юм чинь. Сүүлдээ сурсаан, гэхдээ энд ядаж ус нь үнэгүй, ямар нэгэн байдлаар усны мөнгө гэж төлдөггүй болохоор Австралиас хамаагүй дээр.


Энэ мэт шалтгаанаар Австрали явахыг их л хойшлуулж байна даа. Тэгээд одоо шаардлага бол өдөр ирэх тусам нэмэгдээд байгааг хараад л байгаа. Ядаж энд уул уурхай багатай болохоор ажил бол тийшээх шиг элбэг биш гэх мэт.


Манай офисийн цонх хагарсан байна өнөөдөр ирсэн, сайхан сэрүү татаал сэргэг нь аргагүй л сууж байна даа ер нь бол.


Энэ зунд байгаа халууцаад байгаа хүүхдүүд рүү жаахан цан хүүрэг явуулнаа.

Wednesday, 27 June 2018

Зүгээр л

Зүгээр л амьдармаар хааяа санагдах.
Би анх оюутны ширээнээс гараад ажилын талбарт хөл тавьснаас хойш хүний урманд зүгээр суугаагүй юм байна. Завсар хооронд нь сургуульд сурч ганц хоёр жил ажлаас завсарлаж байсан хэдий ч сурна гэдэг чинь бас өөрөө ажил болохоор тэгээд амраад явснаа санахгүй байгаа юм.


Харин одоо л нэг амарчмаар айлын гэргийн ажил хиймээр, хоол унд хийж сурмаар, нөхрөө өглөө эрт ажилдаа явахад нь үнсэж үдээд орой ирэхэд нь амттай хоол дулаахан гэртээ угтаж таавчгий нь дөхүүлж пийвийг нь груушкинд хийж өгмөөр ч юм шиг нууцхан хүсэл төрөх болсон нь юуных вэ.


Гэхдээ гэртээ суугаад сар болохгүй тэр хэмнэлийг үзэн ядна гэж мэдээд байгаа л даа, бас дээрээс нь манай нөхөр "аа мэдэхгүй чи ч хоол ундтай угтана гэж юу л бол, орой ажлаасаа ирэхэд аягүй бол өөдөөс өдөржин гэрт суугаад уйдаж үхлээ, алив гарая аваад гар, сайхан газар оруул" гээд л сууж байх даа гээд байгаа. Үнэнийг бол мэдээл хэлээд байгаа байх.


Гэхдээ бас нэг тийм нууцхан хүсэл төрөөд байгаа юм. Энд амалсан хугацаагаа дуусгаад харин хаашдаа нүүхээс хойш шинэ газраа очоод дасаж байна гэх далимаар даруй хэдэн сар амрана гэсэн адын бодолтой. Манай нөхөр бол харин эсрэгээрээ ажлаас гарахаас өмнө тэндээ ажлаа олоод очвол найз нөхөдтэй болоход амар гэх юм.


Ойрд жаахан ядарсан чинь бүр илүү бодогдсон. 6 сарын дараа юу болох нуу харж л байя даа тиймээ.

7 банштай цай

Сайхан банштай цай чанаж уулаа ш дээ өчигдөр. Өнөө өглөө босоод ирсэн бие арай дээрдсэн маягтай. Тэгэхээр нь ажил руугаа гараад шидчихлээ. Ажил ихтэй бас дээрээс нь дараа долоо хоногоос амрах болохоор бас хүлээлгэж өгөх явахаас өмнө амжуулах зүйл гээд ердийн үеэс яалт ч үгүй л илүү ажлаар даруулчих юм.


Бас явах бэлтгэлээ базаана л гээд байсан хагас бүтэн сайнд хийнэ дээ гэж хөөрөгдөж явсаар хийсэн зүйлгүй л тулгачихлаа.


Шархүү л намайг авч явах юмнуудаа баглаарай бүр болохгүй бол тэр дэлгээд тавьсан чумдаан байгаа тэрийг чиглүүлээд шидээд байгаарай л гэсэн. Энэ вийкэндээр л бүгдий нь бөөгнүүлж байгаал чиглүүлээд шидчихээс. Тэгээд эр нөхөр өөрөө баглана биз гэхгүй юу.
Гэхдээ би юм хум баглахдаа дандаа тус тусад нь уутанд хийж баглах дуртай. Манай шархүү Чи, чиний уутнууд нээрээ намайг галзууруулах нь ээ л гэдгийн. Би чинь тэгж уутанд хийж багладаг болохоор янз бүрийн уутнуудаа хаяхгүй ээ. Цуглуулаад л байх нь тэр.


За тэр яах вэ, банштай цай гэснээс нээрээ үнэн байх шү энэ 7 ширхэг баншинд их учир начир байгаа. Эсвэл сайхан хонины махаар хуушуур хийгээд халуунаар нь гар хуруугаараа базаж байгаад идвэл бас л сайн гэдэг дээ. Сая Коюукинхаар хэсч явсан нэгэн нэргүй эрхэм витамин сайн ууж бай гэж бичиж үлдээжээ. Би нээрээ тэр нэмэлт витамин эрдэс бүтээгдэхүүн огт хэрэглэддэггүй юм аа, үнэхээр хэрэглэх хэрэгтэй юм боловуу. Мэддэг хүн байвал зөвлөөрэй.

Monday, 25 June 2018

Муухай өдрүүд

Муухай өдрүүд өнгөрсөн гэж найдая.


Бүтэн сайнаас хойш бие өвдөөд ханиад шиг мөртлөө толгой эргээд байдаг юмтай болсоон. Нэгдэхэд ажлаас өвчний чөлөө авч өдөржин гэртээ унтаад өнөөдөр бас за бас арай гайгүй юм болов уу гээд ажилдаа хүрээд ирсийн.


Толгой жаахан жаахан эргээд л явсан юм чих халть шуугиастай, тэгээд замдаа машин дотроо уйлаад ажил дээр ирж 00доо орж уйлаад арай гэж тайвширсан ч өдөржин толгой эргэж, өвдөж халуурч дотор муухайрч өнжив өө.


Манайхан чи яах гэж ирсийн гэх юм, ажилтай хүн яах юм хэвтээд байж чадахгүй юм чинь манай шархүү өдөржин гэртээ харь гэж гуйгаад сүүлдээ бүр аргаа бараад Just do as you are told ONCEгэнээ хаха, тэгээд нөгөөх нь явахгүйм л даа. Одоо харин нэг хуралд суучаад гэр лүүгээ гараад шидчихээс. Орой гэртээ очиж сайхан халуун шөл халааж уугаад унтаад өгье.


Өглөө босоход шал эрүүл болсон байна гэдэгтээ итгэлтэй байгаа.


Нээрээ энэ юуных вэ. Бодоод бодоод бодын шийр 4. Маамуутай бол биш юм байгаан.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...