Зөндөө олон зүйлийг тандаа хэлээгүй, хэлж амжаагүй, үзүүлж амжаагүй л явсан даа ээжээ. Хаа нэгтээ сэтгэлийг тань зовоож, хэнэггүйтэж, гомдоож л явсан тэнэг хүүхэд, тэнэг охиндоо хир халдаадаггүй, хэзээ ч өвдөж байсан ч утсаар ярих бүрт минь санаа нь зовно гээд инээдээ л бариад сууж байдаг асан таныгаа би хичнээн их санана вэ.
Таныг минь аваад явчихсан байхад, та минь эзгүйд орчлонгийн нар нэг л янзаараа мандаж амьдрал тэр хэвээрээ үргэлжилэхэд би гомдоод байна. Гомдлоо гомдлоо гэхдээ би өөрөө өөртөө л хамгийн ихээр гомдоод байна. Нутагтаа арай олон очих байж, хуримаа Монголд хийх байж, ээжийгээ өвдөхөөс өмнө арай л олон газар үзүүлэх байж, аавыг өнгөрсөнөөс хойш ээждээ арай л илүү анхаарал хандуулах байж гэж бодогдоод л байх юм.
Тэр нэгэн улс руу аялнаа гэж хэлэхэд минь ээж минь гэв гэнэт уйлж билээ, саяхан л даа, ээжээ яаваа яагаад уйлж байгаа юм бэ? битгий санаа зов, айх аюулгүй гэж инээгээд өнгөрснөөс биш өнөөдөр надад санаа зовоод хаа нэг тийшээ явахад минь наайг сайн яваасай гэж үнэн зүрхнээсээ хүсэх цор ганц хүн минь ингээд яваад өгөхөд л би ээжийнхээ хайраар туйлж халгиж цалгиж явснаа ойлгох шиг.
Хэдэн хүүхэддээ зөндөө хайраа асгаж, ачилж явсан ээжээ та минь хариулж баршгүй буянтан билээ.
Тандаа хайртай даа охин чинь. Ухаангүй болчихлоо гээд намайг энэ тэнэг холын газраас уйлж дуулсаар очих өдөр минь та ухаан орж наддаа бүхэл бүтэн долоо хоногийг бэлэглэсэнд тандаа талархаад баршгүй нь ээ. Хүн болгон л надад чи азтай шүү гэж хэлээд байгаа ч хэрвээ би үнэхэр азтайбайсан бол яг л таны өнгөрөхийн өмнөх өдрийн өглөө эмч тань бидэнд хэлж байсан шиг хоюулаа хагас бүтнээ өнгөрөөгөөд л нэгдэхээс бараг гэртээ гарах байсан даа тиймээ. Ганцхан би ч чиш бусад үх хүүхдүүд тань ач зээ тань, хэдэн дүү нар тань бүгд л азтай байх байсан тиймээ.
Харуусал харамсал л үлддэг юм байна гэхдээ таныхаа хайртай охин байсандаа би азтайгаас азтай охин шүү ээжээ.
Monday, 29 October 2018
Tuesday, 23 October 2018
;(
Хол ойрын дайд ч унсэж уддэг ээжийн минь
Хорвоо даашгуй хайртай залбирал дутлаа надад
Алс одоход минь сайныг хусэж цацалсан
Амин даалттай eruuliig нь дахин сонсохгуйгээ ухаарлаа.
Яаран яаран очдоггуй тэнэг охиныг тань зэмлэхдээ
Яруу намрын уурээр хаврын жихуу унэртуулж
Нутгийн тэнгэр намайг гашуун бороогоор удэхэд
Нандигнаж омоордог ээжийнхээ суун цацалгуй жиндлээ дээ
Буцаад очих одроос зурх минь эмээгээд байна
Баруун хацрыг минь унсэх ээжийн минь уруул алга байна
Холоо одчихсон ээждээ зуудээ ч ярьж амжихгуй
Хааяа хааяа бас ээжэрээ бардаж эрхлэхгуй нь дээ.
Хорвоогийн жамыг хэрхэх билээ ээжээ
Хар нуураа ширгэтэл уйлаад ч яах билээ ааваа
Зун зуны туруу хунгийн цуваа эргэх тоолонд
Зулзаган насандаа та хоертоо ханатал эрхэлсэндээ бардам амьдарнаа.

Tuesday, 25 September 2018
Хайртай
Намайг хулээнэ гэсэн. Би нь энэ тэнэг холын газраас яарч л явна ээжээ.
Намайг эргээд ирэхэд зуун хацрыг унсэнэ гэсн дээ. Та амласан даа. Тэнгэр ээж минь уучил тэнэг охиноо. Очиж яваа. Та минь л хулээгээрэй ээжээ.

Thursday, 20 September 2018
Dinner idea
Нээрээ ингэсэн. Найз зочилж ирээд Сайхан хоолоор дайлдаг хэрэг гээд дайрсан. Хэхэ.
Эхлээд тахианы мах машиндаад сонгино сармис цагаан гаатай холиод хэдэн банш хийгэд тавьчлаа. Дараа нь чоризо нэг годгорыг тосонд хуураад бэлдчлээ.
Баншаа жигнэхээр тавьлаа.
Дараа нь цагаан моогийг сармисанд хуурч 5 минут хэртэй болгоод дээрээс нь зоохий cream хийж буцалгаад. Тэгээл сайхан банш чоризогоо дээрээс нь хийгээд халти пор хийгээд гаргасан.
Амттай болсон байна лээ. Одоо ханьдаа очихдоо бас хийнээ.
Миний гарын хоол гээл уу.
Wednesday, 12 September 2018
Нээх гоё тийм мэдрэмж
Гоё тээ, нээх гоё хийх гээд л улайраад байсан зүйлээ хийгээд дууссаны дараах мэдрэмж нээх гоё тээ.
За даа тоохгүй ч байгаамуу даа гээл бодоод байсан хүмүүс, бялуу бариал цуглаж ирээл баяр хүргээл тойроол зогсжаах үе бас гоё тээ.
Их баярлалаа зөндөө зүйл зааж сургаж өглөө гээл гар барих тэр агшин бас л гоё тээ.
Надад лав их гоё санагдаад байдийн.
***
Өнөөдөр их гоё өдөр байлаа, хамт олондоо ч их баярлалаа, нээх сонин уурхайн эрчүүд голдуу болохоор бүдүүн бараг талдаа ч нэг сэтгэл гаргахаараа нээх хөөрхөн ш дээ манайхан чинь. Нөгөө муу залуу хүртэл ам хамхихгүй инээж ярьж хөөрөв. Баярласандаа тэвэрч авч уйлах шахлаа ш дээ.
***
Нээх гоё өдөр байна өө, үүл нүүж бороо шаагисан ч гэлээ, хавар цаг ирж байгаам болохоор салхи нь хүртэл тйим зөөлөн, нөгөө нарны охин чинь арай л урвачихгүй л уяраад зогсжийно оо.
***
Нээх гоё өдөрийг үргэлжлүүлээд орой винодоё гэж манай гоёхон охидууд өдөөд байна, нээх гоё үдэш рүү явнаа.

Monday, 10 September 2018
Хаа нэгтээ
***
Өдөр шөнөгүй хэлхэлдэж орж гарсан ч хамтдаа, ганц тамхиа хувааж татдаг асан тэр найзаасаа нүүр буруулалцаад нэжгээд жилийг үдсэн сэн.
Хаа нэгтээ чи минь дуугаа дуулаад л, орчлонгийн бүх эрчүүд зөрөн өнгөрөх бүртээ чамд минь дурласан тухай, үдшийн бүрэнхий хүртэл айлын хархүүтэй хамтдаа зугаалсан тухай, хартай хүүхнүүд ядаргаатай байдаг тухай, хөгийн гэхээргүй зүйл хичнээн инээдтэй тухай хэн нэгэнд ярвж л зогсоо юм болов уу даа. Туяхан биеэрээ туяарсан үзэсгэлэнгээрээ орчлонг шагнаад л, гудамж чимээд л, өндөр өсгийт дээрээ чи минь дуу сонсоод л гунхаж л яваа даа.
***
Анхны хайр, анхны үнсэлт,ахиад олдохгүй нандин бүхнээ өгсөн арван жилийн хөвгүүн минь чи хаа нэгтээ өөрийн зохиосон дуугаа гитарын хөгтэй уянгалуулж охидыг биш үрсдээ бүүвэйн дуу аялж л суугаа байх даа. Хоргүй ч гэлээ хавийн нэгнийг шоглочихоод л, хөөрхөн алаг нүд чинь буурь сууж томоожоод, олоон жил ханилсан сайхан гэргийгээ аргаданхан их хотынхоо гудмаар алхаж л яваа байх даа. Цагаахан сэтгэлээр хаа нэгтээ онгироод л, цаад нэгнийхээ нүдэнд жаахан томорч харагдах гээд л, сэм сэмхэн над руу харц чулуудаж зогссон насан багын чинь төрх хамтдаа л явдаг байх даа...
***
Арван жилдээ танаас хэрсүү ухаан сурах гэж, аа бас нэгтээ тархиа эргүүттэл загнуулах гэж, үе үехэн намайг алаг үздэгийг тань анзаарахгүй гэж зөндөө олон дагаж байж хэдэн сургамж, тоо бодох арга заалгаж байсан алаг нүдэн багш минь. Хөөрхөн ганц хүүгээ өөхөнд ороохоос илүү хайрлаж, дүрлэгэр алаг нүдээрээ жаахан мууг нь хялам хийчэхээд, ганган охидын хичээлийг гараас нь хөтөлж хийлгэдэг сэн тэр хэвээрээ яваа боловуу та. Зэвүүн үгийг харамгүй шидчихээд, цөхөрсөндөө уйлсан намайг ангиас хөөн гаргаж байсан тэр зангаа тэр жилтэй цуг мартчихаад, тооны ухаанаа ардын хүүхүүдэд заагаад л торомгор нүдээрээ орчлонг шагнаж л яваа байх даа та.
Хачин өдөр байна, хамгийн дурсмааргүй хүмүүсийн тухай бодогдов.

Sunday, 9 September 2018
"Арчаагүй эмэгтэй"
Би өөрийгөө бусад зарим нэг хүмүүс нүүр тулан уулзвал яг тэгж харагдана гэдгээ мэддэг.
Үнэндээ яагаад вэ гэхээр би өглөө 4 цагт босч нүүрээ будаад гарахыг бус 4 хагас хүртэл унтаад чийгшүүлэх тос нарны тос түрхээд гарахыг илүүд үздэг болохоор тэр. Гэхдээ энэ бол би өөрийгөө өмгөөлөөд байгаа хэрэг л дээ, би үнэндээ л залхуу, Монголд байхдаа оофист ажилладаг байсиймаа хэсэг, тэр үед бас нүүрээ буддаг байлаа байлаа. Тэгээд энд ирснээс хойш нэг л мэдэхэд өглөөдөө нойроо харамлаад ингээд нэг арчаагүй эмэгтэй л болчихоод байна.
Одоо бол хагас бүтнээр гадуур гарч орохдоо л нүүрээ будаж янз бүр болохоос хэтрэхгүй тэгсэн мөртлөө гоо сайхны бүтээгдэхүүн цуглуулах хообийтой, хэрэглэж ч үзээгүй байж янз бүрээр нь чирээд ирнэ, нөгөөдүүлээ задлаад нэг хэрэглээд мөддөө хэрэглэхгүй тэгж ингэж явсаар хаягдаад дуусна.
Одооноос эхлээд туршлага судалж, зөвлөгөө цуглуулж эхлэнээ. Хэрхэн яаж цэвэрхэн буддаг арчаатай болох вэ гээд.
Сүүлдэээ залхуурсаараан байгаад эв дүйгүй болоод байх шиг байнаа. Сая хагас бүтнээр нүүрээ будаад нөгөө хувцасаа өмсөөд гарсийм, бас л аятайхан мэдрэмж шүү тиймээ, одоо хурдан зун болоосой сая худалдаж авсан палаажнуудаа өмсөөд намирмаар л байна. Дээрээс нь юүтүүбээс нүүр будалтын бичлэгүүд олж даган дуурайхад өөрийгөө дайчлана гэж бодоостой. Амжихгүй л юм даа. Амжуулдаг болноо чамайг, бас байнга гадаа гүйсээр байгаад сэвхтэж борлосон нүүрээ арчлахыг л нэг үзүүлээд өгье. 11 сард ээждээ очихдоо арчаатай охин очноо.

Subscribe to:
Posts (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...