Sunday, 25 November 2018

11 сар

Пээ нээрээ ард урдаа орж хөглөрсөөр явтал 11сар гараад бараг дуусч байх юм.
Энэ жил нээрээ аягүй биттэр-свийт маягийн жил байнаа гэж дөнгөж сая бодогдов. Хийж амжуулсан зүйд ихтэй мөртлөө хорвоод хосгүй ганц сайхан үнэт зүйлээ алдсан болохоор харамсал туйлдаа хүрсэн жил байлаа.

Гэснээс би таанууст хэлж байлуу, манай эгч чинь ээжийг аягүй сайн асарч тойрч эргэж байдаг байсан юм. Мань хүн тэнд аягүй их өнчирч байгаа харагдаад байх юм. Нэг ийшээгээ авчрах л санаатай. Тэндээс холдуулж бас сэтгэлийг нь нэг өргөж өгөх сөн гэж бодогдох...

Ажил гэр хоёрын хооронд сажилсаар. Дэлхий эргэж би дээр нь өнхөрч амьдрал үргэлжилсээр. Нээрээ вийкэндээр иогад явж эхэлсэн. Пээ би чинь тэс хөндлөн хөшцөн амьтан гэдгээ одоо л мэджий ш дээ. Манай багш Күүтаа доошоо доошоо гэхээр багшаа энэ чинь хамгийн доодол нь оо гэх жишээний. Бас арай луу. Хүмүүс чинь ямар ч гоё уян хатан ен. Нугараал нураал явчихийн.

12 Сар гарлаа даа. Үнэндээ л арай л хурдануу?

Monday, 29 October 2018

Амьдрал үргэлжилдэг хэдий ч...

Зөндөө олон зүйлийг тандаа хэлээгүй, хэлж амжаагүй, үзүүлж амжаагүй л явсан даа ээжээ. Хаа нэгтээ сэтгэлийг тань зовоож, хэнэггүйтэж, гомдоож л явсан тэнэг хүүхэд, тэнэг охиндоо хир халдаадаггүй, хэзээ ч өвдөж байсан ч утсаар ярих бүрт минь санаа нь зовно гээд инээдээ л бариад сууж байдаг асан таныгаа би хичнээн их санана вэ.

Таныг минь аваад явчихсан байхад, та минь эзгүйд орчлонгийн нар нэг л янзаараа мандаж амьдрал тэр хэвээрээ үргэлжилэхэд би гомдоод байна. Гомдлоо гомдлоо гэхдээ би өөрөө өөртөө л хамгийн ихээр гомдоод байна. Нутагтаа арай олон очих байж, хуримаа Монголд хийх байж, ээжийгээ өвдөхөөс өмнө арай л олон газар үзүүлэх байж, аавыг өнгөрсөнөөс хойш ээждээ арай л илүү анхаарал хандуулах байж гэж бодогдоод л байх юм.

Тэр нэгэн улс руу аялнаа гэж хэлэхэд минь ээж минь гэв гэнэт уйлж билээ, саяхан л даа, ээжээ яаваа яагаад уйлж байгаа юм бэ? битгий санаа зов, айх аюулгүй гэж инээгээд өнгөрснөөс биш өнөөдөр надад санаа зовоод хаа нэг тийшээ явахад минь наайг сайн яваасай гэж үнэн зүрхнээсээ хүсэх цор ганц хүн минь ингээд яваад өгөхөд л би ээжийнхээ хайраар туйлж халгиж цалгиж явснаа ойлгох шиг.

Хэдэн хүүхэддээ зөндөө хайраа асгаж, ачилж явсан ээжээ та минь хариулж баршгүй буянтан билээ.

Тандаа хайртай даа охин чинь. Ухаангүй болчихлоо гээд намайг энэ тэнэг холын газраас уйлж дуулсаар очих өдөр минь та ухаан орж наддаа бүхэл бүтэн долоо хоногийг бэлэглэсэнд тандаа талархаад баршгүй нь ээ. Хүн болгон л надад чи азтай шүү гэж хэлээд байгаа ч хэрвээ би үнэхэр азтайбайсан бол яг л таны өнгөрөхийн өмнөх өдрийн өглөө эмч тань бидэнд хэлж байсан шиг хоюулаа хагас бүтнээ өнгөрөөгөөд л нэгдэхээс бараг гэртээ гарах байсан даа тиймээ. Ганцхан би ч чиш бусад үх хүүхдүүд тань ач зээ тань, хэдэн дүү нар тань бүгд л азтай байх байсан тиймээ.

Харуусал харамсал л үлддэг юм байна гэхдээ таныхаа хайртай охин байсандаа би азтайгаас азтай охин шүү ээжээ.


Tuesday, 23 October 2018

;(

Хол ойрын дайд ч унсэж уддэг ээжийн минь
Хорвоо даашгуй хайртай залбирал дутлаа надад
 Алс одоход минь сайныг хусэж цацалсан
Амин даалттай eruuliig нь дахин сонсохгуйгээ ухаарлаа.
Яаран яаран очдоггуй тэнэг охиныг тань зэмлэхдээ
Яруу намрын уурээр хаврын жихуу унэртуулж
Нутгийн тэнгэр намайг гашуун бороогоор удэхэд
Нандигнаж омоордог ээжийнхээ суун цацалгуй жиндлээ дээ
Буцаад очих одроос зурх минь эмээгээд байна
Баруун хацрыг минь унсэх ээжийн минь уруул алга байна
Холоо одчихсон ээждээ зуудээ ч ярьж амжихгуй
Хааяа хааяа бас ээжэрээ бардаж эрхлэхгуй нь дээ.

Хорвоогийн жамыг хэрхэх билээ ээжээ
Хар нуураа ширгэтэл уйлаад ч яах билээ ааваа
Зун зуны туруу хунгийн цуваа эргэх тоолонд
Зулзаган насандаа та хоертоо ханатал эрхэлсэндээ бардам амьдарнаа.

Tuesday, 25 September 2018

Хайртай

Намайг хулээнэ гэсэн. Би нь  энэ тэнэг холын газраас яарч л явна ээжээ.

Намайг эргээд ирэхэд зуун хацрыг унсэнэ гэсн дээ. Та амласан даа. Тэнгэр ээж минь уучил тэнэг охиноо. Очиж яваа. Та минь л хулээгээрэй ээжээ.

Thursday, 20 September 2018

Dinner idea

Нээрээ ингэсэн. Найз зочилж ирээд Сайхан хоолоор дайлдаг хэрэг гээд дайрсан. Хэхэ. 

Эхлээд тахианы мах машиндаад сонгино сармис цагаан гаатай холиод хэдэн банш хийгэд тавьчлаа. Дараа нь чоризо нэг годгорыг тосонд хуураад бэлдчлээ. 

Баншаа жигнэхээр тавьлаа. 

Дараа нь цагаан моогийг сармисанд хуурч 5 минут хэртэй болгоод дээрээс нь зоохий cream хийж буцалгаад. Тэгээл сайхан банш чоризогоо дээрээс нь хийгээд халти пор хийгээд гаргасан. 

Амттай болсон байна лээ. Одоо ханьдаа очихдоо бас хийнээ. 


Миний гарын хоол гээл уу. 

Wednesday, 12 September 2018

Нээх гоё тийм мэдрэмж

Гоё тээ, нээх гоё хийх гээд л улайраад байсан зүйлээ хийгээд дууссаны дараах мэдрэмж нээх гоё тээ.


За даа тоохгүй ч байгаамуу даа гээл бодоод байсан хүмүүс, бялуу бариал цуглаж ирээл баяр хүргээл тойроол зогсжаах үе бас гоё тээ.


Их баярлалаа зөндөө зүйл зааж сургаж өглөө гээл гар барих тэр агшин бас л гоё тээ.


Надад лав их гоё санагдаад байдийн.


***


Өнөөдөр их гоё өдөр байлаа, хамт олондоо ч их баярлалаа, нээх сонин уурхайн эрчүүд голдуу болохоор бүдүүн бараг талдаа ч нэг сэтгэл гаргахаараа нээх хөөрхөн ш дээ манайхан чинь. Нөгөө муу залуу хүртэл ам хамхихгүй инээж ярьж хөөрөв. Баярласандаа тэвэрч авч уйлах шахлаа ш дээ.


***


Нээх гоё өдөр байна өө, үүл нүүж бороо шаагисан ч гэлээ, хавар цаг ирж байгаам болохоор салхи нь хүртэл тйим зөөлөн, нөгөө нарны охин чинь арай л урвачихгүй л уяраад зогсжийно оо.


***


Нээх гоё өдөрийг үргэлжлүүлээд орой винодоё гэж манай гоёхон охидууд өдөөд байна, нээх гоё үдэш рүү явнаа.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...