Monday 25 September 2017

Вийкэнд идэлт


За сая хагас бүтнээр шархүүг ирснийг далимдуулан, хурим хийх газар луугаа ухас хийгээд ирлээ.

Зав муутай шур хийсэн хэдий ч тэнд бол жуулчлал хөгжжээ, түүнийгээ дагаад үйлчилгээ болон хоол унд нь бүр нэг тйим сэтгэл ханамжийн баталгаа 100% өгөхөөр хийгджээ гэдгийг харж явлаа.
Хуримын маргааш өглөө хүмүүсийг өглөөний цайнд урьсан юм, гэхдээ 20 хүний захиалга л өгсөн, ихэнх нь шарталтын байдалтай ирэхгүй байх гэж бодоод хаха. Гэхдээ тухайн өдөр хүн нэмэгдэж ирэхэд асуудал гарахгүй ээ хэмээн менежер айлдсан.

Тэр газраа өдрийн хоол идлээ. За амт бол тасархай л байлаа, 




Би далайн хоол гэж үглээд явсан хүн сам хорхой идсэн.


Харин шархүү төрөлхийн махчин болохоороо бугын мах авсан. Маш зөөлөн болгосон ёстой гоё юм байна лээ. Би талыг нь идсэн байхөө.


За энэ амттан. Хаха намайг эмч чихэр кофе архи хориорой гэсэн саяны хагас бүтэнсайнд бол бүгдийг нь хэрэглэсөөн. Энэ шоколадаар хийсэн мөхөөлөс, бас герман донат банана гээд янз бүр. Бас л гоё байсан учраас би 75% ийг нь идэж шархүү 25%ийг нь идсэн.


Энэ харин маргааш өглөө нь буусан буудлын өглөөний цай. Дажгүй шүү. Би үүний дараа баахан талх л идсэн.

Оройн хоолны зураг аваагүй байна, нэг япон тогооч урд шууд хоолыг хийгээд зарим нэг хүн лүү шарсан будаа шидээд тосч ав гэсэн боловч манай ширээнээс ганц л тосч бусад нь ширээ шалаар нэг асгасан. Би ч хоол асгаад байхаар харам хүрээд л сууж байлаа. Би тахиа захиалсан бинь чи тахианд дуртай тахиа чамд дургүй ээ гэнэ үү нэг юм яриад л. Хөгжилтэй л юм билээ.

Бид хоёр бас гэрийнхнийгээ ирэхэд нь авч орох газар гэж их олзуурхав.

5 comments:

  1. Za udahgui boloh shine ger buld bayar hurgey! Haana amidardag yum be?

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Шинэ Зеландад амьдарч ажиллаж байна даа.

      Delete
  2. Таны блог руу орж болохгүй байгаа ойрдоо.

    ReplyDelete
  3. хөөх, би иймэрхүү жижэгхэн жижигхэн тавагтай хоолонд дуртай гэж юүхэв...

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, би бас. Өнгө үзэмжинд л явчкаад байдаг хүн дээ.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...