Thursday 28 September 2017

Сар дууслаа...

9 сар маань дууслаа.
Цаг хугацаа бас арай л хурдан уу үгүй юу? Эргэж харахын завгүй, гүйлтээс авсан гэмтэлээ эдгээж амжаагүй байтал сар дуусаад ингээд миний хагас марафоны гүйх тиикэт минь хэрэггүй болоод хаягдах нь ээ.
Харамсалтай л юм.
Хотынхоо хугас марафонд гүйнэ гэж нэлээн дээр бүртгүүлээд ажлын жим амралтын өдрүүдийг ашиглаж нэлээн сайн бэлдэж байгаад өнгөрсөн долоо хоногт өвдөөд гүйж чадахаа байсан.
Физио дээр очсон Ай Ти бээнд чинь сунасан байнаа, гүйхээ хэсэг зогсоож маш сайн сунгалт хийлгэ, массаажанд ор, халуун жин тавь гэж зааварласан бөгөөд одоогийн байдлаар бас л гүйхгүй жаахан жаахан алхсан хэвээрээ. Марафон 10-8нд болох байхгүй юу.
Өмнө нь би бэлтгэл хийж байх хугацаандаа бэртдэг л байлаа, шилбэний өвчин, өсгий болон яс, булчин гэх мэт. Гэхдээ яаж ийж байгаад хэрэгтэй амралтыг нь өгөөд, тойлсоор байгаад бас марафондоо баахан К туузаар ороож байгаад ч хамаагүй гүйдэг л байлаа.


Энэ удаагийнх бас арай л тэгж муйхарлаж болохгүй байна. Тийм болохоор 8ны өглөө уралдаан дээр очиж хүмүүсийг харж баясаад буцаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй.


Аа харин шал өөр сэдэв гэвэл хуриманд минь 5 сар үлджээ. Ай даа бас л хурдан байна шүү. Төлбөрийн 1/4 ийг хийж урьдчилгаа байдлаар, бас бус зардал гараастай гэхдээ зүгээрээ.
Би өөрийгөө нээх янз бүрийн зүйл хүсч сүйд болохгүй сүйт бүсгүй байх болов уу гэсэн цагаа тулахаар тйим биш байна. Гоё байж болох юу байна бүгдийг нь авнаа, хайртайгаа ховулхнаа хийх байсан ч хамаагйү гээл бодоод эхэлсэн шүү дээ.


Анх гаргасан тооцоолсон зардлаас хэд дахин үнэтэй тусч байгаа.
За яадгийн, хуримаа хийчээл дараагийн 2 сар нь гоймон идээлиз.


Ийм энгийн бялуу хийлгэх гээд л бас загвар хайгаал.
Хуримын бялуугаа зориулж десерт маягаар өгөхгүй л бол хүмүүс бас тэр болгон идээд байдаггүй юм шиг санагдаад байгаа. Тйим болохоор бид хоёр бүх зүйлийг нь гоё шоколадаар хийлгэнээ гээд л ярьж байна.

4 comments:

  1. хурим гээд баахан юм бэлдээд, ... тэгээд ганцхан өдөр болоод дуусахаар сонин юм билээ. Тэгэхдээ л хурим гоё.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Ганцхан өдрийг л маш их ач холбогдол өгч байгаа минь зөв эсэхийг мэдэхгүй ч энэ их сэтгэл хөөрөл, бас олон жил мэдэх мэдэхгүй мөрөөдөж ирсэн болохоор бид хоёр ч ооол оут л байна.
      Том өдөр маань дөхөөд л...

      Delete
  2. хурим нь сайхан болох болтугай гэж ерөөе. би хурим хийгээгүй л дээ, хийх завдал бололгүй энд ирчихсэн. өдий хүрцэн, одоо охидынхоо хуримыг л тансаг хийнэ дээ гэж мөрөөддөг болсон. хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Хөөрхөн охидын хуримыг тансаг хийгээрэй.
      Хэдэн жилийн өмнө манай ангийн охин хуримаа хийхдээ хөгширсөн хйноо ичээд байнаа гэж байсан. Би ч ичих юмгүй л тууж яваа. Хэхэ

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...