Wednesday 3 January 2018

Хуучин ажлынхан

Хааяа эднийгээ санана гэж юе гэхэв... Ялангуяа өнөөдөр шиг өдөр.
Манай ганц хайртай менежер минь ажлаа өгөхөөр болсон гэж ноднин жил бичлүү яалаа. Оронд нь ажилд орох хүн хараахан олоогүй байгаа тул, манай уулын супер ажлыг нь хэсэг орлохоор болсон юм. Тэр уг нь гайгүй л юм шиг байдаг юм заримдаа гайтай л юм шиг байдаг юм... Жаахан олон ааштай, надаас ядаргаатай болохоор би ядраад л байдаг гэхдээ нэг их тоох биш...


Өнөөдөр харин явах гэж байгаа менежер бид хоёр сэтгэл зүрхээ уудалж хэсэг суугаад би их л харамсч шүүрс алдсаны эцэст хуучин ажлынхнаа санав.


Манай хуучин багт чинь 2 геологич бүсгүй 1 геотехникийн инжнаар бүсгүй 1 тэсэлгээний ахлах бүсгүй  гээд бүсгүйчүүдтэй байсан болохоор бид хэд хаа нэг гэртээ янз бүрийн зүйлс хийж /хоол бялуу, пизаа/ ажил дээрээ авчирч уралддаг байлаа.


Бүсгүйчүүдтэй газар цаанаасаа л ондоо шүү, бие биендээ анхаарал тавина, хааяа нийлээд хов нүдчинэ, энд болохоор намайг ядраад царай зүс алдаад сүнс сүүдэр шиг юм болсон байсан ч тоож байгаа хүн алга. Бас хэн нэгэнд дургүй хүрээд эмэгтэй зан минь хөдлөхөөр тэрийг үлээж дэвэргэж хошуу амаа нийлүүлэх хүн олдохгүй нь жаахан тиймхэн.


Ядаад л өглөө ирээд урд шөнө хорхой шавьжтай байлдаад унтаж чадсангүй гэхээр эд нар эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж намайг шоолж инээнэ. Уурхайн байрыг цэвэрлэдэг хүмүүс цонх хаалга онгорхой орхиод би орой очиж хонохоор бол оройжин спрэй барьж байлдсаар байгаад заримдаа унтаж чадахгүй гэх мэтчилэн... Гэхэд хуучин ажлын бүсгүйчүүд бол сайхан анхаарал тавиад бараг л 1, 1 шил вино тэвэрч ирээд тэрийгээ уунгаа надад дайснаа дарахад минь яруу тодоор туслах байсан гэдэгт 100% итгэлтэй.
Хуучин ажлын залуучууд минь ч бас их тусархуу байдаг сан.
Дараагийн ажилдаа орохоор эндхийн залуучуудаа тэгээд санах л байх даа тиймээ. Хүн гэдэг чинь хуучны дурсамжийг заавал дэвэргэж гоё болгож санадаг юм чинь. Өнгөрсөнөөсөө би хайлаа дандаа сайхан дурсамжууд...

2 comments:

  1. Amidral gdg dursamjin helhees gj haanaas ch bile unshij bsn. Odoo bodohod unen ch yum shig. Ireedui ch bas hezee negen tsagt dursamj boloh uchraas yum u da.

    ReplyDelete
    Replies
    1. Яг үнэн ирээдүй бас л дараагийн ирээдүйн дурсамж болоод торойгоод хоцрох нь...

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...