Monday 29 January 2018

Вийкэндийн сонин хачин

Шүдний эмнэлэг, гоо сайхан, сайн дурын ажилтнуудын уулзалт, бүтэн сайн өдөр ажилласан, нэгдэхэд олон нийтийн амралтын өдөр байлаа гээд, үгүй мөн завгүй вийкэнд болж өнгөрлөө.


Шүдний эмнэлэг нь хуучин очиж сурсан газраасаа арай өөр газар луу сэгсийгээд явсийн, явах явахдаа очиж үзээгүй газар тул машин барьж явахаасаа залхуураад Автуусанд суугаад сэгсийсэн байхгүй юу.
Эмч нь таалагдсангүй, гэхдээ үзүүлээд янзлуулаад гарч ирсээн. Очсоны гээд, манай энд ойрын хэдэн жилдээ халаагүйгээр халж хака хийж байгаа аятай хэлээ унжуулсан л хүн явах болсон бас нөгөө автуус хүлээхэд стресс л болжугаам. Гэхдээ яахавээ өөрөө унасан хүүхэд гэгчээр машин барих дургүй хүн тэгээд автуусыг 30 минут хүлээгээ зогсжаахад яахав.


Гоо сайханд очлоо, би чинь нөгөө гүйдэг байсан бид дээ. Тэрний шагнал гэгчээр миний нуруу алаг өнгөтэй тэр нь арилдаггүй байхгүй юу. Яг арилах гээл байжийтал зун болоол нимгэн нойтон майканд ороол ором гартал явчдийм болохоор. Тэгээд туршилт маягаар спрэй таан гээч юм хийлгэлээ. Би ч нэг их тиймэрхүү юманд сүжрээд байдаггүй юм, хийлгэсэний дараа аятайхан байсаан, гэхдээ одоо энэ цагны ором, тухайн үед өмссөн палаажны оёдлын тэр хавиар бас алаг болоод үлдчдийм байна. Тийм болохоор яршиг нэг нартай өдөр наранд гараад л хэвтчихээс. Хуримын өмнө хийлгэнэ гэснээ болилоо.


Тэгээд энэ бүгдээ хийлгэж аваад энэ хагассайнд болох Рагбигийн тэмцээн дээр хийх сайн дурын ажлын хуралд очвоо. Аймаар халуун, нэг тийм шинэхэн спрэй таан ханхлуулсан ооранж маягийн нөхөр яваад байна гээд л төсөөл.




Тэгээд очсон баахан аюулгүй ажиллагааны заавар аваад тэндээс гараад гэр лүүгээ автуусандаа суугаад ган гун гээл харьсан.


Маргааш нь бүтэн сайн өдөр ажилтай байсан тул ажил дээр ирж өдөржин дээж авч гадаа зогсоод түлэнхий бор юм болсон. Амьдрал нээрээ ийм л байна.


Өчигдөр харин амралтын өдөр байсан тул амраад, гоё гэртээ хоол унд хийж, олон ангит кинуу үзэж өөрийгөө зугаацуулж өнжив.


Тэгээд орой унтах гэсэн 29 градуст аймаар халуун, айр кон тавихаар дүнгэнээд ингээд унтсан унтаагүй хооронд хоноод өнөө өглөө ажил дээрээ. ирэв.
Ажил дууслаа, сайн найз бүсгүй минь Австралид амьдардийн. Монгол бүсгүй л дээ. Тэр лүүгээ хуриманд ирэхүү гээд бичсэн харин ирнэ гэжийнэ. өө май гоод арай л хасаад хаячаагүй яаж амжиж асууваа гэж бодоод баярлаад л суужийна.

2 comments:

  1. Jigdhen bor shargal aris goy o. Masktai yum shig budmal bsnaas hamaagui saihan haragddag. Jigdhen borluulchih o. Narand shargdaj borloson eruul chiireg huurhun busgui l nudend tusuulugduud, uzej haraagui murtluu ehleed bichlegend ni durlaad daraa ni haa holoos uurt ni tatagdaad bdg bolson shu, kkk

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юухэвээ. Ина Вани минь. Одоо сайхан жигдхэн борлох гээд хичээж л байна.
      Баярлалаа.
      Би бас чинийхээ сэтгэгдэлүүдэд дурлаад байгаа хүн дээ. Нэг л дотно.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...