Tuesday 16 January 2018

Сүүлийн хэд хоногийн паян

За шархүү минь харьж ирээд хамаг ажлаа амжуулаад, бидэн хоёр нь их л урамтай энэ боллоо за одоо энийг гээд хуримын бэлтгэл ажилд ханцуй шамлан орсон бөлгөө..
Энэ нь түрүү долоо хоногт л доо.


Крийсмасаар ажилласных гээд түрүүний 4дөхийн өдөрийг өнжин хүлээж байж чөлөө аваад, шархүүтэйгээ дагалдаад хурим хийх газар луугаа явлаа. Өдөржин хоёр гурван хүнтэй уулзаж, сонголт хийж, хоолны цэс уух зүйлсийн жагсаалт гээд тун завгүй өнгөрөөсөн хоёр орой болоход сайхан далайн хоол идье гэж сүйт бүсгүй гоншгосны хүчинд далайн хоолны газар луу хөтлөлцөөд гарч одовоо.


Очлоо суулаа, түм бужигнасан газрын нэг буланд суудал заалгаж суугаад өдрийн алжаал амжилтыг тэмдэглэж ганц хундага вино захиалж аваад /энэ нь миний ойрд уугаагүй амттан болохоор их баясгалантай/ хоол захиалав. Далайн хоолны газар орчоод над шиг тахиа захиалдаг хүн байх боловуу, гэхдээ бас яаж хоосон байхав гээд crab захиалсан юм. Тэр нь 200гр нэг чөрийсөн хөл ихэнх нь яс, хагалж хугалж идэх нь их л зугаатай.


Би өмнө нь яг crab бол идэж байгаагүй л дээ. Lobster, crayfish этэр бол идэж байсан юм.


Хоолоо идлээ амттан захиалах гэснээ за дэмий юм дагуу даа бас дэглэм дасгал гээд өөрийгөө зовоож байж гээд тэгсгээд тэндээс ховхров.


Буудал руу алхаж явсан бие тавгүйрхээд нэг л биш өдрийн халуунд ядарсан уу яав гэж хэлэлцээд ороод будаа... За тэр хэсгийг бичээд яахав, гэхдээ түргэн дуудаж түргэнээр аялсаар яаралтай тусламжинд очиж хоолой руугаа эм цацуулж, шинжилгээ өгч 7 цаг яаралтайгийн өрөөнд хэвтсэний эцэст за одоо аюулгүй болсон та crabны харшилтай байх тун өндөр магадлалтай тийм учраас тест тавиулаарай, бас shellfish идэх гээд хэрэггүй биз дээ хэсэгтээ, болж өгвөл насаараа идэхгүй байсан ч зүгээр. Ингэж хурц харшил өгөх нь амь насанд аюултай гэвээ.


Манай шархүү чинь хөдөлмөр хамгааллын хүн байхгүй юу, яг намайг пааниктаад хоолой ам хавдаж хөөгөөд амьдрал нүдний өмнүүр жирэлзэх үед, хичнээн тайван байж, тэр нь намайг бас бага ч болтугай тайвшруулж байлаа. Хайртай хүндээ талархаж явдаг зүйл өдөр тутам тохиолддог ч энэ удаад бас л сэтгэлийг минь сэвсийлгэж, хөвсийлгөж одоо би нь үүлэн дунд л суужий ш дээ. Илүү хайртай болсон доо яг...


Ингээд үүний дараагаас одоо хүртэл чихний ард дотор загатнаастай яг л ногооны харшил хөдөлсөн аятай.


Гэхдээ бид хоёр бас зүгээр байсангүй ээ, 6дахь өдрийн орой гарч халти боулингдаад. Хаха манай хүн ээмр хөөрхөн, тэр бөмбөгөө явуулчаад ардаас нь өөрөө хажуу тийшээ яваад байгаан, чиглэлийг нь засах гээд хаха. Тэрийг нь харж шоолж инээж баахан хожиж өгөөд гарч ирсэн.


Амьдрал буцалсаар, хөвөрсөөр ингээд шархүү буцаад ажилдаа би ажилдаа, нар бороо хоёр ээлжилсэн зуны энэ өдөр би нь хайрын дуугаа аяланхан л суужийна даа.

4 comments:

  1. Харшилтайгаа мэдсэн нь сайн юм болжээ. Одооноос идэхээ боль. Шархүү та 2г харахаар (Хараагүй л дээ, бичсэнийг нь уншихаар) нээх хөөрхөн хайр татаад байдаг юм.

    ReplyDelete
  2. За.
    Одооноос бүр идэхгүй шархүүг ч бас битгий идээрэй, гай болж идчээд намайг үнсчүүл хордоод үхчих ч билүү гээд аминдаа аягүй хайртай.
    Хэхэ, баярлалаа.
    Жич: би чиний бичлэгэн дээр сэтгэгдэл үлдээгээд гараад явахаар устцан байх юм энэ юуных вэ.
    Саруул ухаан дээр бичихээр устсан байхаар нь таалагдаагүй устгаж дээ гэж бодсон чинийх дээр бас устсан байх юм. Гайхалтай.

    ReplyDelete
  3. Aihtar yum boljee. Erthen medsen ni bolj, chuhal arga hemjee ntr deer iim yum bolson bol yana. Ta 2 uneheer huurhun hosuud shu. Tusuulj bodood uhuurdmuur sanagddag a, neg l gegeehen

    ReplyDelete
    Replies
    1. Яг үнэн. Ийм үед мэдсэн аз болсон.
      Баярлалаа. Харин найз нь ийм нэг шархүүтэй учирсан азтай дамшиг байна .:)

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...