Sunday 21 January 2018

Туслаарай...

Нөгөөхийн чинь пааник өвчин хөдөлсөн шүү.
Гэв гэнэт гэдэгнэж явжийгаад хуанли харсан чинь хурим хийхэд үндсэндээ 5 долоо жаахан гаран хоногийн хугацаа үлдсэнийг сонсоод навтгар бор хамар минь жаахан бурзайгаастай, сэтгэл жаахан жингүйдээстэй зүрх пөг пөг цохиостой болчлоо...


Урд шөнө даашинзаа өмсөх гээд очсон хормой байхгүй даашинз өгчөөд чиний захиалсан материал хүрээгүй, хэрвээ хормойтой болмоор байна гэвэл хар өнгийн даавуу байна тэрүүгээр хормой залгаж болно, хугацаа бол байна, даанч материал байхгүй гээд байна гэж үзэшгүй муухайгаар хар дарж зүүдэллээ... ий ий...


Тэгээд өглөө босч ирээд бүх гэрээ хийсэн хүмүүсийн гэрээ хэлэлцээрүүдийг шүүж үзээд, хэн хэнд хэдний дотор төлбөр мөнгөний хэдийг хэрхэн шилжүүлэх, хэнээс юу юу дутуу, хүлээгдэж байгаа зүйлс гээд баахан бичиг цаасны ажил боллоо.


Тэгээд үдийн цайгаар одоо ингээд листээ гаргаад бичих гээд сууж байна.


1. Хуримын урд өдөр хэсэг бүлэг хүмүүстэй хоол идэх газрыг захиалах
2. Бялуу даашинз хоёроо хэзээ авахаа тогтох
3. Зочдын дэвтэр гээд байдаг тэрийг бүр таг санааский тэрийг олж авах /нэг инста камера байгаан тэрэндээ хэдэн кадр олж тавиад хүмүүсийг зургаа аваад дээр нь бичээрэй гээд хэлчдиймилүү/
4. Гэрч бүсгүйчүүдийнхээ гуталнуудыг захиалах
5. Гэрч залуучуудын гутлыг авах
6. Шархүүгийн шүдний эмнэлэгийн захиалгыг өгөх
7. Өөрийнхөө гоо сайхны бүх юмнуудыг захиалах гэснээс сормуус extension дээрүү хиймэл дээрүү.
8. Хуримын тангарагаа бичих
9. Монгол руу дээлээ захиалах энэ жаахан оройтсон юм болоодээнуу. Хүн болгон аймаар завгүй байгаа гээд байхийн.
10. Хүмүүстээ юу өгвөл зүгээр вэ. Жижигхэн сувенир маягийн юм өгчихмөөр байхын.
11. Хүүхэд асрагч захиалах. Холоос ирж байгаа зочид маань хүүхдүүдтэйгээ ирж байгаа. Тийм болохоор хоол ундны үеэр асрагчтай орхичихоё гэж төлөвлөөд байгаан. ээж аавууд жааахан амарч цэнгэг дээ..


Би юу мартаадээнаа. Аймаар их юм мартсан санагдаад болдоггүй ээ.



4 comments:

  1. Tsag hugatsaa hurdan shu, gol ni tuluvluguugu sain nyagtlaad ehnees ni garaas gargaad yavahad boloh bh a. Sormuusni huvid uurt teer bagataig ni songooroi. Salonoos ni asuuj zuvluguu avsan ni deer bh. Minii huvid hiimel ni deer bdg, uuriin sormuusand hal bagatai sanagddag.

    ReplyDelete
    Replies
    1. Цаг хугацаа харин гялс юм аа. 10нд очиж сүүлийн удаа палаажаа өмсөж үзэхээр боллоо. Бөөн хүлээлт...
      Харин тиймээ. Хамгийн хэцүү нь би бүр аймаар уйланхай юм аа. Хиймэл сормуус минь духан дээр явжаах болуу гээд санаа зовоод байх юм. Тэрнээс нүүр будалтын үнэнд хиймэл сормуус багтсан юм байлээ.

      Delete
  2. hehe, huurhun yum be, neeree duhan deer ch yum u haa neg gazar yavj bvl yana a. Huriman deere bolj ugvul bitgii uilaarai, az jargalin nulimas ch gsn tevchvel zugeer bh a. Gehde uilanhai bol bas uridchlaad tegne ingene, tevchine ntr gej bodoj bolohguin bn. Eruusu unenee heleed zuvluguu avaad songolt hiisen ni deer yum bh a. Bolno do, buh yum saihan bolno, itgeerei.

    ReplyDelete
    Replies
    1. Extension хийлгэе гээд л бодоод байна. Хуриман дээрээ уйлаад байвал амьтан муу хэлэх байлгүй дээ. 100гр татж зүркээ чангалж аваад л явж өгье гэж бодоод байна. Хаха.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...