Monday 29 October 2018

Амьдрал үргэлжилдэг хэдий ч...

Зөндөө олон зүйлийг тандаа хэлээгүй, хэлж амжаагүй, үзүүлж амжаагүй л явсан даа ээжээ. Хаа нэгтээ сэтгэлийг тань зовоож, хэнэггүйтэж, гомдоож л явсан тэнэг хүүхэд, тэнэг охиндоо хир халдаадаггүй, хэзээ ч өвдөж байсан ч утсаар ярих бүрт минь санаа нь зовно гээд инээдээ л бариад сууж байдаг асан таныгаа би хичнээн их санана вэ.

Таныг минь аваад явчихсан байхад, та минь эзгүйд орчлонгийн нар нэг л янзаараа мандаж амьдрал тэр хэвээрээ үргэлжилэхэд би гомдоод байна. Гомдлоо гомдлоо гэхдээ би өөрөө өөртөө л хамгийн ихээр гомдоод байна. Нутагтаа арай олон очих байж, хуримаа Монголд хийх байж, ээжийгээ өвдөхөөс өмнө арай л олон газар үзүүлэх байж, аавыг өнгөрсөнөөс хойш ээждээ арай л илүү анхаарал хандуулах байж гэж бодогдоод л байх юм.

Тэр нэгэн улс руу аялнаа гэж хэлэхэд минь ээж минь гэв гэнэт уйлж билээ, саяхан л даа, ээжээ яаваа яагаад уйлж байгаа юм бэ? битгий санаа зов, айх аюулгүй гэж инээгээд өнгөрснөөс биш өнөөдөр надад санаа зовоод хаа нэг тийшээ явахад минь наайг сайн яваасай гэж үнэн зүрхнээсээ хүсэх цор ганц хүн минь ингээд яваад өгөхөд л би ээжийнхээ хайраар туйлж халгиж цалгиж явснаа ойлгох шиг.

Хэдэн хүүхэддээ зөндөө хайраа асгаж, ачилж явсан ээжээ та минь хариулж баршгүй буянтан билээ.

Тандаа хайртай даа охин чинь. Ухаангүй болчихлоо гээд намайг энэ тэнэг холын газраас уйлж дуулсаар очих өдөр минь та ухаан орж наддаа бүхэл бүтэн долоо хоногийг бэлэглэсэнд тандаа талархаад баршгүй нь ээ. Хүн болгон л надад чи азтай шүү гэж хэлээд байгаа ч хэрвээ би үнэхэр азтайбайсан бол яг л таны өнгөрөхийн өмнөх өдрийн өглөө эмч тань бидэнд хэлж байсан шиг хоюулаа хагас бүтнээ өнгөрөөгөөд л нэгдэхээс бараг гэртээ гарах байсан даа тиймээ. Ганцхан би ч чиш бусад үх хүүхдүүд тань ач зээ тань, хэдэн дүү нар тань бүгд л азтай байх байсан тиймээ.

Харуусал харамсал л үлддэг юм байна гэхдээ таныхаа хайртай охин байсандаа би азтайгаас азтай охин шүү ээжээ.


Tuesday 23 October 2018

;(

Хол ойрын дайд ч унсэж уддэг ээжийн минь
Хорвоо даашгуй хайртай залбирал дутлаа надад
 Алс одоход минь сайныг хусэж цацалсан
Амин даалттай eruuliig нь дахин сонсохгуйгээ ухаарлаа.
Яаран яаран очдоггуй тэнэг охиныг тань зэмлэхдээ
Яруу намрын уурээр хаврын жихуу унэртуулж
Нутгийн тэнгэр намайг гашуун бороогоор удэхэд
Нандигнаж омоордог ээжийнхээ суун цацалгуй жиндлээ дээ
Буцаад очих одроос зурх минь эмээгээд байна
Баруун хацрыг минь унсэх ээжийн минь уруул алга байна
Холоо одчихсон ээждээ зуудээ ч ярьж амжихгуй
Хааяа хааяа бас ээжэрээ бардаж эрхлэхгуй нь дээ.

Хорвоогийн жамыг хэрхэх билээ ээжээ
Хар нуураа ширгэтэл уйлаад ч яах билээ ааваа
Зун зуны туруу хунгийн цуваа эргэх тоолонд
Зулзаган насандаа та хоертоо ханатал эрхэлсэндээ бардам амьдарнаа.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...