Wednesday 26 April 2017

Би юунд дуртай вэ?

Зөөлөн шиврээ бороонд норон норон гүйх дуртай, бороо орохоор яагаад ч юм нээх гоё бүх зүйл зөөлрөөд, дээрээс нь аймаар нар шарж халууцуулдаггүй учраас бас борооноор гүйхээр хурдан гүйдэг болохоор тэгж гүйх дуртай.


Өглөө эртүү босоод цэцэрлэгт хүрээлэнгийн манан дундуур бас гүйх дуртай, гэхдээ ойрдоо тэгж гүйсэнгүй ээ, ажил ихтэй хагас бүтнээр бас хуримын бэлтгэл гэж нааш цааш давхисаараан байтал, амьдралын гоё мөчүүдээс кайф авч амжихгүй л байна шүү.


Хэдэн хөөрхөн найзуудтайгаа видео чат хийх бас дуртай, хорвоогийн хол ойрыг нийлтэл хууч хөөрөхөөр бас гоё шүү.


Зураг авч уул хадаар алхаж, хээр цай чанаж уух бас дуртай. Манай шархүү чинь мэргэжлийн цай чанаач шүү дээ.


Тараг андуурч аваад тарагтай банштай цай чанаад уучдаг л нөхөр. Хаха, тэрийг бодохоор хөөрхөн санагдаад байдийн. Аль дивангараьын явдал хэдий ч.


Хааяадаа бүр юу ч хийхгүй өдөржин янз бүрийн зүйлс идэж хөргөгч зурагт хоёрын хооронд хөвсөлзөж олон ангит кинонуудыг угсраагаар үзэх дуртай.


Тэгээд сайхан зангаа хөдөлхөөр интэрнэтээс бялуу тоортны жор хайж жигнэж зуухтай зууралдах дуртай. Олон хийж чаддаггүймөө. Энэ бол өдрийн од шиг ховорхон байх нь.


Вино цуглуулах дуртай, хаа нэг онгойлгож хундага дарс шимэнгээ чанга хөгжим сонсож суух дуртай, яг л кинонд орсон юм шиг мэдрэгдэхийг яана. Гэхдээ зөвхөн гоё нартай өдрөөр, бүүргэр саарал өдөр нэг бол гүйж явах нь эсвэл орон дотроо адал явдалтай эсвэл түүхийн ном уншаад хэвтэж байх нь.


Ингээд бодохоор надад цөөхөн хэдэн хообий байдаг байх нь.


Харин манай шархүү бол PS4 тоглоод сууж байна, нэг бол баахан цэрэг эсвэл аливаа амьтаны дүрс эвлүүлж нааж, будаж сууна, эс бол гадаа нум сум харваад зогсож байна.
Бас их уншинаа, түүхийн талаарх мэдлэг сайтай ажил дээр нэвтэрхий толь шиг л нэг нөхөр явж байдаг юм.



Monday 17 April 2017

Дэглэм мэглэм цаашаа

Гэцөөөөөө....


Нээрээ хоол унданд нүгэлгүй дуртай хоёр хүн арайл тэссэнгүй.
6 хоног сайхан байсөө. Хоюулаа их дажгүйг нь гайхаад л янз бүрийн хоол зохиож хийгээд л би бараг 2 кг хасаад л, их жаргалтай хоёр байвоо. Тэгээд ойрхон нэг газар луу урт амралтын өдрүүдийг тааруулаад ухас хийгээд ирье гээд явдаг байхгүй юу. Хагассайнд. Тэгээд өглөө гарахаасаа өмнө усаа уугаад л, яргай загас шарж бууцайтай өглөөний хоолонд идээд л чухам бид хоёр чинь тэнд очоод дан мах идээд л ус уугаад ирэх юм болоод явсиймаа.


Тэгээд очиж буудалдаа орж юм хумаа тавичаад хотоор жаахан зугаалаваа. Тэгж яваад нэг \абад орж хоол идэхээр суулаа. Манай хүн яваад л уух юм захиалаад л би чинь сода ус лемонтой гээд догь сууж байсан чинь нөгөө үйлчлэгч залуу ус авчраад л өглөө. Бид хоёр лемоны бараа харагдахгүй болохоор нь за ойлгосонгүй дээ ухааны юм бодоод уутал .....


Цнцнцрнцрн....
Яасан байхнуу, лимоны шүүс хийцэн байсан байх нь, шинэхэн биш. За ингээд мэдээж диет будаа, гээл хоюулаа уухайн тас сармистай бяслаг бүтэн порцоор шарсан хавирга захиалаад би нэг хундага вино манай хүн 2 гуруушик \ийв уучдиймөө.


Ингээд дэглэм мэглэм цаашаа.


Тэгээд гараад явжээсэн Галзуу хурд гарчээнэ, тэгэхээр нь би нэг уут шар ээм эи ээм аваап манай хүн нэг маруужин барьж ороод үзчлээ дээ.


Тэгээд маргааш нь нахиж Beauty and the Beast үзээд гэртээ ирэнгүүтээ буцаад дэглэмд.


Хаха, өнөдөөр дэглэмийн хоёрдох өдөр гээд байвал ямар байна.



Tuesday 11 April 2017

Whole 30 - Өдөр 3

За хоолны дэглэмээ бариад эхэлсэн шүү.


Энэ нэг хоолны дэглэм олж авсан юм аа. Авсан ч гэж дээ, интэрнет дээр л байсан хэрэг. Миний нэг уншдаг блогийн хүүхэн хэрэгжүүлсэн гэсэн байхаар нь баахан судалж үзлээ л дээ.
Гэхдээ өлсөж эсвэл дан ганц зүйл идэж өөрийгөө сойж сүйд болохгүйн гэнэ.


Идэж болохгүй зүйлсийн жагсаалтанд ердөө:
Гурил гурилан бүтээгдэхүүн
Будаа ямар ч төрлийн
Чихэр болон чихэр орсон аливаа зүйлс
Хагас боловсруулсан болон боловсруулсан бүтээгдэхүүн
Архи болон согтууруулах ундаа
Ямар нэгэн гаазтай ундаа
Цууны төрлийн бүтээгдэхүүн
Сүү болон сүүн бүтээгдэхүүнүүд бяслаг тараг өрөм гээл бүгд


Эдгээрээс бусад хоолыг 30 хоногийн хугацаатай идэж уух нээ.




За тэгээд хархүүгээ аргадаж нэг айлгаж нэг ятгасаараан байгаад цугтаа эхлүүлэхээр болдийм байнаа.


Эхлэхийн өмнөх өдөр бид хоёр бялуу, талх, чий\с гээд идээгүй юм байхгүй ээ.
Уг нь хүний хүүхдүүд өмнөөс нь бага багаар хасаж этэр эхэлдэг байхад бид хоёр шууд эхэлсэн зөвдсөн эсэхийг бүү мэд.


1 дэх өдөр
Өглөөний хоолонд өндөгийг мөөг, амтат чинжүүтэй хамт сайхан хуураад идчлээ. Би 2 аяга хар кофе манай хархүү 1 аяга ногоон цай уулаа.
Өдрийн хоолондоо бид хоёр мах ногоотой (төмсгүй) шөл хийж бэлдсэн байснаа идэв. Дээрээс нь хоёр хоёр алим завсар зайгаар нь иджээ. Тун завгүй өдөр байсан тул хэн хэн маань ус бага уусан бололтой.
Оройн хоол
Тахианы махыг баахан лууван байцаа хүрэн манжин гэх мэт ногоотой хуураад идчихлээ.
Орой нь хэдэн усан үзэм идсэн.


Ямар ч өөр зүйл ажиглагдсангүй. Гурил будаа талх үгүй болохоос нэг их өөр санагдсангүй.


2 дох өдөр
Өглөөний хоол адилхан өмнөх өдрийнхтэй.
Өдрийн хоолонд байцааны ороомог хийж ирсэн юм. Байцааны навчинд татсан амталсан үхрийн мах ороогоод жигнэсэн хэрэг.
Оройн хоолонд хоёр  стэйк шараад хэрчээд баахан бууцай, лууван   алимтай холиод сайхан салад ч юм шиг хийгээд идчвээ.
Үлдсэнийг нь маргаашийн өдрийн хоолонд нөөцөлж байгаан.


Өдрийн өнгө болбоос нэлээн өлссөн хоёр хүн байлаа. Манай хүн эндээс өөр газар ажилд орохоор болсөө. Тэгээд тэрийг нь тэмдэглээд ганц хундага вино уумаар ч юм шиг санагдаад болихиймуу гэж асууж үзлээ, гэхдээ тэссэн. одоо 27 хоног л үлдэж байхад гээд.
Нам унтсан даа харин ч нэг. Бүр амарчихсан босож ирсэн. Ойрд тэгж нам унтаагүйм байна лээ.
Гүйгээд байгаа болохоор би жаахан ядарсан.


3дахь өдөр - өнөөдөр
Өглөө ялгаагүй адилхан юм идсэн.
Завсараар нь кокос жимснээс хэдэн хагархайг идэв.
Өдрийн хоолонд өчигдөрийн үлддэгдэлээ идлээ.
Орой юу идэхээ сайн мэдэхгүй л байна. Сайхан мах хуураад саладны навчаар ороож иддиимүү гэсэн төлөвлөгөөтэй.
Их ус уулаа.


Өглөө жаахан толгой өвдөөстэй. Гэхдээ одоохондоо бол нэг их мэдэгдсэн өөрчлөгдсөн зүйл алгоо.


Бид хоёр хэдийгээр гэртээ ихэнхдээ хоолоо хийж идэх дуртай ч сүүлийн хэд хоногийн өөрчлөлт илүү их ногоо жимс хэрэглээд ер нь таалагдаад байгаа.


Гэхдээ л 31 дэх хоног дээрээ талх иднээ, би талханд яагаад ч юм маш их дуртай.



Sunday 2 April 2017

Эмэгтэйчүүд ба би


Бүхний эх үүсвэр, түшиг тулгуур бас удирдан залах гол хөдөлгүүр жолоо нь эх хүн бүсгүйчүүд бид юм шүү.


Бүсгүйчүүдийгээ хайрлаад юмуу харамлаад юмуу тодорхой хэдэн ажлын байранд уяад /жишээ нь манайд далд уурхайд эмэгтэй хүн ажиллуулахгүй, хүнд даацын тэрэг эмэгтэй хүнээр жолоодуулахгүй гээд заалттай байсан/ байсан тэр он жилүүдийг бодвол бидний бүсгүйчүүд ихээхэн хэмжээгээр, уул уурхай, барилга зам тээвэр гээд олон салбарт хүч түрэн орж ирсэн.


Гэхдээ л одоо хэр нь эмэгтэйчүүд амжилттай явбал атаархаад байгаа хайрлаад байгаа нь үл мэдэгдэх нэг тийм үгүйсгэсэн "мартсан", худлаа даа гэсэн хандлагаар хандаад байх шиг.
Бүр бүсгүйчүүд нь хүртэл өөрсдөө хов живэндээ холиод идчихээс хүүе ээ чи яг яагаад явчихаваа, хаана ажиллаад байна, яг яаж байна гэж хэзээ ч асуудаггүй.


Тэгсэн мөртлөө гадагшаа л явмаар байна, тэнд амьдармаар байна, яаж ажилд ордийм бол доо хэл сурмаар байна гэсэн хүмүүс 10 хүний 3 нь байх жишээний.


Намайг анх наашаа явахад бас л нэг тиймэрхүү юм болоод өнгөрсөн. Ирээд удаагүй 2 сар болох гэж байтал, хуучин ажлын ах Скайпаар орж ирээд л сайнуу, сайн явж хүрсэн үү гэж байснаа "Гүү нээрээ чамайг чинь ажилд орохоор яваагүй, Н-тэй суугаад явсан гэж байна лээ шүү дээ" гэвээ. Би ч вахахаха, за яахав яахав гээд өнгөрсөн л дөө.


Н нь манай эндээс миний өмнө нь ажиллаж байсан газар мэргэжилтэнээр очиж ажилласан индо эхнэртэй хүн байдаг л даа.


Энд амьдардагийг нь мэдэх ч зав гаргаж очиж уулзаж амжаагүй л яваа. Очиж уулзаад хүзүү сээрээрээ хэлхэлдэж зургаа татуулаад Нүүр номондоо хийнээ гэсэн төлөвлөгөөтэй. Яахав, ховчингуудад буян болохгүй юу.


Би энд ирж ажилласнаараа их зүйл мэдэж авсаан, их ч туршлага хуримтлуулж байгаа. Одоохондоо Монгол руу явах сан гэж учиргүй мөрөөсөхгүй л байна. Ирээд 5 жил болж байгаа, саяхнаас давхар сурч эхэлсэн гээд нэг бууриа засахаар бас амархан нааш цааш гүйгээд байх боломжгүй, гэхдээ Монголоос үгүй гэхийн аргагүй санал ирвэл буцахад асуудалгүй л гэсэн бодолтой.


Хамгийн гол нь мэргэжлээрээ сайн ажилаж байгаа минь л надад болно.


Би чинь анх англи хэл сурч эхлээд л гадны байгууллагуудад ажилд орох анкет бөглөсөн дөөө, Одоо бодоход бараг англиар ярьж дөнгөж сурч байсан гээд бодоход их зоригтой байсан байгаа юм шүү. Их дээд сургуулийн боловсролоо Монголдоо эзэмшсэн, гэхдээ одоо сурч эхлээд ёстой л боломж нь байсан бол гадаадад сурсан бол, өөрийгөө илүү дайчилсан бол гэж бодогддог. Харамсдаггүй л дээ, зүгээр л тэр үед дайчлаагүй өдийд ийм боломжид хүрч байна, тэр үед дайчилсан бол илүү боломжинд хүрэх байж, одоо дайчилвал 10 жилийн дараа илүү боломжинд хүрнээ гэж боддог.


Өөрөө өөрийгөө хөгжүүлэх л илүү чухал, тийм болохоор би уран зохиолын  ном англи хэл дээр өдөр болгон уншдаг. Хэлний хувьд ямар ч бэрхшээлгүй ажилаа хийх, сурах хангалттай мэдлэгтэй ч, өдөр болгон уншдаг хүн ядаж алдаагүй бичнэ гэдэгтэй санал нэгддэг.


Бас хоббигоо хөгжүүлэх их чухал гэж боддог, гүйлтийн талаар, зураг хэрхэн авах талаар, нум сум харвалтын болон хэрхэн эрүүл хооллох талаар унишх мэдлэгээ сайжруулах дуртай.



Гүйсээр л....

За 4 сар гарчлаа даа. Энэ сарын сүүлээр нэг том гүйлттэй, тэгээд ичээндээ орохоос доо.
Өвөл рүү урсаад бид хэд чинь орой эрт харанхуй болоод гүйж мүйхэд жаахан төвөгтэй болохнээ.


5-7 сарын хугацаанд жаахан хэцүү Бямба Ням гарагуудаар л уртаас урт гүйж бие сэтгэл стрессийнхээ чилээг гаргахгүй бол оройдоо оройтоод өглөө хар эрт ажилдаа гүйгээд чухам зав олддоггүймаа.


Майна найз саяхан надаас яаж гүйж эхлэх вэ гэж асуусан.
Ер нь бол хамгийн энгийн бөгөөд ярвигтай дасгал чинь гүйлт юм байнаа гэдгийг их сайн ойлгож байгаа.


Анх эхлэхдээ 1 км ч гүйж чаддаггүй байлаа даа.


Тэгээд амбийцтай эхэлсээн. 10 сард гүйж эхлээд дараагийн 2 сард хугас марафонд /21,1 км/ гүйхээр бүртгүүлж байлаа. Тэгээд л анх өөрт байсан пүүзээ өмсөөд л урт подоолк урт сагс тоглохдоо өмсдөг тамирын өмдөө өмсөөл далбалзаад гарснаас хойш нэлээн олон хугас марафон, /Англид нэгийг нь гүйсэн/ хэд хэдэн 10 км болн 15 км ийн зайд уралджээ.


Тэгээд хүн чинь дурлаад гүйгээд ирэхээрээ зориулалтын гутал хувцас, цаг апп, зүрхний цохилт хэмждэг цээжний бүс этэр аваап хөгжөөл мөнгө гэдэг урсаал байдаг юм байна.


Зам зууртаа жаахан жаахан гэмтээстэй, үе үе доголоостой ажлынхан сүүлдээ тоохоо больсон байна. Хаа нэг залхуураастай. Заримдаа ч үнэхээр гүйж чадахгүй болтлоо ядарсан үедээ хүртэл сэгсийгээл гараад явах үе ч байдаг гээл.


Туйлын мөрөөдөл минь бүтэн марафонд гүйнээ гэхдээ гүйхдээ Лондон юмуу Парисын эсвэл Нью Йоркын марафонд гүйх мөрөөдөлтэй. Улаанбаатарынхаа марафонд бас очиж орох хүсэлтэй, өдөр судар нь таарвал болох л байх даа.


Бүр аймаар амбийцалсан үедээ Цагаан хэрэмийн марафонд гүйнэ дээ л гэж мөрөөддөг.



Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...