Monday 19 February 2018

Ачлалгүй үр

... Холын уулсын тэртээгээс
Хойшоогоо яарсан хэдий ч
Үүл үүл дамжсаар
Үнсүүлэх гэж ирээд буцдаг


Үгнээс тань ухаан нэмж
Үнсэлтээс нь хайр нэмж
Тэвэрнээс тань тэнхээ авч
Тэгээд л буцаад явчихдаг


Ачлалгүй үр дээ охин нь
Арай л удчихалгүй очно доо л гэж
Хэрэндээ л уужуу боддог хэдий ч
Хэцүү холын газраас санахаас л хэтрэхгүй юм даа...


Наддаа зөндөө урт насалж
Насан жаахан ач нартаа чихрээ тарааж л суугаарай
Холд явааа тэнэгхэн охиноо
Хайрыг тань санаад л явааг бодоод хүлээж л суугаарай


Хааяахан тэгээд аашаа хөдлөхөөр
Харилцуураа авалгүй зөрүүдэлж байгаарай
Зөндөө удаан дуудуулж авсан утасны цаанаас
Зөөлөн дууг тань сонсож таныгаа эрхлүүлнээ охин нь


Тавилан мөрөө дагаад
Тив алгасаад одсон ч
Таныхаа л гараас хөтлөх сөн гэж
ТТэрлэг дээлээр тань гоёх сон гэж


Үгсэж хоюулаа суух сан гэж
Үсийг тань самнаж өгөх сөн гэж
Бодохоос хэтрэхгүй яваа
Борхон охиноо хүлээж л суугаарай


Бороо цасны аль нэгэнд
Таныгаа гээд л очно
Бурхан ганцхан ижий минь та
Намайгаа хүлээж л суугаарай...



Monday 12 February 2018

Бороотой өглөө

Хаалгаа нээхэд бүлээхэн агаар пүн хийтэл угтан авч, зуны үүрээр бороон дуслууд шаагина. Хавийн зүйлс үл харагдах харанхуй өглөө, хашааны өнцөгт ёлтойх гэрэл л бяд муутайхан сүүмэлзэх агаад борооны шаагих чимээг чимэн мэлхий, эртэч шувуухайнууд л чаг чаг хийн тасралтгүй дуу дуулцгаана.


Хотоос гараад алгуурхан холдохуй үүр цайж, манан буух агаад хөхөлбөр гэрэлд үзэгдэх будант хөндий нэг л өөр ертөнцийн, үлгэрийн гэмээр сэтгэгдэл төрүүлнэ...


Машины хөгжимөөр Чинбаагийн Хар цагаан хар /Цагаан хар цагаан билүү/ сд намуухан уянгалж Гэгээн алсад одох сон хэмээн талимаарна.


Бороотой өглөө... Будан сууж бүх зүйлс бороонд уусан мэлтэлзэх тийм л өглөө...
Сэтгэл хүртэл борооны усанд урсаж, нялхараад, ажилдаа явах биш, гэр лүүгээ буцаж очоод хөнжилдөө шургаж саарал өдрийг үдмээр...


Бороо үүл хоёрыг заримдаа санадаг ч ингээд л зүсрээд хүрээд ирэхээр нь бушуухан явуулах сан гэж тухгүйтэх... Миний араншин.. Бороотой өглөө... Заримдаадаа хүүхэд насны дурсамжийг сэтгэлд үнэрлүүлэх бороон дуслуудад, эсвэл Гайс-ын тэр нэгэн дууг аманд мартагдсан аязтай нь хамт авчирдаг... Горхитын полигоны тэр нэг их даарч хоносон бороог бас санагдуулж, алиахан бага насны найзуудыг минь дурсуулж, нээрээ тэр минь хаа яваасан бол хэмээн санаашруулах...


...Сэтгэл эмзэгхэн болохоор эр хүн зүрхэндээ харууснааа...


Бороотой өглөө...


Гарч бороонд норлоо явж...

Sunday 11 February 2018

сайхан өдөр

Сайхан өдөр байна шүү манайхаан.
Өглөө гэрээс гарч ирэхэд учиргүй шаагиад л байсан бороо татарч гадаа нар шарсан сайхан өдөр болж байна.


16 хоног үлджээ гээд л бодохын төдийд л зүрх ухас хийгээд л цохилоод алга болж өгнө.


Шархүү ирж 6 хоноод явсан, дараагийн долоо хоногт хүрээд ирнэ. Энэ удаад 11 хэн хоноод ирэх болохоор нь өнөө өглөө этэр гаргаж өгөхөд нь бараг тоохгүй байна уу яав, хаха. Нөгөөх чинь гэрийнхэн ирнэ хурим дөхсөн гээд хөөрөөд сүйт залуугаа арай л тоохгүй сэгсийсэнгүй.


Хөөрхөн хөөрхөн зуны өдрүүд ингээд л өнгөрөөд байвал Күүтаа нь энд хөөрхөн бор дээрээ тавичаал суугаад байна гэж мэд.


Гэхдээ сэтгэл санаагаа би ер нь өөрөө л амар амгалан байлгая гээд шийдсэн болохоор ийм тайван байгаа...
Ажил яахав улс төржсөн хэвээрээ, гэхдээ би бүр тоохгүй ажлаа хийгээд л улс төрийг нь мартчаал явж байя гээд шийцэн болохоор үнэн амар байнаа..


Хуримын жижиг сажиг асуудлыг бүр мартсан. шархүү бид хоёр л тэнд ёслолоо хийгээл байж байвал бусад бүх зүйл сайхан болноо гээд итгэцэн.
Тийм ч болохоороо миний дотны найз минь үг хэлнэ гэж байснаа болилоо гэхээр нь яаааг гомдох гээл явжийснаа болисон.


Тийм болохоор сайхан өдөр байна.


Маргааш бүрхэг өдөрөө гээл ороод ирвэл уучлаарай. Урьдчилаад сануулчияа.


Anything can happen in the next 16 days, my darlings...





Tuesday 6 February 2018

Зожигмаа

Өглөө дуугарсан сэрүүлэгний дууг унтраагаад, сошиал руу орж хэсэг самардаад, " Амралтын өдөр дөө, эртхэн босч гэр орноо эмхэлж цэгцэлье" гэсээр өндийхөд өглөөний 5 цаг болж гадаа үнэгэн харанхуй ноёлж байх аж...
Саяхан даа өглөө жигтэйхэн эрт эхлээд, үүр цайгаад шулга шувууд нь дуугаа дуулж байсан санагдах юм, цаг хугацаа ямар хурдан өнгөрч байнаа гэж эргэцүүлэхүй бас яараад байхад өнхөрч холдож өгдөггүй цаг хугацаа даа гэж бодогдох аж.


Шөнө хар дараад унтсангүй дээ, за яах вээ маргааш ажлын өдөр тэгээд амрахаас хойш, эртхэн боссон нь хэн хэдээ өлзийтэй шүү дээ гэж өөрийгөө ятгах маягтайгаар чангаар үглэж кофений машинаа асаав.
Өндөг шарж өглөөний цай бэлдэх гэснээ амрыг нь бодоод байсан хэдэн нэрсээ тарганд зуурч идээд компүүтэрээ асаан ажлаа ширтэж хэсэг суув... Ойрд ажил ихтэйг хэлэхүү олон нийтийн амралтын өдөр ч гэлээ ийнхүү жижигхэн дэлгэц рүү бөгтийхөөрөө бөгтийж тонгойж суух нь хэвийн үзэгдэл болоод байгаа юм.


Арай гэж нэг жилийн төлөвлөгөө гаргаж менежер лүүгээ имэйлдээд, цагаа харахад 11 цаг болж байв. Телевизээ асааж дасгалын двд гээ шургуулаад хувцсаа сольж дасгалаа хийхэд бэлэн болох зуураа шархүүтэйгээ хавти утсаар ярилаа. Шархүү тэндээсээ онгоцондоо сууж байна гэнэ, гурван нисэх онгоц 1 усан онгоц сэлгэсээр гэртээ ирэх түүнийгээ аян замдаа сайн явахыг ерөөгөөд дасгалдаа орлоо.


Дасгал 12 цагт дууслаа, усанд орж аваад арай гэж амьсгаа дарсны дараа дэлгүүр явж хүнсээ цуглуулав. Замаараа кофе шооп орж нэг аяга коофий нэг таваг салаад идэв.


Гэртээ ирээд хуримын бэлтгэлийн ширээний хуваарилалт, ёслолын дарааллуудыг гаргаж завсар хооронд нь гитараа нүдсээр байтал цаг 3 болжээ. Ингээд л гэрээ цэвэрлэх, хэдэн хувцсаа угаах болон тоосоо соруулах гээд бүсгүй хүний ажил мундахгүй болохоор бас эргэлдсээр байтал орой болж байгаа юм...


Дин дррр дин...


Утсанд меесэж ирэх дуунаар шалгавал саяхан танилцсан эгч...
"Амраад л байна уу"
"Амраад л байна."
"Хүүе амрахыг чинь мэдсэн бол өнөөдөр цугтаа нэг юм хийдэг байжээ"
":)"
"Чи хуримандаа бэлдээд завгүй байн уу, эсвэл ажил ихтэй ядраад байдаг юм уу, эсвэл зожиг юм уу?"
"Аль аль нь л байна даа"


Тэгээд хариу ирээгүй ээ, тэгээд би бодлоо... Нээрээ л зожигдуу талдаа хүн юм даа гэж...


Хагас бүтнээр уулзая учрая гэхээр нь дандаа завгүй байж таарах юм. Чармайж цаг зав гаргаж нөхөрлөлийг хайртай хүнээ тордож байгаа аятай хайрлаж усалж байж нөхөрлөлтэй байна гэдгийг ойлгохын дээдээр ойлгох хэдий ч ингээд л зожигмаа царайлаад сууж байх юм.


Мээсэж бичнээ. Гэртээ урина, даанч 5 өдөр нь өглөө 5 аас орой 8 хүртэл ажил гээд явчихаар амжуулах ажлууд вийкэндээр таараад заримдаа ч өөрийгөө ч танихгүй төөрч л явахийм даа.

Thursday 1 February 2018

Аахар шаахар

Аахар шаахар юмаа надад хэлж битгий хүн бухимдуулаадээ л даа...


Гутал захиалсийн нэг газар, хийсэн гуталных нь зургийг хараад бүр дурлаад за энэ гутлыг л авч хуриман дээрээ өмсөхгүй бол болкүүнээ гэж чичирч байгаад захиалсан байхгүй юу.




Өшдөр нөгөө газраас зургийг нь явуулжийна. Тэгээд л таалагдах болуу яанаа гээд байхаар нь таалагданаа одоо энэн дээрээ яаж явах вэ гэдэг байна гэж тайвшруулаад, аа харин энэ зураг авсан өнцөг чинь өөр байсан уу тээ, бикооз энэ миний захиалсанаас арай өөр шиг гэлээ. Тэгсэн нөгөөх чинь харин уучлаарай энэ арай өөр загвартай гэж авдийм даа. Юугжүгаам пээ. Би ямар 50 төгрөг өгөөд хийлгэж байгаа биш хү захиалсан бол тэргээр нь хийгээд өгчиж болохгүй байсийн байх даа. Тэгээд өөр гэдгийг нь сонсоод уур хүрээд хариу бичсэнгүй, гүү тэгээд би мөнгөө төлцөн, тэр мөнгийг минь авцан болохоор баавартжаам байлгүй дээ.






Аль хэдийний хуримын өдрийн төлөвлөгөөг минь өөрчлөх гээд эсвэл надаас илүү юм нэхээд байх хүмүүүсийн учрыг олох гэж тэртэй тэргүй нервтсэн байсан.
Орой нь шархүү рүүгээ залгаж чаддагаар нь баахан мэлмэрэв.




Тэгээд шөнөжин шаналаад унтсангүй.


Би тийм айхтар пэрфээкшнист биш л дээ. Жижиг сажиг зүйлсийг тоохгүй орхичихдог юм. Гэтэл тэр надаа үзүүлсэн гутал нь бүр элгийн улны материал нь багадаад хүншүүр хэсэгтээ ул байхгүй ч байх шиг.


Хэзээ хэзээ ч ийм балай шинээр эхэлж байгаа газраас битгий юм авч бай гэж өөрөө өөртөө хэлээд л суужийн.


Жич: Сэтгэл санаа хаа сайгүй тарсан байгаа учраас ямар ч ач холбогдолгүу уялдаагүй зурагнууд оруулж гомбоорсийм.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...