Tuesday 6 February 2018

Зожигмаа

Өглөө дуугарсан сэрүүлэгний дууг унтраагаад, сошиал руу орж хэсэг самардаад, " Амралтын өдөр дөө, эртхэн босч гэр орноо эмхэлж цэгцэлье" гэсээр өндийхөд өглөөний 5 цаг болж гадаа үнэгэн харанхуй ноёлж байх аж...
Саяхан даа өглөө жигтэйхэн эрт эхлээд, үүр цайгаад шулга шувууд нь дуугаа дуулж байсан санагдах юм, цаг хугацаа ямар хурдан өнгөрч байнаа гэж эргэцүүлэхүй бас яараад байхад өнхөрч холдож өгдөггүй цаг хугацаа даа гэж бодогдох аж.


Шөнө хар дараад унтсангүй дээ, за яах вээ маргааш ажлын өдөр тэгээд амрахаас хойш, эртхэн боссон нь хэн хэдээ өлзийтэй шүү дээ гэж өөрийгөө ятгах маягтайгаар чангаар үглэж кофений машинаа асаав.
Өндөг шарж өглөөний цай бэлдэх гэснээ амрыг нь бодоод байсан хэдэн нэрсээ тарганд зуурч идээд компүүтэрээ асаан ажлаа ширтэж хэсэг суув... Ойрд ажил ихтэйг хэлэхүү олон нийтийн амралтын өдөр ч гэлээ ийнхүү жижигхэн дэлгэц рүү бөгтийхөөрөө бөгтийж тонгойж суух нь хэвийн үзэгдэл болоод байгаа юм.


Арай гэж нэг жилийн төлөвлөгөө гаргаж менежер лүүгээ имэйлдээд, цагаа харахад 11 цаг болж байв. Телевизээ асааж дасгалын двд гээ шургуулаад хувцсаа сольж дасгалаа хийхэд бэлэн болох зуураа шархүүтэйгээ хавти утсаар ярилаа. Шархүү тэндээсээ онгоцондоо сууж байна гэнэ, гурван нисэх онгоц 1 усан онгоц сэлгэсээр гэртээ ирэх түүнийгээ аян замдаа сайн явахыг ерөөгөөд дасгалдаа орлоо.


Дасгал 12 цагт дууслаа, усанд орж аваад арай гэж амьсгаа дарсны дараа дэлгүүр явж хүнсээ цуглуулав. Замаараа кофе шооп орж нэг аяга коофий нэг таваг салаад идэв.


Гэртээ ирээд хуримын бэлтгэлийн ширээний хуваарилалт, ёслолын дарааллуудыг гаргаж завсар хооронд нь гитараа нүдсээр байтал цаг 3 болжээ. Ингээд л гэрээ цэвэрлэх, хэдэн хувцсаа угаах болон тоосоо соруулах гээд бүсгүй хүний ажил мундахгүй болохоор бас эргэлдсээр байтал орой болж байгаа юм...


Дин дррр дин...


Утсанд меесэж ирэх дуунаар шалгавал саяхан танилцсан эгч...
"Амраад л байна уу"
"Амраад л байна."
"Хүүе амрахыг чинь мэдсэн бол өнөөдөр цугтаа нэг юм хийдэг байжээ"
":)"
"Чи хуримандаа бэлдээд завгүй байн уу, эсвэл ажил ихтэй ядраад байдаг юм уу, эсвэл зожиг юм уу?"
"Аль аль нь л байна даа"


Тэгээд хариу ирээгүй ээ, тэгээд би бодлоо... Нээрээ л зожигдуу талдаа хүн юм даа гэж...


Хагас бүтнээр уулзая учрая гэхээр нь дандаа завгүй байж таарах юм. Чармайж цаг зав гаргаж нөхөрлөлийг хайртай хүнээ тордож байгаа аятай хайрлаж усалж байж нөхөрлөлтэй байна гэдгийг ойлгохын дээдээр ойлгох хэдий ч ингээд л зожигмаа царайлаад сууж байх юм.


Мээсэж бичнээ. Гэртээ урина, даанч 5 өдөр нь өглөө 5 аас орой 8 хүртэл ажил гээд явчихаар амжуулах ажлууд вийкэндээр таараад заримдаа ч өөрийгөө ч танихгүй төөрч л явахийм даа.

5 comments:

  1. Same here.
    Амралтын өдрөөр бол гэртээ хичнээн ажлаа хийхээр авч очсон ч хүүхэд жоохон болохоор хийлгэхгүй, тэгээд ганц өнжиж байгаа үедээ бас ажил шагайгаад яахав гээд. Хагас бүтэн сайнд хүн уулзая гэхээр хүлээж авахад мөн ч хэцүү шүү. Гэр бүлдээ зориулдаг ганц өдрөө харамлаад ихэнхдээ татгалзана шүү дээ.
    Гэтэл хүмүүс бужигнуулаад л байх юм, би бас... гэж хааяа бодноо бодно.

    ReplyDelete
  2. Харин тиймээ. Арай л илүү effort гаргах хэрэгтэй шиг. Цагаан сараар л гэрт нь гүйгээд очихоос. Би бас айлд очоод хүндрүүлээд байх дургүй нэрэлхүү зантайг хэлэхүү.

    ReplyDelete
  3. Zugeer e, hun er ni joohon zojigdu bsn ni deer bdgin. Hurimaa hiih duhuj bga gantsaara gerte bga zaluu busgui neeh olon ordog gardag ail, nz nuhud ged darivaad davhiad bh demii. Joohon amia hicheesen yum shig bolovch bi huvida uurtu tsag iluu zartsuuldag a. Nz ntr gej yavj yavj ireheer hamag ajil, surch medeh yum ard hotsrood bh shig harmin setgel turuud bdgin. Sharhuu ta 2 min yasan ch hol bdgin, heden unaa damjij damjij irehed ni bur sanachihsan suuj bdg bh da huurhii. Jijig sajig zuild nervtehgui bgagaasa az jargalig mederch bgaarai huurhun u mini.

    ReplyDelete
  4. Би бас их зожигдуу хүн ш дээ. Нөхөр гарч орж бай. Найз нөхөдтэйгээ уулзаж бай л гэдэг юм. Цаг заваа найз нөхөд гэхээсээ гэр бүл, ажил, сурах зүйлдээ зохириулаад Цаг зав олдохгүй санагдаад байдаг сул тал надад бас бий шүү.

    ReplyDelete
  5. Ина Ван - Харин тийм юм уу? Би өөрийгөө бас арай л ганцаараа гээд гүйгээд байна уу гэж бодоод байдаг байсан юм.
    Жижиг сажиг зүйлд өнөөдрөөс эхлэн нервтэхээ болиноо гэсэн байгаа. Сайхан уужим амьсгаа аваад л гараад ирлээ.
    Моом оф твийнс - Өө чи минь бүр чухам завгүй хүн шүү дээ. Маамуунууд бага дээрээс нь сураад... Гэхдээ л бас амжуулаад дүү нараа цуглуулаад шинэ жилээ тэмдэглээд. Одоо цагаан сараа яах гэж байна.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...