Wednesday 29 August 2018

Жингээ хасмаар


Жин хасах 10 топ зөвлөгөө

  1. Хэрхэн жин хасах талаар өөрийн итгэдэг эх сурвалжаас мэдээлэл цуглуулахаас эхлэнэ. Тэрнээс ам дамжсан байцааны шөл мөл бол түр зуурын арга байх нь.
  2. Өдөр тутмынхаа идэх зүйлсийн хэмжээг боломжийн хэрээр төлөвлө. Калорийн хэмжээ эсвэл яг порцын хэмжээ аль нь байж болох нь ээ.
  3. За тэгээд яг хэдэн кг-ыг хэр хугацаанд хаях вэ гэдгээ тодорхой төлөвлөж зорилго тавих юм байна шүү.
  4. Хоол ундаа бэлдээд эсвэл эртнээс төлөвлөөд за тэрийг тэр цагт иднэ гээд бэлдэх нь бас сайн гэнэ. Хэт өлссөн үедээ хажуугийн гуанз руу ороол хуушуур авч идээд байвал амбан явахгүй нээ.
  5. Төлөвлөгөөнд ороогүй хоол хүнсний зүйлийг гэртээ хадгалахгүй байвал зүгээр, ууттай боов, чипс гэх мэт зүйлс гэрт байвал хивээд байдаг над шиг хүнд зориулсан бололтой.
  6. Ямар нэгэн юм идмээр санагдах,  бүр талх л идэхгүй л бол болохгүй санагдах эсвэл хуушуур л идмээр санагдах үе байдаг тээ тэгээл идчдэг, тийм үед яах вэ гэдгээ бас төлөвлө гэжээ, энэ бол миний үнэндээ л ганц дайсан. Би заримдаа бүр бүтэн шоколад аваад дор нь идээд дуусчихна шүү дээ. Ямар арга хэмжээ авах вэ гэжүү, өөртэйгөө ярилц, ус уу, бохь зажил тэгээд аймаар дур хүсэл чинь намдаад ирэхийг чи өөрөө анзаарна гэнээ.
  7. Арай бага тослогтой бага өөхтэй эсвэл бага сахар агуулсан зүйлсийг жирийн үед хэрэглэдэг хүнсний зүйлийнхээ оронд хэрэглээд үз. Ундаа уугаад байдаг бол усаар соль. Гэснээс би нэг хэсэг кола л уудаг байсан ш дээ, жаахан ч байж, ай ямар азаар одоо ус уудийн.
  8. Юу идээд байгаагаа бас мэдэж бай гэнээ. Зарим хүмүүс тэмдэглэл хөтөлдөг.
  9. Жингээ тогтмол үзэж бай гэж байна, би ч бараг үздэггүйм дөө, за энэ болохоо байлаа шүү энэ өмд яагаад бариад байна л гэж мэддэгийн. Хэхэ
  10. За тэгээд үерхэлдээ үнэнч байж тууштай байх арга бодож олох хэрэгтэй юм байна. Хүссэн үр дүндээ хүрвэл бас өөрийгөө хөөрхөн урамшуулаад дээр очоод өмсөж үзээд таараагүй даашинзаа авах ч юмуу. Гэснээс би 6 жилийн өмнө нэг аягүй гоё даашинз олоод өмсөөд үзсэн миний размернаас нэг бага байсны тураад өмсөнө гэж аваад үнэндээ л өмсөөгүй ш дээ. Сая эгчийгээ ирэхэд эгчдээ өгсөн. Аймаар уу?

Энэ зөвлөгөөнүүдэд өлсөнө гэж үг байхгүй шүү, эрүүл зөв л хооллох хэрэгтэй. Тэрнээс би үүгээр өлсөж тур гэж зөвлөсөнгүй тэдэн цагаас хойш хоол идэж болохгүй гэж тулгасангүй. Үнэндээ бол хүн зарцуулж буй энергээсээ илүү идээд байвал тэр нь илүүдэл жин болооод хадгалагдаад байдаг. Тийм учраас идэж уух хөдөлгөөнөө л зохицуулах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг болж байгаа байх. Эх сурвалж нь http.theconversation.com

Юу ч алгаа...

Сонин хачин, илүү дутуу юмгүй дээ хөө.
Ингэхэд яагаад хүмүүс бие биенээ шүүмжлэхийн донтой болцийм бээ...

Жишээ 1:
Найз: Чи одоо яагаад чигчий хуруундаа бөгж зүүдийн муухай ш дээ, авч хаявал таарна..
Би: Үгүй ээ анх жаахан байхдаа олсон жаахан мөнгөө баруун солгойгүй үрээд цалингаас цалингийн хооронд хүрч амжихгүй үедээ мөнгөө тогтоох гэж зүүгээд бүр дасал болоод чигчий эзгүйрээд аягүй хэцүү. Зүүхгүй байж чадахаа байсан.
Найз: Тэгээд мөнгө чинь тогтсон уу
Би: үгүй л боловуу гэж боджийно.
Найз: тээр шал дэмий зүүхээ боль
Би: Зааа
Би зүүсэн хэвээрээ....
 
Жишээ2:
Найзууд: Нүдэндээ давхраа хийлгэсэн, нүүр амаа татуулсан, янз бүрийн шивээс хийлгэсэн хүмүүс муухай баба
Би: Үгүй ээ яадийм дээ, Би шивээстэй тэгээд яахын.
Найзууд: Заваарсийн арилгуул
Би: Айгаад чадахгүй...
 
Жишээ 3:
Хүмүүс: Ёооё энэ Монголчууд нээрээ больчикээчээ, байнга юу байна юу ч байхгүй гээл гуйлгачин шиг мэндэлж явахын.
Би: Юу байнаа найзаа. Юмгүй тайван даа найзаа....

гэх мэтчилэн.
Гэснээс монголоор дүүрэн ижил хүйстэнүүдийг үзэн ядсан хүмүүс, овоо гайгүймүү гэж бодож явсан хүн хүртэл "Дээр үед ийм хачин заваан юмыг сонирхсон эр хүн байвал сар адуу мануулаад л эрүүл болгоод авдаг байсан, хүүхдүүд дуурайгаад заваараад байна" гэх мэтчилэнгээр авч өгчээ. Энэ бол хүүхэд залуучууд саваагүйтэж дуурайдаг моод бол огтоос биш, хүний бэлгийн чиг хандлагаас шалтгаалдаг эд юм. энэ хүмүүс маяглаж дальчиганасандаа ижил хүйстэнээ сонирхоод байгаа ч хэрэг бас биш юм.

Homophobia буюу ижил хүйстэнүүдийг үзэн ядагчаар дүүрэн л байна Нүүр ном нээрээ, гэхдээ далдын далд байсан нууц хаалттай нийгэмд өдийг хүрсэн эдгээр хүмүүс энэ үетэй гарцаагүй тулгарах бөгөөд энэ үеийг даван туулнаа, харин бага хөөрөгдөж, олон түмний толгойд өөрийн өчүүхэн бодлоо бага нялзааж, тэднийг бага турхираасай гэсэндээ л бичиж байна. Тэгэхгүй бол Монгол шиг иргэний эрх уландаа гишгэгдсэн газар цөөнхийн хохь болоод хүний амь үрэгдэх вий, тийм болохоор энэ жагсаал цуглаанаа болж өгвөл олон хүнтэй хийж, эдгээр хүмүүсийг хамгаалах зоригтой хүмүүс байгаасай даа.

Энэ хүний эрхийг л хамгаалдаг хуулиа чангалмаар, гудманд явж байгаал зодоод унагаачихдаг л баймааргүй. Яалтай ч юм дээ.._.

Monday 27 August 2018

Эгэлээс эгэл гоё өглөө

Эгэлээс гэхэд эгшиг гээгдэхиймүү гүүмүү? зөв бичгийн дүрмээ мартцан л явжаах болтоймаа.


Шөнөжин тэнэг юм шиг хар дарж хэдэн ч удаа сэрэв бүү мэд. Ганцаараа олон хоноод ирэхээр аймхай болоод байдиймаа.  Тэгээл хар дараад байдаг шиг ээ, тэрнээс биш тэр орой болсон хойно амаа олохгүй идсэн арав таван буузны буруу гэж ердөө ч байхгүй.


Гэхдээ тэгээд өглөө харин бас зүүдлээд эрт сэрсөө. Ойрдоо гүйгээд байгаа болохоор идэшээ дийлэхгүй байгаа шүү, тэрнээс турах төлөвлөгөө хэвээрээ л байгаа.


Одоо энд чинь өдөр уртсаад яаг замдаа зогсоол аяга коофий авчаал гарч ирэхэд үүр цайгаал тэгээл гоё өдөр эхэлчиж байх нь.


Гоё өдөр байна өө, ямар ч онцгой үйл явдалгүй зүгээр л нэг хоёр дахь өдөр хэдий ч, нээх гоё санагддаг нартай өдрүүдийн нэг байна.


За орой очиж тэмдэглэнээ, тэмдэглэхдээ гүйж тэмдэглэдэг болсон. Орой нэг 5 км гүйгээд тэмдэглэчий.


За таануус өдрөө сайхан өнгрөөгөөрэй. Гэснээс Ина Ван минь хаана яваан бол доо.

Wednesday 22 August 2018

Хүн нь муухай

Арай л уу? Гоёхон байх гэж хичээгээд болохгүй юу? Үл тоомсорлосон хажиг, их зантай бардам байлаа гээд яах билээ? Юундаа хүнээс илүү мэт авирлана вэ чи?


Чи хэдийгээр өөрийгөө тэнгэрт буй мэт төсөөлөвч хөл чинь газраа л байдгийг мартав уу?
Тэр дэнхэр толгойгоо даахгүй болохоор чинь ингээд тэнгэр газар хоёрын дунд их зангаараа дүүжлэгдсэнээ мэдээд одоо бууж ирээ.


Хүнтэй хүн шиг хүндэтгэлтэй харьцаж чадахгүй бол ядахдаа дуугай байж бай, угаасаа чиний хэлсэн онгироо үгс хэнд ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй юу?


Хүн чинь муухай санагдаад байна, би л чамд хэлнэ шүү дээ өөр хэн хэлэхгүй...

Tuesday 21 August 2018

Зүүд дамнаж үүл хүлэглэсээр өнөөдрөө олохгүй...

Сав саарал тэнгэр
Хов хоосон сэтгэл
Чамд очих гэж яарахдаа
Өнөөдрийг мартаж амьдрана...


Үргэлж л хаа нэг тийшээ
Яарч тэмүүлж догдолно
Үс сэгсгэр төрхөө толиноос хайлаа ч
Үнэндээ өнөөдрөөс би өөрийгөө олохгүй


За сайхан зун хурдан болоосой, зав гаргаж тийшээ л явах юм шүү, за 3 долоо хоног хурдан дуусаасай, шархүү минь ирвэл хамтдаа сайхан байх юм шүү, за 10 сар хурдан гараасай ижийдээ очих юм шүү, за нөгөөдөр хурдан болоосой хагас бүтнээр жаахан юм амжуулах юм шүү...


Хайшаа ингэтлээ яараад өнөөдрийгөө мартаад байна вэ? хэрхэн яаж өнөөдөртөө үлдэх аргад суралцах вэ.


Өнөөдөр минь хаачваа?
Үнэндээ би хайгаад олохгүй
Өчигдөрийн гоё дурсамж тэгээд дуусчихлаа, дахиад  л давтаж бодоод л, эсвэл үнэндээ хэдэн зурагийн ажил, тоон дунд төөрөлдөөд өнөөдөр минь урсаад алга болчихно... Өглөөхөн орж ирээд хуралд бэлдэж суусан, яг одоо хурлаас гаргасан баахан даалгаварыг нухаад л сууж байх, надад яг одоо минь баригдахгүй, маргаашийг хэзээ ч юм тэр ирээдүйн хоногийг хүлээх хүлээлт минь саарахгүй, өчигдөрийн дурсамжиндаа хөлөө алдахаа мартахгүй. Жаргаад яваа хэрнээ өнөөдрөө хаана гээчихээд байдаг вэ.


Өчигдөрийн бүхэн санаанд тодхон хэдий ч, маргаашийн бүхэн сарвайхад хүрмээр ойрхон ч өнөөдрөөсөө л учиргүй хол амьдрах шиг...

6 жил

Зургаан жилийн тэртээ ажлын санал авч виз мдүүлээд бүхэл бүтэн 2 сар хүлээсний эцэст бүх зүйл ногоон гэрлээр явж, шинэ ажлаас онгоцны билетээ гардан авч байсан жаргалтай зун цаг байсан сан.


Харь холын хүний газар луу явнаа гээд шийдчихсэн, өөрийн гэх хэдэн ном, хувцас /тэр нь тэгээд уурхайн голдуу/, ганц хуучин компүүтэрээ чирээд, өөрийн амьдралаа 2хон чумдаанд багтааж хийгээд Шинэ Зеланд гэдэг улсын тухай огтоос мэдлэггүй шахуу гарч ээждээ үнсүүлээд ниссэнээс хойш даруй 6 жил өнгөрсөн байх юм.


Сайхан дурсамжийг бүтээж буй суугуул орондоо талархая юу.

Sunday 19 August 2018

Хаа нэгтээ гоёлоо зүүмээр

Хааяа ч гэлээ даашинзаа углаад дэгэж дэрвэж гүймээр, хаа нэгтээ ээмгээ сэлгэж өөрийнхөө хөөрхнийг мэдэрмээр. Үнэтэй цайтай загварлаг биш ч гэлээ өөртөө тохирсон хөөрхөн ягаан даашинзаа өмсөж зүүд баригчийн хэлбэртэй ээмэгтэйгээ зүүгээд, хуримаараа аваад дахиж өмсөөгүй өндөр өсгийтөө углаад л нар сар бороо салхины алинд ч хамаагүй гараад гунхмаар...


Нэмж бас нүүрээ будаад, үсээ буржийлгаад, уруулаа өнгөлж сормуус наагаад алхмаар байна.
Нарны шингэх туяаны өмнө гараа алдалж зогсоод, нөхрийгөө миний зургийг дар даа гэж зуун удаа хэлмээр, салхинд дэрвэх сормуусны үзүүрт сайхан инээмсэглэл наачихаад, нүдээ аньж бүхнийг хоромхон зуур мартмаар байна.


Зуны үдшийг үнэрлэж, шувуудын жиргээнд согтох гэж, өндөр өсгийттэй чигээрээ уулын модоор зугаалмаар байна.


Эсвэл зүгээр л газар хэвтчихээд үүлтэй ханьсаж бас аальгүйтэж, Жин Вигморын Хагассайны инээмсэглэлийг (Gin Wigmore - Saturday Smile) сонсмоор, сэтгэлтэйгээ цуг шувуудыг дагаж үүлэн дунд хөвмөөр байна.


Би солонго сандайлж наранд хуруугаа дүрмээр... Алтлаг хуруутай болчихоод саа цацартал бүжиглэмээр байна...

Tuesday 14 August 2018

Бид үнэндээ яах ёстой вэ?

Цэл залуухан сайхан хүний эрдэнэт амь тэгээд шилтэй цэнхэрээс амсаж галзуу бар шиг болсон нэгнийхээ гарт үрэгдэхийг бид харлаа.


Бид нээрээ яах ёстой вэ. Ажлын байран дээр архидан согтуурч, төрийн ордондоо хүртэл архидаж галзуурдаг энэ тогтсон хэвшлийг хэрхэх ёстой вэ?


Бидэнд тохиохгүй, бид баригдахгүй, бид тэгж зодолдохгүй гээд л нууж хааж уугаад сууж байгаа энэ хулгайн зангаа хэзээ болих вэ?


Хүмүүс яагаад юм уншихгүй, нүүр ном, мэдээллийн хэдэн сайтын сэтгэгдлийн хэсэгт галзуурахаас өөр зүйл хийхгүй байна вэ?


Энэ хариуцлагагүй, архичин нийгмийн энэ үеийнхнийг үхэж дууссаны дараа шинэ үе нь арай дээр байх болов уу гээд горьдоод сууж байх уу?


Миний эргэн тойрны мэддэг таньдаг хүмүүсийн төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс ихэвчлэн гадаад дотоодод сурч төгссөн хүмүүс байдаг. Тэд яагаад шинэ зүйл санаачлахгүй буцаж очоод дундаа ороод архидаад яваан бэ?


Хэн юм хийгээд байна вэ? өөрчлөлт гарч байна уу? Надад хэлээд өгөх хүн байна уу?


Хулгар чихтэй бөхчүүдээ дагаж намирахаа болимоор байнаа, хийж бүтээх гээд яваа залуустаа дэмжлэг үзүүлмээр байнаа, захын наймаанаас хөлжсөн нэгнийг хэт тахин шүтэхээ болимоор байнаа.


Би үнэндээ хэлж мэдэхгүй юм байна. Үнэндээ яах ч ёстой юм бэ дээ. Өр зүрх л өвдөөд байх юм.


Тулга тойрсон хэрүүлээ болиод ном уншвал яасан юм бэ, Оюу Толгойгоос хэдэн төгрөг ирээд наалдах боловуу гээд хэрүүл хийгээд явахаа болиод ажил төрлийг нь хийлгээчээ.







Monday 13 August 2018

Ээж минь

Миний жаахан буурал эжий минь. Үнэндээ бол буурал бишээ, сайхан хар гэзэгтэй цоглог бүсгүй бий.


Хаа ганц бие нь өвдлөө гэж сонсоод хийж чаддаг зүйл минь утсаар ярьж яав ийв гэж сандчихаас хэтрэхгүй намайгаа " Гүү тэгээд одоо хаа газар айлын хүн болсон хүн ажил төрлөө сайн хийгээд, биеэ сайн мэдээд, сайн л явбал болоо доо" гэдэг л юм ижий минь.


Гэхдээ л бас намайг хажуудаа байж бараа болсон бол гэж боддог бололтой хаа нэг гомдол цухалзуулах хэдий ч дороо мартчихаад сонини сайхан яриад л тэр ингэжээ энэ ингэжээ гээд л хол ойрыг өгүүлж суудаг юм даа миний сайхан ижий.


Өнөөдөр аавыгаа санаад зөндөө гунигласнаа би чинь эжийтэйгээ хүн ингэж сүүмийхгүй ээ гэж бодогдоод бас бодоод байсан ээждээ зориулж нэг их бичдэггүй санагдлаа.


Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэж сагсуураад гүйгээд явчихсан сэгсгэр охиноо хүлээж, сайн сайхныг ерөөж суудаг ганцхан эжий минь. Уулга алдаж таныгаа дуудаж хичнээн удаа өөртөө аз авчирсан юм билээ хэлж мэдэхгүй юм даа ээжээ.


Зөндөө их хайртай ч зүүдэлэхээс хэтрэхгүй яваа охиноо хүлээж л суугаарай ээжээ. Удахгүй л гүйгээд очно доо.

Аавыгаа санахуй

Нэг л намар миний л ижил залуу явсан аав минь...


Цэл залуухан хорвоо дэлхий, хайртай хань хэдэн бор үрсээ орхиод одсон өдрөөс тань хойш зөндөө олон намар уйлж инээж, дуулж хөөрдөж ирж буцсан ч гэлээ, таныгаа санах сэтгэл минь элэгдэж хоргодохгүй юм даа...


Та минь харж л суугаа даа. Таныгаа одоход хөлөө олоогүй, эмээлийн ганзага бүү хэл тохомны хормойд хүрэхгүй үлдсэн бага хүү чинь одоо зөндөө том залуу болоод өөрөө аав болчихсон ханхалзаж яваа.


Сахилгагүй, дэлчгэр шар охин чинь харин дуншиж дуншиж айлын хүн болсоон. Та минь мэдээд л байсан байгаа юм, энэ дэлчгэр шардаа л санаа зовох юм бусад нь ч тоохгүй ээ гэж ээжтэй хөөрөлддөг байхдаа л мэддэг байж. Сүүл мушгисан ч охин нь одоо айлын гэргий болж намба суусаан. Гэхдээ л та минь байсан бол, үүнийг ч үзүүлсэн бол түүгээр ч дайлсан бол гэж харамсаад л явах юм даа.


Таныгаа бодохоор зөндөө гоё дурсамжтай ч сэтгэл хүндрээд энэ л үүлээ даахгүй мэлмэрэх тэнгэр шиг л сууж байна өнөөдөр.


Охин нь тандаа хайртай даа.

Thursday 9 August 2018

Нүдний зовхи татаад өө

Яагаад вэ гэжүү, өнөө орой уйлах болохоор тэр. Яагаад уйлах вэ гэж үү, бүхэл бүтэн 6 долоо хоног гарсан ч орсон ч цугтаа хэлхэлдсэний эцэст шархүү ажилдаа өнөөдөр явж байгаа болохоор тэрээ.


Өглөө намайг ажилдаа гарахад үүдэн дээрээ кофегоо уунгаа, хайртай шүү, удкүү уулзанаа гэж гар далласаар хоцорсон тэр минь оройдоо намайг очихоос өмнө явчихсан байна. Хамт байхаараа эрхэлж, бооссдож, янз бүр болдог ч явахаар нь өр зүрх өм цөм л явахиймаа нээрээ. Бидэн хоёр ингэж ирдэг явдаг ажилтай анхнаасаа л ийм байсан, яваад өгөхөд нь сурциймөө гээд дуу дуулаад сууж байж л амжихгүймаа нээрээ.


Гэхдээ одоо энэ хэсэг хугацааг би юунд зориулах гэж байгаа вэ?


Саяны амралтаар идэж ууж биеэ нөөцөлсөний хүчинд олж авсан хэдэн кг үнэтэй жингээ хасах зорилготой. Төлөвлөгөө байгаа юу, байгаа. Ямар?


Хоолны поорцон дээр л хамаг анхаарлаа хандуулна. Өлсөөд байна гээд идээд байдгаа болино, марафоны бэлтгэл тасарсан байсныг үргэлжлүүлнэ. 6 долоо хоногийн дараа Шархүүдээ очихдоо 3-5 кг яс хассан байнаа гэсэн төлөвлөгөөтэй. тэгэхээр долоо хоногтоо 0,8 кг хасаад байвал бараг л болчинодоо. Маргаашнаас эхэлж гүйгээд дараагийн 2 дахь өдрөөс нөгөө Тап оут гээд програмаа үргэлжлүүлнэ.
За тэгээд харж байя аа.

Monday 6 August 2018

Өөртөө

Өөртөө сануулж хэдэн үг бичмээр санагдаад аа.


1. Хэзээ ч юм би их л гэнэн байсан санагддаг юм. Юм үзээгүй юм шиг баярлаж, гайхалтай өөрийн хэмжээнээс хэтэрсэн газар орох, эсвэл гоё ном авах, хаа нэгтээ нисэх, эсвэл зүгээр л зөв хэлбэртэй зөв өнгөтэй навч олохдоо хүртэл баярладаг байж.
Одоо бол мэдэхгүй ээ, гоё амт амтлаад амт мэдрэхээ байж, гоё газар ороод орчноо мэдрэхээ байж, хүүхэд шиг хөөрч баярладагаа больж, цэцэг бэлгэнд аваад тойрч бүжиглэхээ больж.


Өнөөдрөөс эхлээд бүхнийг шинээр үзэж шинээр авч байгаа мэт аашлаад үзье. Буцаад хүүхэд болохгүй ч, баярлаж догдолдог мэдрэмжээ авч амжина гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.


2. Анх ажилд орж байсан өдрөө бүх зүйлийг махран хийгээд л, өөд уруугүй алхаж элс ухаад л, энэ яах вэ тэр яах вэ гээд л асуулт асуугаад л халтайгаад явж байснаа мартаж. Уул уурхайд олон жил болоод тийм сониуч бас юм мэдэх гэсэн эрмэлзэл бас багасаа юу? Анх уурхайд очихдоо өндөр өсгийттэй оччихоод шоолуулж байсан үедээ буцаж очих минь үгүй ч энэ ажилдаа анх орж байсан шигээ л ажилдаа хандаж эхлэх минь.


3. Ханьдаа хайртай шүү гэдгээ өдөр болгон хэлж байх. Хайртай гэдгээ хэлдэг үүнийгээ хэзээ ч болихгүй ээ. Энэ бол арай амар юм байна, миний шархүү чинь хайрлахад гүү мөн амар хүн юм байгаан.


4. Ямар нэгэн шалтгаангүйгээр хүмүүст сайхан хандаж инээмсэглэж байх. Би ч уг нь энэ тал дээр гайгүй л дээ. Гэхдээ хүмүүсийн талаар сайн сайхныг л бодож байя.


5. Өөрчлөлтийг инээд алдаад тосож авах. Би энэ тал дээр жаахан муу талдаа. Нэг хэвийн гольдрол хэв маягнаасаа салах дургүй гэж хэлсэн дээ. Одоо бол хичээгээд алгаа тосоод хүлээж авнаа.

Sunday 5 August 2018

Board games

За ийм хөлөгт тоглоомонд орсоон. Сая тийшээ явахдаа гэрийнхэнтэй нь хэд хонохдоо оройдоо нэг Cluedo юмуу Descent гээд тоглоомуудаар тоглоод байсан надад их таалагдаад. Тэгээд манай нөхөр чинь өөрөө зөндөө олон хөлөгт тоглоомтой энд байхдаа тоглоё гээд гуйдаг би залхуу залхуу гээд байдаг байсан бол одоо би тоглоё гэж гуйдаг болсон.... Хаха.


Cluedo нь 3 аас дээш хүмүүс гэмт хэрэг хаана гарсан, хэн үйлдсэн юугаар үйлдсэн гэдгийг таах тааврын тоглоом юм байна. Harry Potter ийн Cluedo байна лээ. Game of Throne бас байсан шүү. Аягүй зугаатай.


Descent болохоор мангасууд дайснуудтай байлдан quest давах зорилготой. Янз бүрийн чадвартай янз бүрийн авюяастай баатрууд байна. Шоо хаяал арга таакчигаа зохиогоол дайсны цэргүүдтэй байлдаал явж өгч байгаамаа. Бодоод л төлөвлөөд л сүйд болж байгаам чинь.


Хүүхдүүдтэйгээ тогловол их зүгээр санагдсан. Аа бас Monopoly цаана чинь кредит кард уншдаг гарчээ. Аягүй амар болсон байна, цаасан мөнгө тоолоод байхгүй. Тэрийг баахан тоглосон шүү бас.

Би аймаар хөөрхөн найзтай

Миний хөөрхөн найз миний төрсөн өдрөөр баглаа лиш цэцэг бялуу хоёр аваад ээж дээр минь очсон байгаам даа. Ээж сая хөдөө яваад даараад бие нь жаахан тавгүйрхээд эмнэлэгт хэвтсэн байсан юм. Тэгээд би найздаа ийм үед л ээжийгээ дэргэд нь байсан бол гээд санах юм даа гэж ярьж байсны маргааш миний төрсөн өдөр боллоо.


Тэгээд үдээс хойш ээж гэнэт залгаад охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе гээд ярихад нь сонслоо. Би бүр энд баярлаад хөл газар хүрэхгүй ойрхон байсан бол очоод үнсээд авмаар санагдаад баярлалаа гэдгээс илүү гарахгүй ч талархсан сэтгэлдээ халуу шатаад л сууж байна.


Ийм хөөрхөн найз охинтой байна гэдэг тээ нээрээ. Би ч азтай туучий шүү.


Ээж бас бүр хөөрөөд " Г орж ирээд гарсан чинь миний муу бор охин орж ирээд гарах шиг санагдаад ээж нь уйлаад " гэж байна. Би уг нь эмнэлэгээс гарсан хойно нь цэцгийн баглаа захиалая даа гээд хүлээж байсан юм. Лиш цэцэгний үнэр гэж бас л гоё шүү тиймээ.


Төрсөн өдөр сайхан болсоон. Найз минь ээжийг минь баярлуулсан болохоор.

Өөрчлөлт

Зөндөө том өөрчлөлт хийхээр хань ижилтэйгээ харилцан зөвшилцөөд, шийдвэр гаргачихлаа.
Дассан сурсан зүйлээ өөрчлөнө гэхээр жаахан харамсах сэтгэл төрөөд, айдастай ч юм шиг мэдрэмж намайг зовоогоод биш гэхдээ л гэгэлзүүлээд байдаг нь юуных вэ.


Би гэдэг хүн нэгэн хэвийн эргэлдэж байхдаа дуртай, танил гольдролд дасахдаа амархан, өөрчлөлт тэр бүр хийгээд байдаггүй болохоор яагаад ч юм бие эсвэл оршихуйнхаа нэгээхэн хэсгийг алдах юм шиг мэдрэмж төрөөд байх юм.


Гэхдээ л шинэ бүхэн сонин содон байх болохоор баяртай л байлгүй яахав.


Амжилт бүтээлээр дүүрэн байнаа гэж итгэж байгаа шүү. Күүтаа минь урагшаа хараад л гүйгээд байж дээ.


Амьдрал бол төөрдөг байшин, олон салаа замын аль нэгийг сонгоод л үргэлжлээд л байх агаад салаа замын эхэн дээр ирээд дассан сурсан замаа дагаад алхах уу шинэ өөр замаар яваад үзэхүү гээд сонголт бүхэн тулгардаг л юм байна.







Wednesday 1 August 2018

Наагуур цаагуур

За сонин сайхан бичих гэсэн Зомбий төрхөөсөө салж хагацаж чадахгүй бөөн юм болжийноо.
Энд үүрээр буугаад гэртээ ирээд хоюулаа уг нь ихүү идэвхитэй за хоюулаа орой 7 болтол гүрийнэ шүү гээд тэгсэн байхгүй 4 гээд хоёр талд нам нам унацгаасан байсан. Тэгээд шөнө 2 цагт сэрээд унтаж ччаддаггүй ээ, би ажилдаа очно гэсэн байсан мөртлөө за энэ бүтэхгүйм байна гээд ажилдаа утсаар хэлчихээд маргааш нь за хоюулаа ядаж 8 хүргэнэ шүү гээд ярьж байсан байхгүй, би 5 гээд нам унтаад өгсөн нэг сэрсэн шөнийн 12 болжаахад сэрээд босоод мөөгний зутан шөл мөл хийгээд манарч явж явж үүрээр 4 цагт орондоо ороод 5 цагт сэрээд одоо ажил дээрээ хариугүй уналаа гээд сууж байна. Ажил тарах хаа байсан юм бэ, арай л байна уу? Үдийн цайны цагаар хэрэгтэй хэрэггүй юм уншаад нойр хүрээд бхйаар нь ороод ирлээ.


Ингэж сэнсэрдэг хүмүүс байна уу над шиг? Англид оччоод 7 хоног үүрээр 4 цагт боссон ёстой салж унах гэж байсан шүү. Одоо энд битгий л 7 хоног тэгээсэй л гээд сууж байна.


Шархүү минь ажилдаа 5нд явна тэр болтол нь бас жаахан эрхлээд авах санаатай. Маргааш ажилд ирэхгүй амарч таарч байгаа болохоор уг нь амар л даа. Манайхан намайг санасан л гэнэ шүү, би ч өөдөөс нь санаагүй ээ би та нарыг харин ганц хайрцаг Thornton's авчирсан гээд л сууж байна. Нэг шил виски уг нь авчирсийн гэхдээ бараг өөрөө гэртээ хадгалчдиймуу гээд бодоод байгаа ш дээ. Тэгээд орж гарсанд нь амсуулаад болно биз дээ гээл.


Өөр тэгээд харин сэгсийтэл шоппинг л хийлээ, хүний шунал хичнээн их юм бэ. хаха. Улиралын хямдрал гээд зуны хувцас хямдраад дээрээс нь манай нутагт чинь олигтой шооппинг байхгүй гэж хэлж байсан даа тийм болохоор энэ ч хэрэгтэй тэр ч гоё гэж авсаар байгаал таарлаа.


Замдаа Катар улсын Дохад түр буусан юм, пээ ямар ядаргаатай юм бээ тэнд чинь, 00д ороод гараад ирэхэд л араас ороод цэвэрлээд байхын, хүн бүхний ардаас орж 00 оо цэвэрлэж байна, гоё ч юм уу хэцүү ч юм шиг? Би бүр өмнөөс нь ядарчихын билээ, гэхдээ цэвэрхэн гэж юу гэхүү. Надад л хэцүү санаглсан бусдад бол таатай ч юм билүү.


Нэг тиймэрхүү өнөөдөртөө.

Сайн байцгаана уу?

Миний төрсөн сар гарсан даа гоё доо гээл үү?
Аялалаас эргэн ирсээн, цагийн өөрчлөлтийн нөлөөнд ороод шөнө унтдаггүй өдөр сэрдэггүй Зоомби мааркийн нөхөр байгаа тул мэнд мэдээд, төрсөн сараа зарлаад гарлаа.


Амралт үнэхээр сайхан байсаан дууссанд нь их харамсч байгаа ч, бас мөнгө төгрөгөө хийж ажил төрөлдөө орох болсондоо бас баяртай.


Одоогийн байдлаар дэлхийн хамгийн урт зогсолтгүй нислэг сууж яваад ирлээ, ээ бурхан минь 17 цаг нислэгт хамгийн сайхан ааштай хүн ч муухай ааштай болдог гэдгийг биеэрээ батлаад ирлээ.


Удахгүй тархины хэмжээ тахианыхаас арай томорсон үед орж ирж бичнээ.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...