Сав саарал тэнгэр
Хов хоосон сэтгэл
Чамд очих гэж яарахдаа
Өнөөдрийг мартаж амьдрана...
Үргэлж л хаа нэг тийшээ
Яарч тэмүүлж догдолно
Үс сэгсгэр төрхөө толиноос хайлаа ч
Үнэндээ өнөөдрөөс би өөрийгөө олохгүй
За сайхан зун хурдан болоосой, зав гаргаж тийшээ л явах юм шүү, за 3 долоо хоног хурдан дуусаасай, шархүү минь ирвэл хамтдаа сайхан байх юм шүү, за 10 сар хурдан гараасай ижийдээ очих юм шүү, за нөгөөдөр хурдан болоосой хагас бүтнээр жаахан юм амжуулах юм шүү...
Хайшаа ингэтлээ яараад өнөөдрийгөө мартаад байна вэ? хэрхэн яаж өнөөдөртөө үлдэх аргад суралцах вэ.
Өнөөдөр минь хаачваа?
Үнэндээ би хайгаад олохгүй
Өчигдөрийн гоё дурсамж тэгээд дуусчихлаа, дахиад л давтаж бодоод л, эсвэл үнэндээ хэдэн зурагийн ажил, тоон дунд төөрөлдөөд өнөөдөр минь урсаад алга болчихно... Өглөөхөн орж ирээд хуралд бэлдэж суусан, яг одоо хурлаас гаргасан баахан даалгаварыг нухаад л сууж байх, надад яг одоо минь баригдахгүй, маргаашийг хэзээ ч юм тэр ирээдүйн хоногийг хүлээх хүлээлт минь саарахгүй, өчигдөрийн дурсамжиндаа хөлөө алдахаа мартахгүй. Жаргаад яваа хэрнээ өнөөдрөө хаана гээчихээд байдаг вэ.
Өчигдөрийн бүхэн санаанд тодхон хэдий ч, маргаашийн бүхэн сарвайхад хүрмээр ойрхон ч өнөөдрөөсөө л учиргүй хол амьдрах шиг...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
Shulegledeg boloo yu daa. hehe. amjilt husey.
ReplyDeleteХэхэ, баярлалаа. Шүлэглээд байгаамуу хаврын синдроом хөдлөөд байгаамуу би бас сайн мэдэхгүй л бээ шөө.
Delete