Tuesday 25 September 2018

Хайртай

Намайг хулээнэ гэсэн. Би нь  энэ тэнэг холын газраас яарч л явна ээжээ.

Намайг эргээд ирэхэд зуун хацрыг унсэнэ гэсн дээ. Та амласан даа. Тэнгэр ээж минь уучил тэнэг охиноо. Очиж яваа. Та минь л хулээгээрэй ээжээ.

Thursday 20 September 2018

Dinner idea

Нээрээ ингэсэн. Найз зочилж ирээд Сайхан хоолоор дайлдаг хэрэг гээд дайрсан. Хэхэ. 

Эхлээд тахианы мах машиндаад сонгино сармис цагаан гаатай холиод хэдэн банш хийгэд тавьчлаа. Дараа нь чоризо нэг годгорыг тосонд хуураад бэлдчлээ. 

Баншаа жигнэхээр тавьлаа. 

Дараа нь цагаан моогийг сармисанд хуурч 5 минут хэртэй болгоод дээрээс нь зоохий cream хийж буцалгаад. Тэгээл сайхан банш чоризогоо дээрээс нь хийгээд халти пор хийгээд гаргасан. 

Амттай болсон байна лээ. Одоо ханьдаа очихдоо бас хийнээ. 


Миний гарын хоол гээл уу. 

Wednesday 12 September 2018

Нээх гоё тийм мэдрэмж

Гоё тээ, нээх гоё хийх гээд л улайраад байсан зүйлээ хийгээд дууссаны дараах мэдрэмж нээх гоё тээ.


За даа тоохгүй ч байгаамуу даа гээл бодоод байсан хүмүүс, бялуу бариал цуглаж ирээл баяр хүргээл тойроол зогсжаах үе бас гоё тээ.


Их баярлалаа зөндөө зүйл зааж сургаж өглөө гээл гар барих тэр агшин бас л гоё тээ.


Надад лав их гоё санагдаад байдийн.


***


Өнөөдөр их гоё өдөр байлаа, хамт олондоо ч их баярлалаа, нээх сонин уурхайн эрчүүд голдуу болохоор бүдүүн бараг талдаа ч нэг сэтгэл гаргахаараа нээх хөөрхөн ш дээ манайхан чинь. Нөгөө муу залуу хүртэл ам хамхихгүй инээж ярьж хөөрөв. Баярласандаа тэвэрч авч уйлах шахлаа ш дээ.


***


Нээх гоё өдөр байна өө, үүл нүүж бороо шаагисан ч гэлээ, хавар цаг ирж байгаам болохоор салхи нь хүртэл тйим зөөлөн, нөгөө нарны охин чинь арай л урвачихгүй л уяраад зогсжийно оо.


***


Нээх гоё өдөрийг үргэлжлүүлээд орой винодоё гэж манай гоёхон охидууд өдөөд байна, нээх гоё үдэш рүү явнаа.

Monday 10 September 2018

Хаа нэгтээ

***
Өдөр шөнөгүй хэлхэлдэж орж гарсан ч хамтдаа, ганц тамхиа хувааж татдаг асан тэр найзаасаа нүүр буруулалцаад нэжгээд жилийг үдсэн сэн.


Хаа нэгтээ чи минь дуугаа дуулаад л, орчлонгийн бүх эрчүүд зөрөн өнгөрөх бүртээ чамд минь дурласан тухай, үдшийн бүрэнхий хүртэл айлын хархүүтэй хамтдаа зугаалсан тухай, хартай хүүхнүүд ядаргаатай байдаг тухай, хөгийн гэхээргүй зүйл хичнээн инээдтэй тухай хэн нэгэнд ярвж л зогсоо юм болов уу даа.  Туяхан биеэрээ туяарсан үзэсгэлэнгээрээ орчлонг шагнаад л, гудамж чимээд л, өндөр өсгийт дээрээ чи минь дуу сонсоод л гунхаж л яваа даа.


***
Анхны хайр, анхны үнсэлт,ахиад олдохгүй нандин бүхнээ өгсөн арван жилийн хөвгүүн минь чи хаа нэгтээ өөрийн зохиосон дуугаа гитарын хөгтэй уянгалуулж охидыг биш үрсдээ бүүвэйн дуу аялж л суугаа байх даа. Хоргүй ч гэлээ хавийн нэгнийг шоглочихоод л, хөөрхөн алаг нүд чинь буурь сууж томоожоод, олоон жил ханилсан сайхан гэргийгээ аргаданхан их хотынхоо гудмаар алхаж л яваа байх даа. Цагаахан сэтгэлээр хаа нэгтээ онгироод л, цаад нэгнийхээ нүдэнд жаахан томорч харагдах гээд л, сэм сэмхэн над руу харц чулуудаж зогссон насан багын чинь төрх хамтдаа л явдаг байх даа...




***
Арван жилдээ танаас хэрсүү ухаан сурах гэж, аа бас нэгтээ тархиа эргүүттэл загнуулах гэж, үе үехэн намайг алаг үздэгийг тань анзаарахгүй гэж зөндөө олон дагаж байж хэдэн сургамж, тоо бодох арга заалгаж байсан алаг нүдэн багш минь. Хөөрхөн ганц хүүгээ өөхөнд ороохоос илүү хайрлаж, дүрлэгэр алаг нүдээрээ жаахан мууг нь хялам хийчэхээд, ганган охидын хичээлийг гараас нь хөтөлж хийлгэдэг сэн тэр хэвээрээ яваа боловуу та. Зэвүүн үгийг харамгүй шидчихээд, цөхөрсөндөө уйлсан намайг ангиас хөөн гаргаж байсан тэр зангаа тэр жилтэй цуг мартчихаад, тооны ухаанаа ардын хүүхүүдэд заагаад л торомгор нүдээрээ орчлонг шагнаж л яваа байх даа та.


Хачин өдөр байна, хамгийн дурсмааргүй хүмүүсийн тухай бодогдов.

Sunday 9 September 2018

"Арчаагүй эмэгтэй"

Би өөрийгөө бусад зарим нэг хүмүүс нүүр тулан уулзвал яг тэгж харагдана гэдгээ мэддэг.
Үнэндээ яагаад вэ гэхээр би өглөө 4 цагт босч нүүрээ будаад гарахыг бус 4 хагас хүртэл унтаад чийгшүүлэх тос нарны тос түрхээд гарахыг илүүд үздэг болохоор тэр. Гэхдээ энэ бол би өөрийгөө өмгөөлөөд байгаа хэрэг л дээ, би үнэндээ л залхуу, Монголд байхдаа оофист ажилладаг байсиймаа хэсэг, тэр үед бас нүүрээ буддаг байлаа байлаа. Тэгээд энд ирснээс хойш нэг л мэдэхэд өглөөдөө нойроо харамлаад ингээд нэг арчаагүй эмэгтэй л болчихоод байна.


Одоо бол хагас бүтнээр гадуур гарч орохдоо л нүүрээ будаж янз бүр болохоос хэтрэхгүй тэгсэн мөртлөө гоо сайхны бүтээгдэхүүн цуглуулах хообийтой, хэрэглэж ч үзээгүй байж янз бүрээр нь чирээд ирнэ, нөгөөдүүлээ задлаад нэг хэрэглээд мөддөө хэрэглэхгүй тэгж ингэж явсаар хаягдаад дуусна.


Одооноос эхлээд туршлага судалж, зөвлөгөө цуглуулж эхлэнээ. Хэрхэн яаж цэвэрхэн буддаг арчаатай болох вэ гээд.


Сүүлдэээ залхуурсаараан байгаад эв дүйгүй болоод байх шиг байнаа. Сая хагас бүтнээр нүүрээ будаад нөгөө хувцасаа өмсөөд гарсийм, бас л аятайхан мэдрэмж шүү тиймээ, одоо хурдан зун болоосой сая худалдаж авсан палаажнуудаа өмсөөд намирмаар л байна. Дээрээс нь юүтүүбээс нүүр будалтын бичлэгүүд олж даган дуурайхад өөрийгөө дайчлана гэж бодоостой. Амжихгүй л юм даа.  Амжуулдаг болноо чамайг, бас байнга гадаа гүйсээр байгаад сэвхтэж борлосон нүүрээ арчлахыг л нэг үзүүлээд өгье. 11 сард ээждээ очихдоо арчаатай охин очноо.

Wednesday 5 September 2018

Ингээд байвал яаж байна.

Гээл тэгдийн. Ингэсийн би түрүүний хагассайнд очиж шүдээ үзүүлсийн, жилийн үзлэгээ хийлгэж байгаан, тэгсэн жаахан жаахан засвар хэрэгтэй гэсийм угаасаа тэгдийн. Тэгээд за хийлгүүлэе гэсийм ноднин өдийд бас шүдээ янзлуулахад 1000 давсан дойлуур төлсөн гэж хэлжээсэн дээ. Бас л тийм болно гээл тэгж байна.


Тэгээд засвар тордлогоо хийлгэчээд касс дээр нь очоод төлбөрөө хийх гэсэн харин Соутерн Кроссын даатгалтай биш биз гэнээ тэр хөөрхөн ресепшэн бүсгүй. Би шууд л байгаа шүү дээ гэсэн алив өг дөө буцаалт авч магадгүй шалгаад өгье гэлээ.


Шалгуулсан юу гэсэн гээч, 750 дойлуур хөнгөлж байна даа гэнээ. Би тэгсэн ноднин тэрийгээ аваагүй өнгөрсөн байгаам даа. үйлчилгээ эмчилгээ хийснээс хойш сарын дотор хүсэлтээ гаргахгүй бол буцаалт орж ирдэггүй учраас өмнөхүүд бол дашин шог болжээ.


Тэгээд гэртээ хариад юу юу хөнгөлж байна вэ гэсэн нүдний шил бол нүдний үзлэг хийлгэсэн тохиолдолд жилд нэг удаа 500 дойлуур хүртэл хөнгөлнө гэжэээ. Одоо би нь амтшаад хагассайн өдөр нүдний эмнэлэгт цаг авчихсан байвал ямар байна.


Өмнөх компанид байхад эрүүл мэндийн даатгалыг компаниас төлдөг байлаа. Тэр үедээ ч ашиглаагүй. Одоо энд өөрөө төлдөг сард 100 гаруй дойлуур төлөөд байдаг юм. Тийм болохоор ингэж буцаалт авна гэдэг чинь зөндөө юм байхгүй юу тээ.


Аан энд ажил хийж байгаа хүн бүр аюул ослын даатгал заавал төлдөг юм. Тэднийх харин миний тэр түргэн дуудаж явсан төлбөрийг төлсөн байсан. Тэгэхгүй бол байнгын оршин суугчид нь бас 90 билүү дойлуур төлөх ёстой байдаг болохоор.


Гэснээс Бусан хот руу явах ажилтай болсон Яг хэзээ гэдгээ мэдэхгүй. зөвлөгөө байвал өгөөрэй хүмүүсээ. Бас Солонгост сурч байгаа хүүхдүүдэд илгээмж явуулахад хэр байдаг болоо очдог боловуу очих л байх даа тиймээ уг нь.

Sunday 2 September 2018

Сайхан арьстай байхын нууц ба Күүтаагийн үнэн нүүр


  1. Ядаж 7 цаг унтдаг бай өдөрт /Яг даа л болдийм доо, орой явсаар байтал 10 өнгөрчиж байгаан, өглөө 4:30 гээл босохгүй бол ажлаас хоцрох нь гэж хурдан давхих хэрэг гарна. /
  2. Нарнаас байнга хамгаал /за уг нь хамгаалаал байх шиг байгаан худлаа ч байж магад. Ядаж л аймаар нартайд бол уйлж дуулаад ч хамаагүй гэртээ гүйнэ/
  3. Тайвширч өөртөө цаг гарган, стрессээс салах ямар нэг аргатай бай /Гүйгээд л/
  4. Чийгшүүлэгч байнга хэрэглэ. /Би нь Клиникийн шар тосыг түрхээд байгаа их гоё чийгшүүлнэ. Бас Шишиедод дуртай энэ зөв бичсэн үгүйг би мэдэхгүй ээ/
  5. Хамгийн багадаа долоо хоногтоо 5 удаа өдөрт 30 минутыг ямар нэг байдлаар дасгал сургуулилт хийж байвал сайн гэжж. /Би ч энэ тал дээр гайгүй шүү./
  6. Нүүрээ орой болгон угаа /За бүү мэдээ би ч залхуу хүн дээ/
  7. Хэт их чихэрлэг зүйлсээс татгалз. /Энийг би ч чи ч уншаагүй болно./
  8. Нүүрэндээ зөөлөн ханд /No comment/
  9. Тамхи бүү тат. /Гарсаан, гараад би их баяртай байгаа/
  10. Янз бүрийн ийм ч сайн тийм ч сайн гэсэн зүйлийг нүүрэндээ турших хэрэггүй гэнээ. Аяа миний нүүр ч ёстой туршилтын туулай болсий шүү нэг хэсэг ч.
  11. Нүүрээр гарсан зүйлийг битгий шах. /Мэдэхгүй ээ/
  12. Ус сайн уу. Ёох за ганц хийдэг юм гарч ирж байна/

Хагас бүтэн сайнаар

Саяны хагас бүтэн сайныг жинхэнэ утгаар нь өөртөө зориулав.


5 дахийн орой хүнсний маркетаар орж хүнс цуглуулахдаа өөртөө цэцэг худалдан авахаас эхэлсэн.

Өнгөлөг гоё цэцэг аваад тавьчихаар хичнээн аятайхан байдаг гээч. Даанч өдөртөө гэртээ байж харж баясаж амжихгүй гээд тэр болгон аваад байдаггүй юм аа. Сая аваад зургий нь аваад шархүүдээ үзүүлсэн чинь "Is this a hint?" гэнээ хахах. Үгүй ээ л гэсэн. Саяхан төрсөдөр болоход баахан цэцэгс авч явуулсан байсан юм чинь, хинт хинт гэх арай болоогүй л дээ хэхэ.


Гэртээ гоё үнэртэй лаа асааж, өндөр өсгийтөө углаад, гарынхаа хуруу хумсыг янзалж өөртөө жаахан анхаарал тавив. Гелэн лаак түрхсээр байгаад хумснууд минь надад гомдоод хугарч унаад хэрэг алга. 

Тэгсэн нээрээ саяхан бас хамаагүй их гелээр хумсаа будуулж UV туяагаар байнга шаруулах нь хавдар үүсгэхэд нөлөөлдөг болохыг судалгаагаар харуулжээ гэнээ. Болихоос одоо, энгийн паакаар л будуулаад бүрррррр нэг онцгой үед л гелээр будуулж байя гэж бодлоо.

Хагассайнд найзуудтайгаа өдрийн хоол идсэн, нэг нь жирмээ юм аа, ээмр хөөрхөөн, 2 сар хэртэй болоод төрөхийн, хүүтэй болно гээд нөгөөх маань бөөн баяр л явна. Тэр хэдтэй уулзаж хоол идэж хэсэг суулаа. Шотландаас ирсний дараа би чинь детокс хийж байгаа ш дээ гэж хэлээд пийв ч вино ч уусангүй. Энэ пийв гэхдээ аягүй гоё детокс дуусахаар авч уумз..


Бас дэлгүүр хэсээд номын дэлгүүр орж баахан ном гарчигласан, энэ зураг гэхдээ нэлээн хэдэн долоо хоногийн өмнө авсан зураг байна. Хааяа ингэж номын дэлгүүр орж өөд уруугүй ном харж явахад дажгүй шүү, хоёр ном авсан юм байна. Хоюулаа mystery зохиолууд. 
 

Би уг нь 10 км ийг нэг цагт гүйчдийн, түрүүчийн долоо хоногт нэлээн гүйсэн ч гэсэн ням гаригт үнэндээ л амбан явсангүй, гүйлтийн зам дээр уйтгартай байдаг болоод ч тэрүү би бүр тархиа захирч чадахгүй бүр аргаа барааад алхаж гүйж алхаж гүй янз бүр болж байж арай гэж 9 км л гүйлээ. Хааяа ядарсан үед ингээд идэвхигүй болноо гэжугаа. Ийм үедээ бол ёстой арай өөр юм хийж гадуур ихэнхдээ гүйж байж л motivation оо олж авахгүй бол. Burn out болчвол хэдэн сар халшраад хэцүү. 
 
 
 Гэх мэтчилэн тун чиг завгүй вийкэнд дуусаад ингээд Даваа гариг гээд дуугаа дуулаад хүрээд ирэхиймаа. Өдөр хоног арай л хурдан, гэтэл вийкэнд бүр дэндүү хурдан урсаал алга болчихиймаа.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...