Thursday 13 June 2019

Бахрейн 🇧🇭

Бахрейны хаант улс гэдэг газар шархуу маань томилолтоор ирнээ гэнгуут нь би дагаад гуйгээд ирсэн. Ээ бурхан минь ямар халуун газар вэ?
Оноодор гадаа 46 хэмтэй аймшигтай халуун байна. Одрийн цагаар битгий хэл оройн цагаар гадагшаа гарангуут пун гээл нудний шил цантдаг бол яамарав.

Оорийн 600 гаад мянган иргэнээс гадна гадны ажилчид тэдний гэр булийнхэн гээд бас 600гаад мянган оршин суугчидтай, арабын нэгэн улс байна. Арлын орон богоод олон жилийн турш Английн тунш байж тэднээс хамгаалалт авч худалдааны цэг байж ирсэн улс байх агаад бусад улсуудаа бодвол айхтар баян биш л гэнэ. Гэхдээ архи тамхи гахай шувууны махыг идэж уудаг зардаг газартай. Гадны оршин суугчид ил задгай хувцас омсч болдог, бас айхтар хатуу чанга газар биш бололтойм. Уунийгээ дагаад Азийн орнуудаас биеэ унэлэхээр бусгуйчууд их байдаг Саудын Араб ойрхон тул их жуулчид тэндээс ирдэг.

Элс ихтэй газар байна. Халуун нарнаас оор юм алгаа. Аймшигтай. Над шиг нарны охин нутгийнхаа бороог санатал шараад байгаа. Нэг орой мундаг баатар болоод гуйсэн чинь саунад орчоод гуйгээд байгаа юм шиг л санагдав. Гадаа халуун болохоор том том малл дотроо бух зуйл нь байна. Дэлгуур хоршоо бол онгоор алаглаж байна. Гэхдээ ер нь унэтэй санагдлаа. Нэг пандора чаарм л гэхэд манай тэнд 69$ байдаг бол энд 120-130 $ хавьцаа юмуу. Алкохол гахайн мах унэтэй байна.
Гэхдээ сонголт бол арай л тасарсан байдын байна хэхэ. Идэж ууж аваал буцая дэлгуур хоршоо ч яамай тээ.

Манайхан ойрдоо сайн байцгаагаа байхоо. Ина Вангийн борхуу нь босоод гуйцэн манай хун тэнчээ боссын дурдээ ороод завгуй байгаа бололтой.
Пиглэтийнхаар ороод гарсан цаг агаарт гомдож туньсан хун болох плантай байгаа бололтой. Би бас саяхныг хуртэл урваж урвайдаг байснаа болиод куул болоод урт амьсгаа аваад л тоохгуй яваад байсан. Одоо буцаад урвайж эхэлхээс.

Saturday 25 May 2019

Коомэнт бичиж чадахаа больсон

мэдэхгуй орохгуй л юм байна. Ина Ван, ойрдоо харагдсангуй ээ хоюулаа хоёр талд завгуй байгаа бололтой. Би ойрдоо гуйхээ болиод хагас бутнээр жиймд оройн цагаар гэртээ л дасгал хийж байна. Оортоо жаахан амралт огоод. 10 сараас гуйж эхлээд дараа 2 сард нэг марафонд орно гээд бодцон байгаа. Гэснээс ойрд жаахан жин нэмэх хандлагатай, стресснийх байхаа
Манай ногоо турк бусгуй таргалаад байна гээд хоолоо хасаад 3 долоо хоноод 3 кг хассан байна.  Бур аймаар хасч олсож цангахгуй тааруулж идээд болсон байна гээд би магтаад байгаа. Би бол идчээд дараа нь шогшиж хасдаг болохоор товогтэй. За орж ирээд зуух тойрсон юм бичсэн байх нь. Оноодоржин барилгын тухай хууль тооцооллын тухай уншцан чинь тархи гэж муш муш.

Манай 10 жилийн ангийн охин мээсэнжрээр орж ирээд саяхан хуухэд муухэд гаргадаггуй, юу хийгээд байдийн гээд загнахнээ бур. Гэдэн ходлоод залхуу залхуу гээд хэлцэн биш нэмж загнуулаад. Суулдээ айгаад ээ чи тогложаахад битгий ингэжээ л даа гэж гуйлаа ш дээ. За даа айсандаа ч бишээ зугээр л дуугай болоосой гэсэндээ л гуйсийн. Аягуй олон сар жилээр дуугараагуй байж гэнэт орж ирээл амьдрал заагаад байхаар нь гэдэгнэсэн ч гэлээ бас ганц удаа юм ярьжийж ширэв татав хийгээд яахав гээл аргадаал онгорсон. Гэснээс Хатгалд цас орсон гээд фэйсээр дуурэн цас. Аймаар гоё Монголд овлийн сард очиж армаанчигламаар санагдсаныг юу гэхэвээ.
Цасан дээр чиний нэрийг бичээд
Цасан дээр миний нэрийг бичээд
Гээл дуулж муулмаар...

Friday 3 May 2019

Сайхан дурсамжийг хадгалж амжаагуй явахад

Минь л энэ сар цаг хугацаа хурууны завсараар элс урсах шиг шажигнатал хиншуу ханхлуулаад л алга болж огохиймаа. Уг нь гоё гоё юмнууд болоод байгаа байхгуй юу. Тийм нэг хэвийн биш амьдралаар амьдраад байгаа юм биш юм байгаан. Гэтэл л нээрээ амжихгуй сэгсэлзсээр байтал энэ болохийн.

Мид терм дуусч миний зоо хэсэг амраад. Груупээсээ нэг найзтай болсон. Турк бусгуй. Манай ногоо турк бусгуйтэй бас адилхан. Хоюулаа шархуунуудээ дагуулаад мидтерм дууслаа гээд манай шархуу ирж таараад гарч жаал суугаад. Гэтэл тэдний шархуу нь уэлсийн инглиш байж тэр хоёр нутаг усаа ярьж бид хоёр наана нохруудээ ярьж жаал зугаацав.

Авэнжэрсээ узэж сэтгэлээ амрааж жаал харууслын нулимс унагаав. Ажлаа солимоор адын бодол бас хааяа цухалзаад болох биш. Нээх гоё хотод оофисд ажилламаар л оглоо хар эрт босож шоно долоор тардагаас залхуураад байх Шиг. Гэтэл оор юу хийх вэ гэхээр бас ч амархан хувирах мэргэжил биш тул тэгээд л сэгсигээл явж л байна.

Хааяа бас Монголдоо очиж амьдармаар ч юм шиг санагдах болсон. Утаатай ч гэсэн улаанбаатартаа гэж бодогдсон шуу тэр орой. Гэхдээ нээх санаанаас хэтрэхгуй байна оо. Тэгж явтал болно доо тиймээ. Шархуугийн ажлаас л Монголд ажил авбал чи явахуу гэж асууснаас уудсэн хэрэг.
Нэг тиймэрдуу.

Saturday 13 April 2019

Шазам

Шазам узээд нээрээ. Супер баатруудтай кинонууд дундаа бас л овормоц болжээ гэж бодлоо. Гэхдээ тэр гол дурийн залуугийн омноос зондоо баярлаадаа. Яагаад гэхээр би тэрний тоглосон Чак гээд сериалд дуртай байлаа л даа. Тэгээд тэр залууг ийм том дэлгэц руу орж ирээд мундаг кинонд тоглосонд нь баярлаад.
Манай энд аадар бороотой дуу цахилгаантай Бямба болов. Оглоо бассейн явж сэлнэ тэрнээс омно гуйнэ гээд мундаг зорилт тавьсан байхгуй аянга цахилгаан гэнгуут орондоо хэвтэж ном уншиж онгороов.
The Stalker гээд нэг ном эхэлсэн ингэж ном уншдаг шигээ хичээлээ хийдэг бол яанаа гээд луншаад байгаа.

Monday 8 April 2019

Нямын сонин

Ням гаригийн оглоо хол зайд гуйж эхэлдэг юм. Шархуу ирцэн байгаан тэгээд хагассайны орой гарч хэдэн халбага пийв уусан юм. Тэгээд маргааш оглоо нь гарч 10 км гуйгээд, ядарч байсан учраас бага гуйсэн нь тэр. Гэртээ ирээд зув зугээр онжоод орой нь орондоо ороод унтаад гэв гэнэт сэрдэг байна ш дээ. Ташааны тэндээс баруун хол салж унахнээ. Ээжээ ёоо би нээрээ орилоол унацан.
Шархуу хоорхий амьтан сандраад эмнэлэг явахуу гэж тэруугээр баахан цам харайгаад.

Эмнэлэг ч явсангуй баахан эргэж хорвоож орилж уйлж байгаад эм ууж аваад унтсан оглоо ажилдаа явсангуй замд бас машин унаад явж байсан тэгж овдох бол нээрээ шууд осолд орохоор байгаам чинь.

Одоо бас жаахан овдоостэй, булчин уу яс уу гэдгээ сайн мэддэггуй ээ. Эмнэлэг явахуу яахуугаа ч бас сайн мэддэггуй. Жаахан харзнахаас. Гуйхээс бас бэртэл авдаг болохоор сайн амраагаад узэхээс. Нэг иймэрхуу. ;(

Thursday 4 April 2019

Ойр зуур о

онц сонингуй шив дээ. Шинэ он гараад эргэж харж амжилгуй л 4 сар гарцан ч байх шиг. Арай л уу?
Гэснээс усчинд очоод. Нэг дажгуй усчин олж авсийн тэр маань саяхан Диорын шоу этэрт оролцсон гээд уг нь нилээн чадварлаг байхгуй юу.
Тэгээд би нь инстагаас хэд хоног ухаж байж стайл олж аваад харайгаад очсон оо угуй ээ ай хавь эн айдиа гэжугаад тайрцан.

Хэт богино болгосон байна гэхдээ ургачинаа. Зугээр тээ. Шархууд л их таалагджээ гоё болжээ л гэсэн. Харин манай найзууд эгч эдэр арй л богинохонуу гэжээлээ. Сайхан сэнсдээд явахад дажгуй ч би чинь унэндээ 10-20 минут унтахаа илууд уздийм болоххор нэг тиймэрдуу. Зун 8 сард гэртээ харихад бас л нэг сонин устэй явахньээ гээл тэнэг юманд санаа зовохгуй юу.
2 найз маань муудалцжээ. Цугтаа ууг нь гуруулаа уулзана гэж ярьж байсийн тэгсэн уулзахаа больсон гэнэ. Энэ 2 гэж аягуй тийм асч бадамласан хоёроо дурс дурс гээл байхгуй гэхдээ тэгж байгаад эвлэрчинэ л дээ. Би тийм байжулээ оюутан ахуйн андуудтай таарахаар манай Куутаа ядаргаатай ааштай тонтогноол аашаа чирээл алга болчино гэдийн. Одоо гэтэл амьдрал намайг аймаар сургасан байгаан шуу. Хамгийн тайван нь гээл бод. Гэхдээ аашаа ходолхоор бас ааширхаад загнаад байдагиймаа. Шархуу л чи аймаар боосий гэдийн. Гэхдээ эгчийн хажууд юу ч биш л дээ. Би сая Монгол яваад манайхаар дуурэн ээжийн ах дуу хамаатан садангууд байсан болохоор эгчийндээ байсан хургэн ахаа хараад омоорч байгаад ирсэн хаха. Одоо ер нь боссорхохоо болиноо.

Wednesday 27 March 2019

Ёоох

Арай гэж амьсгаа авч байгаа нь энэ байхгуй юу. Уг нь уншаад л байх шиг байсан репортын цаг нь тулаад ирэхэд хамаг юм зуун задгай байвал яахуу. Ёоох бур устэй толгойгоо зулгааж байж дуусгаад явуулав ш дээ.
Арай л уу, урьд сурч байхад ийм хэцуу байсиймуу угуй санагдаад байгаа гэтэл нээрээ. Тэгээд яахав дуртайдаа зовж байгаа хун тэгээл хэдэн ширхэг усээ дуустал л явахаас.

Ааа ааа гэхдээ ёоох суурс алдмаар. Мартсанаас мал мэндуу манайхаан. Би нь мэндээ ошдороос эхэлж гуйсэн. Хагасаас хойш гуйгээгуй байсан гоё байлээ. Апп дээрээ бутэн марафоны 42 км трэйнинг авсан гуйнэ дээ тэгээд унэхээр бэлдэж чадаж байвал ойрын 2 жилдээ бутэн луу санаатай. Би нээрээ арай саваагуй нохой байгаад тэрийгээ мэдэхгуй яваан бишиздээ. Буу мэд энэ хичээл бичлэг хоёроо харсан нэг л эвгуй шуу.
Нэг бараар орсон ийм байлээ надаа даанч монгол монго байгаагуй тул огч чадаагуй. Гэж далийв. За явж хичээлээ хийе дээ (уйлав😭)

Tuesday 19 March 2019

Юуны тухай ч юм


Марафонд гуйсэн газрын ойр хавиар нэг иймэрхуу. Ороонд ийм гоё жимс жигнэмэг тавьсан байсан. Би чинь идэж уухдаа сайн хун шуу гэж хэллуу хаха. За уучлаарай их идэхээ больсоон. 




5000 ширхэгтэй паазл хийх гээд авчлаа шуудаа. Ваа сая 1500 ширхэгтэйг дуусгасан. Уунийг гэхдээ зургийн жааз авч эвлуулээд ханандаа хадах зорилготлй. 



Айлын хуухдууд хичээлээ хийгээд суужгаа байхдаа би лазантрийдээд л сууж байна. Маргааш суулийн хугацаа. Оноо шоно дуусгаад явуулна. Одоо их гуйхгуй болохоор завтай болноо чамайг. 

Sunday 17 March 2019

Шогшиж л яваа нас минь

Гуйсээн гуйгээд гоё газар далимд нь нэг хонож эрхлээд ирлээ. Оноодор л хун торхондоо орж байна. Ингэсэн:

3дахийн орой шархуутэй ярьж сууснаа марафоныхоо ойрхон хоноё гэж шийдээд тэнд буудал захиалсан уг нь бол орой 8 цагт гуйгээд дуусгаад шоно дунд гээд гэртээ ирнэ гэж ярьсан байхгуй юу.

4доход ажил хичээл гээд завгуй онгорсон. Миний амардаг 5 дахь таарсан тул 4дох дандаа завгуй байж таарах. Орой гэртээ хариад тумпэн дуурэн паста идээд 5 км гуйгээд тэгээд унтаад маргааш оглоо нь эртлэн босоод гараад шидсэн.

Тэр нь 5дахийн оглоо. Очоод буудалдаа ороод марафоны пайзаа авч буртгуулсэн жаахан хичээлээ хийж суусан. Ус ууж удээс хойш юм идэхгуйг хичээж онжсон энэ буруудсан байлаа.
За тэгээд 8 цагт шархуудээ унсуулж аваад л гараад таваргасан. Эхний 16 кмийг унэн урамтай туулсаан дуугаа дуулаал ёооё энэ гэдэсний булчин ямар гоё вэ, аргагуй л бэлдсэндээ унэндээ, гуйж байнаа ер нь бол бодсоноос хурдан дуусахнээ, ай даа бараг л бутэнд бэлдэхэд бэлэн болжээ гэсэн бодлуудаар жигуурлээд нисч явсан юм даг. 17 дахь км ээс жаахан удаашраад эхэллээ шуу. Тэгээл удсаар удсаар 20 дох км дээр тулш дуусаад унэндээ уйллаа, шудээ зууж хамаг байдгаа л тавьж туулаа. Тэр уралдааны зам дээр оорийгоо ёстой загнан, уйлж,уучилж, омоорч, омолзож, ээжийгээ дуудаж 9 жор л боллоо. Суулийн 200 м ямар урт байсныг би угээр хэлж чадашгуй нь. Where is the m****r****ing finish line вэ л гэж бодож гуйсэн. Гэхдээ би ганц ч зогсоогуй л дээ. Тэрэндээ бардам байгаа. Энэ удаад бэлтгэл сайн байгаад хоолоо зохицуулж чадсангуй. Дараа дахиад шоно оройн уралдаанд орохгуй ээ.

Одоо coconut oil, элсэн чихэр, лемонтой нуурний скрабаар нуурээ массажлаад унтлаа. Ягаад бямба гариг байхгуй вэ гэжуу. Хэвтээ байрлалд онгороосон болохоор онц зуйлгуй байсан юм байна.

Жич: бидний хуучин амьдарч байсан хотод аймшигтай масс аллага болсон. Сэтгэл зурх овдоод байгаа. Хэдэн найзууд руугаа утасдаж лоов юу холдмоор явмаар байвал ирээрэй ор дэр бэлдээд сууж байя л гэлээ. Хун торолхтоний энх тайвны толоо залбирая даа.

Monday 11 March 2019

Баяртай

Баяртай сайхан хумуус минь. Ирээд 20иодхон хоноод буцахад л дасчихсан байснаа мэдэрлээ.
Гаргаж огоод унсуулээд улдэхдээ торсон аав ээж хоёр минь угуй ч бас ааваа ээжээ гэж дуудах завшааныг огсон хоёр бууралдаа ирсэнд баярлалаа гээд л улдлээ.

Оо тэгээл, энэ тайны биений хаашаа ордын бээ гээд л миний идэж уудгийг гайхсаар л буцсан хаха, ажилгуй байсан бол ээ бурхан минь хуу минь тэжээж дийлэхуу гэмээр байсан байхаа. Одоо 5дахид ногоо хагас марафонтай тэгээд ойрд чинь уяа сойлго таараад их идэж таарахгуй юу. Тэр жил очихдоо бас Англид хагасд гуйж таараад бас л тун чиг эруул аппетиттай охиндоо гэлгээд буцаж ирсийн.

Амар хумуус байнаа би ч бас л 20 хоног ааш аяг яадаг бол гэсэн олон ч юм ярихгуйен, амьдрал ахуйд ч оролцохгуйен буур нэг амарцан хоёр буурал байнаа. Хуугээ хараад их аз жаргалтай байгааг нь мэджийнэ би ээж нь шуу дээ, баярлалаа гэж ээж нь нэг хэлсэн би бас тэрэнд нь баярлаад тээглэж унасан.
Ээж нь юмыг нь индуудээд огий л гээд байх нь тэр. Над шиг залхуу хунд харин тэр их таалагдлаа. Тэгээд бодлоо ер нь бол ийм л хадам байвал зугээрийм даа гэж. Илуу дутуу угтэй хадмуудыг мэддэг болохоор.

Зоо паркад харин дургуйм байна. Манай шархуу бас дургуй байхгуй юу тэгсэн энд нэг вайлд лайф тов байдын тийшээ аваачсан харин ээж нь жаал хямарсан.
Ганц хоёр бялуу хоол хийж хуугээ дайлсан. Ээжийн хийсэн хоолыг хэн гуйцэхэв дээ манай хун л жаал эрхэллээ. Гэхдээ бас хоол унд сайтай гэж магтуулаад авсан шуу би нь. Онгироо юу гайгуй байгаа.

Saturday 9 March 2019

Болиорой

Нэгнээ элдвээр хэлэхээ болиорой.
Мартын 8наар хэтэрхий ихцэцэг жимс бэлгэнд аваад фээсбуукээр тавьж гайхуулсанд атаархсиймуу ундууцсиймуу хэд хэдэн хун тэнд худлаа унэн бэлэг дэлгэж гайхууллаа хэмээн гомдолложээ.

Тэгээд оорсдоо бол бэлэг авдаг ч энд тэнд бичиж янзур болдгуу гэжээ.

Бэлгээ аваад тавьж болжийно угуй байж болжийно юундаа бухимдаал суйд болдийн. Унэхээр л тийм бол фээсбуук ашиглахаа болиол амраач дээ. Бур нэг шуумжлээл негатив байх дон тусцан.
Тэрэндээ нээх кайфтай. Хол яваарай надаас. Ядаргаатайн зугээр чиний гэгээрсэн тэндээ л биз.

Жил: бибэлэг мэлэг аваал шууд олон нийтэд дэлгэсийн биш л дээ. Зугээр л ийм хумуусийн харшилтай зугээр

Saturday 2 March 2019

3 сар

3 сар гарлаа.

 Ингээл хэрэггуй калороор биеэ шагнаад ч юм шиг хорлоод ч юм шиг эхэлжээ. 
Бутэн сайны оглоо 20 км гуйчээд орж ирлээ. Будаа агшаагаад ондог шарж дээр нь тавиад хажууд нь ногооны салаад хийж идээд чухам эруул эхэллээ. Тэгээд одор тийшээ далийгаад явчихгуй бол ингээд аягуй сайн эхэлдийн ш д уг нь. 
Хадамууд ирсэн ойрдоо ажлаасаа ирээл сэгсийтэл дагаж явжийнаа. Маргаашнаас 7 хоног амарч гадуур дагалдаж явах санаатай. 
Оор ч онц зуйлгуй дээ. Хичээл эхэлсэн унших зуйл ихтэй л байна. Идэж уусан л сар онгорч. Нээрээ балет узсэн юм байна. Унэхээр гоё ээ бурхан минь тэр бужигчидийнх нь ур чадвар бие хаа ай даа нуд шудээ унагаачаад л гарч ирсэн. 







Saturday 16 February 2019

Салж уналаа

 Ойрдоо нээрээ арай их гуйгээд ядраад ёстой бурн оут болохыг шахав.
Хагас сайнд 17.6км гуйх ёстой байсан ч ямар ч сонирхолгуй аймаар ядраад орондоо тэс хэвтээгээрээ онжив. Шархуу гэртээ байгаа тулдаа хол ойр юманд явж хоол унд дохуулж ашгуй амарч авлаа.

Тэгээд оноо оглоо сэгсийтэл босоод гуйсэн ямар ч байсан уртын зайгаа дуусгасан одоо ингээд 2 хоног амраад нэг узэхээс. Ядраад байгаагийн шалтгаан хоол ундандаа л байгаа боловуу.

Гэснээс манай шархуу ошдор цуйван хийгээд бэлэн гурил байсын тэгсэн тайхианы моч бухлээр нь хийгээд ногоохоо болгож буцалгасаар байгаад ногоо нь нялцайгаад нэг тийм цуйван хийсэн. Хаха. Гоё болжээ гээд л идсэн уг нь амттай л болсон байлээ л дээ. Даанч миний хийхийг яаж гуйцэхэв. Ингээд л дараагийн ажлын долоо хоног эхэллээ дээ.

Wednesday 13 February 2019

Сур сур бас дахин сур

За бугдээрэнд нь хосуудын баярын мэнд хургэе. 
Шархуу бид хоёр бас энуухэндээ халти тэмдэглэлээ. Хэхэ. Нохортоо зориулж ил захидал авах л их гоё байв. Омно дандаа найз ховгуун эсвэл суйт залуу гэж байсан байх нь. 

Гэснээс оноо оглоо дараагийн сургалтанд орох хусэлтийг маань зовшоорсон гэсэн имэйл иржээ. Гэв гэнэт айх ч шиг. Ингээл сураад байдаг зов л гэж бодоод зутгээд байгаа шуу. Яваандаа барилга руу орно карьерийн оорчлолт хийнэ гэж зутгээд байгаам л даа. Уул уурхай манай энд улам л хумигдаад байгаа бас шархуу явж хамтдаа нэг дор ажиллая гэсэн санал гаргаад надад тэр нь таалагдаад байгаа болохоор тэр. 

За ингээд дараагийн жил хагасыг уйлж дуулж онгороох нь унэн боловоо гэж. Манай найз туруу жил яг энэ програмыг дуусгасан. Аймаар завгуй ёстой угээ хэлж байхыг нь харсан болохоор жаахан халширсан ч хичээнэ дээ тээ. Ажа ажа амжилт. 

Friday 8 February 2019

Эрээвэр хураавар

Идэж уухаас оор ид шидгуй юм бишуу. 









Ойрдоо ингэж идэхээ больсон. Шинэ ажилдаа ирээд, буудалд хоол унд хийж идэхэд хэцүү болохоор банана, тараг, огурцы идсээр байгаад хөөрхөн жин хассан байна лээ сая гэртээ очоод үзсэн. Амархан л даа уг нь, идэж уух хөдөлгөөнд л байгаан. Ямар нэгэн таргалуулдаг өвчингүй л болбол. Манай эндэхийн нэг бэр байдаг юм Монгол бүсгүй л дээ. Нөхөртэйгөө суугаад нэлээн олон жил болсон, энд ирээд 2-3 жил болж байгаа боловуу. Тэр өнөөдөр залгаад их хэцүү байна, ганцаардаж байна буцдаг юм билүү гэнээ. Тэгээд би бодлоо, эмэгтэй хүн тэгээд цагаан зээр шиг гэж хэдийгээр ярьдаг ч тэгээд нутаг руугаа буцдаг юм болуу гэж. Надад бас монголдоо очиж жил ч болтугай амьдрах сан гэж бодогдоод л байдаг болсон байна лээ. Манай энд хүмүүс нь цөөн дээрээс нь би нь хамгийн холын хот тосгонд амьдарч явдаг болохоор тэгээд сайхан монголчуудтайгаа найзалж нөхөрлөх зав үнэндээ гарахгүй. Гэтэл Австралийн зарим нэг хотуудад бүсгүйчүүд нийлээд, баг бүрдүүлээд ганцаардах завгүй л амьдарч байх шиг. Би тэгээд хэллээ нөхрөө Австрали орж амьдрая гээд хэл гэж.
Гэхдээ би ингээд охидууддаа зөвлөгөө өгөхөөр нөгөөдүүл нь нөхөр найз залуудаа очиж Күүтаа тэгжийлээ, тэгмээр байна гэхээр нөхрүүд намайг нэг Хоролмаа гэж харчих гээд байдийн гайгүй байгаа хаха.

Wednesday 6 February 2019

Сар шинийн мэндээ

За булт олноороо сайхан шинэлсэнуу.

Би энэ жил ёстой шинэлж, цэвэрлэж ер нь яаж ч амжсангуй. Урд урд жилуудэд арай дээр байсан шиг энэ жил залхуугийн зарц хийгээд худлаа болсон. Айлд ирээч хамтдаа золгууд хийе гэхээр нь угуй амжихгуй нь ажил ихтэй гэж шалтаглаад онгорсон.

Одоо 3 сард нэг хугас марафонтой тул ойрдоо халтайтлаа л гуйж байна. Нуур царайгаа шингэлэх Сэн, хурэн баавгай шиг л юм явах боллоо. Аймшигтай халж байснаа ойрд овоо дээрджээ. Оо нээрээ коомэнт бичиж чадахаа байсан. Амьдрал юмаа.

Надаар оор ч юмгуй дээ. Тануус минь сайхан идээд уугаад унсэлдээд бэлгээ аваад огоод оргон дэлгэр шинэлээрэй.


Saturday 2 February 2019

Сонгдогийн эрчимт эмчилгээний тасгийн муухай нууртэнгуудэд

Бичнээ гэж бас бодогдсиймаа.
Ээж намайг очиход Сонгдогийн ЭЭ-ий тасагт хэвтээд 7 хонож байсан юм. Бие нь их муу ярьж хэлж чадахгуй ухаангуй 5 хоночихсон хун намайг очиход ухаан орсон ч шивнэж байж ганц хоёр юм хэлдэг, гуурсаар хоол ундаа идэж байсан.
Харахаас нуд хальтирмаар, зурх сэтгэл эвдэрмээр ээжийгээ тэгэхэд би аятайхан байлгах сан, нэмж зовоохгуй сэн л гэж хичээж байсан юм даг.
Гэтэл ээ бурхан минь тэр тасагт ажиллаж байгаа хэдэн эр эм шуламнуудад унэндээ авах ганц ч олигтой хун байхгуй. Тариагий хийлгэе, эмийг нь уулгая, шингэн нь дууслаа зуу солиулая гээд дуудаад ирэхгуй тойроод яваад байна. Шоно оройн цагаар бол зарим нэг архаг нь бололтой нохдууд нэг бол алга болчихно, явж явж нэг унтаж унтаж ирсэн царайтай юм орж ирнэ, угуй бол утасаа ухаад суучихна. Нэг шоно нэг нь бур шоножин утсаар спийкэр дээрээ тавьчихаад амьдрал ахуйгаа ярьж хов чалчиж онгороосон. Ээж бид хоёр яг сувилагчийн ширээний хажууд хэвтсэн байсныг хэлэхуу.
За тэгээд хажууд нь бид хэд байхаар бас арай гайгуй, сахиур байхгуй уед загнаж зандраад хаяад алга болчихдогийг бусад хумуусийн жишгээс олон харсан даа.

Надад бол уурлан уурлан ажил хийх ямар шаардлага байгааг нь л асуумаар байсан. Одоо эндээсээ асуучихая.

Нэг муу асрагч охиныг бух юманд явуулна. Байнга загнана. Ногоох нь чадахгуй байж загнуулахаасаа айгаад ээжид маань тариа хийх гэж ганцаараа хичнээн мунгинана. Тэр хооронд судас нь хагараад хамаг цусыг нь асгаад улаан эрээн юм болгоно. Дуудаад ирэхгуй.

Ээжийн маань хоол унд эм гээд бугдийг дуслаар шахдаг байлаа ш дээ. Тэгээд та нар завгуй байвал би хийе гэхээр угуй гэж цэхэлзэнэ.

Бас хучилторогчийн гуурсыг нь аваад маскаар дасгал хий гэчээд алга болчино. Бид хэд тэнд дасгал хийх гэж наян юм болно.
Ямар ч хариуцлагагуй, ажлын чадваргуй, арчаагуй эр эм шуламнуудтай газар байна лээ дээ.

Хамгийн зэвуун нь нэг муу урчийсэн халтар хуухэн ээжийг таалал болохын урд одор ээж маань юм идмээр байна, жаахан хоол идуулэе гэсэн чинь ийм олон хоног болж байж та нар идуулж сурахгуй юу хийсэн гэж хялалзаж цэхэлзэж шазав татав хийж байж огсон.
Харамсалтай нь тэр ээжийн минь суулийн хоол байсанд би тэр г*ч**д голдоо ортол гомдсон.
Би одоо ч чамд муу муухайг хусч байгаа. Чи сайн сайхан явахгуй байхаа. Чамд муу хусч байгаадаа ичихгуй байна би.

Сонгдо гэж худлаа нэрнээс цаашгуй газароо би мэднэ. Гэхдээ ээж тэнд узуулдэг байсан эмчдээ их сайн тэднийд дуртай байсан болохоор ер нь тийшээ л явдаг байлаа.
Нэлээн хэдэн сар болсон болохоор ихэнх муухай юмнуудыг мартжээ.

Wednesday 16 January 2019

Dubai


Идсэн идсэн. Нуурээрээ хайрцаг донатанд унацан.

Нар мандахыг Бурж Халифагаас харсан. 


Гэхдээ хар кофе уусаар 






Будда бар

















Monday 7 January 2019

Хаагуур юу хийгээд яваа тухай болон бас бус

За ингээд шинэ он гараад эхний сар нь бараг дундаа орчдог байжээ.
Төөрөөд хоцорсон хүн шиг учраа олохоо байсан юм шиг 3 сар өнгөрчээ.
Шинэ жил зул сар гээд христийн оронд төрж өссөн нөхрөөсөө илүү догдолж хөөрч хүсэн хүлээдэг өмнөх жилүүдийн дэргэд туйлын нам тайван ямар нэгэн тэмдэглэлэт үйл явдалгүй сар болоод өнгөрсөн.

Тийм ч болохоороо энэ Whole 30 гээд нэг диетийг нөхөртэйгөө цуг бариад өнөөдрөөр дусч байна. Энэ дэглэмийн тухай өмнө нь 17 онд нэг халти барихдаа бичиж байсан. Халти гэсний учир нь бид хоёр 6 хоноод бууж өгөөд буцаад иддэг уудаг зүйлсээ идээд ууцан болохоор тэр.

Харин энэ удаад яг барилаа өнөөдөр 30 дахь өдөр нь. Энэ удаад бас барьж чадсан онцлог нь төмсийг зөвшөөрсөн байна, өмнө нь төмс болохгүй гээд байсан юм. Ингээд бид хоёр

- Гурил гурилан бүтээгдэхүүн
- Шош шар буурцаг гэх мэт үүнд тофү, цуу, эрдэнэшиш гэх мэт орно
- Цагаан бор будаа, каш
- Архи согтууруулах ундаа
- Ямар нэгэн чихэр, чиклаад, үүнд лаазтай бүтээгдэхүүнд чихэр орсон байвал илэхгүй гэсэн үг
- Сүү сүүн бүтээгдэхүүн манай шархүүд энэ их хэцүү байсан бяслагт дуртай хүн л дээ
 зэргийг 30 хоног идсэнгүй.

Голлож идсэн зүйлс гэвэл өндөгийг янз бүрээр, их ногоо, самар, мах загас л идлээ.
Гарна гэсэн үр дүнгүүд бүгд гарч байгаа, тураад байгаа надад 2ч тураад өмсчинө гээд авцан палааж байна тэд маань таарч байгаа, нүүр царай шингэрээд сайхан болж байна, нойрондоо сайн болсон. Вино үгүйлээд байхаа больсон байна, өглөө сэрэхэд толгой тархи манараа байхгүй цовоо сэргэлэн  гэх мэт.

Гэхдээ 30 хоноод дуусахдаа бас нөгөө хассан хоолнуудаа эвтэйхнээр дэс дараатай буцааж хоол хүнсэндээ оруулж эхлэх хэрэгтэй ч бидэн хоёр нь 32 дох хоног буюу нөгөөдөр Дубай явлаа, энэ харин жаахан бүтэхгүй зүйл болсон, очоод уяанаас алдуурсан ноход шиг идэж уугаад яваад өгөх вий хэмээн санаа зовж л байна, гэхдээ хуримын нэг жилийн ойн үеэр хоюулаа завгүй одоо л боломж гарч байгаа учир ийнхүү явах гээд шийдчээд байгаам л даа. Тэгээд одоо тэр хугацаандаа мах өндөг ногоо түүж идээд дарс пийвээ багахан шиг ууж иднэ гэсэн төлөвлөгөөтэй гэхдээ бдит байдал хэрхэхийг тэнгэр мэдсүгэй л гээд явахаас.

Өөрөөр ч нэг их сонин зүйлгүй дээ. Их л гүйж байна, иогад яваад дууссан одоо гэртээ л сунгалт хийх гээд гудсан дээрээ хүүхдийн пооз авч хэдэн ч минут хамаагүй суудаг болсон. Энэ зун их халуун байна, 2 сард Монгол явдаг юм билүү гэж бодож байснаа болилоо. 7 8 сар луу л нэг халти явахаас. Тэгээд ч одоо энэ хол газраас амжихгүй байна гээд ээжийгээ амьд байхад очдоггүй байсан байж юундаа ч тэгэх билээ гээд өөрийгөө зэмлээд л сууж байна. Ирнэ дээ гээд хүлээж суудаг цор ганц эрдэнэ минь үгүй шүү дээ. Захиж үлдээсэн уул усандаа л очих байх даа.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...