Tuesday 16 May 2017

Нүүдэл

Нүүдэл


Балчирхан багадаа эмээгийндээ хавар хичээлээ тараад очиход маргааш нь билүү нөгөөдөр нь ч билүү зуслан луугаа нүүх гээд бэлдээд сууж байдаг байж дээ эмээ маань. Тугалд гүйж, түлээ ус зөөх хүүхэд ирэнгүүт л хавийн эмэгчүүдтэйгээ айлсаж буух гээд догдлон хүлээж байдаг байсан байх даа.


Намар бас хичээл орохоос өмнөхөн нүүдэл суудал болоод бид гэр лүүгээ буцацгааж эмээ минь торойтол ганцаараа үлддэг сэн.


Би багын нүүдэлд дургүй хүүхэд байж. Хамаг юмаа баглаж боогоод аятайхан аяга ч олдохгүй бүх юм эмх цэгцгүй энд тэнд өөд уруугүй болчихоор уур хүрээд байдаг байсан юм даг.


Их сургуулиа төгсөөд харин хичнээн дургүй байсан ч наана цаана орж нүүж эхэлсэн байж дээ. Түрээсийн байранд өөрийн биеэр ээж аавд дараа болохгүй гэхдээ бие дааж амьдарч эхлэх үеэс л хэдэн ч удаа нүүчихээв дээ.


Ганцаараа хэдэн хогшлоо чирээд л найзуудаа гуйгаад л нүүдэл суудал хийж явахдаа Нүүхэд хичнээн дургүй гээч хэмээн үглэсээр л явсан байна.


Явж явж амьдралын өнгө тоолж өдрүүдтэй цуг урссаар нэг л өдөр байрны зээл аваад өөрийн гэсэн байртай болоод амьсгаа тэнүүхэн авч за одоо л нэг нүүхгүй болох нь дээ гэтэл жилийн дараа эндээс ажлын санал аваад ганц чумдаанаа баглаж аваад гарснаас хойш дахиад л 4 удаа нүүжээ.


Анх ирэхэд компаниас буудалд 8 долоо хоног амьдруулаад за одоо өөрөө байраа хөлслөөд гар гэвээ. Хайж яваад нэг их хөөрхөн муурын байшин шиг байшин түрээслэхээр болов. Ганцхан чумдаантай ирсэн хүн яахав дээ бараг чумдаанаа чижч гүйгээд л байрандаа орсон болохоор эхний нүүдэл их л амархан байж.


Тэгээд л маргаашнаас нь эхлээд л үүрээ засаад л жижиг томоор нь зөөсөөр овоо товхиноод байтал миний түрээслэж байсан байр зарагдчлаа. Дахиад л нүүх хэрэгтэй болов.


Хайж хайж арай томхон бас нар тусаад л байдаг цэлгэр цонхтой байшин олж ававаа. Нүүх болсон нөгөөх ганц чумдаантай хүн чинь нүүдлийн машин түрээслэх дээрээ тулсан байв.


Сайхан байрандаа нүүж ороод тэндээ бараг 3 жил амьдарсан юм байна. Тэгсэн нөгөө байр бас зарагдчихдаг юм даа. Ямар сайндаа миний харьцдаг үл хөдлөх хөрөнгийн агентлаг намайг эндэхийн азын шоо юм бишүү гээд инээгээд байхав.


Тэндээс гараад өөрийн гэсэн бүх хогшлоо хуучин эд зүйлсийн дэлгүүрт үнэгүй шахам зараад дахиад л хэдэн хувцас ном хийсэн чумдаануудтай баахан цаасан хайрцагтай үлдээд тавилгатай байр түрээслэчихлээ. Манай уурхай хаагдана гээд байж байсан юм тийм болохоор нүүж суухад хайчаа ч билээ гээд өөрийгөө хөнгөлж байгаа нь тэр.


Нүүхэд амар байсөөн, шинэ байраа 7 хоногийн өмнөөс түрээслэсэн болохоор ёстой тааваараа ажлын наана цаана явж байгаад өөрөө зөөгөөд л нүүчихсэн.


Дараа нь энэ уурхай руугаа нүүж ирэх болоод бас л компаний байр болохоор өөрийн гэсэн юмаа агуулахад хадгалуулаад 2 ширхэг чумдаантай нисэж ирсэн болохоор Нүүдэл суудал бас толгойн өвчин болсонгүй.


Харин шархүү маань надтай ажиллаж байгаад өөр газар орохоор болсон учраас дундаа нэг байр түрээслэхээр болсон нь одоо энэ тавдахийн нүүдэл болох нь ээ.


Бас дээрээс нь хуримын үеэр ирэх ах дүү амраг садангууд найз нөхөд орж гарах байх гэсэн үндсэн дээр байшин түрээслэж байгаа юм.


Одоо дараагийн нүүдэлийг өөрийн гэсэн газар луугаа хийе ээ гээд л яриад байгаа.


Нүүдэл суудлаас залхаад л байгаа хэдий ч миний ажлын онцлог болохоор насаараа л нүүж явах ерөөлтэй хүн байхаа даа.







Wednesday 10 May 2017

Нахисан 3








Зочны өрөөгөө тохижуулах үедээ сонгосон өнгө тань танайд ирсэн зочид тэр өрөөнд хэрхэн тухлахад чухал нөлөөтэй. Өнгө нь тухайн өрөөг эрч хүчтэй эсвэл тайван болгох увидастай. Цагаан болон тэнгэрийн цэнхэр өнгө нь энэ зурган дээрх шиг өрөөг тайван, сэрүүхэн эмх цэгцтэй болгож харагдуулах нь ээ. Харин тэр хивс нь өрөөний өнгөний зохицолыг тэнцвэржүүлж өрөөнд дулаан өнг нэмж байна.

Миний бодол, арай л цайвар юм байна.



Хэдэн газруудад тодорхой нүдэнд тусахуйц зүйлсийг байрлуулж өгснөөр хүмүүсийн анхаарлыг тийш нь хандуулах боломжтой. Ил гал нь байгалаасаа хүмүүсийн анхаарлыг татдаг ч зочны өрөөнд байрлуулсан зурагт мөнхийн  анхаарал татагч юм.

Би иймэрхүү өрөөнд дуртай.


Эмэгтэй хүмүүс тэгээд бас цаанаасаа эвлэгхэн болохоор шаазгай шиг зөөж явсаар байгаад сайхан тохижуулдаг шүү.
Харин миний хувьд амьд цэцэгт үнэн хоббитой. Долоо хоногтоо яаж ийж байгаад л хэдэн цэцэг авч тавьдаг юм. Лиш цэцгэнд нугасгүй ч жаахан шар толбо унагаад байдаг юм.
Энд супермаркетуудад 6-10 долларын үнэтэй баглаа цэцэгнүүд зардаг болохоор амар. Тэрнээс цэцгийн дэлгүүр орох юм бол нэлээн үнэтэй тусна.




























Нахисан бичлэг

Энэ аягүй гоё харагдаж байна уу? 8 сард очихдоо торгоор гоё дээл хийдэг хүмүүсээр явнаа.


Надад бол энэ хурим ерөөсөө л найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлийнхэндээ газар үзүүлэх том зорилгыг минь хангаж буй тул, яг хуримын ширээ засалт энэ тэр зүйлсийг бага хэмжээгээр л хийх сонирхолтой. Өчнөөн цэцэг навч болоод яахав дээ. 6 хан цагийн турш. Тэрний оронд лаагаар голдуу чимэглэнэ дээ гэж бодогдоод байна.


Энэ харин цэцгийн саванд алим хийж тавьсан нь надад их таалагдаад байгаа хэдий ч шархүү үүнийг хараад нөү шүү дээ гэвээ.

Намрын шар наран

Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нуугдчихаад, шархүүгээ санасан миний сэтгэл шиг л мэлмэрч байна.


Манай энд намар болоод өвлийн бороо зүсэрсэн бүүдгэр богинохон өдрүүдийг хурдан дуусаасай, хурдан 6 сарын 22 болоосой, өдөр уртсаасай гэж хүлээгээстэй.
Ажил орой 7 гээд тарахад түнэр харанхуй аль хэдийнэ нөмөрч, гэр лүүгээ явахад ганцаардаад байна өө.


Тэгээд гүйж ч амжаагүй байтал унтах цаг болчихоод байгаа ч юм шиг.
Гэхдээ энд цас ордог газруудаас нь хол амьдарч байгаа болохоор өвөл бүр сонирхолгүй болоод байна.


Take Off "Цасан дээр" гэж дууг сонсоод л цагаан цаснаар ногоон гацуур чимэлгүй зөндөө уджээ.


Цасан дээр чиний нэрийг бичлээ...


Эсвэл Сэрчмаагийн Өвлийн Зүүдийг сонсоогүй бас удсанаа гэнэт л мэдлээ.


Одоо гэртээ харихдаа ббахан Монгол дуутай СД цуглуулж ирнэ гээд төлөвлөөстэй.
Ноднин гэрийнхээс 2 кг Каракум баахан хуушуу амтлагч ирэхэд гүү мөн их баярлаж билээ.


Сүүлдээ ганцхан Каракум үлдэхэд н хадгалж хадгалж байгаад тэсэхгүй идсөөн.


Одоо 8 сард очихдоо бас богцоо тиймэрхүү зүйлсээр дүүргээд л ирнэ дээ. Аан бас манай ажлынхан архи авчраарай гээд байгаа. Монгол цагаан архи их л гоё зөөлөн юм гэсэн шүү. Би ч амсах биш.


Аягүй уянгын халилтай эхэлсэн Намрын тухай бичлэг баахан далийгаад төөрөөд хоол хүнсээр өндөрлөвөө.







Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...