Wednesday 21 October 2020

Гоё доо

 Гоё доо, гоё доо алтан тав нь гоё доо.

Шархүүгийн виз гарч /уг нь бол визгүй ирдийн, рона гээд оруулкүү байсийн/ манай хүн 11 сарын 3нд Шинэ Зеландад ирээд 17нд гэртээ хань дээрээ ирэхнээ.

Бүхэл бүтэн 9 сарын дараа уулзахнээ. Аймааруу. Арай л уджуу. Зүрк сэтгэл хөөрөөд догдлоод хэрэг алгаа тээ. Гоё байна өө.


***

Энд сонгууль явагдаж дууссан. Үнэндээ хэн нь хамгийн популар вэ гэдгийг шалгасан, олны танилд нь өгчихсөн сонгууль болчихлоо. Улс төрөөр хэрхэн шоудахаа ч мэддэггүй нөхөр санаандгүй тоглоом тоглож байгаам шиг гүйж байгаад үнэмлэхүй ялалт авав. Тэрнээс яг намуудын бодлого юу байв, хэн нь илүү чадвартай вэ гэдгийг харгалзсангүй, бас сөрөг хүчин үнэндээ л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ямар ч зохион байгуулалтгүй байсан нь ийнхүү ялагдал хүлээхэд нь нэмэр боллоо.  Ингээд дараагийн 3 жил хөл толгойгүй л юм болох байх даа, Ронагийн хөл хорионоос улбаалсан эдийн засгийн энэ их хүнд үеийнхээ гол цөмийг үзээгүй байгаа бид бараандуу л тал руу явж орох боловуу. 

*** 

Монголын орон нутгийн сонгууль бас явагдаж дуусчээ. Аая, арай л хүчтэй багаар нь дэмжичихэв үү яачуу айн? Чихээ дөжиртөл загнуулаад, хийсэн бүтээсэн юмгүй л 24 он гарах боловуу яах бол. Манайхан ер нь намуудын дэвшүүлж байгаа бодлого санал, мөрийн хөтөлбөрийг уншаад сонголтоо хийжээнүү гүү юу, тухайн намын боловсон хүчнүүд нь чадвартай юу үгүй гэж дэнсэлж энэ надад ашигтай энийг зөв гэж бодож байна гэж сонголт хийж байна уу эсвэл үгүй юу? Эсвэл ганц лоозонд нь итгээл нээрээ л хүчээ нэгтгээл хөгжүүлчихийн боловуу гэдийн болуу. Бусад намууд бас яагаад онцгойрч шинэлэг сонихон юм сэдэхгүй байна вэ.  Сонихон юманд л хошуурдаг сониучхан ард түмэн дээ уг нь. 

***

Хичээлийн нэг улирал дууслаа. 20 онд ч нээрээ үнэндээ л бужигнасаар яваад л арай гэж нэг юм дууслаа. Ай даа. I am done with this year, honestly. Сүлд модоо засаад бушуухан шинэ жилээ тэмдэглэчихвэл болкээдээн.

Monday 12 October 2020

Сонгууль

 Сонгууль болох гээд манай энд бужигнаад л байна, бужигнаад л байна.

Одоо энэ хагассайнд өгнө, гэхдээ хүссэн хүмүүс нь эрт өгч болохоор юм байлээ. Би ч хагассайн хүртэл хүлээнээ гээд шийдцэн. Угаасаа гадуур гарч гоо сайхан этэр хэснэ гээд төлөвлөгөөтэй. 

Ойрдоо юу хийвээ, өө тэгээл эргэж тойроол орж гарч явтал долоо долоо хоногоор л шурт шурт л гээд байх нь тэр энэ амьдрал чинь. Хагассайнд чухам гоё өдөр болсон, манай хэдэн охидууд гарч өдрийн хоолонд ороод. Хол ойрын хэрэгтэй хэрэггүй юмс зөндөө л ярилаа. Гэхдээ мань хүмүүс энд зөндөө удсан болохоор тийм дундын танилууд ихтэй тэгээд тэд нарыгаа яриад явчихаад байсан. Би сүүлдээ дунд нь төөрөөд одоо Жэймсийг яриад байгаамуу Нийкийг яриад байгаамуу гээл асууна хаха. Нэг нь бас над шиг гүйдэг нөхөр. Гэхдээ намайг бодуул бүүр холын зайнд гүйнэ. Бид хоёрын хэл яриа таардийн. 

Тэр нөхөр л намайг бас бусдыгаа уриад ингээд гарцгаасан хэрэг. Тэргүй бол миний хагассан чинь яаааг нэг жимтэй:

- өглөө бослоо

-Гүйлээ

-Орж ирээд усанд ороод 

-Гарлаа өглөөний цай олж уулаа

-Хуцас хунараа угаалаа

-Хичээлээ хийлээ

-Хагас бүтнээр хүн амьтан олж авч бас баахан ярилаа

- Хичээлээ хийлээ эсвэл ажил

- Тэгээл нэг ганц аятайхан хоол унд эргүүлээл, ганц нэг мэдээ хараал 

Завсар зайгаар нь шархүүгээ эргүүлээстэй.

Гээл бүтэнд бол хавтгайгаараа өнжчих гээд байх талтай, угаасаа хол гүйсний маргааш нь хөөрхий бөөн хөндүүр, ии уу гэсээр байтал таардаг.

Ойрноос харин сэлж эхлэх гээд хараад байгаа, энэ дараагийн хагас марафоноо гүйчээд хэсэг сэлдэг юмуу. Бас энд анхан шатны pole dancing хичээл зарлагдсан харагдсан. Лаг бүжиглэж сурах сан. Орйдоо бас сайн дурын ажил нээх хийхгүй байгаам байлээ. Сонгуулийн өдөр ажилладаг юмуу гэж харж байснаа тэгээд боличихлоо.

Sunday 4 October 2020

Цас

Сэгсийтэл цас орлоо шүү дээ. Ай даа сайхан юм аа нээрээ. Цасан хүн хийж тоглох завгүй өдөр байсан, гэхдээ л цас үнэрлэж, цасан ширхэгийг алган дээрээ тосож жигтэйхэн тансаглалаа. 

Ойрын хэдэн жил олигтой цас үзээгүй байсан би чинь цасыг санаад бэтгэрэх шахсан байсан байна. Гүү ээ мөн гоё шүү тээ. Нэвсийж сэгсийтлээ орсон цасны шажигнах чимээ.Бут модон дээр хөвсийтөл орчихсон, ёстой л үзэсгэлэнтэй харагдаж байдаг шүү. 

Яг сайхан монголынхоо өвөлд очсон мэт мэдрэмж төрсөн. Манайхан эхлээд Куутаа хүссэнээр чинь цас орлоо шүү дээ гээд хамт хөөрөөд байснаа сүүлдээ залхаад чи одоо болио, битгий дахиад хүс, одоо мөнгө хүс, ингээд л нэвсийтэл мөнгөтэй баймаар байна бид нар гэнээ хаха. 

Одоо шархүүгээ ирээсэй л гэж хүсч байна. Хурдан барааг нь харвал дахиж явуулахгүй ээ чамайг. Ганцаараа амьдарсаар байтал нээрээ золбин болж дуусах нь. 
 

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...