Ойрын хэдэн жил олигтой цас үзээгүй байсан би чинь цасыг санаад бэтгэрэх шахсан байсан байна. Гүү ээ мөн гоё шүү тээ. Нэвсийж сэгсийтлээ орсон цасны шажигнах чимээ.Бут модон дээр хөвсийтөл орчихсон, ёстой л үзэсгэлэнтэй харагдаж байдаг шүү.
Яг сайхан монголынхоо өвөлд очсон мэт мэдрэмж төрсөн. Манайхан эхлээд Куутаа хүссэнээр чинь цас орлоо шүү дээ гээд хамт хөөрөөд байснаа сүүлдээ залхаад чи одоо болио, битгий дахиад хүс, одоо мөнгө хүс, ингээд л нэвсийтэл мөнгөтэй баймаар байна бид нар гэнээ хаха.
Одоо шархүүгээ ирээсэй л гэж хүсч байна. Хурдан барааг нь харвал дахиж явуулахгүй ээ чамайг. Ганцаараа амьдарсаар байтал нээрээ золбин болж дуусах нь.
No comments:
Post a Comment