Thursday 24 September 2020

Царайлаг байхын ач

 Царайлаг байхын ач гэж байнаа, ямар сайндаа л манай Монголчууд нүүрний буянтай хүн гэж ярихав. 

Бүүр зарим нэг судалгаа хүртэл царайлаг хүмүүс ажилд орох боломж бусдаас өндөр байж, ахиу цалинтай, хүний нүдэнд дулаахан харагддаг учраас итгэл төрүүлэхүйц харагддаг байна гэж. 

Царайлаг гэмт хэрэгтэнгүүд тэгэхээр бас илүү амжлттай гэмт хэрэгээ үйлддэг байх нь. 

Амьдрал нь хамаагүй амар байдаг байх даа гэж хааяа бодогддог шүү. Надад тасархай төрсөн бүсгүй найзууд хэд бий. Тэд нарыг харж байхад л ийш тийшээ очоод хүн амьтан гуйгаад ажлаа бүтээхэд чухам амар харагдаад, гэтэл мань мэтийг яваад орохоор бүр хөдөлж өгөхгүй нээрээ. Хаха тэгсээр байгаад хүнээс юм гуйж чадахаа байцан би л лав. Зассс гэж бодогдоод, гэтэл асууж бай, ихдээ л үгүй гэнэ биз, асуухгүй бол хэзээ ч мэдэхгүй бүтэхгүй л өнгөрнө гэдэг бас үнэн юм шиг. 

Монголд байхдаа ялангуяа их тэгж ялгаа мэдэрдэг байсан, энд ирснээс хойш аймаар амар болсон. Эндхийнхэн чинь ази хүн харахаар адилхан харагддаг гээд байдгийг бодоход царайлаг үгүйг нь мэддэггүй байх гэхгүй юу. 

Юу болоод энэ тухай бичих болсныг мэддэггүй ээ. Саяхан манай хэдэн найзууд нэг груупээр утсаар ярьж байхад л нэг нь "нээ нээ миний царай муутай найзаар юуээнэ" гэснээс болсон байж магадгүй. хаха. Тэрнээс хойш өглөө ажилдаа улаан уруулын будаг түрхцэн үс мүсээ сүлжээд хүн шиг ирсэн шүү. Гоё уу. Даанч манай хэдэн харчууд мээдрэмж байхгүй. Шинэ нүдний шил зүүгээд ирэхэд л мэдкүү мээдрэмжгүй. 

Одоо шархүүгээ ирэхээр болохоор нь наашаа гарлаа гэнгуут нь сормуусаа хийлгээд, өнгө зүс оркээд чухам догдлоод л хүлээгээд байна. Шинэ жилээс өмнө шархүүгийнхээ барааг харчуул ч бусад нь яахав ээ болно доо тээ. 

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...