Tuesday 8 September 2020

9 сарын мэнд

 Сайхан даа, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн д.. Одоо гоё дулаарах байхаа. Өчигдөр аянга цахилгаантай аадар бороо ороод байсан өглөө босоод ирсэн хүйтрээд цас хялмаалж хоносон байв. 


Күүтаа нь өглөө босоол, сэгсийгээл чичрэнхэн сэгсэлзэнхэн гараад ажилдаа гарсан бөлгөө. Ирээд 5дахийн хуралд бэлдээд чухам завгүй сууж байснаа гэнэтхэн хүү хаа гээд ийшээ ороод ирлээ. 

9 сарын нэгний дурсамжууд дүүрэн байдийн байна ш д..

***

Тээр жил эмээгийндээ хөдөө суманд 2-р ангид хичээлд орж байсан байх нь, аймаар ганган охин л байсийм даг. Лаг ганган цүнх мүнхтэй их л ганган охин, гутал нь шавхай болсон чинь арчиж цэвэрлээд л.Тэр жил чинь аавын тэнхээ муудаад ээж хичээлийн хажуугаар аавыг асрах ажил ихтэй байсан тул эмээ бага хүүхнийг нь хэсэг харж өгье гэсийм дэгүү дээ. Тэгээд л томилолтоор явж байлаа, угаасаа зун болгон л очиж зусдаг байсан ч намар болохоор ээж аавдаа очдог хүн тэр жил очоогүйдээ гомдож гуниж тэр өглөө довноос довны хооронд үсрээд гүйж явахдаа уйлж явсан санагдаад байдаг сан. Хүнтэй эвсэг хөөрхөн ааштай чих зөөлөн гээд юм л бол би л ийш тийшээ явдаг байж. 

Гэж бичээд хадгалаад гараад явсан байж, дурсамж тэнд очоод тас үсэрсэн үү эсвэл завгүй болоод гараад харайсан уу бүү мэд. Ойрдоо ч онц юмгүй дээ, бүр аймаар завгүй байснаа бодвол өнөө өглөөнөөс эхлээд аягүй аятайхан цээж дүүрэн амьсгаатай уужуу тайвуу босч ирсэн гэхээр бас гоё л байна. 

Шархүү байхгүй би энд хүний шархүү гуйж жижиг сажиг юмаа хийлгэх гэж нээрээ. Дарга өчигдөр ирж нэг салгаад тавьцан байсан шүүгээ эвлүүлж өгөөд дуусахын даваан дээр хүн нь дуудаад явсан. Явахдаа тэр үлдсэн ганц шүүгээгээ өөрөө хийчээрэй гээд гарсан би хийх гээд бардаггүй ээ. Зарим нэг юмнууд үнэн энгийнээр хийчих юман дээр чагт товч болоод байх ямар ч хэрэг байдийн гээлүү. Хаха. Тэгээд одоо дахиал хүн гуйлтөй нь биш тэр угаасаа тэгээд тэнд сондгой сууж байх нь ойлгомжтой. 

Гэснээс шархүүдээ би гэргий гэдэг чинь гэр гийгүүлэгч гэсэн үг болохоххс гэр цэвэрлэгч гэсэн үг биш гэж зааж өгсөн байхгүй юу. Тэгсэн нөхөрийг юу гэдийн бэ гэрийн босс гэдиймүү гээд байхаар нь өө үгүй gatherer буюу юм олж гэрээ тэжээдэг хүн гэж дууддийн гэж хэлж өгсийн. Уг нь бол яалт ч үгүй л гэрийн эзэн (boss) л юм байлээ л дээ. Гэхдээ тиймээ гэрийн босс гэдийн гэчүүл хүн цаашлуулж онгироод салахгүй л д. Тэгсэн аан чи аягүйол худлаа ярвж байнаа, би ерөөсөө чиний талд орохгүй монгол хүн олж асууна гээд байгаан. Хаха чамаас асуувал тиймээ гэрээ тэжээдэг эр нөхөр гэрээ гийгүүлээл суужээдэг гэргий гэдиймаа гэж хэлдийм шөө. 

За арын фронт нэг тиймэрхүү. 11 сард болох хагас марафонд нээрээ бэлдсэн юмгүй байнаа, аймаар мотивацгүй амьдарчийнаа яанаа. Хүмүүс шиг хүү хаа гээл лаг лаг амьдармаар л байна. хоногийн 24 цагтаа ажлаа амжуулаад гүйгээд эрүүл хооллоод, хөөрхөн болоод арчаатай амьдармаар гэтэл би хичээл ажил хоёроос үнэндээ л илүү гарахгүйм. Би уурхайд ажилладаг болохоор хөөрхөн гоё хувцаслана гэж байхгүй ш дээ, тийм болохоор хумс хуруугаа л их будаж явдаг байсан тэр маань ч ойрдоо лөөлөө л болжийно. 

Гэхдээ яг одооноос шинээр амьдарнаа, ёстой гүйгээл амжуулаал, гоё гоё хооллоод л эрүүл саруул лаг амьдарнаа. 

Гээл гараад явдаг хүн дээ би.


2 comments:

  1. tegeed l orj ireheeree miyarchlaa geed l bichdiin hahah

    ReplyDelete
    Replies
    1. Хаха, харин тиймээ. Өшдөр тэгээл гараад явсан орой очоод гүйж амжихгүй баахан барилгын зураг зурсаар таарсан. Тавилан юмаа нээрээ.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...