Wednesday 30 May 2018

Би хэн билээ


Үймэрсэн сэтгэл

Тэнэг үгс

Ууртай хоолой

Уцаартай хөмсөг

Би хэн билээ

“Тэнэг” гэж хэн нэгнийг шүүмжлэх

Тэрсүү биш ч цөхөрсөн гомдол

Хоосон бүхний үнэн нь үгүй ч

Холын хол нутгаасаа л хайна.

Би юу билээ

Замын дундаас эргэж амжихгүй

Зав гаргаад нисэж завдахгүй

Өнөөдөр маргааш хоёртоо эдлүүлж

Өөрөөсөө бусдаас гарц хайх

Би яасан билээ...

Бүтсэнгүй ээ...

Бүтэлгүй, бүх юм нь болохгүй тэгээд би одоо яах учиртайгаа мэдэхгүй байна өө.. Бүү мэд ээ гээд азаа үзэх ч одоо бас хайшаа юм тийм биз дээ, амьдрал азан дээр тогтдоггүй л байх гэж боддийн ш дээ, хэрвээ тогтдог бол өнгөрсөөн.

Tuesday 29 May 2018

Зугаатай амьдрал минь билээ...

Юу хийгээд дуусгачихаваа сүүлийн хагас бүтэнийг...


Бужигнаад л дуусчих юм даанээрээ. Шархүү долоо хоногоор сунаж ажиллаж байгаа, ойрдоо манай сэгсгэрийн ажил нь барагдахгүй миний ааш барагдахгүй тэнгэр хангай ширүүхэн л байгаад байна.


Уг нь 29нд гэртээ ирэх ёстой байсан боловч 6 сар гаргаад ирэхээр болсон би яахав наанаа өө зүгээр ш дээ гэсэн мөртлөө мэдэггдэхүйцээр тонтогонож муухай биш мөртлөө хөөрхөн биш аашлаастай.


Харин тэгсэн хагассайнд гэртээ сууж байсан чинь хонх дуугарч байна, би ганцаараа байдаг болохоор аягүй муу санаатай очиж харчаад танихгүй бол хаалга үүдээ онгойлгодог ч үгүй юм. Чимээгүй байж байгаал явуулчдийн.


Тэгээд сэмээрхэн очоод харсан чинь харин бөөн цэцэг барьсан хүүхэн зогсжээнэ, юу билээ гээд онгойлгосон чинь харин хань ижил минь хөөрхөн цэцгийн баглаа явуулжээ. хэхэ



Тэгээл баясаад хөөрхөн дээрээ тавьцан. Нээрээ эмэгтэй хүн тэгээд хөөрхөн дороо баярлаад жижигхээн зүйлд хамаг нар нь гарчдаг амар даа тээ.

Би бол шоколад цэцэг хоёронд бол урсаал уяраал алга болж өгнө хямдхан.

Манай нэг найз байдийн, нөхрийгөө цэцэг авч өгөхөөр нь битгий энэ дороо үхчдийн битгий мөнгө дэмий юманд үрж бай гэж хэлдэг гэдийн. Ер нь бол зөв л дөө, үнэр үзэсгэлэн хоёр нь мөнх биш болохоор хатахаар нь хайран санагддаг байх.

Би бол эсрэгээрээ надаа цэцэг авч явуулаасай цэцэгтэй тосоосой цэцэг цэцэг цэцэг гээл хүсээстэй. Цэцгэнд дуртай цэцэг авах хообийтой гэдгээ нуудаггүй. 

Monday 28 May 2018

Пээ ямар хүйтэн юм бэ...

Хойд арал уг нь урдаасаа дулаахан байдаг байхгүй юу. Энд ирснээсээ хойш тэрийг мэдрээд баясаад байсан юм. Тэгсэн энэ жилийн өвөл сэгсийтэл эрт эхлээд сая хэд хоног баахан усан бороо, ширүүн салхи аянга цахилгаан гээд л энэ тэнгэр маань баахан л янз бүр болсийн.


Тэгээд борооны сүүлч сая бүтэн сайнаар дуусч цаг агаарын мэдээ маань овоо нарны зурагтай болоод ирэхээр нь баясаад байсан байхгүй ээ. Тасарч унах гэж байна.


-1,6 цельсус хүрж гэнээ өнөө өглөө босоод ирсэн чинь арай л цан хүүрэг татах нь холгүй хүйтэн байна лээ.


5 долоо хоноод би зун луу явнаа гоё уу. Би ажлынхандаа гайхуулаад л сууж байна.


Арай өөр юм ярий даа. Манай ажлаас менежерүүдээ нэг өөр хот руу хурал болон оройн хоолонд явуулаад тэнд нь хонуулаад маргааш нь авчрах юм гэнээ. Тэгсэн нисдэг тэргээр зөөнө гээд жин чинь хэд вэ гэнээ хаха. Би шархүүд хэлсэн чинь За Күүтаа минь ээ энэ чинь л жингээ худлаа хэлж болохгүй ганц тохиолдол шүү дээ гээд намайг шоолоод байгаам даа.
Тэгсэн бусад хүмүүс маань шууд reply all гэж байгаад жингээ тэр имэйлийн хүлээн авсан бүх хүн лүү ичиж айхгүй явуулаад байхийн. Би ч яршиг ганц тэр зохион байгуулж байгаа хүн лүү л явуулсан. Бас л хүнд хүн шүү дээ би чинь.

Thursday 24 May 2018

Аянга цахилгаан хийгээд бас бус

Урд шөнө дээвэр дээр минь үүлс зодолдож хонов.


Тас няс хийгээд л мэлс хийтэл цахилгаан цахиад л үе үе салхины эрч ширүүсэн дээвэр хуулаад аваад явчих вий гэмээр исгэчиж байгаад жаал намдаад дахиад л эхлэх...


Би бүр өглөө нэлээн орой гэрээсээ гараад давхилаа л даа, бас аянга цахилгааны намдааж байгаад гарч байгаа нь тэр.


Замаар яваа машинуудыг хань татан, за ямар ч байсан эд нар яваад байхыг бодоход бас гайгүй ч юм болов уу, ядаж гэрээ жаахан цэвэрлээд гардаг байжуу дээ, цахилгаанд цохиулаад муу юм болчихвол ард үлдсэн хүмүүс аймшгийн гэрт орох вий дээ гэх мэт бодол орж гараад салах биш.


Гэхдээ бас гайгүй ээ, давхисаар байгаад ажил дээрээ ирсэн одоо бас л цахилгаан цахиж тэнгэр дуугарсан хэвээрээ...


Гэснээс би энд ирснээс хойш даатгалд их дуртай болсон. Анх ирчихээд эрүүл мэндийн даатгал төлж эхлээд одоо бол ийш тийшээ явахдаа заавал аялалын даатгал хийлгэж аваад явдаг болсон.


Амь насны, машины, эд хогшлын гээд даатгалуудад хайр зарласаар удаж байна. Сэтгэлд амар юм даа тийм ээ, сэгсийж яваад ямар нэгэн байдлаар дээшээ тэнгэр хол доошооо газар хатуу болох үед даатгал шиг хэрэгтэй зүйл байхгүй байх гэж боддог юм.


Сая гэрлэхийн өмнө гэрээслэл бичиж батлуулаад орхисон хүн ер нь болгоомжтой байхад илүүдэхгүй бас залуудахгүй л гэж бодох болсон.


Зарим компаниуд эрүүл мэнд амь насны даатгалыг нь төлдөг юм билээ.


***


Эндэхийн тэтгэвэрийн систем нь бас их зүгээр. Оршин суух эрхтэй эсвэл энэ улсын иргэд /Австралийн иргэд бас энд ажиллаж амьдарч байгаа бол/ нь тэтгэвэрийн дансаа нээлгэх боломжтой. Өөрөө цалингинхаа 3, 5 эсвэл 8 хувийг сар бүр данс руугаа хийнэ. Ажил олгогч байгууллага нь 3% тай тэнцэх мөнгийг бас тэр данс руу хийх шаардлагатай. Ингээд тэр данс нь өсөөд үржээд байна гэсэн үг. 65 нас хүрч тэтгэвэрт гарах үедээ энэ мөнгөө авч амьдарч болноо гэсэн үг.


Аа харин оршин сууж байгаад энэ улсаас гараад явлаа гэхэд 12 сарын дараа тэр мөнгөө бүхлээр гаргаж авах боломжтой.


Бас нэг дажгүй зүйл нь тухайн хүн дансандаа өөрийн зүгээс 1042$ оос дээш мөнгийг жилийн дотор хийсэн тохиолдолд Засгийн Газраас 521$ урамшуулал болгож өгдөг.
Тэгэхээр жилд дансандаа 1042$ хийвэл шууд 50% ийн нэмэлт авна гэсэн үг. Үнэхээр зүгээр байгаа биз.


Ер нь энд татвар өндөр түүнийгээ дагаад иргэддээ маш их халамж тусламж үзүүлдэг. Ажилгүй хүмүүс засгийн газрын дэмжлэгтэйгээр бараг ажилтай биднээс дээр амьдраад байх тохиолдолууд байна. Татвар өндөр байж байж л иргэдээ анхаарч үздэг байх нь бас. Нэг бодлын зөв шүү. Манайх ч одоо тэгээд иргэдээ хулгай хийнэ үү яана уу ийнэ үү өөрсдөө болго гээд хаячдаг болохоор би сая тэр татвар нэмэгдүүлэхийг дэмжсэн дэмжсэн.

Wednesday 23 May 2018

Мэргэжил дээшлүүлэх

Сурах хэрэг их байна, хүсэл их байна, тэгээд миний яг сонирхсон газар сонирхсон курс дээр жаахан дэгэн догон гээд байна сурах их үйлсэд минь. Тэгэхээр нь бүр больчие анхнаас нь үзчие гээд бас ойрдоо интернет ухдаг завгүй ажилтай болоод байгаа.


Бас мэргэшил дээшлүүлэх курсэд бас бүртгүүлсэн. Тэр гэхдээ компаниас төлж байгаа болохоор санхүү болон ажлын цаг зав гэх стресс байхгүй нь амар...


Би сурах аягүй дуртай ш дээ, даанч тэгээд амжихгүй л яваад байх юм. Одоо ойрын хэдэн жилийг сурах боловсроход ихээр анхаарч өнгөрөөе гэж бодоод байгаа...


Хүмүүээ надад туршлагаасаа хуваалцаарай. Манайхан чинь их мундаг улсууд байдаг шүү дээ гадагшаа их явж суралцсан. Би нь бас яг ажлаас гараад суралцахаар явах гэхээр бас боломжгүй ч юм шиг, онлайнаар бас гайгүй сургалтууд хайгаад байгаа юм аа..


Болно доо тийм ээ, сурна даа... Болохгүй бол бэлхүүсний бүжгийн дамжаанд явж франц хэл сурнаа...


Ай хө амьдралаа гэж.

Tuesday 22 May 2018

Гүйгээд бай хүүхэд минь...

Ирээдүй чинь гэрэлтэй өмнө чинь алтан шар зам чинь дэлгээстэй байна. Ингээд чи минь эрийн цээнд хүрчээ.


Өнөөдөрөөс эхлээд чи минь юу хүссэн тэрийгээ хийж, юу мөрөөдсөн  түүнийхээ хойноос гүйгээд байх эрх чөлөөтэй шувуу шиг болж байгаагаа мэдэрч байгаа биз дээ ай хө?


Чи одоо гараад л юу болмоор байна тэрийгээ бол. Ээлф болно уу, үлгэрийн дагина болно уу, эсвэл ажил хиймээр байна уу оюутан болж цаашаа сурах уу гээд хүссэнээ хий, мөрөөдөлдөө үнэнч бай, гал халуунаар дурлаж яваарай, амьдрал зохиож нэг хэвэнд орох гэж яаралгүй ажиллаж үз, аялаад амжчих, үсээ тайр, нүүрээ буд, өндөр өсгийт богинохон даашинз өмс, хэнэггүйтэж үз, хариуцлага үүрч бас алдаж сур.


Зүрхээ хэн нэгэнд бүхлээр нь зориул, зүсээд үлдээвэл нь цуглуулж аваад бүтэн болгох хугацаатай гэдэгтээ итгэ.


Хэн нэгнийг хайр найргүй хайрла, насны найзуудаа эндээс олж авах азтай бол сайн, гэхдээ цаашид зөндөө олон гоё хүмүүс таарнаа гэдгийг битгий мартаарай.


Өөрөө өөртөө л үнэнч байгаарай, бусад нь аяндаа болдог юм аа.


За тэгээд жигүүрээ дэлгээд гүйгээд бай хүүхэд минь, амьдрал чамд далавчаа дэвэх боломж бас цаг хугацааг авчраад өгдөг юм шүү.



Monday 21 May 2018

2018 05 22

Би нэг юм туршиж байгаа юм аа, хэрэгтэй хэрэггүй хэдэн юм ойрын 4 сарын хугацаанд бичигдэх байх шүү. уучлаарай.


Өөртөө нэг юм туршиж үзэх  гээд.


Нартай, 18 хэм, дулаахан өдөр эхэлсэн хэдий ч тэнгэр муухайрч ширүүн бороо асгарав. Өглөө ирсэн чинь хэдэн гадас хэрэгтэй гэхээр нь уурхай явж гадас хатгаж будах гэж хумс хуруу өмд цамц бүх зүйлээ будчихаад орж ирсэн одоогийн байдлаар ооранж нөхөр байгаа болно.


Хань ижил ирэхэд 15 хоног дутуу...


Эргэн тойрны хүмүүс сайхан ааштай, би жаргалтай, энэ эрчээрээ амьдралаас сайн сайхныг нь хараад жин дунгуйдаад байя л гэж бодоод байгаа ш дээ...


Би нээрээ шархүүтэй дээр цуг суужийсийн. Тэгсэн нэг өвөө эмээ хоёр үнэн тас аймаар халамжтай өвөө эхнэрийнхээ өмнө бөндөгөнөөд л дараа нь гарахдаа хөөрхөн хөтлөлцөөл алга болж өгсөн. Тэрийг хараад би би истаа хурдан хөгшрөхийнсөн гэж боддий ш дээ, хоюулаа тэгээл энэ хоёр шиг гоё байхгүй юу гэсэн шархүү "амьдралаа хурдан өнгөрөөсэй гэж битгий хүсч бай" гэнээ хаха.  Нээрээ бодсон чинь хаашдаа л өдөр хоногийг зогсоож болох биш юундаа ч хурдан тэгэх сэн ингэх сэн гэж яарах вэ дээ. Тийм ээ ай хөө?


Гэснээс би нээрээ тэр гадаад пасспортын асуудалд одоо болтол ундууцсан хэвээрээ л байгаа. Иргэдээ ийм байдалд оруулж байгаад нь гомдоод салахгүйен.
Би хэрвээ мэдээгүй гүйгээд очсон бол 17 цаг Доха руу тэндээсээ дахиад 7 цаг Шотланд руу нисч очоод орж чадахгүй бол тэгээд үнэхээр хэн хариуцлага хүлээхийн энэчодоо тийм биз дээ? Буцаад л хэдэн өдөр дамжаад л Английг нэг үнэрлэж өгөөл нисэх байсан байна шүү дээ.


Имй ийм асуудлыг асуудал болохоос нь өмнө шийдвэрлэж болох байсан гэж би боджийно. Нам дарга дагасан албан хаагчид биш үнэхээр мэдлэг чадвартай хүмүүс нь ажилын местэн дээр сууж байгаа сан бол асуудал арай өөр байх байсан байх магадлалтай...

Saturday 19 May 2018

Гадаад пасспортын асуудал

Энэ юу болоод байгааг хэлээд тайлбарлаад өгөх хүн байхгүй л байх даа. Би нь ноднин пасспортоо сунгуулаад жил болох гэж байгаа юм. 8 сард гэртээ хариад ирэхэд Хонг Конг болон Шинэ Зеландийн хилээр ямар нэгэн асуудалгүй нэвтэрсэн болохоор санаа амар сууж байтал....


Саяхнаас бусад улс орнууд үүд хаалгаараа оруулахгүй байгаа тухай бас сонсоод авлаа л даа. Өглөө найзаас маань мээсэж ирсэн чинь хүүе ээ хүүхэдээ Чи 7 сард Англи явах гэж байгаа биз дээ? Англи сунгалттай паспорттой бол оруулахгүй байна гэнээ, чинийх яажийна гэсэн байдаг байгаа. Би ч гэж би 5 цагт нэг сэрэхдээ халти утсаа шалгаад тэрийг хараад стрессдээд унтаж чадсангүй. Уг нь өнөө өглөө 7 хүртэл унтана гээд өөртөө зөвшөөрөл өгөөд байсан байхгүй, чаддагаар нь Шархүү рүү ярьж баахан савчлаа.


Ёстой нээрээ сонин юм аа, би яаг одоогийн байдлаар паспортоо Английн элчин лүү илгээгээд виз хүсчихсэн байгаан. 2 долооо хоногийн өмнө явуулсийн.


Одоо нээрээ яах ч ёстойм байгаан. Маргааш элчин лүүгээ имэйл бичиж үзэхээс яаралтай гаргаж өгдөг учир хорвоо байдиймуу гүү мүү. Хэрвээ үгүй бол одоо Монгол явахым байх даа? Би энэ жил нээрээ ажил хийхгүйнээ энэ чинь одоо Монгол явахад чинь дор хаяж 8 хоног хэрэгтэй гээд бодоод үз дээ.


Хэлж мэдэх хүн байвал туслаарай. Би энд шаналсандаа болоод ус руу ороход бэлэн байна.


Жич: Сэлж чаддаггүй болно.

Tuesday 15 May 2018

****


Тэр нэгэн дууг би хайж эрж хүлээдэггүй ч
Тэнэмэл тохиолын дундаас хаа ганц сонсохдоо
Тэртээ холын өдрүүдэд охин сэтгэлээ сандайлчихаад
Тэнэг юм шиг чамд дурлаж явснаа дурсдаг...
Үйл үйлийн үрд хэзээ ч санаа зовоогүй
Үе үеийн шуурганд чиний мөрийг түшсэн сэн
Хол холын тэртээгээс уйлж дуулсаар ирэхэд чинь
Хоосон хоосон шөнүүдийг аргадаж учирласаар хайрласан
Зөндөө олон жилээс чиний үнэр арилахгүй
Зөрүүлж бичсэн дурлалын торгон дурсамж тасардаггүй
Холоо орших сэтгэлээс чинь холдоод хэдийнээ явчихсан ч
Ховрын тэр дуу л чамайг надад сануулдагаа...
Чи миний аялаагүй үлдээсэн хайрын дуу
Чи миний хөглөөгүй орхисон хийлийн утас
Чи миний хэзээ ч учрахгүй зэргэлдээ ертөнц
Чив чимээгүй тэнд л орших тэр л аялгуу...

Sunday 13 May 2018

Миний тэр нэг өдөр

Тэр нэг өдөр үү, зүгээр л жирийн өглөө шиг л эхэлсэн. Сэрүүлэгтэйгээ зодолдож, тав арван минутаар ухрааж унтраасаар хам хум босоод усанд орж аваад нойтон үстэй гараад л гүйдэг тэр бусад өглөө шиг л жирийн өглөө байлаа.


Ажил дээрээ яаран сандран уур савсуулсаар орж ирэхэд өөдөөс саяхан ажлаас гарахаар боллоо гээд мэдэгдэж байсан манай нэг менежер баахан хүнс, ногоо жимсцай барьсан инээд алдан зогсоно. Өнөөдөр сүүлийн өдөр тул өөртөө байсан бүхнээ хүмүүст өгөөд явж байнаа гэлээ. Би яаж зүгээр байх вэ, шүүрч аваад бас даргыгаа далиманд нь гаргаж өгөөд баярласан талархсанаа хэлээд үдлээ.


Нэг л эвгүй хоосон санагдах аж. Гээд яахав дээ хорвоо дэлхий учрал хагацлаар дүүрэн байдаг хойно доо.


Үдээс хойш нь Ерөнхий ирснээр түүнийг уурхайгаар зугаацуулж хөтөч хийв. Мань хүнтэй ажил төрөл хэтийн зорилго гэх мэтийг ярьж дуусаад ажлаа амжуулсны дараа гэрийн зүг арай эртхэн гаад номхон сааралыгаа унаад тэшүүлсээр одов. Манайхан 5дахь өдөр арай эрт гараад харихыг зөвшөөрдөг юм.


Замаараа нэг кафед зогсоод кофе авч уугаад цаашаа гэртээ харьлаа. Гэв гэннэт өдөржин идэж уугаагүй явж байгаагаа санаад 2 зүсэм талх идэж аваад 30 минут амраад гүйлтийн зам дээр үсрэн гарч 5 кмийг нэлээн хурдтай гүйгээд дуусах үед гэв гэнэт нөгөө муу аллерги хөдлөөд шууд л пэмпийгээд хавдаад сүйд болов. Ганцаараа байсан тул ажлын найз руугаа утасдаад харшлын эмээ уугаад юу юу хийсэн, хэдэн цагт эмээ уусан болон яаралтай үед залгах холбоо барих хүний нэр утсаа бичиж өгөөд арай л шоконд орчихсонгүй хаалганыхаа дэргэд бараг л уначихлаа. Сүүлдээ уруул хэл ам бадайраад айсандаа болоод түргэн дуудав.


35 минутын дараа найз эхнэртэйгээ 45 минутын дараа түргэний тэрэг ирлээ. 1 Цагийн дараа намайг яаралтай дээр аваачихад эм маань үйлчлээд  алерги хамаагүй намдаад би гэдэг хүн эрүүл болсон байваа.


энэ бүх хугацаанд Шархүү минь утсан дээр намайг тайвшруулж арай л пааникт оруулсангүй шиг аргадаж үлдэх шив дээ.


Үнэндээ бодоод бодоод бодын шийр 4 юмаа, би далайн гаралтай хоол хүнсэнд ойртсоноо санахгүй байгаан. Тэгээд сүүлд нь тэр кофе хийж өгсөн бүсгүй далайн гаралтай бүтээгдэхүүнтэй ойрхон харьцсанаас залшгүй гэсэн шийдэлд хүрэв.


Шөнө дунд болсон хойно хоёр найзаараа гэртээ хүргүүлж аваад унтах гэсэн зүүд нойрон дундаа бурхны орон луу явчихвал яах вэ гэж бодогдоод унтаж чадсангүй ч сүүлдээ нам.
Хагас сайны өглөө эртлэн боссон ч маш их ядраад саяны хагас бүтнээр өөрийгөө өрөвдөж бөөцийлсөөр байгаад ихэнхдээ хэвтээ байрлалд байж байгаад л өнөөдөр ажилдаа...

Friday 11 May 2018

ЧИНИЙХ ГЭДЭГТ МИНЬ ИТГЭЭРЭЙ

Нулимстай минь урсаж хайрладаг болохоор
Нууцхан намайгаа шүтэж хайрладаг болохоор
Хаа ганцын харыг үргээж хайрладаг болохоор
Хамгийн сайхан бүсгүй гэж өмөөрч хайрладаг болохоор чинь


Уруулаас урсаж амжаагүй үгсийг би нүднээс чинь уншдаг
Учрал учралын сайхныг би хайраас чинь мэдэрдэг.
Холын орчлонг ойртуулж чамайг надтай учруулсан

Хосгүй тэр тавиланд үнэн зүрхнээсээ талархдаг


Ирмэх төдийн мөчүүдийг чамтай өнгөрөөсөндөө бахархаж
Илүү ихэд шунахдаа үхтэлээ хайрлана гэж амладаг.
Цэг цэгийн орчлонд чиний дэргэд өтлөх гэж

Цэлмэг тэнгэр шиг хайранд чинь нар нь болж манддаг аа.


Зүрхнээсээ хэлж үнсэлтээрээ андгайлая
Зүгээр л чамдаа би хайртай
Цээжний гүнээс хашгирч нулимсаараа батлая

Цэцэгтэй өргөстэй хорвоод чинийх л гэдэгт итгээрэй..



Wednesday 9 May 2018

Өөрийгөө хайрланаа

Хүний өөрийн гэлтгүй хаана ч амьдарсан хичээж л явах хорвоо шүү.


Хүн тэгээд хаана хэрхэн амьдарч байгаагаас үл шалтгаалан, заяа тавилангаа  хичээж л явах шаардлагатай гэж би боддог юм.


Учиргүй хэлтгий гишгээд, бидний хэлдгээр хог дээр үсрээгүй бол гээд хайш яаш амьдрахыг би өөртөө зөвшөөрмөөргүй байна.


Эмх цэгц гэдэг зүйлд тийм дуртай биш бас бүх зүйл яг тогтсон газартай тэрнээс нь хөдөлвөл байж сууж чадахаа больдог хүмүүсийн нэг биш болохоор хаа нэг пүл пал гэчихсэн сууж байхыг үгүйсгэх зүйлгүй.


Тийм болохоор өнөөдрөөс эхлээд өөртөө илүү их хичээл зүтгэл гаргаж бай гэж захилаа.


Бас өнөө өглөө гэрээс гарахын өмнө харсан чинь энэ 7 хоногт ганц удаа нүүрэндээ тос түрхээгүй байвал яах вэ. Тэр бас болохгүй зүйл шүү дээ, нүүрээ будаж үсээ сэнсдэж завддаггүй юм аа гэхэд нүүрэндээ тос түрхэж нарнаас хамгаалах хэрэгтэй шүү дээ Залхуумаа минь ээ гэж өөрийгээ зэмлээд гарч ирсэн.


Би их гүйдэг болохоор 7 хоногтоо нэг удаа Атга эпсом давс, 10 дусал лавендер тос болон тал аяга хүнсний сода хийсэн усанд ордог юм. Биедээ их стресс өгдөг болохоор стрессний гормоныг дарах зорилгоор. Харин саяхан 1 л сүүтэй баннанд орж байвал бас сайн гэж уншсан юм. Түүнийг хэрэг болгон хэрэгжүүлнээ.


Биеэ засаад гэрээ зас гэдэг байхаа, багаас нь өөрийгөө хайрлахаас л эхлэе. Би дандаа Би бол миний үнэт зүйл гэж боддог бичдэг мөртлөө өөртөө арай л дутуу хандаад байна уу. Өнөөдөр бол миний үлдсэн амьдралын хамгийн балчир үе минь тийм болохоор инээнэ, орой өөрийгөө эрүүл хоолоор дайлна, гүйнэ, өөрийгөө бөөцийлж дуусаад гэртээ өндөр өсгийт дээр гунхана гээд өөрийнхөө дуртай зүйлсийг хийнээ гэж төлөвлөлөө.


Золбоод: Золбоо чи бас өнөөдөр өөртөө зориулж  гоё зүйл хийгээрэй, маск тавих эсвэл массажинд орох, эсвэл хөөстэй баннанд суух эсвэл гоё найзтайгаа уулзаж оройг хөгжилтэй өнгөрүүлэх ч гэдэг юм уу. Эсвэл гэр бүлийнхэндээ цаг гаргаад хүн баярлуулж бас болохын.

Tuesday 8 May 2018

Ойрдоо юу үзэж байна вэ.

Таануус ойрдоо юу үзэж байна вэ.


Би Blue Bloods гээд цагдаагийн гэр бүл, тэдний амьдрал, ажил хөдөлмөр, адал явдал, хагацал гээд бүх л зүйлийг өгүүлсэн нэг цуврал кино эхлүүлсэн. 8 сийзон гарсан байна лээ л дээ, би бол хожимдож орж байгаан.


Бас саяхан Netflix дээр Alienist гээд цуврал киноны эхний 2 ангийг үзсэн, надад бас таалагдаад байгаа. Аймаар санагдаад харин ганцаараа үзэж чадахгүй ээ, Шархүүгээ ирэхийг хүлээж байгаад л хоюулаа үзнэ дээ. Би чинь одоо өдий насалчаад сэгсийгээд кино мино үзэж чадахгүй ээ.


Lucifer  - ийн 3-р сийзоныг бараг дуусгалаа даа одоо 2 анги л үлдсэн болов уу, хөөрхөн хөнгөн инээдмийн болохоор их баясаад л үзээд байдаг юм.


Lethal Weapon гээд кино байсиймаа, тэрний зохиол дээр тулгуурлаад цуврал кино хийсэн байсан тэрний эхний сийзоныг үзсэн их таалагдсан одоо 2-ыг нь гарахыг хүлээгээд л суугаад байгаа.


За миний хувьд ийм л байх шив дээ. Гүү гэснээс тэр Avenger одоо яаж байгаам бээ. Би үзэж дуусчаад Well this is BS л гэж хэлсэн. Гомдмоор, яахын хүний Dr Strange - ийг, Хүн аалз этэрийг тэгээд салхинд хийсгээд байж болдог ч юм уу гүй ч юм уу. Одоо тэгээд хойтонгийн ангийг гартал сэгсийтэлээ хүлээх нь байна ш дээ. Гомдмоор.

Monday 7 May 2018

Нэг л мэдэхэд намар дуусна

Нэг л мэдэхэд намар дуусна
Нүдээ аниад навчис үнэрлэж
Нүцгэн хөлөөрөө нартай хөөцөлдөж
Үүлэн хээнээс хаврыг хайж
Үнэндээ амжаагүй байхад л намар дуусна...


Зүсэрсэн борооноос нарыг хайж
Зүйдэлгүй манангаас хаврыг үгүйлж
Өвлийн дуу аялах цасгүй атал
Өөрийн мэдэлгүй л намрыг алдчихна...


Шаргал навчаар нь зүрх урламаар
Шаагисан борооны дуслаас намрыг үнэрлэмээр
Үүлэн хээнээс нь зуныг зурмаар
Үнэндээ миний хамгийн хайртай атал
Нэг л мэдэхэд намар дуусчихдагаа...

Sunday 6 May 2018

Яагаад уйлдаг вэ...

Мэдэхгүй ээ, гэснээс 5 сар гараад бараг дундаа орох гэж байгаам байна ш дээ.
Хэхэ, шархүү гэртээ ирээд харж уярч дагаж хэлхэлдэж эрхэлж сууж байгаад өнөөдөр ажилдаа ирсэн чинь 5 сар бараг дуусах гэж байгааг мэдлээ. /хэхэ гээд давслаад байвал яадын./ Паах 6 сар гарах нээ. гээлүү/


Хуримын зурагнууд ирсээн, 831 зураг ирсэн, 50% - д миний уйлаад өмөлзөөд өнхрөөд толгой дээрээ зогсцон зурагнууд байвал яах уу?


25% нь шархүү бид хоёрын болон зочдын зураг тэгээд үлдсэн 25%нь миний инээгээд арзайцан зурагнууд.


Дээрээс нь бас 13 минутын бичлэг ирсэн, бид хоёр хүлээж авангуутаа нэг шил шампаанск задлаад суугаад л үзээд л би бас уяхан юм болохоороо мэлмэрээстэй. Манай зурагчин охин ажлаа сайн хийсэн байлээ. Гэхдээ бас ганц нэг таалагдаагүй зураг байгаа, заа бас яаж тээ 831 зураг дотор онцгүй зураг байх нь зөв ш дээ.


Хуримын өдөр үнэндээ л нүд ирмэхийн зуур нүдээ аниал нээсэн чинь дуусцан болохоор ингэж зурагнуудаа үзэж догдлох шиг гоё юм байдаггүй юм байна аа.


Маш олон сэтгэлийн хөдөлгөөн гаргасан байлээ ш дээ. Үсний засалт таалагдахгүй болонгуут эгчид эрхлээд хошуугаа унжуулаад зоггсжээснаа хүн мартцан байдийн байна. Яалт ч үгүй баримтаар гарааад ирж байгаан.


Ахдаа хөтлүүлээд айлд очноо гээд явжаах үедээ бүр ахаасаа илүү яараад нөгөө хөтлүүлэх ёстой намба мамба байхгүй өөрөө түрүүлээл ахыгаа чирч гүйсэн байгаан.


гэх мэтчилэн зөндөө л хөөрхөн зурагнууд байнаа.


Яагаад уйлаад байдийм бээ гэжүү, хэн мэдлээ баярын нулимс гэж үнэнгээсээ байдийм шиг байлээ ш дээ. Би лав аймаар сэтгэлийн хөөрөлтэй ш дээ. Шууд хоолой зангираал явчиж байгаан гоё гоё зүйл тохиолдохоор.


Манай нэг нүүр номын найз нэг хүний бичсэнийг шэйрлэсэн байсан тэрэн дээр нь"Гэрлэе гээд гуйхаар яагаад уйлаад байдийм болоо?" гээд бичсэн байсан. Үнэнгээсээ сэтгэлийн хөөрөл байдийм байлээ. Тэр хүнийг гэрлэе гээд гуйхаар мэдрэх байхөө эсвэл гэрлэсэн бол тэгээд өнгөрөөский насаараа гайхсаар л дуусах нь байна соорий. Цаад санаа нь бол анхнаасаа гэрлэнэ гэж үерхэж гүйж байж мэдсээр байж юундаа ч уйлдаг юм гайхмаар юм гээд гайхаад байх шиг байлээ.


Над шиг хүмүүс байдийм шиг байлээ би ч Уяхан гэж өөрийгөө зөвтгөөд буруу зөвгүй л уйлж явдийн ш дээ......
Жаахан байхдаа усан нүдэн гэж хочтой явсиймаа үнэн л байсан байгаан.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...