Tuesday 8 May 2018

Ойрдоо юу үзэж байна вэ.

Таануус ойрдоо юу үзэж байна вэ.


Би Blue Bloods гээд цагдаагийн гэр бүл, тэдний амьдрал, ажил хөдөлмөр, адал явдал, хагацал гээд бүх л зүйлийг өгүүлсэн нэг цуврал кино эхлүүлсэн. 8 сийзон гарсан байна лээ л дээ, би бол хожимдож орж байгаан.


Бас саяхан Netflix дээр Alienist гээд цуврал киноны эхний 2 ангийг үзсэн, надад бас таалагдаад байгаа. Аймаар санагдаад харин ганцаараа үзэж чадахгүй ээ, Шархүүгээ ирэхийг хүлээж байгаад л хоюулаа үзнэ дээ. Би чинь одоо өдий насалчаад сэгсийгээд кино мино үзэж чадахгүй ээ.


Lucifer  - ийн 3-р сийзоныг бараг дуусгалаа даа одоо 2 анги л үлдсэн болов уу, хөөрхөн хөнгөн инээдмийн болохоор их баясаад л үзээд байдаг юм.


Lethal Weapon гээд кино байсиймаа, тэрний зохиол дээр тулгуурлаад цуврал кино хийсэн байсан тэрний эхний сийзоныг үзсэн их таалагдсан одоо 2-ыг нь гарахыг хүлээгээд л суугаад байгаа.


За миний хувьд ийм л байх шив дээ. Гүү гэснээс тэр Avenger одоо яаж байгаам бээ. Би үзэж дуусчаад Well this is BS л гэж хэлсэн. Гомдмоор, яахын хүний Dr Strange - ийг, Хүн аалз этэрийг тэгээд салхинд хийсгээд байж болдог ч юм уу гүй ч юм уу. Одоо тэгээд хойтонгийн ангийг гартал сэгсийтэлээ хүлээх нь байна ш дээ. Гомдмоор.

3 comments:

  1. Pooh, kinonuudig mashindaj bgan bn. Bi end oligtoi yum uzeegui e. Ted eh ornihoo tuluu tulaldsan yum, Tulaldaand zuvhun shonhoruud nisdeg oros kinonuud uzev. X files shine season ehlesen bgag halit harsan. Walking dead-ig bas nuhuj joohon uzej bsna bolison. Kino neeh uzej amjihgui bgo. Bi ballet uzeh durtai, shine ballet tavigdahaar balletin huuhduudtei uzne gej yariad l uzehgui l bj bn. Aimshigiin kinogo Sharhuuge ireheer uzsen ni zuv shu, gantsaara aimaar yum uzeed yahiin, aygui bol shunu untaj chadahgui har daraad hetsuudeh yum bolno

    ReplyDelete
  2. Хэхэ, энэ гэхдээ нэлээн урт хугацааны турш л үзэж байгаа юм байгаан.
    Яаая орос кинонууд гоё шүү,
    Балет их гоё байхаа, би тэгж байгаад бүр хэрэг болгож үзнээ. Төлөвлөгөөндөө орууллаа.
    Харин тэгдийн, аймшгийн киноноос айна, тийм болохоор тэр Walking dead ийг үзээгүй. Ер нь зомбинд дургүй. Шархүүдээ хэлдийн хэрвээ би Зомби болвол намайг шууд алчаарай, тэгээл тэр Van Helsing дээр гардаг шиг тэжээгээд байлгаад байж болохгүй шүү гэж.

    ReplyDelete
  3. Shuud alchaarai bhda yahu de, wahahaha. Chi neere unen marzan huuhed shu. Gehde uneheer amidrald tiim yum bolvol tegsen ni deer l de.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...