Saturday 19 May 2018

Гадаад пасспортын асуудал

Энэ юу болоод байгааг хэлээд тайлбарлаад өгөх хүн байхгүй л байх даа. Би нь ноднин пасспортоо сунгуулаад жил болох гэж байгаа юм. 8 сард гэртээ хариад ирэхэд Хонг Конг болон Шинэ Зеландийн хилээр ямар нэгэн асуудалгүй нэвтэрсэн болохоор санаа амар сууж байтал....


Саяхнаас бусад улс орнууд үүд хаалгаараа оруулахгүй байгаа тухай бас сонсоод авлаа л даа. Өглөө найзаас маань мээсэж ирсэн чинь хүүе ээ хүүхэдээ Чи 7 сард Англи явах гэж байгаа биз дээ? Англи сунгалттай паспорттой бол оруулахгүй байна гэнээ, чинийх яажийна гэсэн байдаг байгаа. Би ч гэж би 5 цагт нэг сэрэхдээ халти утсаа шалгаад тэрийг хараад стрессдээд унтаж чадсангүй. Уг нь өнөө өглөө 7 хүртэл унтана гээд өөртөө зөвшөөрөл өгөөд байсан байхгүй, чаддагаар нь Шархүү рүү ярьж баахан савчлаа.


Ёстой нээрээ сонин юм аа, би яаг одоогийн байдлаар паспортоо Английн элчин лүү илгээгээд виз хүсчихсэн байгаан. 2 долооо хоногийн өмнө явуулсийн.


Одоо нээрээ яах ч ёстойм байгаан. Маргааш элчин лүүгээ имэйл бичиж үзэхээс яаралтай гаргаж өгдөг учир хорвоо байдиймуу гүү мүү. Хэрвээ үгүй бол одоо Монгол явахым байх даа? Би энэ жил нээрээ ажил хийхгүйнээ энэ чинь одоо Монгол явахад чинь дор хаяж 8 хоног хэрэгтэй гээд бодоод үз дээ.


Хэлж мэдэх хүн байвал туслаарай. Би энд шаналсандаа болоод ус руу ороход бэлэн байна.


Жич: Сэлж чаддаггүй болно.

5 comments:

  1. https://ikon.mn/n/1ahl
    Нэг уйм мэдээлэл байна

    ReplyDelete
    Replies
    1. Виза гарсан байна. Нэг асуудал цэгцэрлээ гэсэн элчинтэй ярьсан гэр лүүгээ итгэмжлэл явуулбал болно тэрнээс өөр арга байхгүй гэнээ. Одоо тэгээд хөөрхий тэр аргаар л гүйгээд үзэхээс Хорвоо юм аа нээрээ. Би тэр орлогч дарга хэн ч гэнэ үү хүнийх нь яриаг сонсоод тэр нөхөр Англи оруулахгүй байгаа гээд ялт ч үгүй хэлж байна лээ. Тэгснээ 2015 оноос хойш зөвшөөрөхгүй байх шийдвэр НҮБээс гарсиймаа гээл хэнэг ч үгүй авч өгөхиймаа. Гүү тэгээд 2017 онд минийхийг сунгахгүй л байх ёстой байсан байхгүй юу.

      Delete
  2. Yu bolood ungurchuu, ajil ihtei yavj bgd orj irsen chin. Neg tiim yum sonsogdood bga, bi ni oir zuurta garaagui bolohoor medehgui l bn. Ene asuudlaas bolood Irgenii burtgel, Neg tsegiin uilchilgee achaalaltai bga gsn bh, tiim uchraas itgemjlehee hurdhan yavuulah heregtei bh shu. Manaihan l bolson hoino hurdan shuurhai talda hetsuu shu de. Za buh zuil ni butemjtei baig e.

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юүгэхэвээ Золбоо минь. Ийм л юм болчлоо хэхэ. Харин тийн ажлаа хурдан амжуулаад авахгүй л бол амжихаа байчуул тэгээл сунгалттай паспорттойгоо очоод л үзээд алдахаас даа гээд гайхаад л суужийна.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...