Thursday 24 May 2018

Аянга цахилгаан хийгээд бас бус

Урд шөнө дээвэр дээр минь үүлс зодолдож хонов.


Тас няс хийгээд л мэлс хийтэл цахилгаан цахиад л үе үе салхины эрч ширүүсэн дээвэр хуулаад аваад явчих вий гэмээр исгэчиж байгаад жаал намдаад дахиад л эхлэх...


Би бүр өглөө нэлээн орой гэрээсээ гараад давхилаа л даа, бас аянга цахилгааны намдааж байгаад гарч байгаа нь тэр.


Замаар яваа машинуудыг хань татан, за ямар ч байсан эд нар яваад байхыг бодоход бас гайгүй ч юм болов уу, ядаж гэрээ жаахан цэвэрлээд гардаг байжуу дээ, цахилгаанд цохиулаад муу юм болчихвол ард үлдсэн хүмүүс аймшгийн гэрт орох вий дээ гэх мэт бодол орж гараад салах биш.


Гэхдээ бас гайгүй ээ, давхисаар байгаад ажил дээрээ ирсэн одоо бас л цахилгаан цахиж тэнгэр дуугарсан хэвээрээ...


Гэснээс би энд ирснээс хойш даатгалд их дуртай болсон. Анх ирчихээд эрүүл мэндийн даатгал төлж эхлээд одоо бол ийш тийшээ явахдаа заавал аялалын даатгал хийлгэж аваад явдаг болсон.


Амь насны, машины, эд хогшлын гээд даатгалуудад хайр зарласаар удаж байна. Сэтгэлд амар юм даа тийм ээ, сэгсийж яваад ямар нэгэн байдлаар дээшээ тэнгэр хол доошооо газар хатуу болох үед даатгал шиг хэрэгтэй зүйл байхгүй байх гэж боддог юм.


Сая гэрлэхийн өмнө гэрээслэл бичиж батлуулаад орхисон хүн ер нь болгоомжтой байхад илүүдэхгүй бас залуудахгүй л гэж бодох болсон.


Зарим компаниуд эрүүл мэнд амь насны даатгалыг нь төлдөг юм билээ.


***


Эндэхийн тэтгэвэрийн систем нь бас их зүгээр. Оршин суух эрхтэй эсвэл энэ улсын иргэд /Австралийн иргэд бас энд ажиллаж амьдарч байгаа бол/ нь тэтгэвэрийн дансаа нээлгэх боломжтой. Өөрөө цалингинхаа 3, 5 эсвэл 8 хувийг сар бүр данс руугаа хийнэ. Ажил олгогч байгууллага нь 3% тай тэнцэх мөнгийг бас тэр данс руу хийх шаардлагатай. Ингээд тэр данс нь өсөөд үржээд байна гэсэн үг. 65 нас хүрч тэтгэвэрт гарах үедээ энэ мөнгөө авч амьдарч болноо гэсэн үг.


Аа харин оршин сууж байгаад энэ улсаас гараад явлаа гэхэд 12 сарын дараа тэр мөнгөө бүхлээр гаргаж авах боломжтой.


Бас нэг дажгүй зүйл нь тухайн хүн дансандаа өөрийн зүгээс 1042$ оос дээш мөнгийг жилийн дотор хийсэн тохиолдолд Засгийн Газраас 521$ урамшуулал болгож өгдөг.
Тэгэхээр жилд дансандаа 1042$ хийвэл шууд 50% ийн нэмэлт авна гэсэн үг. Үнэхээр зүгээр байгаа биз.


Ер нь энд татвар өндөр түүнийгээ дагаад иргэддээ маш их халамж тусламж үзүүлдэг. Ажилгүй хүмүүс засгийн газрын дэмжлэгтэйгээр бараг ажилтай биднээс дээр амьдраад байх тохиолдолууд байна. Татвар өндөр байж байж л иргэдээ анхаарч үздэг байх нь бас. Нэг бодлын зөв шүү. Манайх ч одоо тэгээд иргэдээ хулгай хийнэ үү яана уу ийнэ үү өөрсдөө болго гээд хаячдаг болохоор би сая тэр татвар нэмэгдүүлэхийг дэмжсэн дэмжсэн.

5 comments:

  1. Tetgeveriin system ni yasan bolomjiin yum, manai uls tegehed yaj bn a, tetgeveriin san ni hooson ch geh shig aimaar yumnuud sonsogdood bdgin. Nas barsan humuusiin nereer tetgeveriin zeel avchihsan ged buun yum bolson gene u, uhaan sanaand bagtamgui yum ih bn. Hadgalamj bas yun saihan en, manaih hadgalamjin huunees bas tatvar avdag bolson, irgedee gsn oligtoi yu ch hiij bga zuil algoo. Nam nam ged taltsaad l uzeltseed bdgin bn, niigem ulam burangui, humuus ni ulam balmad bolood bga yum shig sanagdaad butsah, yavah tuhai haaya sanaashirdag bolj bn da.

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiin. Bi end ireed l hun tatvar Tulum yamar heregtei ve gedgiig oilgododg bolson. Umnu ni tatvar tuluud haashaa yavdagiig meddeggui baisan bolohoor yu ch meddeggui bailaa. Shudraga bus sanagddag l daa bi unuudur zunduuu surch bolovsorch zunduu ajlaa hiigeed zunduu tatvar tuldugt. Gehdee uneheer ajilgui irgedee hog deer hayah buruu gedgiig oilgood baigaa

      Delete
  2. Daatgaltai bh heregtei, naana chin baigaliin aranshin ni ih uvurmuts, ersdeltei sanagdlaa. Bolgoomj iluudehgui, daatgal hiilgeh ni argagui yum bn. Ter gerleltiin gereeslel ih chuhal sanagdav. Mongold zaluu hosuud gerlehde yun gereeslel mantai. Salalt mash ih bga too barimt bn, urh tolgoilson ehchuud mash ih bdg gej e. Erchuud ni sallaa bol ergej harah ni mash hovor bdg yum shig ajiglagddag.

    Aynga tsahilgaantai uyd bolgoomjtoi bgaarai, nadad aimaar sanagdlaa. Tend amidaraad udsan bolohoor daschihsan bh da gej bodov.

    ReplyDelete
    Replies
    1. Манайх хуулиа сайхан чанглаад өгөх хэрэгтэй санагддаг юм. Энд бол саллаа бол тэгээд хүүхэд нэг бүрчлэн нь 18 насанд хүрч ээж /эсвэл аавын/ гэрээс холдон одтол салсан эцэг /эсвэл эх нь/ хуулийнхаа дагуу тогтоосон мөнгийг сар бүрийн орлгоноосоо тодорхой хувиар тооцуулаад өгч харагддаг юм. Үр хүүхдүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэг байх нь. Манайх уг нь бас хуулиндаа заасан хэдий ч биелүүлдэг нь цөөхөн байх аа.
      Би хөөрхий дасаагүй ээ, аргагүй ажилтай тулдаа л гараад давхиж байгаан, тэгээд л айсандаа цахилгаан мэлс хийхээр машин дотроо хашгичаал явдийн. Бурхан тэнгэрээ дуудаад л ижийгээ дуудаад л ..

      Delete
  3. Mashin dotroo hashigchaal yavdag ni yun huurhun yum, bur tusuulugduud ineemseglev. Eejii, burhan 2oo guudad yavj bhd alzahgui e

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...