Tuesday 29 December 2020

Хуучин оны хуучин бичлэг

 Хуучин он дуусах гэж байгаа учраас хуучин бичлэг энэтэр гээд жаахан томорчлоо. Гэхдээ дахиад 2ын 2 өдөр байгаа л юм байна. 

За энэ хуучин онд чинь нээрээ хүлээлтээр жигүүрлэсээр байгаад дууслаа шөө.

Ойрдоо гоё уул хадаар тэнэмээр адын бодол төрөөд хэрэг алга. Гэхдээ сая бүтнээр ууланд гарч 12км шахуу алхсан чинь бас л чардайлгаж байдаг шүү. Сайн алхаж наашаа цаашаа явах хэрэгтэй байгаагаа ойлголоо.

Шинэ он гарахад корона гуай явцан байх байх даа гээд хүсээд байсан, үгүй яг хэвээрээ илүү дордоод л байж байх жишээний. Ингээд хэдүүлээ коронатай хамтран аьдарч сурах нь л дээ ернол. 

Зарим нэг мэргэжилтэнүүд вакцин хийлгэсэн ч гэлээ карантийнд орох тусгаарлах хэвээрээ байх магадлалтай гээд сануулаад байлээ, тэгэхээр аялал жуулчлал ойрдоо л сураг бараа алга. 

Уг нь хадмуудаа авна гэж яррьж байсийн тэгээд тэр хоёр ирж чадахаа байсан ирэх онд. За тэгээд бүрэн бүтэн эрүүл саруул сууцгаагаа бол хэдүүлээ хөөрхөн дэлгэцээр учран золгоол байжийхаас. 

Монголд байгаа хэд минь ч гэсэн сайн л суувал болоо доо. Нэг л учраа олохгүй байнаа тээ. Арай л эрт хаалга үүдээ хаагаал сүйд болсийм байж гэж бодохоор л нээрээ. Өчнөөн өөр газрууд яаж байгааг хараад судлаад мэдээлэл аваад байж болдоггүйм байх даа. 

Зул сараа гоё тэмдэглэсэн үү. Бид хоёр яахав идээд, хөлөгт тоглоом тоглоод уугаад тэгээл өнгөрчлөө. 4 хоног амарсан, 2дохо ажилдаа ирэхэд жаахан онцгүй байсан гэхгүй юу. Хүмүүс амраад явцан би бүх юмандаа яваад, уулаар хэссэн  л хүүхэн байна ойрдоо. 

Sunday 20 December 2020

3


Сая хагас бүтнээр уг нь Кэйтлинс гээд газраар явж хүрхрээ хөөж яваад ирэе гээд төлөвлөөд байсан, хагас сайн өдөр бороотой онцгүй байхаар нь явсангүй.
Бүтэн сайн өдөр үнэхээр цэв цэлмэг гоё өдөр байхаар ойрхоон урд үзүүр дээр очиж орчныг халти толидонгоо хэдэн зураг дарав. 
Зураг дарах хообийтой хэдий ч ойрдоо апаратаа ерөөсөө барьж аваагүйн гайгаар дуран сэлтээ орхиод явсан байсан, тэгээд байгаа ганц нэг дурангаар татаад татаад гоё олигтой зураг дараагүй.

Гэхдээ бас яаж зүгээр байхав. Хоёр өдөр иогоо хийсэн, тэмээ гэдэг барилыг чаддаггүй байсан хүн тэгээд хийгээд байхаар бас яаж зүгээр байхав хөөрхөн сунаад л байгаа бололтой. Сэтгэл хангалуун байлаа. Хичээлүүдээ өгсөн, одоо 2 долоо хоног хичээл хийхгүй гоё ууу.
Зул сарын долоо хоног болохоор цаанаасаа л гоё байна. 
Би нэг онлайн хичээлээр хагас бүтэнд иогийн ангид сууж байгаа, яг багшдаа харуулаад хийгээд явахаар чухам урамтай гэж. Тэрнээс биш би чинь бөхийгөөд газар хүрдгүй, доошоо харсан нохой хийхээр өсгий буудаггүй байлаа. Одоо бага багаар ойртоол байгаа. 
Шинэ он гарахнээ, гоё зорилгоо тодорхойлж бичмээр ч юм шиг.
Манай ажлын Женни 20 онд өдөрт 15 мянган алхам алхана гэж зориод тэрийгээ ёстой гүрийсээр хэрэгжүүлэж байгаа гэж байсан. Би за 15 нь бишиймаа гэхэд долоо хоногийн 6 өдөр дор хаяж дасгал хиймээр байнаа. За явж бодож байгаад ирж лаг лаг зорилт тавинаа. 
Одоо удахгүй хүмүүс өнгөрсөн оноо дүгнээд бичихээр би лаг инспирэйшн авдаг гэжугаа. Ваа мундагийн гээд л, гэтэл би өөрийгөө харахаар нэг л идсэн, унтсан гүйсэн хүн. Франц хэл сурмаар байна.


 

Wednesday 16 December 2020

4

 Өглөө ирээд үдийн цайны цүнхээ онгойлгож үзэх их л догдлуулсан үйлдэл болоод байгаа энэ өдрүүдэд. Манай шархүү чинь өглөө босоод үдийн цай бэлдээд хийгээд кофе чанаад тавьчихаар би чухам жаргаад жаргаад явчиж байгаан. Өмнө нь ганцаараа үедээ сэгсийгээл байгаа юмаа хамаал гараад ирдэг байсан, одоо жаахан онгироо болсоон, таалагдаагүй юм байвал хаячдаг этэр болсон гэжугаа.

Гэтэл дараа долоо хоногт зул сар боллоо. Би бүр бодож бодож шархүүдээ нэг түрийвч л авах шив дээ. Тэгээд бүх юм нь байгаа хүнд юм авах аймаар хэцүү гээл ярьжийсан чинь үгүй гэнээ.

Авмаар юм зөндөө байдаг гэнэ:

- Хөдөө ууланд явахад үүргэвчиндээ тохоод явчдаг нараар цэнэглэдэг утас цэнэглэгч авмаар байна гэнэ

- Мах хатаадаг машин авч борц хийж идмээр байна гэнэ

- Тараг бүрдэг машин байдаг гэнээ тэрийг авч үзмээрээн гэнэ

- Янз бүрийн размерийн эрэг боолттой цахилгаан өрөм авмаарээн гэнэ

Чухам зөндөө л гоё бэлгэнд авчмаар юмнууд байдаг бололтой. Гэтэл надад бүр санаа орж ирэхгүй байсныг яалтай. Эр нөхрөө сайн мэддэгүй л бололтойм доо хохо.

***

Ажлынхан ирсэн, бид хоёр ирснээс нь хойш тэгээл бага багаар хоол унд гээд л бужигнаад байлаа, бужигнаад байлаа. Банш хуушуур шараад, улаан лоолийн шөлөө хийгээд хэдэн салатаа гаргаж шидээд, баахан бяслаг хүйтэн зууш гээд хэрэндээ л түнтэгнэв. Их таалагдлаа дахиад манайд хиймээр байна л гэж байна. Өө тэгэлгүй яахав л гэлээ. Миний дотно байгаад байдаг бүсгүй ирэхгүй гэж 10 минутын өмнө хэлсэн би жаахан гомдсон, гэхдээ сүүлдээ тоогоогүй. Хаха, гомдоод л байдаг бас л сүржин хүүхэн шүү дээ энэ чинь. Даргыгаа нэлээн согтоосон, архи пийваар нээх шахаагүй гэхдээ хийгээд өгөхөөр ерөөсөө үгүй гэхгүй уусаар байгаад хөөрхөн улаан нөхөр болцон жуумалзаад л явсан. Эхнэр нь сүүлдээ хүүе чи нилээн согтжээ зочны өрөөндөө унтаарай гээд байх шиг байсан. 

*** Шархүү өнөөдөр эрүүл мэндийн үзлэгт орж байгаа, энэ сая нэг явж ярилцлага өгсөн газар нь ажил санал болгосон, тэгээд эрүүл мэндээр тэнцвэл орох байх. Хөөрхийг 9 сар завсар чөлөөгүй ажиллаад ирэхэд нь хэсэг амраасангүй гэхдээ ажилдаа орохоор нь эрхлүүлээд өгнөө чамайг. 

*** Зун болох шинж алгөө. Өнөөдөр л гэхэд 14 хэмтэй бороотой байна. 

***

4 сард гүйх хугас марафондлл бүртгүүллээ өнөөдөр. Өмнө 15 онд нэг гүйж байсан, тэв тэгшхэн өгсүүр уруугүй газраар гүйдийн, бас хуучин амьдарч байсан хотод болохоор очингоо ганц хоёр хүмүүстэй уулзаж, хуучнаа дурсая даа гэчлээ. Одоо тэгээд гүйгээд л эхэлж дээ. Саяны хэдэн долоо хоног ёстой гүйгээгүй ээ. Одоо гүйхгүй бол сайн нөхрийн ачаар бордоо зохино гэж жигтэйхэн. 

Tuesday 8 December 2020

5

 Өнөөдөр халти харсан чинь өмнөх жилүүдийн бичлэгийг 9-өөр дуусгасан байдын байна, албаар биш цаанаасаа тэгж таарсан болтоймдог шүү. Тэрнээс тэгээл яг 9-өөр төгссөн тоогоор дуусгах цаг зав ухаан сөхөөгүй явсан жилүүд бас байна. 


Тэгээд харсан энэ жилийнх 24 гээд 4-өөр төгсөх нь л дээ. Тэгэхээр нь сураагүйм биш хэрэгтэй хэрэггүй юмаа чалчиж авая гээд ороод ирлээ.

Юмыг яаж мэдэхүү 29 гээд дуусах ч магад шүү даа.

Ойрдоо юу болоод өнгөрөв, нээх онц сонин зүйл болсонгүй.

Шархүү сая нэгдэхэд явж ярилцлаганд орчоод ирсийм байна. Гэтэл үнэндээ өглөөнөөс орой болтол ажил хийжугаам шиг л юм болсон байлээ. Тэгээд аягүй эерэг хандлагатай ирсэн. Аая хүнд ажил байна гэхдээ хийчвэл хийчмээр л юм байна гээд. 

орчмоор аятайхан ажил таарвал орж байсан нь дээр л дээ. Саяны энэ гацалтаас болоод бид хоёр угаасаа салж явахгүй явбал цуг явна гэж тохирсийн. Эндээ хэдэн жил болчоод нэг хэсэг ойрхи дорнодод амьдарна гэсэн адын бодол бас хааяа цухуйлгаастай. 

Ажил гэр ажил гээл шогшоостой. Сайхан дулаарчихгүй нэг тийм зэврүүхэн хаврын хавсарга ихтэй л зуны эхэн сар явж байна даа. 

хагас сайнд ажлынхаа хэдэн хүнийг урьсан. Өөртөө таалагддаг ирэх байх гэсэн хүмүүсээ урьсан, ганц хоёр хүмүүс бас урьсангүй гээд үг хаяад байх боололтоймаа гээд одоо урьчий гэлтэй нь биш тээ, тэгээд за яшигдаа гээд дуугайл явжийна. 

Шархүү минь л хоол унд үйлчилгээ гээд хамаг юманд л зарагддийн би болохоор нөгөө алдартай царай муутай хуушуураа л хийцэн суужээдий ш дэ. Гэхдээ залхуу хүрээд байгаа тул шарсан банш байсан ч яах вэ л гэж боджугаа. 

За явж хичээл ажлаа бодоё. Тэгээ дахиад 4 бичлэг энэ сард оруулнаа. Гоё Саруул Ухааных шиг зураг хөрөгтөэй оруулмаар даанч зураг авахаа больжээ.

Wednesday 2 December 2020

Зул сар

 Мод зодоо 11 сарын сүүлээр чимээд гангарцөөн. Тэгээд нэг грийнч байдийн, тэр нээх хөөрхөн товч драхаар дуулаад бүжиглэдэг тэрэнтэй оройдоо нэг бүжиглэж, ханийгаа сайхан үнсээд л гэртээ ордог болчоод байна. 

Ажил дээр сая нэгдэхэд ирээд, манайхан вийкэндээр юу хийв гэхээр нь модоо засаад, жаахан винодоод, ойрхон амьдардаг монгол гэр бүл ирж танилцаад гээд тэгсэн чинь 12 сар гараагүй байхад модоо заслаа гэнээ. Тэгэхээр нь би хулхины крийсчин байнаа, тийм болохоор надаа үйлчлэхгүй л гэлээ хэхэ.

Шнэ он гарах гээл догдлоод байдаг нээрээ. Яараад ч байх шиг, энэ 20 он дуусчуул болохийм шиг. Гэтэл яг үнэндээ амьдрал хэвийн шахуу үргэлжилсэн л байна миний хувьд бол. Шархүү минь л хүний газар 9 сар гацсанаас биш. 

Нэг гэр бүлийнхэнтэй танилцаад энд явжээнэ гэхээр нь хүүе хаая ороод гар гэсэн мөртлөө би нээх тийм унд цайтай тосч авч чадсангүй. Зарим нэг айлд монголд очихоор хоол цай гээл дэлгэрээл ундраал явчдаг хүмүүс байдаг тээ. Ороод гарахын хооронд хоол ундаар яах вээ, цай амсаад гарая гэхээр бараг загнаж байгаад хуушуур бууз, хорхог хийчдэг айлын эзэгтэйгээс л лав тэс хөндлөн хүн юм байна. Тэгээд хүн амьтан орж гардгүү байсаар төсөөрсөн байна. 

Хоол идэхүү гэсэн дөнгөж сая юм идчлээ гэхээр нь аан гээл өнгөрчлөө. Цай уухдаа чихэр хийдийн чихэр байна уу гэсэн манайх чихэр сахар байдаггүй айл байдийн байна. Зөгийн бал авахуу гэсэн авсангүй: Тэгээд шархүүдээ ээ хоюулаа хэдэн банш ч болохнээ чимхэж тавьяаа гэж байлаа. 

Манай хүн бүр төсөө ш дээ. Одоо гэхдээ жаахан дээрдэнээ тэр тал дээр. Дахиж ирэхээр нь л дэлгэрцэн суужээе. 

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй хам блогчидоо. 

Гэснээс шархүүдээ ямар бэлэг авах вэ?

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...