Tuesday 8 December 2020

5

 Өнөөдөр халти харсан чинь өмнөх жилүүдийн бичлэгийг 9-өөр дуусгасан байдын байна, албаар биш цаанаасаа тэгж таарсан болтоймдог шүү. Тэрнээс тэгээл яг 9-өөр төгссөн тоогоор дуусгах цаг зав ухаан сөхөөгүй явсан жилүүд бас байна. 


Тэгээд харсан энэ жилийнх 24 гээд 4-өөр төгсөх нь л дээ. Тэгэхээр нь сураагүйм биш хэрэгтэй хэрэггүй юмаа чалчиж авая гээд ороод ирлээ.

Юмыг яаж мэдэхүү 29 гээд дуусах ч магад шүү даа.

Ойрдоо юу болоод өнгөрөв, нээх онц сонин зүйл болсонгүй.

Шархүү сая нэгдэхэд явж ярилцлаганд орчоод ирсийм байна. Гэтэл үнэндээ өглөөнөөс орой болтол ажил хийжугаам шиг л юм болсон байлээ. Тэгээд аягүй эерэг хандлагатай ирсэн. Аая хүнд ажил байна гэхдээ хийчвэл хийчмээр л юм байна гээд. 

орчмоор аятайхан ажил таарвал орж байсан нь дээр л дээ. Саяны энэ гацалтаас болоод бид хоёр угаасаа салж явахгүй явбал цуг явна гэж тохирсийн. Эндээ хэдэн жил болчоод нэг хэсэг ойрхи дорнодод амьдарна гэсэн адын бодол бас хааяа цухуйлгаастай. 

Ажил гэр ажил гээл шогшоостой. Сайхан дулаарчихгүй нэг тийм зэврүүхэн хаврын хавсарга ихтэй л зуны эхэн сар явж байна даа. 

хагас сайнд ажлынхаа хэдэн хүнийг урьсан. Өөртөө таалагддаг ирэх байх гэсэн хүмүүсээ урьсан, ганц хоёр хүмүүс бас урьсангүй гээд үг хаяад байх боололтоймаа гээд одоо урьчий гэлтэй нь биш тээ, тэгээд за яшигдаа гээд дуугайл явжийна. 

Шархүү минь л хоол унд үйлчилгээ гээд хамаг юманд л зарагддийн би болохоор нөгөө алдартай царай муутай хуушуураа л хийцэн суужээдий ш дэ. Гэхдээ залхуу хүрээд байгаа тул шарсан банш байсан ч яах вэ л гэж боджугаа. 

За явж хичээл ажлаа бодоё. Тэгээ дахиад 4 бичлэг энэ сард оруулнаа. Гоё Саруул Ухааных шиг зураг хөрөгтөэй оруулмаар даанч зураг авахаа больжээ.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...