Tuesday 29 December 2020

Хуучин оны хуучин бичлэг

 Хуучин он дуусах гэж байгаа учраас хуучин бичлэг энэтэр гээд жаахан томорчлоо. Гэхдээ дахиад 2ын 2 өдөр байгаа л юм байна. 

За энэ хуучин онд чинь нээрээ хүлээлтээр жигүүрлэсээр байгаад дууслаа шөө.

Ойрдоо гоё уул хадаар тэнэмээр адын бодол төрөөд хэрэг алга. Гэхдээ сая бүтнээр ууланд гарч 12км шахуу алхсан чинь бас л чардайлгаж байдаг шүү. Сайн алхаж наашаа цаашаа явах хэрэгтэй байгаагаа ойлголоо.

Шинэ он гарахад корона гуай явцан байх байх даа гээд хүсээд байсан, үгүй яг хэвээрээ илүү дордоод л байж байх жишээний. Ингээд хэдүүлээ коронатай хамтран аьдарч сурах нь л дээ ернол. 

Зарим нэг мэргэжилтэнүүд вакцин хийлгэсэн ч гэлээ карантийнд орох тусгаарлах хэвээрээ байх магадлалтай гээд сануулаад байлээ, тэгэхээр аялал жуулчлал ойрдоо л сураг бараа алга. 

Уг нь хадмуудаа авна гэж яррьж байсийн тэгээд тэр хоёр ирж чадахаа байсан ирэх онд. За тэгээд бүрэн бүтэн эрүүл саруул сууцгаагаа бол хэдүүлээ хөөрхөн дэлгэцээр учран золгоол байжийхаас. 

Монголд байгаа хэд минь ч гэсэн сайн л суувал болоо доо. Нэг л учраа олохгүй байнаа тээ. Арай л эрт хаалга үүдээ хаагаал сүйд болсийм байж гэж бодохоор л нээрээ. Өчнөөн өөр газрууд яаж байгааг хараад судлаад мэдээлэл аваад байж болдоггүйм байх даа. 

Зул сараа гоё тэмдэглэсэн үү. Бид хоёр яахав идээд, хөлөгт тоглоом тоглоод уугаад тэгээл өнгөрчлөө. 4 хоног амарсан, 2дохо ажилдаа ирэхэд жаахан онцгүй байсан гэхгүй юу. Хүмүүс амраад явцан би бүх юмандаа яваад, уулаар хэссэн  л хүүхэн байна ойрдоо. 

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...