Wednesday 16 December 2020

4

 Өглөө ирээд үдийн цайны цүнхээ онгойлгож үзэх их л догдлуулсан үйлдэл болоод байгаа энэ өдрүүдэд. Манай шархүү чинь өглөө босоод үдийн цай бэлдээд хийгээд кофе чанаад тавьчихаар би чухам жаргаад жаргаад явчиж байгаан. Өмнө нь ганцаараа үедээ сэгсийгээл байгаа юмаа хамаал гараад ирдэг байсан, одоо жаахан онгироо болсоон, таалагдаагүй юм байвал хаячдаг этэр болсон гэжугаа.

Гэтэл дараа долоо хоногт зул сар боллоо. Би бүр бодож бодож шархүүдээ нэг түрийвч л авах шив дээ. Тэгээд бүх юм нь байгаа хүнд юм авах аймаар хэцүү гээл ярьжийсан чинь үгүй гэнээ.

Авмаар юм зөндөө байдаг гэнэ:

- Хөдөө ууланд явахад үүргэвчиндээ тохоод явчдаг нараар цэнэглэдэг утас цэнэглэгч авмаар байна гэнэ

- Мах хатаадаг машин авч борц хийж идмээр байна гэнэ

- Тараг бүрдэг машин байдаг гэнээ тэрийг авч үзмээрээн гэнэ

- Янз бүрийн размерийн эрэг боолттой цахилгаан өрөм авмаарээн гэнэ

Чухам зөндөө л гоё бэлгэнд авчмаар юмнууд байдаг бололтой. Гэтэл надад бүр санаа орж ирэхгүй байсныг яалтай. Эр нөхрөө сайн мэддэгүй л бололтойм доо хохо.

***

Ажлынхан ирсэн, бид хоёр ирснээс нь хойш тэгээл бага багаар хоол унд гээд л бужигнаад байлаа, бужигнаад байлаа. Банш хуушуур шараад, улаан лоолийн шөлөө хийгээд хэдэн салатаа гаргаж шидээд, баахан бяслаг хүйтэн зууш гээд хэрэндээ л түнтэгнэв. Их таалагдлаа дахиад манайд хиймээр байна л гэж байна. Өө тэгэлгүй яахав л гэлээ. Миний дотно байгаад байдаг бүсгүй ирэхгүй гэж 10 минутын өмнө хэлсэн би жаахан гомдсон, гэхдээ сүүлдээ тоогоогүй. Хаха, гомдоод л байдаг бас л сүржин хүүхэн шүү дээ энэ чинь. Даргыгаа нэлээн согтоосон, архи пийваар нээх шахаагүй гэхдээ хийгээд өгөхөөр ерөөсөө үгүй гэхгүй уусаар байгаад хөөрхөн улаан нөхөр болцон жуумалзаад л явсан. Эхнэр нь сүүлдээ хүүе чи нилээн согтжээ зочны өрөөндөө унтаарай гээд байх шиг байсан. 

*** Шархүү өнөөдөр эрүүл мэндийн үзлэгт орж байгаа, энэ сая нэг явж ярилцлага өгсөн газар нь ажил санал болгосон, тэгээд эрүүл мэндээр тэнцвэл орох байх. Хөөрхийг 9 сар завсар чөлөөгүй ажиллаад ирэхэд нь хэсэг амраасангүй гэхдээ ажилдаа орохоор нь эрхлүүлээд өгнөө чамайг. 

*** Зун болох шинж алгөө. Өнөөдөр л гэхэд 14 хэмтэй бороотой байна. 

***

4 сард гүйх хугас марафондлл бүртгүүллээ өнөөдөр. Өмнө 15 онд нэг гүйж байсан, тэв тэгшхэн өгсүүр уруугүй газраар гүйдийн, бас хуучин амьдарч байсан хотод болохоор очингоо ганц хоёр хүмүүстэй уулзаж, хуучнаа дурсая даа гэчлээ. Одоо тэгээд гүйгээд л эхэлж дээ. Саяны хэдэн долоо хоног ёстой гүйгээгүй ээ. Одоо гүйхгүй бол сайн нөхрийн ачаар бордоо зохино гэж жигтэйхэн. 

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...