Sunday 20 December 2020

3


Сая хагас бүтнээр уг нь Кэйтлинс гээд газраар явж хүрхрээ хөөж яваад ирэе гээд төлөвлөөд байсан, хагас сайн өдөр бороотой онцгүй байхаар нь явсангүй.
Бүтэн сайн өдөр үнэхээр цэв цэлмэг гоё өдөр байхаар ойрхоон урд үзүүр дээр очиж орчныг халти толидонгоо хэдэн зураг дарав. 
Зураг дарах хообийтой хэдий ч ойрдоо апаратаа ерөөсөө барьж аваагүйн гайгаар дуран сэлтээ орхиод явсан байсан, тэгээд байгаа ганц нэг дурангаар татаад татаад гоё олигтой зураг дараагүй.

Гэхдээ бас яаж зүгээр байхав. Хоёр өдөр иогоо хийсэн, тэмээ гэдэг барилыг чаддаггүй байсан хүн тэгээд хийгээд байхаар бас яаж зүгээр байхав хөөрхөн сунаад л байгаа бололтой. Сэтгэл хангалуун байлаа. Хичээлүүдээ өгсөн, одоо 2 долоо хоног хичээл хийхгүй гоё ууу.
Зул сарын долоо хоног болохоор цаанаасаа л гоё байна. 
Би нэг онлайн хичээлээр хагас бүтэнд иогийн ангид сууж байгаа, яг багшдаа харуулаад хийгээд явахаар чухам урамтай гэж. Тэрнээс биш би чинь бөхийгөөд газар хүрдгүй, доошоо харсан нохой хийхээр өсгий буудаггүй байлаа. Одоо бага багаар ойртоол байгаа. 
Шинэ он гарахнээ, гоё зорилгоо тодорхойлж бичмээр ч юм шиг.
Манай ажлын Женни 20 онд өдөрт 15 мянган алхам алхана гэж зориод тэрийгээ ёстой гүрийсээр хэрэгжүүлэж байгаа гэж байсан. Би за 15 нь бишиймаа гэхэд долоо хоногийн 6 өдөр дор хаяж дасгал хиймээр байнаа. За явж бодож байгаад ирж лаг лаг зорилт тавинаа. 
Одоо удахгүй хүмүүс өнгөрсөн оноо дүгнээд бичихээр би лаг инспирэйшн авдаг гэжугаа. Ваа мундагийн гээд л, гэтэл би өөрийгөө харахаар нэг л идсэн, унтсан гүйсэн хүн. Франц хэл сурмаар байна.


 

1 comment:

  1. Уншаад л яваа шөө. Шар хүн нь ирээд гоё байгаа байхөө. хэхэ.
    иога хийх юмсэн гэж мөрөөддөг. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш тийм ээ.
    За амжилт шөө...

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...