Tuesday 29 March 2022

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ?

Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргадаад л аашлуулаад л байгаад байдаг болохоор хөөрхийс минь бүр гэрийн нэг гишүүнээс ердөө ялгаагүй болдог юм байна. Би чинь өмнө нь юугаа ч мэддэггүй л байсан байна, боломжтой байсан бол эрт нохойтой болох байж гэж бодож байгаа. Боломж огтоос бүрддэггүй байлаа. 

Пиглэтдээ хэлэхэд ёстой яг цагаа тулахаар хэлэх дэмжих үг олдохгүй хэцүү, олон жил хамтдаа байгаад үр хүүхэд шигээ хайрладаг болчихсон бол хавдар тусаад эмчилгээгүй гэдэг айхтар л сонсогдож байгаа. Бас гэхдээ дахиад нэг сар хамт байхым даа тээ. Make more happy memories if they can гэж л захих байх даа. Тэгээд л нохойны тухай яривал нь сонсоод л, над шиг хүн бол ярьж л тайвшрах байх. 

Мийгаа - харин тэх ойр ойрхон л уйлж байна би ч, уйлж тайвшрах зүгээр. 


Саруулаа - Аан харин тийн. Тэр хоёр гэж нэг хоёр хөөрхөн юм бий. Одоо өсвөр насандаа очсон бүүр дэггүй болсон. Шинэ нутаг руугаа хөлгийн жолоо залсан энд тэнд баахан хонож өнжиж яваад очихийн. 

Monday 14 March 2022

Уйлав

 Саяны хагас бүтнээр нэг нохой маань өвдөөд гүйлгээд, унтаж чадахгүй бөөн юм болоод баахан эмнэлэг домнолог гэж явж байж арай гайгүй болгож авав. Бүх л юмыг нь үзүүлж харуулав, яг юунаас болсон яасан ийснийг мэдсэнгүй. Шинжилгээ зүйл бүгд зүгээр гэж гарсан. 

Өнөөдөр нэг бүсгүй ирж гэрийг маань гоё болгож өгөх юм, зарахын тулд гоё болгочоод зураг хөргий нь авахуулаад веб дээр тавих байхгүй юу. Тэгсэн тэр нөхөр нохойнд тйим ч дуртай биш гэсэн учраас хоёр гөлгөө цэцэрлэгт нь өгчөөд ирлээ. 

Очиж явах замдаа гээгэнт асгартал уйлав, стрессдээд байсийн ойрдоо тэгээд нэг цэлмэж авах шиг боллоо. 

Бодоод байхнээ би чинь ойрд уйлж унжиж дуулаагүй, жаахан дутуу уйлчих шиг боллоо гэхгүй юу хэхэ. Ээжийн биеийг муу байхад аягүй их уйлдаг байсий ш дээ. Өнгөрснийх нь дараа  бас зүв зүгээр сууж байгаал уйлаад салахгүй, хажуу хавиргын хөршүүд энэ муухай дуутай юм чинь гэж боддог байсан байх, бахрейнд амьдардаг байхад. 

Сая машинд уйлсан чинь нөгөө муу хоёр нь дагаж гийнаад гурвуулаа улилдсан хаха. Надаар нэг иймэрхүү. 


Sunday 6 March 2022

Бөөн стресс

 Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан төлөвлөгөө гээд ганцаараа дээрээс нь хоёр нохойгоо урд хойноо оруулж нааш цааш зөөх,гэр орныхоо эвдэрсэн хэмхэрсэнг /энэ хоёр нохойны хийсэн ажил, хивсний өнцөгнөөс идээд ханын цаас урсан байдаг/ засуулах гээд хүн амьтан цуглуулаад үнэндээ завгүй дээрээс нь тэрэндээ түүртээд бөөн стресс...

Яг ийм байдгийг нь мэдээд л нэг газраа төвхнөе, нүүдэл суудлаа болие гэсийм шиг байгаан. Шархүү тэндээ түрээслэх байж саваа олцон, эндээс ачаа бараа 7-11 хоног болж очиж байгаа гэнээ тэгээд тэр хооронд хэрэглэх ор дэр хогшил цуглуулаад харин арай аятайхан ажилд нь оногдчижээ. Атаархууштай. 

Өөр чинь юу билээ, өнөөдөр хаалгаа солиулах учраас гэрээсээ ажиллаж байна, хоёр галзуугаа өдөр өнжүүлэхт хүргэж өгчөөд замаараа зогсож аяга кофе олж уучихаад ирлээ. Одоо ажлаа гялалзуулаад 

Ажлын хэдэн найзууд гарсан ч орсон ч дагалдаад бас орой үдэш ирэе очие гээд ханьтай харин жаахан амар байна. Сая хагасайнд нэгний маань baby shower болох байсан боловч өглөө нь залгаад нөхрийн ажлаас ковид гарсан тул бүгд шинжилгээ өгөөд өнөөдөр болихоос гэсэн хэхэ. Ко гуай ойртоол байгаа бололтой. Ажлын бас нэг охины хүүхэд нь туссан гэртээ байгаа гэх мэтчилэн. Явах үеэр л тусч барьж янз бүр болохгүй бол болоо бусдаар ч үнэндээ хамаа намаа. 


Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...