Saturday 16 February 2019

Салж уналаа

 Ойрдоо нээрээ арай их гуйгээд ядраад ёстой бурн оут болохыг шахав.
Хагас сайнд 17.6км гуйх ёстой байсан ч ямар ч сонирхолгуй аймаар ядраад орондоо тэс хэвтээгээрээ онжив. Шархуу гэртээ байгаа тулдаа хол ойр юманд явж хоол унд дохуулж ашгуй амарч авлаа.

Тэгээд оноо оглоо сэгсийтэл босоод гуйсэн ямар ч байсан уртын зайгаа дуусгасан одоо ингээд 2 хоног амраад нэг узэхээс. Ядраад байгаагийн шалтгаан хоол ундандаа л байгаа боловуу.

Гэснээс манай шархуу ошдор цуйван хийгээд бэлэн гурил байсын тэгсэн тайхианы моч бухлээр нь хийгээд ногоохоо болгож буцалгасаар байгаад ногоо нь нялцайгаад нэг тийм цуйван хийсэн. Хаха. Гоё болжээ гээд л идсэн уг нь амттай л болсон байлээ л дээ. Даанч миний хийхийг яаж гуйцэхэв. Ингээд л дараагийн ажлын долоо хоног эхэллээ дээ.

Wednesday 13 February 2019

Сур сур бас дахин сур

За бугдээрэнд нь хосуудын баярын мэнд хургэе. 
Шархуу бид хоёр бас энуухэндээ халти тэмдэглэлээ. Хэхэ. Нохортоо зориулж ил захидал авах л их гоё байв. Омно дандаа найз ховгуун эсвэл суйт залуу гэж байсан байх нь. 

Гэснээс оноо оглоо дараагийн сургалтанд орох хусэлтийг маань зовшоорсон гэсэн имэйл иржээ. Гэв гэнэт айх ч шиг. Ингээл сураад байдаг зов л гэж бодоод зутгээд байгаа шуу. Яваандаа барилга руу орно карьерийн оорчлолт хийнэ гэж зутгээд байгаам л даа. Уул уурхай манай энд улам л хумигдаад байгаа бас шархуу явж хамтдаа нэг дор ажиллая гэсэн санал гаргаад надад тэр нь таалагдаад байгаа болохоор тэр. 

За ингээд дараагийн жил хагасыг уйлж дуулж онгороох нь унэн боловоо гэж. Манай найз туруу жил яг энэ програмыг дуусгасан. Аймаар завгуй ёстой угээ хэлж байхыг нь харсан болохоор жаахан халширсан ч хичээнэ дээ тээ. Ажа ажа амжилт. 

Friday 8 February 2019

Эрээвэр хураавар

Идэж уухаас оор ид шидгуй юм бишуу. 









Ойрдоо ингэж идэхээ больсон. Шинэ ажилдаа ирээд, буудалд хоол унд хийж идэхэд хэцүү болохоор банана, тараг, огурцы идсээр байгаад хөөрхөн жин хассан байна лээ сая гэртээ очоод үзсэн. Амархан л даа уг нь, идэж уух хөдөлгөөнд л байгаан. Ямар нэгэн таргалуулдаг өвчингүй л болбол. Манай эндэхийн нэг бэр байдаг юм Монгол бүсгүй л дээ. Нөхөртэйгөө суугаад нэлээн олон жил болсон, энд ирээд 2-3 жил болж байгаа боловуу. Тэр өнөөдөр залгаад их хэцүү байна, ганцаардаж байна буцдаг юм билүү гэнээ. Тэгээд би бодлоо, эмэгтэй хүн тэгээд цагаан зээр шиг гэж хэдийгээр ярьдаг ч тэгээд нутаг руугаа буцдаг юм болуу гэж. Надад бас монголдоо очиж жил ч болтугай амьдрах сан гэж бодогдоод л байдаг болсон байна лээ. Манай энд хүмүүс нь цөөн дээрээс нь би нь хамгийн холын хот тосгонд амьдарч явдаг болохоор тэгээд сайхан монголчуудтайгаа найзалж нөхөрлөх зав үнэндээ гарахгүй. Гэтэл Австралийн зарим нэг хотуудад бүсгүйчүүд нийлээд, баг бүрдүүлээд ганцаардах завгүй л амьдарч байх шиг. Би тэгээд хэллээ нөхрөө Австрали орж амьдрая гээд хэл гэж.
Гэхдээ би ингээд охидууддаа зөвлөгөө өгөхөөр нөгөөдүүл нь нөхөр найз залуудаа очиж Күүтаа тэгжийлээ, тэгмээр байна гэхээр нөхрүүд намайг нэг Хоролмаа гэж харчих гээд байдийн гайгүй байгаа хаха.

Wednesday 6 February 2019

Сар шинийн мэндээ

За булт олноороо сайхан шинэлсэнуу.

Би энэ жил ёстой шинэлж, цэвэрлэж ер нь яаж ч амжсангуй. Урд урд жилуудэд арай дээр байсан шиг энэ жил залхуугийн зарц хийгээд худлаа болсон. Айлд ирээч хамтдаа золгууд хийе гэхээр нь угуй амжихгуй нь ажил ихтэй гэж шалтаглаад онгорсон.

Одоо 3 сард нэг хугас марафонтой тул ойрдоо халтайтлаа л гуйж байна. Нуур царайгаа шингэлэх Сэн, хурэн баавгай шиг л юм явах боллоо. Аймшигтай халж байснаа ойрд овоо дээрджээ. Оо нээрээ коомэнт бичиж чадахаа байсан. Амьдрал юмаа.

Надаар оор ч юмгуй дээ. Тануус минь сайхан идээд уугаад унсэлдээд бэлгээ аваад огоод оргон дэлгэр шинэлээрэй.


Saturday 2 February 2019

Сонгдогийн эрчимт эмчилгээний тасгийн муухай нууртэнгуудэд

Бичнээ гэж бас бодогдсиймаа.
Ээж намайг очиход Сонгдогийн ЭЭ-ий тасагт хэвтээд 7 хонож байсан юм. Бие нь их муу ярьж хэлж чадахгуй ухаангуй 5 хоночихсон хун намайг очиход ухаан орсон ч шивнэж байж ганц хоёр юм хэлдэг, гуурсаар хоол ундаа идэж байсан.
Харахаас нуд хальтирмаар, зурх сэтгэл эвдэрмээр ээжийгээ тэгэхэд би аятайхан байлгах сан, нэмж зовоохгуй сэн л гэж хичээж байсан юм даг.
Гэтэл ээ бурхан минь тэр тасагт ажиллаж байгаа хэдэн эр эм шуламнуудад унэндээ авах ганц ч олигтой хун байхгуй. Тариагий хийлгэе, эмийг нь уулгая, шингэн нь дууслаа зуу солиулая гээд дуудаад ирэхгуй тойроод яваад байна. Шоно оройн цагаар бол зарим нэг архаг нь бололтой нохдууд нэг бол алга болчихно, явж явж нэг унтаж унтаж ирсэн царайтай юм орж ирнэ, угуй бол утасаа ухаад суучихна. Нэг шоно нэг нь бур шоножин утсаар спийкэр дээрээ тавьчихаад амьдрал ахуйгаа ярьж хов чалчиж онгороосон. Ээж бид хоёр яг сувилагчийн ширээний хажууд хэвтсэн байсныг хэлэхуу.
За тэгээд хажууд нь бид хэд байхаар бас арай гайгуй, сахиур байхгуй уед загнаж зандраад хаяад алга болчихдогийг бусад хумуусийн жишгээс олон харсан даа.

Надад бол уурлан уурлан ажил хийх ямар шаардлага байгааг нь л асуумаар байсан. Одоо эндээсээ асуучихая.

Нэг муу асрагч охиныг бух юманд явуулна. Байнга загнана. Ногоох нь чадахгуй байж загнуулахаасаа айгаад ээжид маань тариа хийх гэж ганцаараа хичнээн мунгинана. Тэр хооронд судас нь хагараад хамаг цусыг нь асгаад улаан эрээн юм болгоно. Дуудаад ирэхгуй.

Ээжийн маань хоол унд эм гээд бугдийг дуслаар шахдаг байлаа ш дээ. Тэгээд та нар завгуй байвал би хийе гэхээр угуй гэж цэхэлзэнэ.

Бас хучилторогчийн гуурсыг нь аваад маскаар дасгал хий гэчээд алга болчино. Бид хэд тэнд дасгал хийх гэж наян юм болно.
Ямар ч хариуцлагагуй, ажлын чадваргуй, арчаагуй эр эм шуламнуудтай газар байна лээ дээ.

Хамгийн зэвуун нь нэг муу урчийсэн халтар хуухэн ээжийг таалал болохын урд одор ээж маань юм идмээр байна, жаахан хоол идуулэе гэсэн чинь ийм олон хоног болж байж та нар идуулж сурахгуй юу хийсэн гэж хялалзаж цэхэлзэж шазав татав хийж байж огсон.
Харамсалтай нь тэр ээжийн минь суулийн хоол байсанд би тэр г*ч**д голдоо ортол гомдсон.
Би одоо ч чамд муу муухайг хусч байгаа. Чи сайн сайхан явахгуй байхаа. Чамд муу хусч байгаадаа ичихгуй байна би.

Сонгдо гэж худлаа нэрнээс цаашгуй газароо би мэднэ. Гэхдээ ээж тэнд узуулдэг байсан эмчдээ их сайн тэднийд дуртай байсан болохоор ер нь тийшээ л явдаг байлаа.
Нэлээн хэдэн сар болсон болохоор ихэнх муухай юмнуудыг мартжээ.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...