Wednesday 27 January 2021

Хэд хүрмээр байна? буюу эрээвэр хураавар

 Бичлэг уншаад хэсээд явж байсан Саруул Ухааны орж орчуулгын  дууны үг уншлаа. Сайхан орчуулжээ гэхдээ би нь Япон хэл мэдэхгүй л дээ.

Тэр жил би анх нэг ном орчуулж эхлээд ур эвээ олохгүй хаясан. Гэв гэнэт ер нь ном орчуулж үзье дахиад оролоод үзье гэж бодлоо. Зав гарвал сууж л баймаар байна уг нь.

Гэснээс энэ хүмүүсийн хөршүүд ямар гоё байдагийн. Гэтэл манай хөршүүд ямар ч хөршийн холбоо байхгүй ш дээ. Би Таурангад амьдарч байхдаа нэг гоё хөрштэй байсан боловч тэрнээс хойш ёстой мэнд мэддэг хөрш ч алга даа ойрдоо бол. 

Мийгаагийн нутгаар цас л орж байгаа гэнэ.

Би нээрээ ингэж хэсч яваад сэтгэгдэл үлдээгээд гарахаар л ороогүй байж байх юм, учраа ч олохоо болилоо. Гэтэл хүмүүс сэтгэгдэл үлдээгээд болсон л харагдаад байгаан. 

Пиглэтийнхээр орсон харин хэд хүрмээр байна гэж асуусан байна нөгөөх чинь. Нөхрөөсөө л дөө гэхдээ. 

Тэгээд гэнэт бодов, би чинь нээрээ хааяа дэл сул үгийн далимаар шархүүдээ намайг явчихаар тэгээрэй ингээрэй, хүнтэй дахиж битгий суугаарай гэх мэт дэл сул юм яриад байдаг юм байна. Ернол түрүүлнэ л гэж боддог бололтой. 

Ойрдоо нэг айхтар халаад л нэг хүйтэрч уулаараа цас ороод л салхи шуурга бороо ус гээд учир нь олдохгүй зун болоод бужигнаад л байна бид хэд энүүгээр. Бужигнаж бужигнаж дуусаад харахад л бужигнах юм дуусаагүй л байхийн. хаха ингэж бичдэг хүний орчуулсан номыг уншихуу таануус. 

Гэснээс ойрдоо бас хүүхдийн ном бичмээр санагдсан ш дээ саяхан. Нээх хөөрхөн сэдэв олчоод суугаад байгаа. Би бол ном бол бичихээргүй хүн юм билээ л дээ. Тийм тэвчээр байхгүй хүн байна лээ. Зүс таньдаг нэг бүсгүй маань байнга өөрийнхөө намтарыг бичнэ гээд маш их тэмдэглэл хөтөлдөг байсныг санаж байгаан, номоо гаргасан үгүйг мэдэхгүй юм, арай болоогүй байхаа гучин хэдэн насанд намтар бичвэл уг нь бичих л байх, тэр Playboy ийн нэг bunny хоёр ч ном гаргасан байхад уг нь юу нь ч болохгүй байхав. Тэгээл чөлөөтэй шүү дээ, хүн дуртайгаа л хийх хэрэгтэй байгаан. 

Ойрдоо би нээрээ хөөрхөн жин нэмэх гээл булцалзаал байгаа анзаарагдаад байгаа. энэ яг ингэдийн, шархүүгийн хажууд байхаар ингээд хоёр биенээ харж хөөрч идээд байдийн байгаан. Одоо арга хэмжээ авч орой болгон гүйж байгаа саянаас. Нэг хэсэг гэртээ ороол хийнсэн хоолыг нь идээл тоглоом тоглож суух эсвэл паб явж халбага пийв эргүүлээд, гарч алхвал маруужин авч долоогоод байсийн тэгээд болихоор ярилцсан. 


Sunday 17 January 2021

Нар мандахыг харахаар

 Цаг агаарын мэдээ андаж тандаж байгаад сая хагассайн өдрийг шинжин сонгоод үүр цайхаас өмнө 3 цагт босоод 160 гаруй кмийн зайд орших зүг заагч цамхаг дээрээс наран мандахыг харна гээл бид хоёр гарч өгсөөн. 

Даанч үүлтэй байгаад нар мандахыг харж амжаагүй. Гэхдээ аягүй гоё байна лээ, яг л цаг хугацаа тэнд очоод зогсцон юм шиг, нав намуухан, цахлай далайн хавны чарлаанаас өөр чимээ аниргүй, далай хүртэл аягүй гоё намуухан байсан. 

Nugget Point Lighthouse

Тэндээ хэсэг үдэлж цай чанаж уугаад буцах замаараа далайн эргээр давхиж зам хоорондоо хоёр ч гоё хүрхрээгээр дайраад ирлээ. Би энэ гоё хүрхрээнүүдийн зураг авч гоё боловсруулж байгаад нэгийг нь гэртээ өлгөнө гэсэн бодолтой явсийн. Гоё зурагнууд авсан гэхдээ апаратнаас хуулж амжаагүй л явна. Гэхдээ ус багатай байна лээ. Бороо устай үед очвол ус ихтэй гоё л байх шинжтэй. 


Гэртээ ирээд ядраад байсан тул хэсэг унтаад босч иогоо хийгээд, энэ гэхдээ жаахан хулхидсан зүйл болсон. Тэгээд өдөр халуунд унтцан тул жаахан дүйнгэрдүү өдрийг бараад өчигдөр гацуур модоо хурааж гэр орноо нэг хүн шиг цэвэрлээд өнгөрөөх шив.
Шархүү ажилдаа орохоор болсон. Дараагийн нэгдэхээс, тийм болохоор энэ долоо хоногт нэг амралтын өдөр авч хамт бас ганц хоёр тавилгын дэлгүүр хэсэх адын бодол төрөөстэй. 

Дараагийн хугас маратоны training өнөөдрөөс эхэлж байна. Ингээд дараагийн 12 долоо хоногийн турш гүйгээд л идээд л байж дээ. 
Шинэ долоо хоногт нь амжилт хүсье блоогорууддаа.




Wednesday 6 January 2021

Шинэ оны мэнд

 Заааа хүсэн хүлээсэн 21 он минь гарлаа. 

Сүүлийн хэд хэдэн жилүүдэд залхуураад эрт унтаад байдаг болсон байгаам даа, ерөөсөө догдолж он гарахыг хүлээх, оргилуун дарс буудуулах, хөөрхөн дээрээ тавьж гоё даашинз өмсөж хөөрдөг догдолдог үе аль хэдийн надаас нисээд одсийм бишүү дээ. 

Ноднин найзуудтайгаа нийлж шархүүтэйгээ орой болтол сууж байснаа санаад байгаан, он гаргаад хөөрхөн халчихсан хөл нүцгэн эргэж байсан байсан. Энэ жил тэгсэнгүй.

Ордог хэдэн блогуудаараа эргэлдэж яваад ирлээ. Саруул ухааныхаар түрүүлээд ордийн, энэ гэр бүлээрээ ном уншдаг нэг мундаг айл байгаамаа. Энэ жил номын тоогоо ахиулна, номын вкусээ өөрчилнө гэж шийдсэн. Бас дор хаяж гурван номын товч бичнэ гэж өөртөө амлачихлаа. 

Тус фээшн чинь нэг хэсэг алга болсон байснаа саяхнаас бичээд эхэлсэн, орж уншаад сайхан байгаа баярлалаа Мийгаа.

Пиглэт маань харин жаахан хямарчижуу, тэр нэг бүтэхгүй нөхрийг нээрээ болдог бол толгойг нь тонших сон. Би бүр хаа холоос тээ. Тэгэхдээ дажгүу дээ, хаяарай л гэж захий даа. 

Коюукийгийн гоё хувцаслалтын талаарх зөвлөмж оруулбал алгаа үрээл хүлээж байхаас.

Бусад нь чимээгүй л байна, Тэсс, Бээмэр Тэмээчин бүсгүй, Тунгаа гээл охидууд хаагуур гүйгээд байнаа.

***

Шинэ ондоо юу хийхээр төлөвлөв?

- 2 хагас маратон 1 30кмийн гүйлт

- Номын вкусээ өөрчилнө

- Эрүүл хооллоно, чихрийн хэрэглээг эрс багасгана

- Сурч байгаа зүйлээ төгсгөнө

- Уурхайн менежерийн сертификатдаа бүртгүүлж сургалтаа эхэлнэ.

- Ногоо ургуулж сурдаг юмуу. Над шиг хүн ч нээрээ бараг кактус ургуулж чадахгүй цааш нь харуулж байлаа шүү дээ. Ядаж нэг лууван ч гэсэн тариад идчих бодолтой.

- Мост унаж сурна, а сууж сурна гэсэн бодолтой.

Өөр чинь хийчмээр сурчмаар уншчмаар юм зөндөө. Энд биччихээд биелүүлж амжихгүй ядраад байхийн болуу. 

За бүгдээрэнд нь амжилт.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...