Wednesday 6 January 2021

Шинэ оны мэнд

 Заааа хүсэн хүлээсэн 21 он минь гарлаа. 

Сүүлийн хэд хэдэн жилүүдэд залхуураад эрт унтаад байдаг болсон байгаам даа, ерөөсөө догдолж он гарахыг хүлээх, оргилуун дарс буудуулах, хөөрхөн дээрээ тавьж гоё даашинз өмсөж хөөрдөг догдолдог үе аль хэдийн надаас нисээд одсийм бишүү дээ. 

Ноднин найзуудтайгаа нийлж шархүүтэйгээ орой болтол сууж байснаа санаад байгаан, он гаргаад хөөрхөн халчихсан хөл нүцгэн эргэж байсан байсан. Энэ жил тэгсэнгүй.

Ордог хэдэн блогуудаараа эргэлдэж яваад ирлээ. Саруул ухааныхаар түрүүлээд ордийн, энэ гэр бүлээрээ ном уншдаг нэг мундаг айл байгаамаа. Энэ жил номын тоогоо ахиулна, номын вкусээ өөрчилнө гэж шийдсэн. Бас дор хаяж гурван номын товч бичнэ гэж өөртөө амлачихлаа. 

Тус фээшн чинь нэг хэсэг алга болсон байснаа саяхнаас бичээд эхэлсэн, орж уншаад сайхан байгаа баярлалаа Мийгаа.

Пиглэт маань харин жаахан хямарчижуу, тэр нэг бүтэхгүй нөхрийг нээрээ болдог бол толгойг нь тонших сон. Би бүр хаа холоос тээ. Тэгэхдээ дажгүу дээ, хаяарай л гэж захий даа. 

Коюукийгийн гоё хувцаслалтын талаарх зөвлөмж оруулбал алгаа үрээл хүлээж байхаас.

Бусад нь чимээгүй л байна, Тэсс, Бээмэр Тэмээчин бүсгүй, Тунгаа гээл охидууд хаагуур гүйгээд байнаа.

***

Шинэ ондоо юу хийхээр төлөвлөв?

- 2 хагас маратон 1 30кмийн гүйлт

- Номын вкусээ өөрчилнө

- Эрүүл хооллоно, чихрийн хэрэглээг эрс багасгана

- Сурч байгаа зүйлээ төгсгөнө

- Уурхайн менежерийн сертификатдаа бүртгүүлж сургалтаа эхэлнэ.

- Ногоо ургуулж сурдаг юмуу. Над шиг хүн ч нээрээ бараг кактус ургуулж чадахгүй цааш нь харуулж байлаа шүү дээ. Ядаж нэг лууван ч гэсэн тариад идчих бодолтой.

- Мост унаж сурна, а сууж сурна гэсэн бодолтой.

Өөр чинь хийчмээр сурчмаар уншчмаар юм зөндөө. Энд биччихээд биелүүлж амжихгүй ядраад байхийн болуу. 

За бүгдээрэнд нь амжилт.

3 comments:

  1. Шинэ оны мэнд. Юун хөөрхөнийн.
    Харин зарим нэг блог таг болоод, таг бсан нь амь ороод л тэ.
    За тэр төлөвлөсөн зүйлсүүдээ хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье.

    ReplyDelete
  2. би 3 жил завсарлаад дундуур нь өвдөөд сураад буцаж орж ирэхдээ фэшн нтр орхисон. Гэхдээ одоо сайхан бүгдийг сэргээгээд2 явчиханаа. хахах

    Би бас хүнсний ногоо ургуулж сурлаа энэ тухай бичнээ.

    ReplyDelete
  3. хүүе би явж байна ккк, ойрд бараг орж ирэхгүй байгаа ярьж бичих ч юм алга дөө, зүгээрийг хийгээд тэрэндээ санаагаар унаад л гэхгүй юу ккк

    би ч бас ёстой кактус үхүүлдэг хүн шүү дээ, одоо өөрийгөө мэдээд цэцэг навч өвс ургамлаас холхон явдаг болсон

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...