Tuesday 16 November 2021

Хөлд хий орсоон

 Эндээ чухам л төвхнөөд, урт удаан амьдарна гэж төлөвлөөд, нүүж суухаас залхаж байгаагаа дуулж явсан хүмүүс байхгүй ээ хөлд нь хий орсон. 

Шархүүд гайгүй ажлын санал ирээд, манай хүн за Күүтаа минь юу гэж боджийно гэнээ. Тэгэхээр нь би нүүмээргүй байна, байшингаа зармааргүй байна, нохойнууд бүр нүүдэл суудлаар тухгүйтээд ядрана явахгүй нүүхгүй чадахгүй гэж хэлснээ дараа нь бодоод байсан хөөрхий миний муу шар намайг нүүнээ энд ажилд орноо гэхээр за гээл дагаад нүүдгийг нь бодоод нүүе нүүе гээд шийдчив.

Ажлаас гарах, гэр орноо баглах, нааш цаашаа зөөх, дараагийн ажил хайх гээд зөндөө ажилтай болох шинжтэй. 

Угаасаа ийм төрөлхийн тэнүүлч хоёр нийлцэн бололтойм дагаа.  Урьд насандаа цыган байсийн болуу, эх оронгүй тэнээл явж байдаг. 

Гэхдээ яахав ээ, шинэ газар шинэ ажил, шинэ байшин гээл бүх зүйл гоё сонин сайхан байх байхаа.

Бас үүнийг далимдуулаад жил дамнуулан хураагаад явдаг хогшилоосоо жаахан хөнгөлөе дөө. 

Дээр хордлогонд ороод даралт нам унаад ухаан алдаад босч ирсний дараагаас л юмаа жаахан хөнгөлөх санаа төрөөд байсийн, чад хийх чинь аймаар амархан юм байна гэж бодогдоод. 

Хамгийн онцгүй нь нэг газар нүүж очоод нэг хоёр жил болоод нүүчихээр сайхан найз нөхөдтэй болж дотносож амжихгүй л юм. Бусдаар ч нээх сонин содон юм алга даа. 

Сая хагас бүтнээр хоёр гөлгөө нохойны цэцэрлэгт хонуутаар өгөөд, хоёр хоноод очиж авсан чинь бүүр гомдцон, уйлж байдаг шүү. Нүүдлийн үеэр хөөрхий ачигдаал ийш тийшээ яваад л, жаахан холдоод хэцүүдэх л байх даа чааваас. Бага л ядраавал бусад нь дүүрч дээ. 

Wednesday 1 September 2021

Лоокдовн, бүл нэмсэн гэх мэт

 Манай энчээ нөгөө Делта нь ороод ирсэн гээд яаран сандран улс орондоо лоокдовн зарлаж 2 долоо хоног хорионд байсны дараа буцаад 3-р түвшинд ирсэн ч үнэндээ бараг ялгаагүй, мааскаа зүүж олны хөлөөс зайдуу амьдрах хэвээрээ. 

Би нөгөө эмнэлэг сүүний үйлдвэрүүдэд нүүрс нийлүүлдэг газар ажилладаг юм болохоор долоо хоногийн заримд нь гэрээсээ заримд нь уурхайгаас гэх мэтчилэн ажиллаад л байна. 

Ойрдоо хаврын ужь үнэртээд л, хаа нэгтээ бас ирж яваа цаг шүү гээд л сануулаад л байгаа, өнөөдөр бол үнэндээ л тасархай өдөр байна. Гайхалтай нар илчээрээ ээсэн, бараг л бүх юм хэвэндээ сайхан хэвээрээ гэж санамаар хэхэ.

Саяхан нэг өөр уурхайн менежер залгаад манайх ерөнхий инжнаар авах гээд зарлал гаргасан, би чамайг манайд ор гэж улаан цайм хэлж чадахгүй, гэхдээ сонирхвол бараг ажил бол чинийх гэсэн юм ярьсан хорхой хөдлөөд нөхөртэйгөө ярилцсан, нисч очоод ирээд байхаар бол яасан ч яахуу гээд боджийсон чинь дараагийн нэгдэхийн өглөө манай дарга тушаал дэвшүүлж байгаа гэдэг байгаа. Тэгээд хөөрхөн эндээ хэвээрээ. Ажил гэж толгйтой үснээс их. 

Бүл нэмсээн бас, хаха төрсөн өдрөө тэмдэглээд буцаад явж байсан, pet дэлгүүрээр халти орж нохой сонирхох гэж ороод 2-н 2 гөлөг тэврээд гараад ирсэн, манай нөхрийн намайг эрхлүүлж байгаа царай нь тэр, гэтэл ээ бурхан минь яг л хүүхэд гэсэн үг, шөнө босч шээлгэж баалгана, тэврэнэ эрхлүүлнэ, хааяадаа бас загналцана, тэгээд нөгөө хоёрыгоо гомдчихоор нь аргадна, дунд нь орж тоглоно, хажуугаар нь авч гадуур алхана гээд л ээ бурхан минь. 

Гэхдээ л гэр дүүрээд л, тэр хоёрын гаргаж байгаа ааш авирыг харж баясаад сэтгэл зүрх дүүрээд хариу алга. Хөөрхөн юмаа нээрээ, орйодоо ажлаас тараад очихоор хэсэгтээ л наалдаж эрхэлдэг юм. Би нөгөө хоёрынхоо баасан шээсэнг бүртгээд л амьдрал хөглөрсөн дээрээ улам хөглөрөөд л, намайг гэхдээ ажилд оруулж байгаа. Байнгын цэвэрлэж байхгүй бол тэгээл будаа, эргээд харахад л. хаха.


Wednesday 4 August 2021

Нас нэмээд л намба суугаад л

 Дэлхийтэйгээ цуг нарыг тойрч өнхөрсөөр байгаад дахиад л нэг нас нэмсэн байдаг шүү. Ажлын охидууд нээх хөөрхөн бялуу хийгээд, хоол хийгээд хүрээд ирсэн лаагаа асаах гэсэн гал олддоггүй ээ гэцэн зогсож байсан. хэхэ. Тэгээд л уламжлал болсон зангаараа энэ миний төрсөн долоо хоног гэж эрхэлчээл гүйж байна даа ойрдоо. 

Дараагийн жилдээ тэгээд хөөрхөн ажлаа гялалзуулаад л цоглог амьдарнаа. Энэ хагас бүтнээр ууланд гарч чаргаар гулгаж үзье гэсэн төлөвлөгөөтэй. Ойрхон нэг ski town байдийн тэнд очиж 4 хоноод ирнэ. Бидэн хоёр ч дээ тэгээд чарган дээрээ нэг сууж зургаа авахуулаад бууж ирэх байхаа даа. Ер нь нэг тиймэрхүү л хандлагын хоёр шүү дээ. Нэг нь зурагны хообийтой нөгөөх нь үнэн мээдрэмж байхгүй. Аминдаа эргүүлж хөрвүүлээл, сууж босоод л аваад л байх шиг, даанч үнэн бүткүү. гээд ханиа жаахан муулчихвал яадын бол. 

За явж ажлаа хийе дээ, ойрдоо үнэндээ л завгүй, гүйгээд л байна. 

Sunday 25 July 2021

Мэргэн бууч

 Болохыг шахаж байнаа хэхэ. Угаасаа жаахан хообийтой байсийн, тэгээл нум сумаар хаа нэг аргалаад л яг ч нэг улаан хообийчон болчоогүй гүйгээд л байсийн. Нум сумаар харваж тоглох дуртай, шархүү бас дуртай жаахан хообийны хоёр байсийн. Гэтэл энд ажилд орсноос хойш л эндхийн хоёр залуу гар бууны клубт явдаг тэгж уралдаад ингэж хожигдоод гээд халти хөлт сонсож явж байгаад хэдэн долоо хоногийн өмнө гэнэт шийдээд очиж үзье ээ гэж гуйсан байхгүй юу. 


Тэгээд шархүү бид хоёр очиж гар буугаар буудаж үзлээ тэгээд тэрнээс хойш 4дөх удаагаа өчигдөр очоод ирлээ. Овоо буудаж сураад, бас дурлаад байгааа. Гэхдээ галт зэвсэг болохоор ухаангүй дурлаад галзуурах нь хайшаа юм, бас зөв сураад спорт маягаар хичээллээд явбал гэж бодогдоод их баяртай байнаа энэ хообииндоо хэхэ. Даанч очиж ээлжээ хүлээж, заалгаж сонсож суралцсаар байтал хагас өдөр шурт хийгээд алга болдог учраас сүүлийн хэдэн вйикэндээр орой үдэш сууж хичээлээ хийх шаардлага гараад байгаа нь тиймхэн. 


Янз бүрийн хүмүүс ббайна тэр клубт, үеийн, ахмад, бүр жаахан хүүхэд 13-14тэй л байх, хар, шар ази бүр орос ах гуай өчдөр явжээдэг шүү.  Нэг тиймэрхүү. Би бол бай л буудна, өөрөө бол буу зэвсэг эзэмшихгүй, ер нь дургүй талдаа зөвхөн спорт гэдгээр нь л хөөнө гэж бодож байгаа. Тэрнээс манай энэ хавийнхан чинь эр эмгүй анд яваад л, галуу нугас буудаад л жигтэйхэн шүү дээ. Duck season гээд бүр тусдаа, 5 сараас эхлээд под под гээд буудаад сонсогддог юм. Тэгээд ажил дээр ийм мах байна, тийм мах байна гээд хаяяа аваад ирсэн байдаг. 

Дэлхийн гар бууны буудлагын аварга гээд нэг хүнтэй танилцаж нэг удаа хичээлд нь суусан, нэлээн дээхэн болж байсан байх  гүүглэдэж этэр хараагүй л байна. Тэр хүнээс их юм сурч авсан гээд явж өгөхнээ. 

Wednesday 7 July 2021

Өвөл

 Хүйтэрч байнаа ойрдоо% сэгсийтэл чичрээд л ажилдаа ирдэг болсон байна.

Гэхдээ бас ноднингийн өвлийг бодвол гэр орон дулаахан, хань ижил гэртээ болохоор өнтэй давнаа л гэсэн байгаа. Ойрдоо ёстой блогоор тойрч гараагүй зөндөө уджээ гээл үү. 

Өглөө ажилдаа гүйгээд ирсэн чинь тог тасраад хэсэг хуруу хумсаа оролдож халти гиюүрэв, гэтэл өчигдөр Улаанбаатарт тог бас тасарсан юм дагуу даа. Манай эгч ойрдоо ажил ихтэй хажуугаар нь хагас бүтэнгүй сургалтанд суугаад олигтой ярьж чадахгүй байгаа, тэгээд бусад дүү нар ах нар маань бүгд бас зун болоод өөр өөрийн амьдралаа хөөгөөд ойрдоо ярилцаж суух завгүй болсон байна. 

Ээжийгээ амьд сэрүүн байхад ёстой Монголын сонингоор цатгалан амьдардаг байж, одоо гэтэл улам л холдоод байх юм. 

...I don't know if I am scared of dying

But I am scared of living too fast too slow

Regret, remorse, hold on, oh no, I have gotta go

There is no starting over and no new beginning, time races on

Just gotta keep on, keeping on...

Нээрээ л, хэт хурдан эсвэл хэт удаашралтай амьдрахаас л айжийна гэж дуу сонсоол суужийна өнөөдөр. 

Ажил яахав урагшлаад л, хааяа бас халти гутарч гомдоод л, заримдаа тэнгэрт дүүлээд л, эрс тэс амьдарч л явна гэхгүй юу. Нээх сонин содон үйл явдалгүй, ийш тийшээ хэссэн юмгүй гэтэл бас 6 сар нэлээн завгүй өнгөрч. Нэг вийкэндээр найзынх руу яваад төрсөн өдрийг нь тэмдэглээд ирсэн, дараагийнх нь вийкэндээр нэг монголжингоо үрсээ дагуулаад ойрхон хэсч явна гэхээр нь очиж цуг оройн хоол идэж хэсэг ярьж сууж байгаад ирсэн. гэх мэт. Ажлын нэг залуутай ойрдоо учраа ололцохгүй тог тог гэлцээд байгаа, гэхдээ мань хүн өөрөө жаахан алдаа гаргасан тэгээд тэрэндээ стресс ихтэй байгаа байх гээд бас уужуу сэтгэл гаргаастай.

Энд өвлийн тухай огтхон ч байхгүй байгааз, яг ингэдийн гарчигаа түрүүлээд өгчихөөр ингээд далийж яваад байдаг юм. Гэхдээ зүгээр ш дээ. Ер нь бол эндээ л олон долоон юмаа ярьж суухаас. 

Friday 11 June 2021

За ёстой нээрээ далан таваараа тавиулчивуу яав...

 Еөкийн сонгуулиараа, ер нь бол тэгээд гарчихаар харагдаад байсан ч би арай ч үгүй байх л даа, яаж ч бодсон гэж горьдоод байсан ёстой хэдэн мянгаараа хуга дэмжээд гаргаад ирдэгүү. Энэ яг юуных вэ? 

Үнэхээр сонгох улс төрийн мэдлэг туршлагатай хүмүүс олдохгүй, шинэ содон сонголтоос айдаг, мөнгө өгснийг эсвэл албан тушаал ажлаа алдахаас айж хувь хүний үзэл бодол сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаагийнх уу? Ихэнх хүн Хүүк ахыг хамгийн сайн сонголт гэж бодоод байгаа бол улс орноороо нийгмээрээ хайшаа явж байгаа вэ. Ядаж л Хүүк нь ч гэсэн ямар ч хүн чанар байхгүй Ерөнхий сайдын ажил хийж чадахгүй гэж өгчөөд Еөкт үзнэ гэдэг нь одоо арай амархан болохоор үзээд байгаа юу? 

Амар байж болох, гэхдээ л бас төрийн 3 тэргүүний нэг, Ерөнхий сайдыг шахаанд оруулж нэг нам, би чамд ажлаа өгсөн гэдэг утгаараа аливаа шийдвэрт нөлөөлөхөөс авахуулаад юм юм л үзэж болохуйц боллоо доо. Хууль эрх зүйд өөрчлөлт оруулаад юу юу ч хийгээд яваа юм, яахаараа ч 4 жилээс 6 жил эрх барих болсийн хэн мэдлээ тээ. 

Сүүлийн 2 ерөнхийлөгч ингээд Путин ахаас хуулж пиардсаар байгаад гараад ирдэг тээ. Инээдтэй ч юм шиг. Айдастай ч юм шиг. 

За тэр яахуу, угаасаа ойрын хэдэн жилдээ буцах бодолгүй байсан, одоо буцмаар ч юм шиг, байхгүй хойгуур хамаг баялагаа хуваагаад идчүүл би баяжихгүй хоцорчуул яанаа, алта мөнгө зүүгээгүй, бренд мрэнд өмсөөгүй гээд харьж очих тоолонд минь гадуурхаж шоглоод байвал яанаа. Эсвэл бүр гадны хүнтэй дэр нэгтгэсэн этэр гээд хар дансандаа оруулаад гоочлоод эхэлвэл яах билээ. Эх оронгүй болгоод өгнөө чамайг гээд элдэвлээд унавал яах билээ. Янз нь бол янз бүрийн хууль дүрэм батлаад хэрэгжүүлээд гоочлоод эхлэхэд манайхан ч Аугаа удирдагчийнхаа төрсөдөрийг тэмдэглээд л гудманд ёслоод л, эсвэл Сүүнээ мүүнээхнээр сенсацлиж байгаад мэдэх ч гүү өнгөрөөгөөд байвал яах билээ. Түмэн олны минь мэлмий тунгалаг л байсан байгаасай.

Tuesday 1 June 2021

Сайн сууцгааж байна уу

 Зээ хотол олноороо амар мэнд сайхан сууцгааж байна уу. 

Ойрдоо блогоороо шагайсангүй, гэхдээ айлуудаар хэсээд орж гараад л явсан, нэг их сүрхий таслахгүй бичнэ, дуулж хуурдана, шүлэглэнэ гэж бодсон амжихгүй завгүй хэдэн сар өнгөрлөө. 

Ажил ихтэй,  айлуудын уурхайгаар хэсч дөрвөн сарыг өнгөрөөсөн, манай компаний нэг уурхай хаагдаж байгаан, тэгээд уурхай хаах, байгаль орчны нөхөн сэргээлтийн гээд ажилдаа инженер нь тусламж хэрэгтэй гээд би 4 сард очиж хэсэг ажилласан. Шинэхэн сонихон уурхайд очсон гоё байсан хэсэг дагаж соохолзоод, харьж ирчээд өөрийнхөө уурхайг бас харьцуулаад байнаа. хэхэ. 

Бас тэр далимаараа нэлээн том уурхай дээр очиж 2 хоносон, 5-ын 5н инженертэй нүсэр айл байлээ, бас л харж дагаж баясаж яваад ирэх шив хаха. Манай дарга намайг явахад л  за томоотой яваад ирээрэй, хөлд чинь салхи орчих вий нэмж ажил өгөх гээд байвал завгүй гэж хэлээрэй гэж байгаад л явуулсан. 

2 сард ажлынхаа хэдэн залуусыг уриалан дуудаж байгаад бөөнөөрөө 15кмын уулын уралдаанд ороод. 4н сард бас нэг хугас маратонд гүйгээд их л гүйсэн сарууд өнгөрсөн байна лээ. 

Ойрдоо харин нуруундаа юм оруулсан, хөдөлж чадахгүй таг сууж байна. Бүтэн сайнд хөдөлж чадахаа болиод, нэгдэхэд гэрээсээ ажиллаад өчигдөр ажилдаа хүн гуйж байгаад очоод бүүр сууж чадахгүй сүүлдээ шархүүг ирээд аваач гэж авахуулаа гэртээ ирээд, өнөө өглөө арай гайгүй гэхдээ бас бариач дээр очих санаатай л сууж байна. Нуруу өвдөх чинь лүд байдийн байнаа, урд нь ингэж айхтар таг болж байгаагүй болохоор. Нуруугаа хайрлаж яваарай манайхаан. 

Манай уурхай нэг скуашын клубт хандив өгсөн юм, тэгээд тэднийх заалаа чөлөөтэй хэрэглэж болно гээд би бас л хүмүүсээ уриалан дуудаж тоглоё гэж тоглосон бүгдэд нь хожигдсон, угаасаа би бас нээх тоглож чаддаггүй, тэгээд шарандаа үсэрч дэвхэцсээр байгаад нуруундаа юм оруулсан боловуу гээд хардаад байгаа тэрнээс үнэндээ л өөр бусад юм хийгээгүй. 

Сая нөгөө алдартай дэглэмээ бариад дууслаа whole 30 гээд. Өчигдөр дууссан манай шархүү өнөөдөр дуу аялаад л бэкон шарж байна. Сахар хийж хатаадаг болохоор дэглэмийн үед идэж чадахгүй байсан юм. Саруул Ухааны охин хүссэн сургуульдаа орсон байна баяр хүргэе, сайн сураад мундаг эмч болоорой гэж ерөөе. Коюуки маань харин хүндхэн хаварыг үджээ, hope everything will work out and all will be good. 

БМРээ, блогоо бичээрэй, орж ирээд мэнд мэдээд гарсан байлээ ш дээ, санаад л байгаа шүү бичлэгүүдийг чинь. Энэ Мийгаа харин ойрдоо бас нам гүм. 

Wednesday 27 January 2021

Хэд хүрмээр байна? буюу эрээвэр хураавар

 Бичлэг уншаад хэсээд явж байсан Саруул Ухааны орж орчуулгын  дууны үг уншлаа. Сайхан орчуулжээ гэхдээ би нь Япон хэл мэдэхгүй л дээ.

Тэр жил би анх нэг ном орчуулж эхлээд ур эвээ олохгүй хаясан. Гэв гэнэт ер нь ном орчуулж үзье дахиад оролоод үзье гэж бодлоо. Зав гарвал сууж л баймаар байна уг нь.

Гэснээс энэ хүмүүсийн хөршүүд ямар гоё байдагийн. Гэтэл манай хөршүүд ямар ч хөршийн холбоо байхгүй ш дээ. Би Таурангад амьдарч байхдаа нэг гоё хөрштэй байсан боловч тэрнээс хойш ёстой мэнд мэддэг хөрш ч алга даа ойрдоо бол. 

Мийгаагийн нутгаар цас л орж байгаа гэнэ.

Би нээрээ ингэж хэсч яваад сэтгэгдэл үлдээгээд гарахаар л ороогүй байж байх юм, учраа ч олохоо болилоо. Гэтэл хүмүүс сэтгэгдэл үлдээгээд болсон л харагдаад байгаан. 

Пиглэтийнхээр орсон харин хэд хүрмээр байна гэж асуусан байна нөгөөх чинь. Нөхрөөсөө л дөө гэхдээ. 

Тэгээд гэнэт бодов, би чинь нээрээ хааяа дэл сул үгийн далимаар шархүүдээ намайг явчихаар тэгээрэй ингээрэй, хүнтэй дахиж битгий суугаарай гэх мэт дэл сул юм яриад байдаг юм байна. Ернол түрүүлнэ л гэж боддог бололтой. 

Ойрдоо нэг айхтар халаад л нэг хүйтэрч уулаараа цас ороод л салхи шуурга бороо ус гээд учир нь олдохгүй зун болоод бужигнаад л байна бид хэд энүүгээр. Бужигнаж бужигнаж дуусаад харахад л бужигнах юм дуусаагүй л байхийн. хаха ингэж бичдэг хүний орчуулсан номыг уншихуу таануус. 

Гэснээс ойрдоо бас хүүхдийн ном бичмээр санагдсан ш дээ саяхан. Нээх хөөрхөн сэдэв олчоод суугаад байгаа. Би бол ном бол бичихээргүй хүн юм билээ л дээ. Тийм тэвчээр байхгүй хүн байна лээ. Зүс таньдаг нэг бүсгүй маань байнга өөрийнхөө намтарыг бичнэ гээд маш их тэмдэглэл хөтөлдөг байсныг санаж байгаан, номоо гаргасан үгүйг мэдэхгүй юм, арай болоогүй байхаа гучин хэдэн насанд намтар бичвэл уг нь бичих л байх, тэр Playboy ийн нэг bunny хоёр ч ном гаргасан байхад уг нь юу нь ч болохгүй байхав. Тэгээл чөлөөтэй шүү дээ, хүн дуртайгаа л хийх хэрэгтэй байгаан. 

Ойрдоо би нээрээ хөөрхөн жин нэмэх гээл булцалзаал байгаа анзаарагдаад байгаа. энэ яг ингэдийн, шархүүгийн хажууд байхаар ингээд хоёр биенээ харж хөөрч идээд байдийн байгаан. Одоо арга хэмжээ авч орой болгон гүйж байгаа саянаас. Нэг хэсэг гэртээ ороол хийнсэн хоолыг нь идээл тоглоом тоглож суух эсвэл паб явж халбага пийв эргүүлээд, гарч алхвал маруужин авч долоогоод байсийн тэгээд болихоор ярилцсан. 


Sunday 17 January 2021

Нар мандахыг харахаар

 Цаг агаарын мэдээ андаж тандаж байгаад сая хагассайн өдрийг шинжин сонгоод үүр цайхаас өмнө 3 цагт босоод 160 гаруй кмийн зайд орших зүг заагч цамхаг дээрээс наран мандахыг харна гээл бид хоёр гарч өгсөөн. 

Даанч үүлтэй байгаад нар мандахыг харж амжаагүй. Гэхдээ аягүй гоё байна лээ, яг л цаг хугацаа тэнд очоод зогсцон юм шиг, нав намуухан, цахлай далайн хавны чарлаанаас өөр чимээ аниргүй, далай хүртэл аягүй гоё намуухан байсан. 

Nugget Point Lighthouse

Тэндээ хэсэг үдэлж цай чанаж уугаад буцах замаараа далайн эргээр давхиж зам хоорондоо хоёр ч гоё хүрхрээгээр дайраад ирлээ. Би энэ гоё хүрхрээнүүдийн зураг авч гоё боловсруулж байгаад нэгийг нь гэртээ өлгөнө гэсэн бодолтой явсийн. Гоё зурагнууд авсан гэхдээ апаратнаас хуулж амжаагүй л явна. Гэхдээ ус багатай байна лээ. Бороо устай үед очвол ус ихтэй гоё л байх шинжтэй. 


Гэртээ ирээд ядраад байсан тул хэсэг унтаад босч иогоо хийгээд, энэ гэхдээ жаахан хулхидсан зүйл болсон. Тэгээд өдөр халуунд унтцан тул жаахан дүйнгэрдүү өдрийг бараад өчигдөр гацуур модоо хурааж гэр орноо нэг хүн шиг цэвэрлээд өнгөрөөх шив.
Шархүү ажилдаа орохоор болсон. Дараагийн нэгдэхээс, тийм болохоор энэ долоо хоногт нэг амралтын өдөр авч хамт бас ганц хоёр тавилгын дэлгүүр хэсэх адын бодол төрөөстэй. 

Дараагийн хугас маратоны training өнөөдрөөс эхэлж байна. Ингээд дараагийн 12 долоо хоногийн турш гүйгээд л идээд л байж дээ. 
Шинэ долоо хоногт нь амжилт хүсье блоогорууддаа.




Wednesday 6 January 2021

Шинэ оны мэнд

 Заааа хүсэн хүлээсэн 21 он минь гарлаа. 

Сүүлийн хэд хэдэн жилүүдэд залхуураад эрт унтаад байдаг болсон байгаам даа, ерөөсөө догдолж он гарахыг хүлээх, оргилуун дарс буудуулах, хөөрхөн дээрээ тавьж гоё даашинз өмсөж хөөрдөг догдолдог үе аль хэдийн надаас нисээд одсийм бишүү дээ. 

Ноднин найзуудтайгаа нийлж шархүүтэйгээ орой болтол сууж байснаа санаад байгаан, он гаргаад хөөрхөн халчихсан хөл нүцгэн эргэж байсан байсан. Энэ жил тэгсэнгүй.

Ордог хэдэн блогуудаараа эргэлдэж яваад ирлээ. Саруул ухааныхаар түрүүлээд ордийн, энэ гэр бүлээрээ ном уншдаг нэг мундаг айл байгаамаа. Энэ жил номын тоогоо ахиулна, номын вкусээ өөрчилнө гэж шийдсэн. Бас дор хаяж гурван номын товч бичнэ гэж өөртөө амлачихлаа. 

Тус фээшн чинь нэг хэсэг алга болсон байснаа саяхнаас бичээд эхэлсэн, орж уншаад сайхан байгаа баярлалаа Мийгаа.

Пиглэт маань харин жаахан хямарчижуу, тэр нэг бүтэхгүй нөхрийг нээрээ болдог бол толгойг нь тонших сон. Би бүр хаа холоос тээ. Тэгэхдээ дажгүу дээ, хаяарай л гэж захий даа. 

Коюукийгийн гоё хувцаслалтын талаарх зөвлөмж оруулбал алгаа үрээл хүлээж байхаас.

Бусад нь чимээгүй л байна, Тэсс, Бээмэр Тэмээчин бүсгүй, Тунгаа гээл охидууд хаагуур гүйгээд байнаа.

***

Шинэ ондоо юу хийхээр төлөвлөв?

- 2 хагас маратон 1 30кмийн гүйлт

- Номын вкусээ өөрчилнө

- Эрүүл хооллоно, чихрийн хэрэглээг эрс багасгана

- Сурч байгаа зүйлээ төгсгөнө

- Уурхайн менежерийн сертификатдаа бүртгүүлж сургалтаа эхэлнэ.

- Ногоо ургуулж сурдаг юмуу. Над шиг хүн ч нээрээ бараг кактус ургуулж чадахгүй цааш нь харуулж байлаа шүү дээ. Ядаж нэг лууван ч гэсэн тариад идчих бодолтой.

- Мост унаж сурна, а сууж сурна гэсэн бодолтой.

Өөр чинь хийчмээр сурчмаар уншчмаар юм зөндөө. Энд биччихээд биелүүлж амжихгүй ядраад байхийн болуу. 

За бүгдээрэнд нь амжилт.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...