Thursday 30 March 2017

Наагуур цаагуур

💕💕💕😊😈Хол ойр тэнэсээр, хорвоотой танилцсаар...


Жилдээ нэг ээжтэйгээ золгохсон, шархүүгийн гэрийнхэнд бас айлчлах сан гээд тал тал тийшээ татагдаад  жилд нэг шинэ газар очиж байх сан гэсэн хүслээ заримдаа биелүүлж амжирхгүй ч дотроо өөр өөр газар үзэж өөрийгөө хуураад яваа шүү...



Хөл нүцгэн элсэн дээгүүр алхах ч бас гоёоооо.


Тайландад


Нахисан Тайланд


Усанд сэлдэггүй хүн шиг огтоос харагдахгүй байна




Энэ их алдартай мод. Өнчин мод гээд аль газраас ирсэн хүмүүс зургийг нь авах гэж бараг л оочирлоно.

Саран авхай...

Tuesday 28 March 2017

Бөөн бөөн баяраа хө

Билетээ авцан хүнийг яахилээ. Гэртээ харих гээд одооноос эхлээд догдолхоор одоо хаачнаа энэ 4 сарын хугацаанд.


Сэтгэл гэгэлзээд ийгээд нэг ая барьюуууу.


Ляляляляляляля

Sunday 26 March 2017

Дарга болохын хүслэн

Ойрд нээрээ түмэн завгүй ээ. Гэснээс жаахан байхад би л лав аав шигээ дарга болно гэж боддог байсаан. Би угаасаа багын мяраалаг хөөрхөн бомбогор охин байсан болохоор дээрээс нь хообит шиг намхан болохоор юун мисс болно гэж мөрөөдөж үзээгүй л дээ.


 Харин яг цагаа тулахаар жаахан төвөгшөөгөөд ядаргаа аль хүмүүсийн учрыг олох гэж явахав ажлаа сайн хийгээл явжээвэл чухам гэж бодогддог байсан одоо харахнээ хүн ер нь өрөөсөө илүү зүйлд хүсч тэмүүлж өрийгөө сорьж айдсаа даван туулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож аваад байгаа.






Байгууллагын маань ерөнхий захирал гэж их мундаг залуу бий. Тэр нөхөр намайг их дайчилсөөн, бараг л мэдэхгүй чадахгүй зүйлс дээр хамт сууж их ч нухсан, одоо техникийн мэдлэг хангалттай гэж үзээд байгаа юм байлгүй хүмүүстэй ажиллуулж сурганаа гэсэн байдлаар хандаж байгаа.


Инженерүүдийн хувьд тоо тооцоо уран зургаа зураад тооцоод сууж байх хамгийн жаргалтай байдаг юм байна, хүмүүстэй ажиллах бас л чанга юм байна гэдгийг одоо л мэдэж авч байна гэхүү дээ.




Би гэхдээ өмнө нь ч бас их мундаг хүмүүстэй ажиллаж үзсэн азтай толгой болохоор тэр сайн сайхан дарга нарынхаа чанаруудаас тодоор тусгаж аваад өөрөө аливаа зүйлд нугараад айгаад савлаад байдаггүй, нуруутай, багийнхаа хүмүүсийг байнга буруутгаад өөрөө цэвэрхэн үлдэх гээд чичрээд байдаггүй байх юм сан л гэж хичээж сууна даа.  Гэхдээ л ай даа бас зүрк сэтгэл хаяяа бас арай л илүү оволзоод байх шинжийн юм аа. Ялангуяа хүмүүстэйгээ харьцаж байх үед.


Эндээ ингээд гаргасан алдаа дутагдал амжилтаа бичиж үлдээж байгаад дараа нь бас хараад сурах хасах нэмэх юм юу байх нуу харжээж болох нь байна.


За ингээд өөрийгөө сориод айдсаа сайхан сайхан томоор залгилаад гүйгээд байж дээ.


Гэснээс анхны даргынхаа тухай ярихуу. Миний анхны дарга гэж царайлаг нь дэндсэн сайхан хүүхэн байж билээ. Царайлагийнхаа хэрээр ааштай, одоо бодохнээ бид хэдэд яг л цагаан сар ба хар нулимсын цэрмаа шиг л аашилж загнаж харааж элдвээр хэлдэг байж. Ай даа бас л аймаар дарга байсан шүү. Гэхдээ тийм ааштай ширүүн хүний хажууд хүмүүс ажлаа яг яс хийж сурдаг байсан юм боловуу. Одоо хэрвээ тийм даргатай байвал ёстой амбан явахгүй байхөө. Анх сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орж байсан болохоор юун айгаад ажилдаа загнуулан барин өдөр шөнөгүй суудаг байснаа бодохоор инээд ч хүрэх шиг.
Шөнө дөл хүртэл ажиллаад 13 аас Шар хад хүртэл гүйдэг байсан байх нь. Ай даа залуу нас минь.

Thursday 16 March 2017

Хуримандаа чи намайг уриарай...

Гэж л дуулж явснаас өнөөдөр өөрийнхөө хуриманд бэлдээд гүйж явахнээ гэж санасангүй ш дээ.


Би чинь нэлээн хожуухан гэрлэж байгаа бүсгүй л дээ. Анх жаахан байхдаа мөрөөдөж бол байсөөн байсан.


За тэгээд хуримаа хийхээр зэхэж буй хосуудад хамгийн эхлээд зөвлөхөд яаг тодорхой мөнгөн тоогоо эхлээд хархүүтэйгээ нийлээд шийдэх нь зүйтэй юм байна шүү.
Тэгэхгүй бол яг хуримаа хийнэ гээд бэлдээд эхлэнгүүт хавийн гоё юмнууд энд тэндгүй харагдаад төлөвлөөгүй тохиолдолд хэтэрхий их мөнгөн дүн гарах магадлалтайм байна.


Бид хоёр ямар ч байсан хийх газраа тогтсон байгаа бөгөөд одоогийн байдлаар би хуримын даашинзны эрэлд хатаад л сууж байна.


Ер нь бол иймэрхүү завгарууд нүдэнд тусаад байгаа хэдий ч намхан биетэй болохоор гоё харагдахгүй боловуу гээд бодоод байх юм.


Нэг даашинз хийдэг газар очсөө.
Яг тэр хуримын даашинз өмсөж үзэх үед бол үнэхээр гоё мэдрэмжээг.
Ээмр хөөрхөн харагджаам чин.






За тэгээл найз охидууд эгчтэйгээ зөвлөж байгаад нэгийг авч өмсөнө дөө.



Тэгээд бас нэтээр баахан хайлаа. Тэгсэн хүмүүс бол чиний хуримнаас санаж үлдэх зүйлс нь:
Хоол
Уух зүйлс
Хөгжим/бүжиг
Гэрлэх ёслолыг тэгээд л бараг болоодоо гэж байна.


Хуримын даашинз ямар байсан, хичнээн цэцэг ямар чимэглэл, ямар бялуу зүссэн  гээд санаанд үлддэггүй зүйлсэд хэт их мөнгө зарцуулах хэрэггүй гэсэн байна лээ.


Хамгийн чухал гэж шийдээд байгаа зүйлс маань:


Хаана
Зурагчин
Хоол болон уух зүйлс
Хөгжим
гэж шийдээд байгаа. Гэхдээ би бас даашинз гээд хальт оруулцөө. Яахав миний хурим бидний хурим юм чинь.

Wednesday 15 March 2017

Хүмүүсийн хэрэгцээ...

Дээхэндээ нэг ахын зураг Нүүр номоор яваад л од болдог юмаа. Тэгээд л доор нь хүмүүс ичиг ичиг, балиар заваан хөдөөний оркууд гээд л өөд уруугүй бичээд баахан хүмүүс шүүрч авч шэйрлээд, тэгээд тэрнээс болоод би гэдэг хүн цөөнгүй нөхдүүдээс найзын харьцаагаа тасалж санаа амарч байлаа.


Надад бол орчин нь бүрдээгүй нөхцөлд хүмүүс рүү дайраад байх нь тэнэг санагддаг. Тэгээд бас би хажуугаар нь уртын зайнд яст мэлхийний хурдаар гүйж кайф авдаг нэгэн болохоор 00гүй газар явж байхад гэдэс эвгүйрхэх гэдэг асуудалтай нэг биш удаа тулгарч явсан болохоор зовлонг нь мэднэ л дээ.


Намайг жаахан байхын л нийтийн 00 энэ тэр гээд бэлэн зэлэн, цаас, ариутгагч саван угаалтуур гээд бүх юм нь байдаг газар байсиймуу. Би л лав санахгүй байна. Тэгээд ийм зүйл байхгүй байнаа гэдэг чинь хэвийн зүйл шиг санагдаж өссөн болохоор нээх тоодоггүй байж.


Энэ миний амьдарч байгаа газар харин тэр асуудлыг их сайн шийдвэрлэсэн,




Ийм хөөрхөн 00 ууд олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудаар байнга байна. Зарим нь жаахан заваан л даа, гэхдээ л цэвэрлэгээ энэтэрээ хийгээд яваад байна.
00ийн цаасыг нь хулгайлаад аваад явахгүй байна, бүх юм нь бүрэн бүтэн байна. Хүмүүс ороод толь шилийг нь хагалахгүй байна. Багаасаа үзэж харж өссөн болохоор тоохгүй байгаа байхөө.
Манайхан шиг шинэ содон юм үзээд түйвээгээд сармагчин шиг аашлаад байгаа юм харагдахгүйм.
Австралид тэр жил хэсч явахдаа зоосон мөнгө төлж ордогтой ч таарч явлаа гэхдээ бас үйлчилгээний зардлыг тэгээд шийдсэн ч болохоор. Гэхдээ энэ бол эдний төлсөн татварын мөнгөнөөс санхүүждэг байгаа.
Тэгээд л паарк цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ ус уух газартай, хүмүүс гүйх, наадах, тоглох талбай сайтай.
Гэртээ харихдаа нэг сайхан хүүхдийн паарк тойрч гүйнээ гээд төлөвлөсөн л байгаа.





Бас зөндөө гой цэцэгнүүдтэй. За тэр ч яахав, дулаахан газар учраас элдэв асуудалгүй ургаад байдаг байх нь.





Tuesday 14 March 2017

Монгол гэртээ хоновол

Манай энд Монгол гэрүүд аягүй моодонд ороод байгаамаа даа. Гүүгл ахаас хайсан чинь бараг л 5-6 газар Монгол юуртад хонуулна, коофээ уулгана гэсэн сүр сүр зартай сайтууд гаргад шидчиж байх жишэээний. Би бас эхлээ нээх санаанд ордоггүй мэддэгүй байлаа л даа. Тэгсэн хуримын бэлтгэл гээл гүйж явахдаа монгол гэрээр бялуу хийвэл гэсэн ухааны юм ярьсан тэд нар аан тэнд байдаг уу Монгол юурт гэж харсан харсан гээл сагсуурчээнэ.


Тэгээд баахан гүүглэдэж үзлээ.


Хоногийн 190-300 орчим доллар төлөөд хонож болох хэд хэдн газар байна. Зарим нь бүр цахилгаан байхгүй монголын ямар ч чимээ шуугиангүй нам гүм орчныг мэдэр гэсэн зар ч явж байх шиг.


Тэгээд би чинь чухам очоод хоночий ойрхон нэгэнд нь гээд залгасан аль 8 сар хүртэл захиалгаа авахгүй дүүрсэн гэж байна.


Зарим нь бүр арай л хол юм аа. За тэгээд хөөрсөн сэтгэл унтрааск. Гэхдээ одоо боджээ суухнээ, монголд очоод амралтанд очоол унтахын хооронд энд гутраад яах вэ гэж бодлоо.


Тэгээд бодлоо ернол бэрзээнтэн гэр нэгийг авчраад хашаандаа барьчуул гэж боджээлаа.


Хэрвээ үнэхээр сэтгэл хөдлөөд цаг хугацаа таараад очоод хоночуул зураг хөрөг орууламз.


Monday 13 March 2017

Зээ хө

Заа ингэсийн байна.
Би бүр сүүлийн хоёр жил блоогоос тэс хөндлөн амьдарсан байхгүй юу. Анх Банжиг гарч ирж байхад би нь бас нэг хэсэг галзуурсымаа, өдөр шөнөгүй эргүүлдэг байлаа ш дээ. Банжигийг. Хойд айлын хормойн донтой хүүхэн шиг л явлаа.
Тэгээд Банжиг галзуураад чаг болох үеэр тэгээд алсран одсон байхгүй юу. Тэгсэн саяхан Эрхцасыгаа гээгэнт санаад блог хайж явжээж орж уншсан хөөрхөн цас чинь маамуулсан байна. Тэгээл хавийн блоогууд ухаж уншаад хараад байсан аягүй гоё санагдаад. Нээрээ галзуураад алга болчихгүй бол блоог дээр түүх үлджаагаа харагджээнэ.
Хаа байсан 8 оноос хойш бичжаагаа хүмүүс байна ш дээ. Тэгээд бодлоо эндээ бичиж үлдээе. Хөөрхөн сайхан муухай дурсгалтай бүхнээ гэж бодлоо л доо.


Саяхнаас шархүү бидоёр цугтаа ажиллаж эхлэв ээ. Урд нь дандаа хол ажилладаг байлаа л даа манай галзуу шар. Ирж хэд хоноол өөд уруугүй яарч сандарч хамаг хов жив хорин хэдэн хоногийн үйл ажиллагааг багтаах гэж сагсалзаж байгаад л би гаргаж өгөөл манай хүн яваал ирээл гээл холын зайны тоглолтыг зөндөө хийсээн бид хоёр нь. Тэгсэн тохиох ёстой л байсан байгаан, манай ажлаас шархүүд ажил санал болгоод ингээд бидоёр нэг газар хоёр оофисын зайтай ажиллаж байгаам.
Хамтдаа байнга байхаар аягүй гоёооо. Манай сэгсгэр ядаж байхад аймаар халамжтай, хоол хийнэ, гэрээ цэвэрлэнэ, өглөө оройд ажил руу машаанаа бариад явчина, би тэр хооронд нь нойроо харамлаад хэсэг дуг хийчинэ гээл.
Гэхдээ сөрөг талууд байна. Ганцаараа үлдэх үедээ би чинь бараг хоол унд хийж иддэггүй, идсэн ч ээмэр журамтай байдаг байлаав ш дээ. Тэгээл шархүүг гэртээ ирэхээр нь баахан идэж ууж аваал явангуут нь турчдаг байсан байх нь. Гэтэл одоо 24/7 иджээнэ.
Хёр талд байхаар сүйдтэй мөнгө үрээд байдаггүй бас хурааж хуримтлуулаад байдаг байсан байх нь. Одоо бол орж гараад байс гээд л ийш тийшээ зугаалаад ер нь бол цугтаа үедээ их үрэлгэн хоёр юм гэдгээ мэдэж авчийна.


Гэхдээ хамгийн гоё нь хамт ажилладаг болохоор өдрийн хоолоо цуг иджийнэ, хамт олны арга хэмжээнд цугтаа сэгсийгээд явчжийнэ гэх мэтчилэн.


Яг л нэг сууриа тавьж бууриа хатгасан айл шиг л байна гэдэг бас гоёымоо.

Сайхан

Улирал улиралын эхээр ээжийгээ санах сэтгэл, өдөр бүхэн ярьж хоолойг нь сонсож хааяадаа бас зэмлүүлж хальтхан гомдоод авах ээжийгээ холоос охин нь их л санах.
Ойрдоо хөөрхөн Нүүр номтой ханьсаж зугаацаж сураад буй ээжий минь охиныхоо улаан фээн нь байж зураг бүхэнд минь хөөрхөн гэж бичиж намайгаа баярлуулна. Бас хөөрхөн өхөөрдөөд бас амжнаа.
Хол газраас очиж амжихгүй чадахгүйдээ биш, бас л сурах ажиллахын хажуугаас амжиж нэг л завдахгүй, жилдээ нэг уулзаж хацраа үнсүүлж эрхэлж цайг нь амтархан ууж хэд хоноод буцдаг болохоор байнга хажууд нь байж ачилж амжихгүй л юм даа.
Гэхдээ нэг л зүйлд сэтгэл минь тайван явдагдаа ээжий минь. Намайг энд ажилтай амьдралтай болоход надаар нэг том бахарсан хүн бий.
Бусад хүмүүсийн хэлэх ярих надад огтын төдий хамаагүй бөгөөд зөвхөн буурал ижий минь намайгаа сайн сайхан явахыг харж баярлаж суугаад л би талархдаг.
Ээждээ хайртай. Бас эгчдээ, ээжийг минь хайрлаж хамгаалж, халамжилж яваа эгч ах дүү нартаа бас хайртай.
Очноо ээжээ, удахгүй. Сар хээр хонож салхи зөөлөх үлээсэн, самсаа чимчигнэтэл айраг айлын хатавчинд исгэрсэн, Тааны амт халиурч шаргал наран ээсэн, улирал улиралын тансаг НАМАР л яваад очноо.





Wednesday 1 March 2017

Оройтсон зун

Их л халуухан байсан санагдахийм, анх энэ улсад хөл тавьж нүүр хагарах үед. Нэлээн хэдэн жил өнгөрсөн байнаа, дээрээс нь Банжиг хаагдаад хэсэг зуур Нүүр номоор аргацаагаад одоо буцаад хэсэг блоогддиймуу гээд л ороод ирлээ.
Гэснээс би зун ярьж эхэлсэн байх нь. Энэ жилийн зун их оройтож ирсээн. Саяхны хэдэн хоногоос л овоо хүн шиг халж харалж үзлээ шүү дээ.


Би чинь угийн халтайж харлахдаа амархан дээрээс нь байнгын хөдөө гадаа гандаж гунддаг ажил хийдэг байсан болоод ч тэр үү?
Ямар сайндаа л хоёр жилийн өмнө Монголын өвлөөр найзын хуриманд очсон, хүмүүс намайг ямар аймаар хар юм бэ гээд байжүү.


За анхны бичлэг болохоор бас жаахан бантаад бичих юм олдкүүмоо. Тэгжугаад нүүр хагараад гар хуруу урамтай бичих болох биз.





Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...