Sunday 31 December 2017

2018 он



За ингээд 2018 гарчихлаа даа.

Урд урдны жилүүдэд ер нь бол заавал 12 цаг хүргэж шинэ оноо угтаж баясаж угтдаг байсан боловч, өнөө өглөө ажилтай байсан тул яалт ч үгүй эрт унтаад өгсөөн.

Гэхдээ 12 цаг болгоод хүмүүс шуугилдаж салют буудуулаад ирэхээр бас сэрсэн сэрсэн... Сэрж цонхоороо халти харж баясаад буцаад зүүд нойрны орон луу явсан хэдий ч хар дарж зүүдлээд олигтой унтсангүй...

Яг л нэг хүн хоолойгоо засаад өрөө рүү минь ороод ирэх шиг болоод сэрчихсэн, эсвэл нэг хүн яг хажууд хэвтээд хүлээгээд байх шиг мэдрэмж төрөөд сэрье сэрж чаддаггүй хичнээн тарчлав..


2017 он миний хувьд нилээн амжилттай жил байсан байна.
1-3 сард шинэ ажлын учир начрыг олох гэж завгүй гүйжээ. Ажил гарт орж ирээд 4-5 сард овоо зүгшрээд дээрээс нь trail гүйлтэнд гүйж өөрийгөө цоо шинээр сорьж үзсэн байна. Замын хажуугаар гүйдгээс хамаагүй өөр, хүнд, хэцүү маш удаан байдаг, төгсгөл үед хоёр хөлөө даахгүй болтлоо ядарсан гэх мэт их олон шинэ зүйл мэдэрч суралцсан бөгөөд за бараг сүүлийнх боловуу гээд орхисон байна.

6 сард дахиад л шинээр ажилд дасах хэрэгтэй болж хүмүүстэй тулж ажиллаж эхэлсэн байна.

Бас шархүү минь энэ үеэр жинхэнээсээ өөр улс руу ирдэг очдог ажилдаа буцаад орсон болохоор бие дааж жинхэнэ утгаараа амьдрал гардаж эхэлж. Зөндөө завгүй байсан л санагддаг юм одоо бодоход их л усан бороон дундуур л завгүй явсан санагдаад байна.

8 сард гэртээ хариад иржээ ээждээ үнсүүлээд ээжийгээ үнсээд эргэж ирсэн байна. Гэртээ очих чинь тэгээд л хэдэн жилийн хийморийн сан тавиулж байгаа юм шиг л болно шүү дээ...

Аан бас энэ үеэс гүйлтээс бэртэл аваад алдаг оног гүйх болсон байна.

7 хоногтоо 50-60км гүйдэг хүн чинь гэмтэл аваад жин бага багаар нэмсээр байгаад 11 сард дэлбэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ...

11-12 сард өөрийгөө дайчилж гэртээ дасгал, гүйлтийн зам дээр хөнгөн гүйлт хийж эхэлсэн байна даа...

Ажил гэдэг толгойтой үснээс их хэвээрээ, хуримын бэлтгэлийг бас нэлээн базаасан гээд иймэрхүү л оныг үджээ...

Тэгэхээр онцын онцлохоор өөрчлөлтгүй нэгэн жил урсан оджээ...

18 оноо илүү дурсамжтай, үйл явдалтай, завгүй амжилтаар дүүрэн өнгөрөөнөө гэж амланаа. Бас Франц хэл үзэж эхэлнээ. /энэ миний шинэ оны төлөвлөгөөнд байнга явнаа... сүүлийн 7 жил л лав байсаар л ирж/
Бас буцаад сурах төлөвлөгөөтэй байгаа ажлын хажуугаар хичээл эхлэх хугацаа нь нэг тийшээ төлөвлөж буй аялалаас зөрж таарвал шууд эхэлнэ гэж төлөвлөсөн.

Та нартаа шинэ ондоо амжилт бүтээлийн арвин их олзтой, элгээрээ энх амгалан байхын ерөөл өргөе өө...



Sunday 24 December 2017

LP

Өшдөр Юүтүүб эргүүлээд явжийсан чинь, recommended гээд LP - Lost on you гээд дуу гаргаад шидчдий.
Тэгээд ороод үзсэн/сонссон чинь таалагдаад ёоох үнэнэ тамтай...


Тэгээд үргэлжлүүлээд мань хүний дуу/клипүүдийг үзээд мань бүсгүйн When we're high, Suspicions, Lost on you, Other people хэдийг өдөржин үзээд...


Гоё ч хоолойтой, хөөрхөн дундуур нь шүгэлдээд хайр хүргээд байгаамаа. Эхлээд энэ яасан хөөрхөн залуув гэж бодсссон бодсон...


Гэхдээ хөөрхөн бүсгүй байлаа гэж. Надад тийм донж маяг болсон хархүүнүүд таалагдана гэж юүгэхүү.  Тэгээд дэлгэрүүлээд жаахан уншлаа тэр дуучны талаар... Lost on you дуугаа экс найз охиндоо зориулжээ... Тэгээд клипнийхээ төгсгөлд одоогийнхоо найз бүсгүйг оруулсан гэж байна лээ.


Өглөө ирээд албумыг нь худалдаж аваад одоо рэпийт дээр л сонсжийна...
Би угаасаа нэг иймэрхүү дуунуудад үнэхээр дуртай, ямар сайндаа хуримын дуунуудыг ихэнхийг нь шархүү сонгохов... Би хэрвээ сонгох юм бол нөү хаапий соонгс болжугаам. Хурим хийх баяр жаргал биш баахан амиа хорлочмоор дуу яваад байвал энчодоо болохгүй биз дээ...


Damien Rice - бас нугасгүй дуртай ш дээ..
I can't take my mind off of you
I can't take my mind off you
I can't take my mind off of you
I can't take my mind off you
I can't take my mind off you
I can't take my mind...
My mind...my mind...
'Til I find somebody new


Гээлүү, гүү мөн гоё дуунуудтай залуу шүү... За явж жаахан LPгээр амьсгалнаа..
Гэснээс зул сарын мэнд, би нь ажил дээрээ л суужийна. Манай 2 ч инженер амраад явсан, шаварт унасан шарын эзэн хүчтэй дээ тйимээ... Мяарахгүй шүү Күүтаа..

Эгч минь

Манайхны визанууд гарчээ. Хуриманд ирэх хүмүүсийн виза, билет гээд бас бус ажлууд цэгцэрсэн тул амьсгаа авах боломжтой болж байгаа нь эгчийн минь дуунаас тод сонсогдоно.
Хоёр хоногийн өмнө ярихдаа дуу нь нэлээн цаашаа орсон байснаа, өнөөдөр харин овоо цоглог дуугарч байна.


Манай ах чинь айлын том гээд их эрх өссөн болохоор одоо ч жаахан эрхлээд байдиймаа, манай гэрт эрх биш өссөн хүн гэвэл манай эгч л байгаад байх шиг байдын.


Тийм ч болохоороо гэр бүлийнхнийг бүгдийг нь мундагдаад загнаад бүх юмыг нь зохицуулах гээд өөрийгөө ядраагаад явдаг нь бас үнэн.
Тэгээд бодохоор муу эгчийгээ уг нь хайрлах ёстой байхгүй юу. Даанч ойрдоо бүр өөрөөсөө илүү гарахгүй байгаад байгаан.


Харин 2019 онд өөрөөсөө заавал илүү гарч байгаад нэг авч ийш тийшээ явах сан гэж бодогддог болчоод байгаа сүүлийн үед...


Иогт их дуртай болохоор нь Бали руу иогийн рэтрийтэд авч явмаар л санагдаад байгаа...


Хэдээн жилийн өмнө бид хоёр бас нэг булагнасымаа, Хятад руу амраад явсын... Тэгэхэд их гоё юм байлээ ш дээ, хоёр биетэйгээ илүү дотно болдог... Гэхдээ би жаахан амиа зантай болохоор хааяа эгчийгээ гомдоогоод байдаг байлаа Монголд байхдаа... Одоо харин ийшээ ирцэн болохоор амиатах завгүй л явжийна...


Харин сүүлийн үед их стресстэй байгааг нь л мэдрээд байгаа...


Хайртай хөөрхөн эгчтэйгээ удахгүй уулзаж хэсэг эрхлүүлнээ гээд бүр төлөвлөөстэй.


Сэтгэл санаагаар унаад хэнтэй ч яримааргүй болсон үедээ эгчийгээ дуудаж загнуулах, хошуугаа унжуулж хов зөөх ч сайхан шүү...



Monday 18 December 2017

Жижиг сажиг зүйлс

Өчигдөр нэгдэх өдөр Даваа гариг байлаа... Би өглөө ажил руугаа шархүү онгоцны буудал руу хоюулаа хоёр тийшээ гараад давхив.


3 хан долоо хоноод ирнээ, битгий муухай царайлаад бай даа гэж намайг аргадаж үнссээр манай хүн үүдэн дээрээ үдэж өглөө.


Өдөржин сэтгэл тавгүйрхэж, шархүүг санаж, уйтгар царайлж хошуугаа унжуулж өнжив. Царай муутай бор хүүхэн чинь уйтгар царайлахаараа бүр царайгүй болохыг яанаа. Манай ажлынхан чи чинь яачаа вэ гээд, нүүр номон дээр уйтгартай гээд бичсэн чинь, гэрийнхэн маань орж ирээд яасан бэ юу болов гэж сандраад би гэдэг хүн жижиг сажиг сэтгэлийн хөдөлгөөнийг тив дамнуулсан том хэрэг болгохыг шахав.


Хагас бүтнээр амраад ирэхээр ажил гэдэг овоороод хоолойд тулсан байдаг болохоор харин ашгүй өдөр тун хурдан гялалзаж өнгөрөөд орой энд байрладаг байрандаа очлоо. Дасгал хийх ямар ч сонирхол байсангүй, ядраад юм уу эсвэл сэтгэл жаахан бүрхэг байгаад тэрүү, ер нь тарган байсандаа ч яахав дээ гэж хүртэл бодогдож байна шүү...


Би ингэж хааяа депрессднээ. Бүх зүйл утгагүй санагдах ийм үед уг нь өөрийгөө хүчилж дасгал хийх эсвэл гүйхэд сэтгэл сэргээд гайгүй болдог гэдгийг мэдэх хэдий ч өчигдөрийн хувьд амаа олохгүй идэж адал явдалт ном уншиж оройг барав.


Сэтгэлээр унахдаа эгчтэйгээ л ярьж сайхан сэргэж авч байгаан. Сүүлдээ бид хоёр тэр хэдийн виз, хуримаар өмсөх хувцас, надад авчрах 9 жорын бэлэг сэлт ярьсаар арай тайвширсан хойно шархүү минь буучлаа гээд ярилаа.


Ингээд хэд хэдэн хүнд гайхалтай сайхнаар эрхэлж аргадуулж авсан хүн чинь сайханаас сайхан унтаад өнөөдөр бол бөөн эрч хүч, орой очоод өчигдөрийн орхисон дасгалыг өнөөдөр маргаашийнхтай нийлүүлээд хийчихээр ухааны юм бодоод л орж ирлээ дээ...



Sunday 17 December 2017

Хугас сайн өдөр

Урд орой шархүү бид хоёр Dark Tower гээд кануу үзээд нилээн оройтож унтсан тул өглөө унтмаар байсан ч өнөөдөр их л завгүй өдөр болох тул тэгсгээд бослоо.


Шархүү арай түрүүлж босоод өглөөний цай бэлдэж байх хооронд би хэдэн ноот, барилаа гитар дээрээ давтав. Сайндаа ч биш, 10 цагаас хичээлтэй, тэгээд бэлдээгүй байсан тул хэсэг гитараа маажиж сууж байгаад өглөөний цайгаа ууж, ус цасанд орж бэлдсээр 9:30 гээд гитарын хичээл рүү ухас хийв. Шархүүг гэртээ орхиод явах гэсэн бас хайран санагдаад бас л аргадаж талимаарсаар байгаад аваад явж байгаан.


Хөөрхий минь дээ, хаана хэзээ хийсэн үйлийн үр нь би болж төрчихөөд ингэж өөд уруугүй хэлхэлдэж, эрхэлж явах намайг хайрлахаар ирсэн хүний сайхан үр юм бэ дээ тэр минь. Очоод би хичээлд орчихоор хөөрхий бүхэл бүтэн 45 минут утсаа маажиж машинд намайг хүлээнэ гэдгээ мэдсээр байж дагаад л явдагийн.


Хичээл ашигүй цагтаа эхэлж цагтаа дууссан ч манай багш энэ удаад арай л олон барил заачих шиг болдийн. Халтуурдаад. Давтана даа чамайг.


Гараад замаараа нэг ази дэлгүй орсон үхрийн гүзээ зарж байна. Хүү хаа ойрд гүзээ идээгүй, сайхан салад хийж иднээ гэсээр нэгийг аваад гэртээ ирж чанаад салад хийтэл онц болсонгүй. Хонины гүзээ шиг биш байлаа. Тэгээд шархүү дөхөх ч үгүй, надад онц санагдсангүй тул тэгсгээд хог руу сэмээрхэн буруу харж байгаад хийчлээ.


Дасгалаа хийж аваад, усанд орж жаал сэрүүцээд, өдрийн хоол гэж 2 зүсэм талх элэгний нухаштай идэж өгөөд 2 ус цүнхлээд сайн дурын ажил луугаа шархүүгээр хүргүүлэв. Өнөөдөр хүмүүсийн бэлэг боож мөнгөн хандив цуглуулах ёстой. 2-7 цаг хүртэл гүрийтлээ зогссон ч 20 гаруйхан бэлэг л боолоо. Хөл хөдөлгөөн маш муу байсан тул, цөөхөн хүмүүс ирснээр би гэдэг хүн ихэнх цагаа уйдаж гиеүрч өнгөрөөв. Даанч тэглээ гээд хаяад явчиж болохгүй хойно, арай л хүмүүсийг барьж яваа юу ч байсан хамаагүй боогоод баглаад өгье гэж хашгичсангүй тэсч өнгөрөөв. Хамгийн тэнэг нэг зүйл нь нэг муу залуу эр бэлэг эрхтэний хэлбэртэй шоколад барьж ирээд боолгоно гээд, би хөдөлсөн ч гүү, ядаргаа л байна шүү, манай нөгөө цуг зогсдог охин хөөрхий боож өгсөөн. Харин тэрмуу аймаар зэвүүн хандив өргөөгүй ш дээ.


Тэгж зогсохдоо халти гүйгээд кино театрын хуваарь харсан чинь харин Star Wars The Last Jedi  7 цагаас гарна гэж байхаар нь шархүүгээ үзэхүү гэсэн тэгье гэнэ. Тэгэхээр нь найз нь аймаар өлсөөд байнаа талх аваад ирээрэй гэж захичаад арай гэж 7 болгоод ээлжээ хүлээлгэж өгөөд кино театр дээр гүйгээд ирсэн шархүү миь харин ууттай M&Ms авцаан доги зогсжийно.


Кино эхлээд удаагүй байтал манай хүн харин хөөрхөн зүсэм талх гаргаад ирсэн шүү. Талх чихэр хоёроо идээд сүүлдээ арай пологтсонгүй тэгээд зогссон доо.


Кануу үзээд гэртээ иртэл тун орой болсон байлаа. Маргаашийн бүтэн өдөр дахиад сайн дурын ажилтай тул тэгээд зүүд нойрны орон луу цүдэн цүдэн гээд л явж өгсөн дөө хоёулаа...



Sunday 10 December 2017

Бүтэн сайн өдөр...

Өглөө


Шөнөжин хар дарж зүүдлээд нэг л хүнд арай л алуулчихсангүй, хөөцөлдөж нуугдаж, түгшсээр байгаад өглөө дуугарсан сэрүүлгний дууг унтрааж толгойгоо даахгүй болтлоо ядарсан хүн сэрлээ...
Нүдээ нээгээд хартал, орны хажууталын гэрлээ унтраагаагүй унтсанаа хараад утсаа авч цаг харахад өглөөний 6 цаг. Ням гариг шүү дээ, гэж өөртэйгөө ярьсаар хөшгөө нээгээд хартал үүлширхээд манан буугаад хоносон байхыг хараад ойрд хэдэн өдрөөр шарсан нарнаас болж хиншүү хярвас болох шахсан сэтгэл сэв хийтэл амрах шиг...


Аяга ус залгилж аваад, лоошоо бууж дасгалынхаа СД-г шургуулаад бэлэн болох зуур нь хувцасаа сольж ус алчуураа бэлдэж тавиад дасгалдаа.
Бүхэл бүтэн 50 минут Майкыг дагаж ( Tap out instructor) заримдаа өөдөөс нь хэдэрлэж хэрэлдэж байж үсчиж цовхчин дасгалаа дуусгаж аваад шүршүүрт орж хэсэг амсхийв.


Гялс хоёр зүсэм талх элэгний нухаштай, нэг алимыг газрын тосны самартай идээд гэрээ халти эмхлээд супермаркет руу давхилаа.


Маргааш Даваа гариг уурхай руу явж 3 хонох тул идэж уух хоол хүнсээ цуглуулж аваад гэртээ ирж хэдэн тахианы мөч зууханд хийж тавиад хэсэг ажлаа нухав.


Өдөр


12 цагаас сайн дурын ажилтай тул тийшээ явахаас өмнө халти өдрийн унд гэж баахан салаад идэж аваад хоёр ус цүнхэлж аваад гарч одлоо. Өнөөдөр хотын төвд парад болох учраас зогсоол олдохгүй гэдэг үүднээс автуусанд суугаад гэн гон гэдэн годон гэсээр Зул сарын парадыг зохион байгуулж буй хүмүүс дээрээ очлоо. Би энд ирээд удаагүй болохоор энэ бол миний энэ байгууллагатай ажиллаж буй анхны сайн дурын аил болохоор таних хүн ч байсангүй тэгээд дээрээс нь шинэков болохоор баахан зарагдаж нааш цаашаа гүйж, жижиг сажиг зүйлд туслан хажуугаар нь эртэлж ирсэн хүүхдүүдийг машины хөлөөс холдуулж хэрэндээ завгүй гүйлээ.
2 цагаас эхлээд тэнгэр муухайрч бороо ширүүхэн ороод өө. 3 цагаас эхлэх ёстой параад цагтаа эхэлж ингээд бид алхаж эхэллээ. Гэтэл Доналдын гарыг даллах хүн байхгүй байнаа, Күүтаа чи тийшээ гүй дээ гэснээр, очиж бараг 3-4 м өндөр хийлсэн Доналд нугасны гарнаас залгаатай утастай дүүжигнэж угзарч хажуугаар нь хүмүүстэй даллаж мэндэлж 1,5 км алхлаа. Бороо ч гайгүй зосож ингээд параад маань маш амжилттай болж өнгөрлөө.


Параадны дараа баахан хүмүүсийг наана цаана зохицуулж байгаад буцаад нөгөө зохион байгуулж байгаа төв оофис руугаа 2км алхав. Очиж хувцсаа хүлээлгэж өгөөд, үнэгүй бургерны тасалбар гардаж аваад гэрийн зүг гэдэн годон.


Орой


Гэртээ орж ирээд өлсөөд үнэг гүйцэхээр болсон амьтан баахан идэж ууж аваад маргаашийн ажилдаа бэлдэж, хоол ундаа үргэлжүүлэн хийж дууслаа. Бас шархүү 2доход ирэх учраас гэрээ бас нэмж эмхлэв.
Хоол ундны ажил дуусах үед нэг амьсгаа авч тухтай суухдаа л ямар их ядарснаа мэдэв. Нуруу хөл хоёроо баахан базаж, хөлөө баахан бүлээн усанд Эпсом давс хийж байгаад булхуулж жжал суухдаа Elementary - н шинэ ангиудаас үзлээ.


Шархүүг ярихад нь баахан эрхэлж ёолж ёохолж аваад цагаа хартал 10. Өглөө эртлэн босчуурхай руу 2 цаг хэртэй давхих хэрэгтэй тул тэгээд ор луугаа...


Шөнө элдэв зүүд зүүдэлсэнгүй, нам унтаад өгчээ...

Thursday 7 December 2017

Хуримын бэлтгэл

Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон.


1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурхан минь нөгөө бүсгүй чинь гэмтэлээр шалтгаалаад хэсэг гүйгээгүй дэлбэрцэн явж байгаагаа тэнд очоод төгс төгөлдөрөөр мэдрэв. Тэгээд үйлчин бүсгүйдээ, би дахиад ирэхдээ тураад ирнээ, түүнийг бодолцоорой гэж хэллээ. Ингээд шархүү гүйлтийн зам авч гэрт тавьснаар ойрдоо би гүйлтийн зам дасгал сургуулилат хийж байнгын булчин шөрмөс нь хөндүүр явах болжээ.
Гэхдээ дараагийн долоо хоногт очиж хоёрдох хэмжээсээ өгнө. Сэтгэлд хүрээгүй л байгаа. Гээд одоо яахавээ. Идэж ууж байгаа зүйлс маань цацагт хяруулын мах, тахианы мах, чанасан өндөг, яргай загас маш их хэмжээгээр жимс ногоо. Хаа нэг талх идэж сэтгэлээ хуурч байгаа, тэгэхгүй бол би амьд явж чадашгүй хүн шүү дээ.


2. Арьс - За би нь гарж орох ажилтай тул нарнаас хамгаалаад хамгаалаад хөөрхөн борлосоон. Одоо угаасаа бордуу хүн чинь нар гарахаар харин баясаад харлаад байх юм. Тэрийг одоо аргалах аргагүй учраас жигд сайхан бор байнаа гээд өөрийгөө тайтгаруулсан. Харин арьсны чийгшэлд анхаарал хандуулаад өдөрт уудаг усны хэмжээгээ нэмэгдүүлсэн. Өмнө нь 2,4л уудаг байсан одоо 3л хүрээд байна уу даа. Кофе уухаа больсон, өдөрт 1ийг ууж байгаа тэр чинь миний хувьд бараг л больсон гэсэн үг л дээ. Алкохолны төрлийн зүйл амсаагүй нэлээн удаж байна.
Бас өнгө үзэмжинд нь санаа тавиад хуурай зөөлөн үстэй биеийн самаар өнжөөд нэг үрээд эргүүлээд тойруулаад, чухам завгүй.


3. Бусад бүх зүйл бараг бэлэн болсон, одоо гэрлэлтийн баталгаагаа авах өргөдлөө гаргавал тэгээд жин тан шахуу. аа тийм гутлаа захиалсан юм байна. 1 сард явуулна гэсэн, тийм болохоор тэр жин тан гэсэн үг.


4, Хумс - Гелэн хумсанд хэсэг донтоод оо би, тэгээд саяхнаас гитарын сургалтанд явах гээд гелээ арилгуулж хумсаа авсан байхгүй юу. Тэгсэн хөөрхий хумснууд минь бүр эмзэг болцгоочиж. Одоо 2 сар хүртэл юу ч илүү дутуу зүйл хэрэглэхгүйгээр амраах санаатай.


Гэх мэтчилэн энэ харин хуримын өмнөх хэсэг хугацаа намайг үнэхээр хүмүүжүүлж байнаа.

Monday 4 December 2017

12 сар

12 дугаар сар, энэ оны сүүлийн сар юу юугүй болчихлоо.
Манай энүүгээр ойрдоо маш халуун нар шарсан бараг л гандуу шахуу зун цаг эхэлж байна. Хэт халж буйгаас шалтгаалаад далайн ус хэвийн хэмээсээ даруй 6 хэмээр халсан гэх мэт мэдээнүүд, шаргалтаж өнгөө алдсан хашааны зүлэг, зүлэг, бэлчээр услах усыг зөвхөн өглөөний 6:30-9:30 болон үдээс хойш 5:30-8:30 ын хооронд хэрэглэхийг сануулсан зар зэргийг сонсоод нөгөө нарны охин чинь бас бороо үгүйлэн гэгэлзэх аястай шүү.


Ингээд нэгэн он дахиад л улиран одлоо. Алдаа оноогоо цэнэж амьдралдаа бас зорилгодоо дүгнэлт хийх цаг юу юугүй хүрээд ирснийг харахаар амьдрал буцалж дэвээд завгүй явах тусам ийм хурдан байх шиг. Эсвэл ажилаас илүү гарахгүй нэгдэхээс тавдахийн хооронд амьдарсаар байтал ингээд харвасан сум шиг нисэн одоод байх шиг.


Оныхоо дүгнэлтийг дараа тухтай сууж бичнээ. Энэ удаад 12 сар ирснийг зарлан тунхаглаад гарлаа.

Tuesday 28 November 2017

Гоолингоод хариулах ину

Гоолингоо хэсч яваад сая ийм асуултуудад хариулж амьдралаа эргэцүүл гэсэн байхаар нь чирээд ирлээ..
1. Чиний давуу болон сул тал юу вэ?
Давуу тал: Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролдоо анхаарал хандуулж чаддаг, тайван учраас хэр баргийн зүйлд саваад байдаггүй...
Сул тал: Аливаа зүйлд донтохдоо их амархан. Тийм ч учраас нэлээн хэдэн жилийг тамхи татаж өөрийгөө хордуулсан, өглөө босохдоо уйлахаас наагуур юм болдог, машин барих төдийлөн дуртай биш. Хэтэрхий эелдэг, зарим үед хүмүүс үүнийг өөрт нь сайн болчиж гэж буруугаар хүлээж авсан тохиолдол бий.
2. Юу чамайг аз жаргалтай болгодог вэ?
Ажил гараас гарч, хүн болгон мундаг ажиллажээ гэж хэлэх үед, өглөө эртлэн босч манан дундуур дуртай дуугаа сонсоод гүйж явах үедээ, өглөө шинэхэн кофены үнэрээр сэрэхэд шархүү өглөөний цай бэлдээд аваад ирэх үед, лиш цэцэгний үнэр гэр дүүрэн үнэртэж, цонхоор нар тусаад л, дуртай дуу явж байх үед гээд зөндөө бас хачин гоё амттай хоол идэхэд...
3. Миний амьдралын үнэт зүйл юу вэ?
Би өөрөө, бас миний дурсамжууд, алдаа оноо бүхэн минь
4. Хэрвээ ганцхан хүслийг чинь биелүүлье гэвэл, чи юу хүсэх бол?
Ээжийн минь биеийг эдгээж өгөөч гэж хүснэ.
5. 16 настай, 20 настай, 25 настай өөртөө хандаж юу гэж зөвлөх вэ?
16 настай Күүтаа, зөвлөх юмгүй дээ, маш сайн байна энэ эрчээрээ гүйсээр байгаад өнөөдөрийн намайг бүтээлцсэнд...
20 настай Күүтаа, хайр дурлал бүтэлгүйтнэ гэдэг бол ертөнцийн төгсгөл биш, хүнээс айхгүйгээр зоригтой хэлэх үгээ хэлдэг бай.
25 настай Күүтаа ажил бол амьдрал биш шүү. Ингэж өдөр шөнөгүй сууна гэдэг бол амьдраад байна гэсэн үг биш юм. Тэрний оронд амралтаа ав ээждээ очиж золго, аавыгаа асар...
6. Чи зөв хүмүүстэй цагийг өнгөрүүлж байна уу?
Ихэнхдээ өөртэйгөө өнгөрүүлдэг болхоор зөв л дөө.
7. Чи одоогийн амьдралынхаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
Сайн хэлж мэдэхгүй байна өө.
8. Хийж байгаа ажилдаа чи дуртай юу? Ажил чинь чамд ямар мэдрэмжийг өгдөг вэ?
Ажилдаа дуртай, хааяа тэвчихийн аргагүй болдог үе байх ч энэ нь хүмүүсээс шалтгаалдаг юм.
9. Амьдралаас сурсан хамгийн чухал хичээл юу байв?
Бүх зүйлд төгсгөл гэж бий. Үнэн шүү нэг л улиг домог болсон мэт санагдах хэдий ч зовлон жаргал бол түр зуурынх гэдгийг л ойлгож байна даа. Бас найз нөхдөө хайрлаж байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгоод байгаа.
10. Чи мөрөөдөлдөө хүрэхийн төлөө юу хийсэн бэ? Ер нь чиний мөрөөдөл юу вэ?
сайн хэлж мэдэхгүй байна. Одоогийн байгаа би - г бүтээхийн тулд би маш их хөдөлмөрлөсөн. аан харин энэ ажил, амьдрал маань миний мөрөөдөл үү гэвэл бас үгүй болв уу...
11. Чи өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чаддаг уу?
Хааяа, байнга чадахгүй юм аа. Ажилаас нэг их илүү гарахгүй л байна.
12. Чиний хамгийн сайхан дурсамж юу вэ?
Зөндөө л дөө одоо алиныг нь бичнээ... Анх удаа гадаадаас ажлын санал хүлээж аваад гэрийнхэндээ найзууддаа хэлж байсан өдөр их гоё өдөр байсан. Гэхдээ виза гартал хэнд ч хэлээгүй нуусан даа.
13. Амьдралдаа хэнд, юунд талархалтай ханддаг вэ?
Гэр бүлдээ Намайг хайрладагт нь, хүндэлтэгт нь, маш их талархаж явдаг
Найзууддаа энэ олон жилийн турш холын зайнаас ч хамаагүй найзын сэтгэлээ гээгээгүй өдийг хүрсэнд нь
Хайртай шархүүдээ намайг хайрладагт нь, хүссэнээрээ амьдрахад ажлаа хийхэд
Өөртөө, олхиогүй нэгэн болж хүмүүжээгүйдээ
Тэр нэгэн даргадаа намайг мэргэжлийн хүн болгох гэж их ч нухсан их ч зүйл зааж өгсөнд нь

14. Чиний хамгийн сайн чаддаг зүйл юу вэ?
Эрхлэх
15. Юу чамд урам зориг өгдөг вэ?
Хичээл зүтгэл их зүйл авчирдаг гэдэг итгэл
16. Амьдралынхаа аль үед буцаж очихыг хүсэж байна?
Эндээ хэсэг байя даа..
17. Хэрвээ алдаагаа засах боломж олдвол юуг засаж залруулах вэ?
Ганц хоёр зүйл байна гэхдээ болоод өнгөрөөд болсон хойно засаад ч яахавдээ...
18. Амьдралдаа мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
Бүх шинэ мэдрэмжүүд
19. Амжилтад хүрэхэд чинь саад болж байгаа зүйл юу вэ?
Нэг газраа хэт удаад байна уу? Эрсдэлтэй алхам хийх дургүй...
20. Чиний амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө эсвэл чамайг өөрчилсөн үгийг хэлнэ үү.
Өөрийнхөө хийсэн бүхнийг нягталж шалгадаг бай.
21. Чи өөдрөг үзэлтэй хүн мөн үү? Аливааг эерэгээр харж чаддаг уу?
Үгүй
22. Чи хэний хажууд байхдаа хамгийн жаргалтай байдаг вэ?
Гэрийнхэн болоон шархүү
23. Ойр дотны хүмүүстээ талархал илэрхийлдэг үү? Тэднийг хайрлаж хамгаалахад өөрийн зүгээс чи юу хийсэн бэ?
Хангалттай бишээ.

Хүмүүсээс сурах зүйл их...

Хэдэн өдөр толгойгоо унжуулж бусдад гомдож суугаад хийсэн дүгнэлт гэвэл тэр хүн чамд яаж ч ямар байдлаар хандаж байсан тухайн үйл явдлаас тухайн хүнээс сурахаа сураад хаях хэрэггүй зүйлсийг хаяж сураачээ гэж л өөртөө хэлсэн явдал байлаа.


Сургамж 1
Манайд нэг тэнэг залхуу удаан хөдөлгөөнтэй ядаж байхад ямбандаа таарсан бүдүүн инженер байдаг гэж ярьсан даа. Тэр бидэн хоёр ойрд бие биендээ туньж хэсэг урд хойд уулсын дайтай хөшилдөв. Юунаас эхэлсэн бэ гэхээр би мань хүнд нэг ажил өгөөд тэгээд наян жил болоод ухнатаад байхаар нь тэсч чадалгүй өөрөө шүүрч аваад хийчвээ. Тэгсэн тэрэнд л туниад уурлаад байгаа бололтой улам удаан болсон.
Иймэрхүү цайрцан залхуу гаруудыг хаяж сур. Шахаад заагаад аа ч байхгүй ангайгаад л сууж байх юм байна угаасаа. Нас биенд хүрсэн 40 хүрсэн ийм хүн угаасаа тэгээд цалингаа аваад ажилдаа алдаг оног ирээд ингээд байж байхдаа таарсан хүн байна. Харин үүнээс сурах зүйл гэвэл ийм битгий бай. Бүү залхуур бүх зүйлд суралц, чармай.
Сургамж 2
Инээсэн бүхэн нөхөр биш, битгий хүн бүхнийг өөр шигээ бодож илэн далангүй найрсаг бай.
Сургамж 3
Хэрвээ ажил болон амьдралд асуудал гараад чи уйлмаар, эсвэл боож үхмээр санагдах үед зүгээр л хойшоо суугаад энэ бүхэн энэ асуудал таван жилийн дараа ийм чухал байх уу гэж өөрөөсөө асуу. Хэрвээ үгүй бол стресдэхээ болиод сайхан уужуу амьсгаа аваад хэрхэн шийдвэрлэж яаж ард нь гарах талаар л бод.
Сургамж4
Уураа барьж сурах нь хэдий зөв ч зарим үед дэлбэрэхэд гэмгүй гэдгийг сана. Хичнээн тайван дөлгөөн хүн ч гэсэн хүн л юм болохоор уурлах ааш гаргах нь энгийн үзэгдэл.
Сургамж 5
Хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа зүйлсийн 95% нь тэдний хувийн асуудал. Хэрвээ тэд өнөөдөр ааш гаргаад дуугарч ядаад ууртай байгаа бол тэднийг яасан юм бол доо би юу хийчихвээ гэж шаналах хэрэггүй. Зүгээр л энэ бүхэн чамд хамаагүй огтын хамаагүй байж болох шүү дээ гэдгийг санаад өөртөө л анхаарал хандуул...


За иймэрхүү л байна даа одоогоор. Сар дуусахаас өмнө гээд л шахчихлаа...

Tuesday 21 November 2017

Чамтай л учрах гэж би...

Зөндөө олон жилээр хүлээсэн дээ...
Яг чамтай л учрах гэж зөндөө төөрч хайсан сан. Хайж явахдаа унаж бүдэрч, замын тэрэнд гомдоод хотын төвөөс 13 хүртэл өндөр өсгийт дээр уйлаад гүйж явсан сан. Замын нэгэн байсан бүгдийг л үнэнч хайр минь юм болов уу гэж төөрөлдөж зүрх сэтгэл бүхнээ зориулчихаад тэдний гаргасан олхиогүй ааш, хатуу сэтгэл, тоглоомтой сонирхолд нь гомдохдоо олон өсгийтийг эвдэж, олон удаа хөл зүрх хоёроо холготол уйлж гүйсэн...
Хамгийн дотно найз минь нэгэнтээ намайг яах гэж ингэж бүх зүйлээ өгч дурладым бээ чи гэж зэмлэж байсан сан.
Аргагүй дээ, хаягдаад харуусаад уйлаад гүйж явахад минь түүний мөр миний нулимсыг тосч надтай цуг урсдаг байж...


Тэгээд тэр л нэг хангайн нар үүлсийн цаагуур нэг орж ил нэг мишээсэн хаврын хавсаргатай өдрөөр би чамтай танилцаж билээ. Сахилгагүй гэдэг нь илэрхий нэг өндөр шархүү урт шугамыг сэлэм болгож бариад л ресэпшэн охинтой тулалдаад л гараад ирсэн сэн. Анх харчихаад энэ ер нь яасан тавьтаргүй эр вэ гэж хөнгөхөн дүгнэлт хийгээд эргэсэн намайг харин чи анх хараад энэ ямар их зантай хүүхэн бэ гэж бодсон гэдэг тиймээ...


Чамд би хайртай болсноо мэдсэн тэр өдөр, зүв зүгээр л цуг зэрэгцэж хэвтээд ТВ үзэж байхдаа чиний сайхан үнэр сэтгэлд үнэртэж байсан тэр цастай өвлийн орой би  чамд анх хайртай болжээ гэж мэдсэн дээ...


Анх чи минь БЧХ гэж хэлэхдээ их харам байсан. Би : чи хэзээ хамгийн сүүлд уулзаж байгаагаа мэдэхгүй, тийм болохоор хайртай гэдгээ харамгүй хэлж бай гэж уньж тунихын хооронд хэлж суусан тэр нэг хаврын орой...
Найзын хуриманд хамтдаа очсон тэр зуны орой. Хайртай найзынхаа хуримын орчуулгыг хийж хүмүүсийн хэлсэн үгнүүдийг орчуулаад сэтгэлээ барьж дийлэхгүй өөд уруугүй уйлсан миний нуруун дээр минь гараа тавиад би чинийхээ хажууд байгаа шүү гэж түшиг өгч байхад чинь, тэр гарын чинь илчнээс чиний надад хайртайг мэдэрч, яг л тэр мөчид би дахин хөл зүрхээ холготол уйлж гүйхгүй нь ээ гэж бахархалтай нь аргагүй бодогдсон...


Олон хоногоор явчихаад ирэх бүрд нь тосч авч амждаггүй ч нэг удаа найз нь тосч авнаа онгоцны буудал дээр уулзаяа гэж хэлээд маргааш нь онгоцны буудал дээр очиход гарч ирээд тэвэрч үнсээд намайг эргээд харах хооронд өвдөг дээрээ суугаад гартаа алмааз эрдэнийн бөгж бариад Күүтаа минь ээ, би чамд маш их хайртай, Чи миний эхнэр болж намайг насан туршид минь хамгийн жаргалтай эр хүн байхыг зөвшөөрөөч гээд гуйхад чинь би дахиад л уйлж, Тэгэлгүй яахав дээ гэж хариулсан тэр нэгэн өвлийн өглөө...


Чамд би ямар их хайртайгаа өдөр болгон мэдэрдэг. Би чиний хайрыг чамайг хол байхад ч мэдэрдэг... Явсны чинь дараа энд тэнд нуугаад орхичихсон миний дуртай шоколаднууд, хаа нэгтээ хаалга тогшоод л хүргэгдээд ирдэг сайхан цэцэгнүүд, зөвхөн чамдаа л хайртай шүү, эртхэн унтаарай, битгий ядартлаа ажиллаарай гэж байнга санаа тавих чиний сэтгэл...


Чамтай л учрах гэж би, чамд ингэж л хайрлуулах гэж би, чамайг насан туршдаа хайрлах гэж би зөндөө удаан хүлээсэн байж.
Чамайгаа байгаа бүхэнтэй чинь, ааштай чинь, авъяастай чинь, халамжтай чинь, хайртай чинь олж авсандаа би өмнөх бүх шархаа мартаж жаргадагаа...
Чи миний цорын ганц шүү...

Sunday 12 November 2017

Хугас сайн өдөр

Өглөө


Үүрээр дуудсан сэрүүлгийг нам унтрааж өгөөд буцаад унтах гэсэн унтаж чадсангүй. Утсаа эргүүлж хэсэг хэвтээд босч аяга кофе хийж аваад цонхоо онгойлгож агаар оруулаад буцаад орондоо тухлав.
Карин Слаутерийн шинэ зохиолыг авсан юм түүнийгээ хэсэг уншив.


Шархүү утсаар залгалаа, халти жаахан эрхэлж аваад дахиад хэсэг ном унших зүүрмэглэхийн хооронд хэсэг орондоо хэвтлээ.


Амарч ханаад хавтгай болохоо шахсан сүүжээ арай гэж орноосоо чирч доошоо бууж ирээд өндөгтэй талх шарж идээд ажлын компьютэрээ асаагаадаа ажилдаа...


Өдөр


Өнөөдөр бүр сонин юм бүхнийг идмээр, жирэмсэн бүсгүйгээс илүү юм болж байнаа. Хэсэг ажил хийсний дараа гэнэт урам ороод нийслэл салаат хийж хэдэн пирошки хайрав.Завсар хооронд нь ажлын болон ойр зуур өмссөн хувцас, цагаан хэрэгсэлээ угаалаа. Завсар хооронд нь баахан юм идлээ.
Бас зурагтаа асааж Castle хэмээх олон ангит кино бүр эхнээс нь тавьлаа. Үүнийг үзсэн ч гэсэн хааяа ингэж дахиж үзэх үзэхгүйн хооронд суух зүгээр санагдаад байдийн.




Орой
Өдөржин идсэний дараа ингээд орой боллоо. Хоолоо шингээх санаатай гадуур хэсэг алхав. Уулын оройгоор жаргах нарны цацраг шаргалтаад л, үүлс нь улайраад л манай энд маргааш ч сайхан өдөр болох нь ээ. Хэсэг алхаад гэртээ эргэн ирж ажлаа ширтэж хэсэг суув. Ойрд ажил ихтэй байгаа болохоор ингээд заримдаа амралтын өдрүүд минь иймэрхүү өнгөрөх. Гэхдээ пирошки хайраад идцэн хүн чинь бод идсэн боохой шиг сэтгэл хангалуун гэж.


Шархүү утсаар яриад хоюулаа дараагийн хоёрдоход шархүүг ирэхээр нь юу хийх яахаа баахан төлөвлөж авлаа. Дараа нь ээж рүүгээ залгав.  Хөөрхөн ш дээ миний ээж чинь, за тэгээд миний хүүгээр юу байна гээд л сонин хачин бүх зүйлийг хамж шимж ярьсаар нэлээн орой болгов.


Аяга кофе хийж аваад Lucifer ийн шинэ ангийг үзэхээр суулаа цаг уг нь нэлээн орой болсон хэдий ч хугас өдөр юм чинь унтахгүй ээ.


Шинэ ангиа үзэж дуусаад усанд ороод, нүүр гараа тосолж аваад ор луугаа явав. Карин Слаутерийг шимтэж уншсаар байтал 1 цаг болжээ. Гэв гэнэт айдас хүрээд гэрлээ унтрааж чаддаггүй дээ.
Гэрлтэйд хэвтэхээр унтаж чадахгүй нүдний хаалт зүүхээр ялгаагүй айгаад, хөнжил дороо шургахаар бүтэж үхчих гээд ингээд шөнөжин эргэж хөрвөсөөр өглөөтэй золгов. Зүүдлээд л байсан тэгэхээр дундуур нь унтсан л болж таарч байгаан.
Зүүд нь их хөгийн.
Анхны хайраа зүүдлээд, бид хоёр нэг газар хоол идэж байхын, тэгээд анхны хайр минь миний зургийг аваад өгье гээд утсыг минь аваад дараад байх шиг байсан, гэв гэнэт би маргааш өглөө нь сэрж байх юм. Тэгээд өө сда урд шөнө тасартлаа уучжээ анхны хайртайгаа зургаа авахуулж чадсан боловуу гээд утсаа шалгах гээд хамтдаа авахуулсан зургаа олохгүй шаналаад байх юм.
Хаха, ийм ч зүүд байх гэж. Цас тэр хоёрыг дурсаж хэсэг бодсон болоод зүүдэнд ирээ юм болов уу?
Ямар ч байсан инээдтэйл зүүд байлаа...

Sunday 5 November 2017

11 сар



Улаанбаатарт минь цас орж байна гэнээ. Өглөө босоод ажил руу гарахын өмнө цаг агаар шалгасан Улаанбаатар гарч ирээд, тэгээд цас орж байгна гэдгийг харчихаад жигтэйхэн гэгэлзэв...


Сүүлийн үед цас орж байгаа гэдгийг харахаар яагаад ч юм бэ, Сарантуягаийн дуулсан "Цагаан шөнө" бүр үнэртээд байх болсон гээч...
Миний хамгийн гоё цастай дурсамж гэвэл багадаа аав ах эгчтэйгээ нийлж уулнаас чаргаар гулгаж тоглодог маань байж. Бас цастайд хөв хөлдүү автобусанд суугаад цонх үлээж дүрс зурж явах, эсвэл албаар сормуусаа цантуулчихаад өөрийгөө цасан охин болсон мэтээр төсөөлөөд л ...


Жаахан ухаан орсон хойноо сургуулиараа нэг бөөн цасан байлдаан хийгээд, миний анхны хайр нөгөө атмаан бацаан намайг далимдуулж хөтөлчихөөд л цас шидсэн хүүхдийн цас намайг онохоос өмнө биеэрээ хаагаад л энгэр нь задгай улаа бутарсан хацартай давхраатай алаг нүд улам том болчихсон юм шиг харагдаад л гүйж явсан бас санаанаас гарах биш...


Бүүр сүүлд бас л цастайд өндөр өсгийт дээр донжигонож, их дэлгүүрийн урд талын сүлд модны доор цас үнэрлээд л мөрөөдлөө шивнээд зогсож байж...


Харин бас нэг гоё дурсамж гэвэл 3 жилийн өмнө энд цас орохоор нь шархүүгээ дагуулаад цастай уулын хормой руу давхиж орчлонд байхгүй царай муутай цасан хүн урлаж, халуун аршаанд орчихоод хөл нүцгэн цасан дээгүүр гүйж шавайгаа ханатал цастай эрхэлсэн сэн...


Сүүлийн хоёр жил цастай наадаж, аальгүйтэж, эрхэлж амжаагүй л яваа юм байна...


Цав цагаахан ширхэтнүүд зөөлөн будраад л, гудамжны гэрэлд хөвөөд л гоё байгаа даа...


Цас үнэрлэх сэн...



Thursday 26 October 2017

Өнөөдөр би уйлмаар...

Уйлмаар өдөр байна өө. Ойрд жаахан стресстэй, түрүүн нэг инженертэйгээ ярьж байгаад арай л дэлбэрцэнгүй.


Уйлж кайф авмаар өдөр байна. Орой гэртээ харьж байгаад Сувдан эрэгийг эсвэл Үүрд дурсагдах зам хоёрын аль нэгийг үзэж уйлнаа.


Ий ийийий

Явсан газрын сонин

Энэ уг нь салаад байх ёстой байсийн. Тэгсэн баахан чиипс цуг ирсэн.







Tuesday 24 October 2017

Ганцаараа

Би гэдэг хүн сүүлийн 6 жил ганцаараа амьдарсаар сурч байнаа.
Манай шархүү чинь нисэж яваад нисэж ирдэг (fly out fly in ) ажил хийдэг юм. Тийм болохоор би гэдэг хүн 3 долоо хоног торойгоод л хоцорно шүү дээ.


Тийм болохоор ганцаараа байж сурах бас хэрхэн ганцаараа байх урлагт суралцах вэ гэдэг чинь том асуудал байсаар ирсэн байна.


Бидний монголчууд чинь гэр бүлсэг хүмүүс шүү дээ, одоо ч гэсэн аав ээжтэйгээ амьдраад л нэг гэртээ тоонон дороо ор газар гээд бүгдээр зулаад л унтчихдаг, тэгээд манайх чинь 4үүлээ болохоор, сургууль соёлоо төгсөж ид бужигнаж байх үедээ нэг гэртээ бужигналдаж өссөн болохоор анхандаа их депрессддэг байлаа. Ганцаараа үлдчээд хийх юм олдохгүй өөрийгөө яахаа мэдэхгүй үе байсан шүү. Уурхайн ажлын өдөр урт тулдаа л галзууралгүй шиг болоод ирсэн байх нь.

Ум сайн амгалан болтугай

Сайн мэдэхгүй ээ таныг би...
Эгчийн минь ангийн хөвгүүн, их л буурьтай сайхан залуу байсныг тань мэднэ. Цэл залуухан насандаа хийх дуртай зүйлээ хийж яваад бурханы орон луу нисэн оджээ та.
Сайн төрлийг олж эх орондоо эргэн төрөөрэй.


Ум сайн амгалан болтугай...

Monday 23 October 2017

Ажлынхан ирээдээ

Ажлынхан манайхаар ирээдээ...
Шархүү минь өдөржин гал тогоонд бужигнаж хоол унд бэлдэж би хажуугаар нь олон үглэж яваад хэдэн хуушуур хайрч тавиад л бэлтгэл ажил дуусав.


Миний шархүү чинь төрөлхийн авъяастай юм аа хоол унданд, амттан шимттэн хүртэл өөрөө хийнэ шүү дээ. Би харин хуушуурын цагаа хойшлуулаад удаад зураг хөрөг ч авч амжаагүй байна. Бид хоёр тэгээд баахан юм бэлдсээн, тэгсэн одоо хөргөгчөөр дүүрэн үлдсэн хоол чихэр зууш, би л одоо дараагийн нэг сарын хугацаанд идэж дуусгахаас... Хаха.

Sunday 15 October 2017

Түлхүүрийн оосор хэнийх вэ...

Өглөө түлхүүрээ хараад сууж байснаа, би хэзээнээс гоё гоё түлхүүрийн оосор цуглуулахаа болио вэ, яагаад түлхүүрээ гангалахаа болилоо гэж бодлоо.


Нас явж намба суусаных юм боловуу. Уг нь Эйфэлийн цамхаг эсвэл хөөрхөр цагаан туулай гэх мэт их л ганган явдаг байж.


Одоо Яг байгаа байдал маань энэ,:


Та нарын түлхүүрийн оосорыг харая л даа...



Хуушуур

За түрүүний хагас бүтнээр ганганаас ганган хоол хийж идээдээ...


Ууршсан оч шиг үсчүүлж, шажигнүүлж, тогооны таган бамбайгаар зэвсэглэж, хоолны хутгуураар дайралт хийсээрээн байгаад за ямар ч байсан түүхийрүүлэлгүй гэхдээ түлэнхийдүү, амталсан тахианы махаар хийсэн бондгор хөөрхөн хуушуур хийж идлээ...


Би тэрүү жил нэг хоёрдугаар гурилаар аминдаа л эрүүл хуушуур хийхгээд хийсэн чинь гурил нь нэг тийм түүхий царайтай болсон юм. Тэрнээс хойш хоёрдугаар гурилыг арай цайвартай холиод өндөг жаахан оливын тостой зуурахаар ийм гоё шаргал болдог юм байна гэж мэдэж аваад бөөн баяр.


Өнөөдөр өглөө гэрээсээ ирсэн хүн чинь орж ирээд аяга цай уугаадая гэсэн аягаа мартжээ.
За тэгвэл аяга овъёос идьюүү гэтэл халбага сэрээгээ мартжээ.
Тэгээ яах учраа олохгүй админы хүүхнүүд дээр очиж цаасан аяга эргүүлдэв.

Цаасан аягаа аваад зүгээр гарахгүй бас хэдэн үг хөөрөлдөв. Одоо тэгээд ойрын үед амтай болгон л за хуримын план хэр явж байна л гэхийн. Би ч өө дажгүй шүү л гэх юм. Намайг тайван байнаа л гээд гайхаад байх юм. Би тэгээд заримдаа би одоо паанигтах ёстой байтал паанигтахгүй дүф царайлж явж байж болжээнүү гээд эргэлзэх ч шиг.

Гэснээс урд шөнө унтаж чадаагүй ээ. Заримдаа ингээд ертөнцийн бүх болох болохгүй бүхнийг эргэцүүлээд эргүүтээд өөртөө лай хурааж нойроо хөөж явуулаад үүрээр босч гарч ирэх гэж чухам л дайн боллоо.

Одоо тун их ядарсан байна. Хажуугаар нь өчигдөр хийсэн хэдэн дасгал туухайгаа арай хүнддүүлсэн үү гарыг минь нуль хөндүүр болгоод орхиж...

За ажлаа хийе дээ. Нойроо сэргээх гэж бас хуушуур идмээр санагдаад ийшээ орж ирсэн байхгүй юу...

Tuesday 10 October 2017

Гитар тоглож сураяаа


За жинхэнээсээ гитар тоглож сураяаа.

10 Жилд байхад манай ангид нэг тийм "бээд бой" байлаа. Миний анхны хайр гээлүү.

Мангар царайлаг, сахилгагүй, ер нь л хэнэггүй, тамхи татаж архи уудаг, олон ч охидуудын зүрхэнд цохилсон нэг тийм онцгой хөвгүүн байсан юм. 8-р ангид ордог жил мань хүн манай орцонд ирж гитараа тоглож дуугаа дуулдаг боллоо, би ч анхны хайрандаа нам уяраастай, зүрх догдлоостой шүтэн бишрээстэй.

За тэгээд охид л болсон хойно, манай ангийнхан бас тэр сургаар нэг нэг болсон болоогүй гитар чирч ирээд л заалгана гитар тоглож сурна гээд өдөр шөнөгүй гитар балбаж суудаг болсон сон.

Би яаж дутах вээ. Гитараа чирээд л гүйдэг байлаа.

Харин сүүлийн 5 жил ёстой гартаа гитар барьж суугаагүй өнгөрчээ. Тэгээд өнөөдрөөс эхлээд гитар тоглож сурмаар байна гэж гэнэт бодогдоод гитарын дугуйланд бүртгүүллээ.

30 минутын сургалт нь 35$ гэнээ. Эхний ээлжинд очиж суугаад үзье. Ганцаарчилсан сургалт болохоор үнэтэй байна. Бас жаахан ноот сурч аваад гитараа авчихвал өөрөө нүдээд байхад болно л доо. Юүтюүб гэж нэг сайхан газар байна шүү дээ.

За тэгээд амжилт!

Sunday 8 October 2017

Үүл

Үүлэн дунд хөвөх мэт онгоцоор аялж хаа нэгтээ зочилмоор...
Төлөвлөж, догдолж хүлээж, бөөн бөөн баяр хөөр болж нэг тийшээ нисэх тэр л өглөөг тэсэн ядан хүлээсээр угтан золгоод өндөрт нисэнгээ хамраа цонхонд нааж үүлтэй цуг хөвмөөөр...


Дээшээ харж хэвтээд үүлээр төрөл бүрийн дүрс зурмаар...
Дэггүйхэн балчир насандаа буцан очиж үүлэн хонь тоолж, дэргэдэх цэцэгсээ зулгаан салаалан сүлжсэн үснийхээ үзүүрээр түүний хүзүүг гижигдэн гэмгүй цагаахнаар аальгүйтмээр...


Үүл хага яран цахилах цахилгаанаас сүрдсэндээ хана цууртал хашгирмаар...
Багад минь эмээгийн үеийн эмээнүүд манай цуглараад зуухаа тойрон сууцгааж цахилгаан цахих бүрт уулга алдан чангаар хашгиралдах. Учир нь их дуу чимээнээс тэнгэр хол буудаг гэж намайг тайтгаруулах....


Үүлшиж, дуншсан намрын борооноор банштай цай оочлонгоо аавын үнэртэй дээлэнд хучигдаж гэрийн хаяагаар шаагих бороон дуслыг тоолж хэвтмээр...
Аавын минь гоё үнэр, ээжийн минь аагтай цайны амт, эмээгийн гэрийн дээврийг тасралтгүй тогшин намайг бүүвээлэх тэр л бороо уулын тэхий дундуур хөшиглөсөн сэглэгэр саарал үүлнээс шиврэн намайг бүүвэйлэх тэр л намартаа буцан очих сон...


Үүл бид хоср, өсөх жаахан наснаас минь л үерхэж дээ...

Monday 2 October 2017

Арван сар айлчиллаа...

Арван сар айлчлан иржээ. Гарчиг яг л арван сар хаа нэгтээ айлчилсан мэт сонсогдож байна уу?
Уг нь бол аравдугаар сар гарлаа гэдэг утга агуулж байгаа байх нь.


Манай энд өдөр уртсаад л, хаврын хавсарга тавиад л би нь элсээ идэж салхинд хөөгдөж бороонд норж гүйсээр өнөөдөр нэг тэнгэр нар хоёртой таарав.


Сая хагассайн өдөр орчлонд шинээр мэндэлсэн цэнхэр нүдтэй шаргал үстэй, тэврүүлээд л байж байвал уйлдаггүй тайван охинтой очиж танилцаад ирлээ.


Ээж нь Турк аав нь Англи, ээж нь 1,50 м аав 2м өндөртэй, ёстой л зэрэгцүүлээд харахад эрс тэс тэр хос хорвоод хөөрхөн охиноо авчраад сар гаруй болж байгаа юм.


Би бас жаахан хүлээж байгаад очиж байгаа нь тэр, ээж нь энд ганцаараа ирээд эндэээ хүнтэй танилцаад ингээд гэр бүл болоод бүл нэмж байгаа бөгөөд Түүний гэрийнхэн бүгд Туркдаа байдаг юм.


Үнэхээр зоригтой бүсгүй байгааз, би бол чадахгүй  байхаа, эс бол нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр болох боловуу?


Ингээд хагас бүтэн сайн өдрийг дараагийн хүүхэд, хүүхдийн гэдэсний хий, хөх саах, хүүхдийн хувцас, энэ улсад шинэ хүн төрөхөд ямар дэмжлэг үзүүлдэг, хүүхдүүдийг эмнэлэг болон нийгмийн ажилтнуудын зүгээс хэрхэн харж халамжилдаг, хүүхдээ гаргасан ээжүүдийн кофе клуб болон түүний үйл ажиллагаа, хүүхэд гаргасаны дараа хэрхэн буцаж биеийн жингээ хэвэнд нь авчрах, гэдэсний язралт болон хөхний толгойн гэмтэл, калори ихтэй бас эрүүл хэрхэн хооллох аппетитны өөрчлөлт гэсэн зүйлсээр өрнөв.


Наашаа буцахын өмнө ээж охин бид гурав кафед өдрийн цай уухаар орсон боловч охин гэнэт ааш гаргаж уйлж эхэлсэн тул өдрийн хоолоо бараг үлдээгээд яаран сандран гарлаа. Гадаа гарч ирээд харин чимээгүй болсон тул би буцаж орж үлдсэн хоолоо савлуулж аваад гэрийн зүг буцсан даа тэр хоёр маань.


Нялх хүүхдийн үнэр, тэвэрч байхад мэдрэх тэр мэдрэмж...

Thursday 28 September 2017

Сар дууслаа...

9 сар маань дууслаа.
Цаг хугацаа бас арай л хурдан уу үгүй юу? Эргэж харахын завгүй, гүйлтээс авсан гэмтэлээ эдгээж амжаагүй байтал сар дуусаад ингээд миний хагас марафоны гүйх тиикэт минь хэрэггүй болоод хаягдах нь ээ.
Харамсалтай л юм.
Хотынхоо хугас марафонд гүйнэ гэж нэлээн дээр бүртгүүлээд ажлын жим амралтын өдрүүдийг ашиглаж нэлээн сайн бэлдэж байгаад өнгөрсөн долоо хоногт өвдөөд гүйж чадахаа байсан.
Физио дээр очсон Ай Ти бээнд чинь сунасан байнаа, гүйхээ хэсэг зогсоож маш сайн сунгалт хийлгэ, массаажанд ор, халуун жин тавь гэж зааварласан бөгөөд одоогийн байдлаар бас л гүйхгүй жаахан жаахан алхсан хэвээрээ. Марафон 10-8нд болох байхгүй юу.
Өмнө нь би бэлтгэл хийж байх хугацаандаа бэртдэг л байлаа, шилбэний өвчин, өсгий болон яс, булчин гэх мэт. Гэхдээ яаж ийж байгаад хэрэгтэй амралтыг нь өгөөд, тойлсоор байгаад бас марафондоо баахан К туузаар ороож байгаад ч хамаагүй гүйдэг л байлаа.


Энэ удаагийнх бас арай л тэгж муйхарлаж болохгүй байна. Тийм болохоор 8ны өглөө уралдаан дээр очиж хүмүүсийг харж баясаад буцаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй.


Аа харин шал өөр сэдэв гэвэл хуриманд минь 5 сар үлджээ. Ай даа бас л хурдан байна шүү. Төлбөрийн 1/4 ийг хийж урьдчилгаа байдлаар, бас бус зардал гараастай гэхдээ зүгээрээ.
Би өөрийгөө нээх янз бүрийн зүйл хүсч сүйд болохгүй сүйт бүсгүй байх болов уу гэсэн цагаа тулахаар тйим биш байна. Гоё байж болох юу байна бүгдийг нь авнаа, хайртайгаа ховулхнаа хийх байсан ч хамаагйү гээл бодоод эхэлсэн шүү дээ.


Анх гаргасан тооцоолсон зардлаас хэд дахин үнэтэй тусч байгаа.
За яадгийн, хуримаа хийчээл дараагийн 2 сар нь гоймон идээлиз.


Ийм энгийн бялуу хийлгэх гээд л бас загвар хайгаал.
Хуримын бялуугаа зориулж десерт маягаар өгөхгүй л бол хүмүүс бас тэр болгон идээд байдаггүй юм шиг санагдаад байгаа. Тйим болохоор бид хоёр бүх зүйлийг нь гоё шоколадаар хийлгэнээ гээд л ярьж байна.

Wednesday 27 September 2017

Гоё зүйлс

Сүүлийн үед би яггүй муу хүн болоод байгаа гэдгээ ухаараад байнаа.
Жишээ нь маш ихээр идсэн уусан зүйл ярьдаг болжээ, эсвэл миний филосооф сэтгэлгээ нам унтаад би ухнатаад энүүгээр нэг идэх зүйлс эргүүлсэн хүн байна ...
Удахгүй тэр гоё содон сэтгэлгээ зунтай цуг намайг нэг их удаан хүлээлгэхгүйгээр хүрэлцэн ирэх байхөө гэж найдаад бороотой өдрөөр бүгдийг нь идсэн нэгэн гоё зүйлийн зургийг оруулъя аа....
Би хааяа үүнийг авч идэх дуртай, үргэлж идээд байдаггүм. Хаашдаа өөрийгөө хордуулж хоосон калори нэмж байгаагаас цааш вино нь дээр ш дээ тийм биз дээ. Хаха


За дараагийн зураг болбасу миний бас шархүүгийн чөлөөт цагаараа өөрсдиийгөө зугаацуулдаг зүйлсийн нэг байна. Амралтын өдрөөр биесээсээ уралдаад эсвэл яг энэн шиг нэг өнгө голцуу бол би хэдийг хийчлээ чи жаахан нэмэрлэл дээ ганцыг ч эвлүүлэхгүй худлаа хүний эвлүүлснийг хараад суугаад байхын гэж биесээ явуулж суухад зугаатай байдаг юм.



Ер нь бодоод байгаа, явсан газар болгоноосоо тухайн улс үндэстэний онцлогийг харуулсан нэгийг авчирч эвлүүлээд ханандаа наагаад байвал зүгээр юм уу гэж.
Би ийм хооббийтой болохоор хүмүүст бас паззл бэлгэнд өгөх дуртай.
Найз бүсгүйдээ аваачиж өгсөн юм, 1000 ширхэгтэйг, тэгсэн хэцүү гээд залхуураад одоо болтол эвлүүлээгүй л сууж байгаа. Би бараг өмнөөс нь эхлээчээ бороотой өдрүүдэд зүгээр ш дээ гэж хэлээд байгаа...

Би зөнөөөс айдаг юм, тэгээд шархүүдээ хэрвээ би зөнөвөл хөөрхийг нээх зовоолгүй тэгээд ер нь баахан дуртай юмаар нь хуурч байгаад цааш нь залсан нь дээр шүү гэж.

Зөнөөд хажуудахаа танихгүй юугаа ч мэдэхгүй санахгүй ой ухаанаа алдахгүйсэн гэхдээ бас ийм юм эвлүүлж, үгийн сүлжээ бөглөж янз бүрийн тааварт зүйлсээр тархиа идэвхитэй байлгах гэж оролддог.


Хойтонгоос бас мэргэжил дээшлүүлэх дахин нэг сургалтанд сууна гэсэн бодолтой.

Monday 25 September 2017

Вийкэнд идэлт


За сая хагас бүтнээр шархүүг ирснийг далимдуулан, хурим хийх газар луугаа ухас хийгээд ирлээ.

Зав муутай шур хийсэн хэдий ч тэнд бол жуулчлал хөгжжээ, түүнийгээ дагаад үйлчилгээ болон хоол унд нь бүр нэг тйим сэтгэл ханамжийн баталгаа 100% өгөхөөр хийгджээ гэдгийг харж явлаа.
Хуримын маргааш өглөө хүмүүсийг өглөөний цайнд урьсан юм, гэхдээ 20 хүний захиалга л өгсөн, ихэнх нь шарталтын байдалтай ирэхгүй байх гэж бодоод хаха. Гэхдээ тухайн өдөр хүн нэмэгдэж ирэхэд асуудал гарахгүй ээ хэмээн менежер айлдсан.

Тэр газраа өдрийн хоол идлээ. За амт бол тасархай л байлаа, 




Би далайн хоол гэж үглээд явсан хүн сам хорхой идсэн.


Харин шархүү төрөлхийн махчин болохоороо бугын мах авсан. Маш зөөлөн болгосон ёстой гоё юм байна лээ. Би талыг нь идсэн байхөө.


За энэ амттан. Хаха намайг эмч чихэр кофе архи хориорой гэсэн саяны хагас бүтэнсайнд бол бүгдийг нь хэрэглэсөөн. Энэ шоколадаар хийсэн мөхөөлөс, бас герман донат банана гээд янз бүр. Бас л гоё байсан учраас би 75% ийг нь идэж шархүү 25%ийг нь идсэн.


Энэ харин маргааш өглөө нь буусан буудлын өглөөний цай. Дажгүй шүү. Би үүний дараа баахан талх л идсэн.

Оройн хоолны зураг аваагүй байна, нэг япон тогооч урд шууд хоолыг хийгээд зарим нэг хүн лүү шарсан будаа шидээд тосч ав гэсэн боловч манай ширээнээс ганц л тосч бусад нь ширээ шалаар нэг асгасан. Би ч хоол асгаад байхаар харам хүрээд л сууж байлаа. Би тахиа захиалсан бинь чи тахианд дуртай тахиа чамд дургүй ээ гэнэ үү нэг юм яриад л. Хөгжилтэй л юм билээ.

Бид хоёр бас гэрийнхнийгээ ирэхэд нь авч орох газар гэж их олзуурхав.

Wednesday 20 September 2017

уусан болон уусан

уусан кофеныхоо зургийг л авч явдаг бололтой.

Кофе уумаар л байгаа хэдий ч би одоогоор бүх төрлийн кафейнтай ундаа уух зүйл хорьсон байгаа.
Зөвхөн кафейн үгүй цай уусаар 2 7 хонолоо... Сурах төлөвтэй шүү...


Урд нь би маргаританд нугасгүй байлаа шүү дээ. Текиллаа бас уух дуртай байлаа. Одоо виноноос өөр юм ууж чадахаа байсан, бас хорьсон учраас ингээл ус уумар болоол сууж байгаа...


За энэ Сол гээд пийв нь манай шархүү л ууж байж, би харин колада авч уусан онцгүй юм билээ...
Дараагийн удаа хоол хүнсний зураг оруулнаа.

Гэснээс хавч идэх сэн.

Sunday 17 September 2017

Хурдны зам дээр

Өнөө өглөө би гэрээсээ гарч ирсээн.


Учир нь би шархүүг энэ ажлаас гарсны дараа бид хоёр манай уурхайн байрлуулж байсан байранд байнга амьдрахаа болиод ойрхон нэг хотод байшин түрээслэсэн гээд ярисан даа. Тэр хот нэг цаг гучин минутын зайд байдаг юм уурхайгаас, хурдан давхидаг хүмүүст л дээ. Би бол нэг зогсонгүй давхиад ирэхэд 1:45 минут л яваад байх шиг байгаан.


Тэгээд хагас бүтнээр гэртээ хариад ажлын өдрүүдээр уурхайн байранд байрладаг юм.
Гэхдээ гэртээ харьж өөрийн орон дээрээ унтах дуртай болохоор долоо хоногийн дундуур боломж таарвал гүйгээд л байдаг юм гэр лүүгээ.


Тэгээд өнөө өглөө тэндээсээ ирсэн байхгүй юу. Өглөө 5:30 гээд гараад явахад зам чөлөөтэй нэг их олон машин байдаггүй болохоор би ч эрт гарч ирэх дуртай лдаа.


За тэгсэн өглөө би сэрүүлэгтэйгээ зодоон хийсээр байгаад жаахан оройтоод 5:45 болж байхад гэрийн тэндээс хөдөллөө. Тэгээд эхний 12 км чинь бас л хотын дундуур 50км/ц ийн хурдтай л явж байгаа байхгүй юу. Тэгсэн нэг мотоцикл хойно ирээд гэрлээрээ дохиод бүр хойноос дөхөж ирээд бүр аальгүйтээд салдаггүй ээ. Би чинь гайхаад энэ чинь одоо энэ хот дотор гүйцэж түрүүлэх гээд байдаг юм байх даа гэж бодоод замын хажуу руу шахаж явж үзлээ түрүүлвэл түрүүлэг гээд.
Үгүй дээ, гүйцэж түрүүлэхгүй юм тэгсэн мөртлөө гэрлээрээ дохихоо болихгүйен. Сүүлдээ бүр айх гайхах зэвүү давхцаад.
Тэгсэн нэлээн хэсэг тэгж явж байснаа 80тай зам дээр гарч ирээд арай гэж намайг гүйцэж түрүүлж байнаа.
Яг хажуугаар гараад явах үед нь түг гээл нээх чанга дуу гараал би чинь тэрүүхэн тэндээ гүү энэ чинь одоо юу вээ гээл бодтол харин муу зэвүүн гар миний хажуугийн толийг алгадаад нугалчдаг бай ш дээ.
Хаха, би тэгээд хөөрхөн 30 км тийм тольтой давхисоон. Зогсохоосоо айгаад.


Эндэхийн жолооч нар нь үнэн тавьтаргүй ээ. 100 тай явж байхад л хойно бүр яг наалдчаад л одоо тэгээд би тэгээд наалдлаа гээд хурдан явлаа юу.
Тэгээд л гүйцэж түрүүлээл зарим нь тэнэгтээд хуруу гараа сарвалзуулаад л.


Би иймийг нь мэддэг болохоор нэг их машин барья гэдэггүй шархүү дандаа барьдаг байлаа. Одоо тэгээд ажил амьдралын эрхээр өөрөө барихаас аргагүй...
Тэгээл эмгэн хумс царайлаал дуугаа дуулаал гэлдэрч л явна даа.

Thursday 14 September 2017

Хаврын улиралаа гэж...

энэ улсад хөл тавиад даруй 6 хаврыг угтаж буй би бээр 5 хаврыг нь баруун эргийн хотуудад өнгөрөөж буй юм байна. Зүүн эргийн хотууд ихэнхдээ нарлаг, мод багатай уулархаг газрууд байдаг бөгөөд баруун эргээрээ голдуу мод ой хөвчөөр хүрээлэгдсэн байдаг юм.
Тийм болохоор баруун эрэг ерөнхийдөө усархаг бороо илүү их ордог.


Энэ жилийн хавар харин миний энэ хотод өнгөрөөж буй анхны хавар болохоор ихээхэн салхи бороо шуурга, цахилгаан цахисан сонин бас заримдаа гутарсан борооноос зугтмаар тийм л хавар үргэлжилж байна даа.


Хаврын эхний сар маань дундаа ороод энд тэнд модод цэцэгсээ дэлгэж эхлээд ойрын 2 өдөр хачин дулаахан бас зуур зуурхан бороотой нар үүл хоёр аальгүйтэж наана цаанаа орж өнгөрсөн өдрүүд байлаа.


Өглөөхөн зүгээр байсан тэнгэрээс гэв гэнэт мөндөр асгарч хэсэг хүчтэй салхилаад дорхноо зүгээр болж аальгүй наран халти цухуйн хавийн амьтныг баярлуулаад буцаад ичимхий бэр шиг үүлэн гивлүүрээ нөмрөх аж.


Би энд яргуй олж хааргүй ээ. Нутагтаа байхдаа анхны яргуй ургасан байна гэсэн сургаар хайж гүйж түүж ясан болчимгүй нас тэртээд үлдсэн байна. Бас яагаад ч юм энд хаврын шувууд ирлээ гэж хөөрөх үзэх харах зүйлгүй л болоод нэг л мэдэхэд зун болж ногоон нүдтэй зөгийнүүд миний ажлын хувцсыг цэцэгстэй андууран намайг тойрон эргэлдэх байх даа.


Тэгээд л би зөгийнөөс аймхай юм болохоор улигт бүжгээ дэглэж биелгээ хийгээд хавийн хүмүүст шоолуулах...


Айсандаа ч биш л дээ. Ер нь намайг хатгачихаад үхчихдэг болохоор нь өрөвдөөд байдын...


Тэнгэр цэв цэлмэг цэв цэнхэр, нар шаргалтсан сайхан өдөр болж байна гадаа...
Би азтай шүү, Монголынх шиг цэлмэг тэнгэртэй газар ингээд гүйж явдаг. Хэрвээ үргэлжийн мөнхөд бороо ордог газар байсан бол нараа санаад тэнгэрээд санаад зүрхэндээ нэг л хүнд чулуу тээсэн явах байсан даа...

Sunday 10 September 2017

9 сар чинь байна шүү дээ

Зарлагын сар болж байна өө.
Би сая Монголд очоод дүүгээ дагуулж баахан шүдний эмнэлэгээр явсийн, тэгсэн тэнд нэг хөөрхөн шүдний эмнэлэг байлээ л дээ. Тэгээд бас хөөрхөн шүдний эмч нартай.
Манай дүүгийн шүдийг янзалж өгсөн бүсгүй бас аягүй хөөрхөн ааштай байсан.
За тэр яахав үнэ хөлс ярих гэж байсан байхгүй юу. Тэгсэн манай дүү 4 шүд сайхан цэвэрлүүлээд ломбодуулаад гараад ирэхэд нийлээд 213 мянган төгрөг болж байна лээ.


Би явахаасаа өмнө шүдний эмч олж үзүүлсэн байхгүй юу. олж гэдэг нь болохоор би ажлаа солиод шинэ газар нүүж ирсэн гээд бичиж байсан даа ноднин. Тэрнээс хойш шүд мүд гэж санаа зовохгүй байж байгаад одооноос харин шүдэндээ төмөр зүүж зай багасгуулая болон байнгын ганц нэг шүд хийлгэнэ гэсэн хэтийн зорилгоор шархүүгийн очоод байсан эмчид очсон чинь үзчээд хэдэн шүд янзлуул жижиг жижиг цоорхой байна гэсийн.


Тэгээд 6 шүд энд тэнд жижиг нөхөөс хийгдсэн байгаан сая хагассайнд.
Өвдөж хавдсан ч юм байдаггүй харин түрийвчийг минь сэгсийтэл авч байна. 1132 дойлуур болчдийм даа.
Тэгээл бодож байлаа Монголд завтайсан бол янзлуулах байж дээ гэж. Гэхдээ пийв уух завгүй явсан хүн чинь одоо яахуу дээ.
Одоо харин бас баахан үзлэг хийлгэж байгаад шүдний төмөр хийлгэнэ гэсэн яриатай л явж байна.
Гэхдээ энэ шүдчин эмч аягүй дажгүй санагдсан. Нэг ийм хөөрхөн хүн олоод авчихаар дажгүй тээ.


Гэснээс би нээрээ Монголд пийв уух зав гарахгүй уг нь хүмүүстэй уулзаад гүйгээд байсан мөртлөө эмнэлэгээр үзлэг хийлгэсэн болохоор нэг бол маргааш үзүүлнэ, дуранд бэлдэж байгаа эсвэл дурангаас өнөөдөр гараад гээд ерөөсөө зав болохгүй, ямар сайндаа явахын урд өдөр гэрийнхэнтэйгээ хоол идэж сууж байгаад ахыгаа уруу татаж ганц пийв уулаа ш дээ.
Даанч тэр эрстраанд хар Чингис пийв байдаггүй юм билээ.


Дараагийн 7 хоногийн хагас бүтнээр хурим хийх газраа бас очиж нэг хонох гээд, үзэж танилцаж яваа юм аа. Зураг хаана авахуулах, хоолны цэс гээд бас ярих хөөрөх асуух сурах газар ихтэй.


Гээд л 9 сар чинь нэг явсан суусан зарсан л сар болох нь ээ. Боллоо л доо болох нь ээ ч гэж.



Thursday 31 August 2017

Осоржамааг зодохоо болиоч ээ

Хүүе ээ, тэр хүүхэд зүгээр байлгаач ээ.
Та нарт гай тарьж танайхаас орж хоол идсэн байлаа ч тэр хүний биед гар хүрч зодно модно гэдэг чинь эрүүгийн хэрэг шүү дээ.


Монгол нээрээ хуулиа чангалмаар юм аа. Гудманд явж байгаал зодоод унагаачихдаг тэгээд яваад өгдөг ийм даварцан хүй нэгдлийн үеийнхээ сэтгэхүйгээс салаачээ.


Бүр шал зэвүү хүрээд байхиймаа.


Хүнийхээ эрхийг хамгаалаач ээ.

Ажлын залуу 1

За энэ нэг залуугийн талаар бичихгүй бол бүр түүний хачин харьцаанд сүүлдээ чухам стрессдээд стресс тайлах учираа олохоо болилоо. Маргааш уг нь Хагас сайн өдөр гэртээ хариад сэгсийтэл 2 цаг гүйхэд уг нь гайгүй л болчино л доо гэхдээ л энэ бүр зэвүү хүргээд байх юм.


Энэ уг нь аягүй залуу хүүхэд байхгүй юу. Аав нь манай уурхайд олон жил ажилласан тэгээд сургуулиа төгсөөд энүүүгээр дадлагын ажил хийж гүйж байгаад манайд геологоор орж ирсэн юм. Яриа хөөрөө сайтай хүнтэй харилцах урлагтай, хэрэгтэй гэсэн хүмүүсээ олоод найзалчихдаг ер нь л сэргэлэн байрын залуу, бас толгой сайтай.


Тэгээд наана цаана орж хамаг юм хийж гүйсээрээн байгаад уулын төлөвлөлт хариуцаж 2 жил болоод намайг энд орохоос өмнө уулын ашиглалтын мастер болсон юм байна л даа.


Тэгээд эхэндээ ч надтай учиргүй сүрхий хандаад л байдаг байсын, гэхдээ би чинь оофис политикт маруухан хүн л дээ, ажлаа л хийж байвал хэрэгтэй хүндээ ойртож наалдана энэ тэр гэж мэдэх биш, тэгээд ч уурхай чинь эрчүүдээр дүүрэн юм чинь ойртож наалдвал тэгээл хормой хоттой холбоодо л цуурч өгдөг болохоор би ер нь цэрвээд байдаг юм.


Тэгсэн энэ залуу сүүлийн үед бүр бишээ. Манай нэг ёстой цохиод унагаачмаар залхуу ажилтан  байдаг байхгүй юу тэрэнд ерөөсөө намайг давж ажил өгөөд нөгөөх нь өө Б намайг хий гэсэн би энийг хийжээн би завгүй гээд сэгсийгээд би нээрээ...


Одоо харин яаж харьцах вэ, шууд хэлж л санаагаа амраая даа гэж төлөвлөөд л сууж байна.
Гэхдээ би бас иймэрхүү тохиолдлуудыг нь бичиж тэмдэглээд сууж байгаа л даа. Баримттай л ярихгүй бол хов яриад ч байгаа юм шиг, ургуулан бодоод ч байгаа юм шиг л болох гээд.
Би ер нь иймэрхүү зүйлд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүйг хичээдэг тэгэхгүй бол уйлж дуулаад гомдоод байвал ажил явахгүй биз дээ. Тэгээд л нөгөөдүүл чинь ээ дээ энэ хүүхнүүд үү, уньж туньж явахиймаа л гээд унана.


Уурхайд тэр тусмаа дан эрчүүд дунд ажиллах бас л тэвчээр шаардсан ажил шүү дээ. Олон хүүхнүүдтэй газар бол бас арай амараа, хялав цэлэв гээд л явж байтал амьдрал болоод л байдаг юм.


Гэхдээ би энэ залууг надад жаахан атаархаад байна уу эсвэл миний ажилд гар хөл санаа нийлдэг хүмүүсийн фракц биш болохоор намайг ерөнхийд нь тэдэнтэй харьцдаг шигээ undermine хийгээд байна уу гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.


Оофисийн политик оо гэж нэг иймэрхүү зүйл байх....



Tuesday 29 August 2017

Аяны сонин сайхнаас...

Утсаа ухаад үзсэн чинь авсан зураг бараг байдаггүй ээ. 3хан зурагтай л ирсэн. байна.
Би Монгол явахын өмнө нэг нээт хэсч яваад очоод цагийн зөрүү гарахгүй бие хүндрээд байдгийн нэг шалтгаан нь тэртээ дээр нисч явахад ходоод гэдэс үйл ажиллагаа нь удааширснаас болдог гэж уншаад, онгоцонд юу ч идээгүй байхгүй юу.
Одоо бодохнээ үнэн ч байсийм боловуу даа гэж бодогдож байгаа ч онгоцны хоол унд хэрхэн бэлтгэгддэг зэргийг зарим нэг юмнаас хараад жаахан сэжиг ч хүрэх шиг байдаг болохоор тэгээд одоо коофий цай ч уухаа больсийм л даа.


Тэгээд Хонг Конгод буугаад өлсөр үнэг гүйцэх шахсан хүн хэдэн банш мантуу захиалж идсэн.
Урд зүгийнхний хоол нь гоё нь гоё мөртлөө тэр мантуун бууз этэр нь махтай мөртлөө чихэр амтагдаад байх шиг эвгүй шүү.
Ганцаараа идцэнл дээ гэхдээ.
Цаашаа монгол явахдаа харин бас юм идээгүй ээ, унтаал явсан.. Гэртээ бууж хоолоо идэх гэж биеэ бэлджугаан.


Энэ харин буцах гээд хар үүрээр Чингис Хаан нисэх буудал дээр татсан хоёр зураг байна. Ийм гоё болсон байна лээ. Кофе шоопнууд нь ч ихүү аятайхан болсон байна лээ.

Харжбаясаж бас хэдэн идэх уух юм эргүүлж байгаад л гарч ирсэн.


Хойтон яг урт хугацаагаар явнаа. Зургийн апраад мапраадаа чирээд.

Saturday 26 August 2017

Монгол яваад ирлээ

Гэртээ харичаад ирлээ шүү дээ.
Ямар гоё бас ямар галзуугийн хурдаар өнгөрөвөө. Гэхдээ ууна гэж бодож очсон хар Чингис пийвээ ууж амжсангүйг эс тооцвол бусдаар сайхан явлаа.


Онгоцноос буугаад л дүүгээрээ тосуулаад гэртээ харьсан чинь ээж эгч хоёр маань цуйван бууз сүүтэй цай, өрөмтэй талх гэрийн нэрсний чанамал гээд сууж байна.
Баахан идэж ууж аваад л гэрийнхэнтэйгээ үүр цайтал ойр зуурын зүйлс ярьж шавайгаа хангаж аваад маргааш нь ганц найзыгаа дуудаж өдөржин дагалдаж гоо сайхнаар, хөмсөг шивүүлэх гэх мэтийн завгүй өдрийг өнгөрөөлөө дөө.


Тэгээд л хоёр өдрийг нь баахан эмнэлэгийн үзлэгт бэлдэж үзүүлж гүйсээр байгаад таарлаа.
Интэрмед бас дажгүй юм шиг мөртлөө бас л болоогүй үйлчилгээтэй газар байна лээ.
Би яг үйлчлүүлээд л нөгөөдүүл нь надаас эмэгтэйчүүдийн холбогдолтой асуулт асууж байхад л хоёр гурван эрчүүд гүзээгээ унжуулчаад хажууд зогсоод салахгүй ен.
Би бүр гайхаад сүүлдээ хүүе ээ та жаахан хойно хүлээчиж болох уу би үйлчлүүлж байх юм гэж хэлж дургүй зэвүүгий нь хүргэж байж холдууллаа ш д.


Ер нь манайхны үйлчлүүлэх соёл бас болоогүй байнаа. Нүүрномын хүмүүсийг харахад уг нь шүүмжлээд л байгаа харагдсан би чинь бас гайгүй ч болж дээ гэж бодож очсон болоогүй байнаа.


Гэхдээ жолооч нар нь бас л сигнаалаа орилуулсан тэвчээргүй байгааг эс тооцвол Улаанбаатар гоё болжээ. Зөндөө зүйлс өөрчлөгдөж, гоё барилгуудтай болжээ.
Зөндөө гоё бүтээгдэхүүн гаргадаг болж, монголчууд ер нь их хөлжөө юу юмны үнэ бараг л манай эндэхийн үнэнээс нээх ялгаагүй болжээ.


Гэрээ их санажээ, найзуудыгаа утсаар дуудаад л кофе уух эсвэл үдийн цай цуг уух гээд л бүх зүйл ихүү амархан дөхүү байсан болохоор би тэр хэсгийг гүү мөн их санажээ гэж бодогдож байлаа.


За тэгээд 7 хоног чинь шуураад л өнгөрчдөг байна шүү.


Зуны улиралд нар харж баахан баяслаа.


Харшил хөдлөх боловуу гээд байсан, хөдөлсөн шүү, 7 хоног нусаа гоожуулж яваад л ирлээ.
2 ч найз бүсгүйгээ зан аашийг нь таньж хүнийг нь мэдрээд ирсэн, хуримны жижиг сажиг асуудлаас болоод бас чам шиг чи юу ен, чи хэн бэ, чи зүгээр зайлөө, бид нар монголдоо сайхан амьдарч байна гэх мэтээр жаахан согтчоод дээрэлхээд байхаар нь тэгээд дахиж ярьж чадсангүй л хүрээд ирлээ. Одоо тэгээд урилга нь явчихсан юм чинь харж л байхаас, ирвэл ирэхээр нь хуриман дээр битгий ууж дальчиганаарай гэж хэлнээ.


Монголын аялал нэг иймэрхүү л байлаа.
Дараа жил явнаа ээждээ ер нь ойр ойр очиж байя даа гэж бодсоор л ирлээ.



Monday 24 July 2017

Дуусдаггүй долоон сар даа...

За Долоон сар сүүл хэсэгтээ ирээд гацчивөө.
Одоо уг нь 16 хоноод Монголын зүг уртаас урт нислэг дамжаад л гон гон дуугараад л гараад өгөх байгаа байхгүй юу. Гэтэл гээгэнт өдөр хоног явахаа байсан мэдрэмж төрөөд.
Би сүүлийн 5 долоо хоног бараг ихэнэх өдрүүдэд ажиллаад, одоо нэлээн ядарсан юм байлгүй, өнөө өглөө 5 цагт дуугарсан сэрүүлэгээс нойроо харамлаад утсаа арай л хага шидцэнгүй.


Гэхдээ өнөө орой шархүү минь гэртээ ирнэ, сая 14нд төрсөдөр нь болсон байхгүй юу, гэхдээ мань хүн ажил дээрээ байсийн, тэгээд би түрүүний хагсайнд ганц өдөр амраад хөлөө эргэтэл явжээж ганц drone л авах шив дээ.
Манай шархүү чинь нэг тийм онцлог хообийтой болохоор уг нь аваад өгчихмөөр зүйл зөндөө ч өөрөө түрүүлээд авчихаад байдиймаа. Би тэгээд тэр gaming дэлгүүрт нь орохоороо энэ байгаам болуу энэ хэзээнийх юм бол гэж эргэлдсээр байгаад гараад ирдэг юм.


Уг нь бид хоёр хоюулаагийнхаа төрсөн өдрөөр нээх бэлэг сэлт гээд яахийм пээ, хуримын зардал гэж зөндөө болох нь гэж ярилцсан ч, бас хоосон сууж байж зүрхэлсэнгүй.


Манай инженерүүдийн нэг нь өчигдөр амралтнаасаа ирлээ. аая Европоор амарч яваад ирлээ гээд нуль tan болсон залуу орж ирээд л, хаха, бид нар энүүгээр жаахан сонин сонсож соохолзов. Тэгээд ашгүй чи минь ирсийм чинь би амрая аа, хагас бүтэнгүй ажилласаараан байтал уналаа гээл, сууж байна.


Хөөрхөн цүдгэр найз маань энэ хагассайнд baby shower хийх юм. Бас удахгүй мэндлэх маамуу ээж хоёрт бэлэг сэлт авна, энэ амралтын өдрүүд завгүй өнгөрөөд дуусчуул тэгээд 10 хоноол харилаа даа.


Би чинь одоо Монгол яваагүй 3 жил болжаагаа байхгүй юу. Ерөөсөө амжихгүй бас шархүүгийн гэрийнхэн лүү яваад, завсарт нь найзын хурим бас өөр газар луу яваад ингээд ноднин гэрийнхэнтэйгээ халти дундаа тааралдаад гэх мэтчилэн.
Тийм болохоор соёлын шооконд орно гээд бэлтгэлтэй байгаа.
Зөндөө гоё болсон байх л гэж төсөөлөөд байгаа шүү. 14 онд очихдоо баахан таксины жолооч нарт нээрвтэж байгаад ирсэн энэ удаа болохгүй бол гүйгээл байхаас өөрөө. хаха аймруу.

Monday 17 July 2017

Миний аав

Хэзээ ч дахин ирэхгүй энэ утасны дуудлага.
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь...


Аавын шар охион гэдэг сэн, айлдаа л арай цайвар нь байсан юм боловуу эсвэл балчир багадаа шар хүүхэд байгаад насны эрхээр борхон хөөрхөн Бурмаа болсон уу, ямартаа ч аавдаа л шар охин байсан даа.
Сайхан залуу байж дээ аав маань, цэв цэх нуруутай, цэргийн хүнээс илүү гоёмсог алхаатай, өндөр сайхан биетэй, амарч сууна гэж мэддэггүй, ажилсаг шаавай хүн байж.
Амралтын өдрүүдээрээ унтаж залхуурч хэвтэхгүй аанай л нэг шинэ зүйл хийж суух, ур дүй сайтай, гэртээ нэлээн их эд хогшил хийж тавьсан даа.
Шатар сайн тоглоно, надаас бусад хүүхдүүд нь шатарт мундаг байхад, би залхуудаа сураагүй болж таарах нь. Жаахан шартай болохоор хожигдохоороо шатараа цацаж шидээд байхаар тэгээд удалгүй надтай тоглох хүн олдохоо байсан байгаа л даа.
Цэл залуухан аавыг минь аваад явсан даа, өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг дээ. Үнэндээ аав минь дорхноо муудаад л бие нь өөдлөхгүй байсаар өнгөрсөн.
Гэтэл би гэдэг хүн хээр хөдөө ажлаар явж байж. Өглөө босоод гэр лүүгээ залгатал утсаа авдаг хүн байдаггүй ээ. Гайхаад залгаад л байлаа.
Тэгтэл манай аавын хар багын найз нь утас аваад
-Охин минь одоо ир дээ. Аав нь өнгөрчихлөө гэсэн сэн.
Хот руу хар хурдаараа давхиж явахдаа, уйлж чадахгүй, яагаад ч юм худлаа юм шиг санагдаад, арай л үгүй байлгүй дээ, хаанаас даа гээд зөндөө горьдож ирсэн сэн. Байрны үүдэнд зогсоод машинаас гарах зуур хөөрхий дүү минь гадаа зогсож байгааг хараад эвий энэ муу амьтан хар нялхаараа ааваасаа өнчрөөд хоцордог гээд дүүгээ үгүй мөн их өрөвдөж билээ.
Аав минь өнгөрөөд даруй арав гаран жил болжээ.
Таныг минь үгүй хооронд тохиолдсон хүнд хэцүү бүрт таныг хайж уйлдаг, баяр жаргалтай мөчүүд амжилт бүтээл болгондоо тандаа хэлэх сэн, миний муу шар охин чинь мундаг шүү гээд л хөөрөх байсан даа гэж боддог хэвээрээ.
Амьдралд хөлөө олж амжилгүй тэнтэр тунтар алхаж алдаатай оноотой, амжилт гээд гайхуулах зүйлгүй явахад минь тэртээд одсон тандаа охиноороо өнөөдөр бахархаж суугаадаа л гэж сэтгэлээ тайвшруулах юм даа.


Хол холын алсаас таныгаа дуудаад олохгүй ч
Хадгалж үлдсэн дурсамжинд минь аав минь та мөнх шүү
Хатуу жамтай орчлонгоос арай л эрт одсон ч
Хамгийн сайхан хүн таны үргэлжлэл болсондоо азтай шүү бид


Үүл үүлийн дээгүүр тэнгэрт л жаргадаг гэж итгэдэг
Үсэн буурал болчихоод биднийгээ хамгаалсаар суугаа гэж боддог
Орчлонд үлдээсэн нэр, таныхаа гишгэсэн мөрийг
Охин тань өнөөдөр дааж л явахаа хичээдэг ээ



Sunday 16 July 2017

Ойрын сонин

Ойр зуурын сонин сайхан гэх зүйл зөндөө юм шиг мөртлөө бас үгүй юм аа.
Монголд харин ган ихтэй түймэртэй зун болоод байнаа. Харахаар л өр эмтрэх юм. Гэхдээ л манайхан мундаг шүү тээ, эрвийж дэрвийхээрээ л зүтгэж байх шиг байна.


Надаар бас нэг их онц зүйлгүймаа, энд хүний газарын сонин сайхныг бичилтэй нь биш, үгүй яахавээ, урагшаа цасан шуурга болсон ойрын хэдэн жилдээ үзэгдэж харагдаагүй л зутруу өвөл болж байх шиг байна. Миний суугуул газраар ч бас яахав ээ, бороо ихтэй салхины хурд цагт 114 км хүрч хэсэг хүйтрэв. Би тэр өдөр нь уурхай эргэж явна гэж гараад машинаасаа ч гарч чадахгүй хэсэг улаан тоосон дунд эргэлдэж байгаад буцаж ирсэн.
Даландаа бас санаа зовоод гараад үзчие гэж гарах гээд машины хаалгаа дийлээгүй ээ. Арайл салхинд тавиад туучихсангүй, нэг битүү элс шуурсан газар хэсэг сууж амьдралаа эргэцүүлээд.


Сүүлийн 4 долоо хоног хагас бүтэн сайнгүй ажиллаад, сэнсрэх л талдаа орох гээд байна. Одоо энэ хагас бүтэн сайныг өнгөрөөвөл, буцаад хэвийн амьдралдаа орж байна.


 Хуримын бэлтгэл базаах чинь бас л хэцүү юм байна шүү. Хэдийгээр нэг хүн төлөвлөгөө бүх юмыг маань гаргаж туслаж байгаа ч тэгээд яг жижиг сажиг юман дээр өөрөө холбогд гээд бидэн рүү шидчихийн, тэрэнд нь бас наана цаана гээд имэйл, утсаар харьцах гэж цаг зав барсан ажил нэг байнаа байна.


Гэхдээ одоо бараг л бүгд бэлэн болсон, Dj нээс бусад нь, манай нэг найз хүүхэн байдгийн тэр маань л аятайхан хөгжимтэй бүжиглэхээр хурим хийгээрэй, хөгжим бүжиггүй хурим уйтгартай шүү гээд мундагдаад байгаа. Би ч уяхан турьхан амьтан юм болохоор уйлсаар байгаад таарах вий гээд жаахан эмээгээстэй.


Би ёстой хурим гээд хаа байсан Монголд ярьж байхад л энд хоолой зангирч байдаг нэг тийм сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй бүсгүй үр байнаа.
Баахан сэтгэлээ засч аваад л явж өгнө дөө.


Гэснээс гэртээ харих дөхөөд байдаг, эндээс авсан бэлэг сэлтгүй л нэг баахан ажил гэр гэсэн хүн завгүй байсаараан байгаад гарч одох нээ.


Гоё Монгол дээл авч бас өмсмөөр байна. Тэр Юмжир гээд ёстой хөөрхөн загварууд байнаа. Намхан хүнд яадаг эд юм болдоо.


Гэрээсээ ирэхдээ л аяны богц дүүрэн сонин хачин ганзагалж ирнээ.

Monday 10 July 2017

Наадмын мэнд

За хотол олноороо сайхан наадамлаж байна уу?
Хуушуурны үнэр, гийнгоон дуу, бөхчүүдийн ааг, харваачдын цэц, бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоо алаглаж найгаад хичнээн сайхан байгаа болоо.
Би ч бүр догдлоод наадмын хуушуураа аль 9нд хийгээд идчлээ шүү дээ.
За жаахан дэгсдүүлчивүү, 9н бүтсайн өдөр таарсан болохоор өдөржин Хурд Харанга сонсож, дагаж дуулж уйлж гал тогооны өрөөнд хиншүү хярвас тарьж нар саран гэрэлтсэн хэдэн дугуй хуушуур хийж идэвээ.


Хааяа хааяа Монголыг, гэрийнхнээ санахаар нэг иимэрхүү юмс болноо, ялангуя наадамын үеэр аягүй ээмзэг болчдын. Тэгээл цүдийтлээ хуушуурдаж аваад, одоо ингээд хөөрхөн ажил гэр гээл номондоо орсоон.
Тэгээд өнөө өглөө босоод харсан Монголд буухад яг сар дутуу байна. Удахгүй дээ удахгүй, гэртээ оччоод сайхан хуушуур бууз цуйван бас сайхан хуйцай мантуутай авч иднэ. Хаха нэг л идэхийн одонд төрцөн хүн очих нь дээ яана даа.


Очиж 7 хонохын, эхний өдрөөс эхлээл, намайг тосох хүмүүс хуушууртай ирээрэй гэцэн л байгаа.


Надаар нэг иймэрхүү дээ, юун яасан наадам мэдэж байгаа хүн хэн ч алга энчээ.


Та хэд минь сайхан баярлаад, зөндөө их хуушуур идээрэй.



Sunday 25 June 2017

Царайны сайхнаар цай сүлэхгүй...

Үнэн үү? Үнэхээр царайны сайхнаар цай сүлэхгүй амьдарч байна уу бид. Хаа нэг сонгууль гээл хошуурч байсан хүмүүсийн дундуур тэмээн дотор яваа юм шиг поост орж ирэхийг яанаа.
Манай нэг найз бүсгүй байдагийн, лааг чухал чухал юм бичнэ, зарим нэг нь уянгын халилтай, гэхдээ уг хүн нь их гоё нэг тийм хүнд тусалсан дэмжсэн бүсгүй л дээ.
Тэгсэн манай хүн энэ хүмүүс одоо нүүр амандаа мэс хүрэгж эцэг эхээс заяасан хайран сайхан царай зүсээ янз бүр болгож яана вээ гэжээ.
Баахан хүмүүс орж ирээд л тийм ээ нээрээ энэ хулхины олдмол царайтай хүмүүс хэцүү байнаа гээд л шуугиж.
Би бодлоо, Үгүй тэгээд ямар будаг шунхаар нүүр зурчихаад хулхидаад яваа биш, тэгээд өөрсдөө дурлаад мэс засалд ороход болохгүй юм бол уг нь байхгүй л дээ.
Нэгдүгээрт мэс засалд орох нь бол бас шаггүй мөнгө төгрөгний гарлагатай тэгээд бас их зориг шаардсан ажил гэж бодож байгаа.
Хоёрдугаарт даьхраа хийлгэсэн болгоны ард зөвхөн том нүдтэй болно гэж зорьсон байдаггүй. Миний таньдаг охины сормуус нь дотогшоо ургаад байдаг их хэцүү гээд давхраа хийлгэж байсныг санаж байгаам. Бас зарим хүмүүсийн зовхи унжаад байдаг талтай гэж ирээд л.
Гуравдугаарт хүний өмнөөс мөнгө зарж хийлгээгүй бас тэр өөрчилсөн юм учиргүй гай тариад байгаа л биш бол ер нь хүн галуугаа иднэ үү гахайгаа иднэ үү, хэнд хамаатайм бээ.
Эхээс заяасан сайхан унаган төрхөө гэж ирээд л сүйд болно.
Би ингэж яриад байгаа хүмүүсийг 2 хувааж байгаан.
Царайлаг ба аймхай  хүмүүс гээд. Нэг хэсэг нь угаасаа төрцн юм чинь хийлгэх хэрэггүй, нөгөө хэсэг нь хутга мэс гэхээр зүрк алдаад хийлгэж чаддаггүй.
Царайлагууд нь өөрсөдтэй нь адилхан болкоодээн гээд хорсоод олон юм яриад байдаг бол, аймхайнууд нь зүрх зоригт нь атаархсандаа шээс алдкаад байдаг байх нь.


Гэснээс та хэд гарч сонгуулийг өгөвүү, өгөөд ёстой нээрээ яаая даа гэсэн ирцтэй өгвөл сүртэйм бишүү.


Австарли улс иргэдээ сонгууль өгөөгүй тохиолдолд торгодог юм билээ. Зүгээр л сонирхуулсын. Тэрнээс тэг гэж байгаам биш шүү.


Ажил тарлаа, гэрийн зүгэ гэдэн годон.
Шархүү маргааш орой гэртээ ирнэ. Би бөөн баяр хөөр, алаг нүд энд зүгээр тормолзоол байгаа ш д.

Monday 19 June 2017

Эрээвэр хураавар

За даа сонгуулийн тухай бол ярихгүй бичихгүй, тэрнээс бусад юм байж болох нь.
Удахгүй 7 сар гарах нээ, цаг хугацаа нисээд гэрлийн хурдаар яваад байгаа ч юм шиг, далай гатлаад одсон шархүүгээ хүлээхээр өдөр хоног эмгэн хумснаас удаан сажлаад ч байх шиг, үүрээр унасан цагаан үсний сургаар үрчлээ хайж толитой наалдаж зогсоход нас нэмэх бол их л хурдтай шуураад байх шиг есөн жорын сэтгэлийн хөөрөл надаас салах биш.


Би нь дорхноо уйддаг болохоор гүйлтийн зам дээр гүйнэ гэдэг чухамдаа толгойн өвчин шүү дээ, тэгээд энд жиймд мөнгийг нь төлчихөөд залхуураад явахгүй, гадаа л гүйж явдаг юм. Гадаа гүйхэд агаар, сүүдэр бас хааяа бороо, байгалийн сайхан зөрөн өнгөрөх хүмүүс гээд зугаацах зүйл ихтэй, хол гүйхэд бас байн байн цагаа хараад яараад байдаггүй давуу талтай болохоор тэгж дурлана.


Харин нэг муу тал нь нар салхинаас хамгаалаад хамгаалаад хэрэггүй болж байгаам, жишээ нь нарны тос шавж шаввж гараад 2 цаг гүйхэд эхний цагийн дараагаас тэгээд нарны тос бол алга болсон байдаг, ялангуяа нүүр гар хэсгээр. Одоо өвөл болоод би наранд гүйхгүй түнэр харанхуйд гүйж байхад л аль зунаар борлосон биеийн өнгөний ялгаа гарахгүй хэвээрээ.


Дээрээс нь гүйх үед бие арьс бүх зүйлс чичирч доргиж байдаг учраас жаахан арьсанд муу нөлөөтэй боловуу гэж би үзээд байгаа.


Тийм болохоор одоо 8, 10 саруудад төлөвлөсөн марафоноо гүйгээд дараагийн 3 сар хүртэл гэртээ эсвэл жиймд явж төмөр өргөж гүйлтийн зам дээр гүйе гэж төлөвлөөстэй. Биелэх эсэхийг бүү мэд, аягүй бол хуримын өмнө Байцааны шөл уугаад явжаах байлгүй дээ.


Гэхдээ гүйсний ашиг тус гэж их, над шиг 12 цаг суудаг ажилтай хүнд бол стресс тайлах, хөдөлгөөнтэй байх, ус уух шилдэг шалтгаан болж байгаа юм. Бас өөрийгөө сорьж хугас марафоныг тэдэн цагийн дотор гүйнэ гэж өөрөө өөртэйгөө өрсөлдөж бэлтгэл хийхэд нөлөөлдөг болохоор тэр байх.


Хүмүүс өвдгөнд муу гэж л байдаг юм гэхдээ гүйдэг өвдөг муутай байх нь илүүдэл жингээс шалтгаалсан үе мөчний өвчнөөс хамаагүй дээр боловуу гэж боддог юм. Бас тамхинаас гарахад их тэс дэм болсон доо, Гэснээс тамхинаас гараад 3 жил шахуу болж байхад одоо ч хааяа дур хүсэл илэрдэг болохоор их муухай зуршил юм байна лээ шүүү. Ер нь бол тамхины ач тус гэж байхгүй, би одоо болтол яагаад татдаг байснаа сайн ойлгодоггүй.


Зүгээр л хийх зүйлгүй гиеүрч, хэнэггүйгээр өөрийгөө болон бусдыг хордуулж, мөнгөө үрэн байж өмхий үнэр өөртөө наадаг байсан байх нь. Одоо миний хамар бол тамхины үнэрт маш соргог хааяа нэвчсэн хүнтэй таарахаараа би яг л ийм үнэртэй байсан даа гэж боддог. Тамхинаас гарах гэж маш их оролдсоны эцэст, жилд хичнээн төгрөг тамхинд үрж байгаагаа тооцож үзээд бас тамхи татахгүй байснаар нэмэх амьдралын хоног цагийг хэмждэг нэг апп суулгаснаас хойш татаагүй дээ. Манай энд 25 ширхэгтэй янжуур 26 доллар байсан намайг гарах үед. Жил болгоны 12 сард тамхины татвар нэмэгддэг 1,5% иар.
Харин одоо миний уушиг гүйсний ачаар илүү эрүүл чийрэг болсон.


За жинхэнэ эрээвэр хураавар явж байна даа.


Сонгуулийн талаар бас бичихгүй хэвээрээ.


Ойрдоо жинхэнэ сайхан нартай өдрүүд үргэлжилж байна. Харин маргаашнаас цаг агаар жаахан муудах талдаа шиг шүү. Бороо устай салхи ширүүснэ гээд л зарлаад байна. Би нь энэ амралтын өдрүүдээр ажиллаад дараагийн долоо хоногт шархүүг ирэхэд нэг өдөр амрая гээд гуйгаад байгаа.
Шархүү гэртээ ирэхээр бүх юм зүгээр бүтээд бүтээд явчиж байгаам, ядаж л тэр муу хашааны өвс ногоог хадаад хяргаад хаячина гэхээр. Анх энд ирээд, эндхийн бөөний дэлгүүрээс нэг хөгийн жижигхэн түрдэг өвс хадагч авсийн. Тэгээд тэр анхны муурын байшингийхаа жижигхэн хашааг хадах гээд хэд чирч гүйсээн гүйсэн. Над шиг хүнд бол зохихгүй эд билээ. Сүүлдээ залхуураад хүн гуйдаг болсон. Сард нэг удаа хадахад 50доллар орчим төлөөд. Тэрнээс хойш нэг их өвс халиурч ургана гэхгүй амархан газруудаар амьдарч байгаад энэ байр маань харин ихээ том цэцэрлэгтэй, сарнай, нимбэг, мандарин гээд ургахгүй юмгүй л юм билээ. Тийм болохоор би нь шархүүг хүлээгээстэй.


За нэг иймэрхүү өдөр явж байнаа манай энд. 8 сар хурдан болоосой. Нутагтаа очих минь. Харшил гайгүй байгаа. Гэснээс би 2004 оноос хойш жил бүр 7, 8 сард харшил хөдлөөд хүн харахын аргагүй нус нулимсандаа баригдсан амьтан намарждаг байв ш дээ. Тэгсэн энд ирснээс хойш ганц ч удаа харшил гэж дуугарсангүй. Гайгүй болсон байгаасай гээд горьдоод байгаа. Тэгэхгүй бол очиж 7 хонохдоо хүн харахын аргагүй амьтан байж байгаад ирвэл харамсалтай даа тиймээ.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...