Wednesday 29 January 2020

Ойр зуур

Өглөө босох гэж түмэн үснээсээ хоёрыг зулгаав. Сэрүүлгээ хэд унтрааж байж, хэд снүүздэж байж орноосоо арай л гулгаж унасангүй босч ирлээ. Ойрдоо хичээлүүд дуусах гээд бөөн шалгалт хажуугаар нь шинэ ажлын хамаг юм нь зуун задгай байсныг бага багаар нь хумьж хамж бас дээрээс нь шинэ софтвэйр сурах гээд түмэн завгүй. Оройдоо гүйж ч амжихгүй 7 хонолоо бүх бие хөшөөд хүндрээд хэрэг алга. Дээрээс нь гэртээ очиж хичээл унших зуураа түмпэн талх идчээд байгаа болохоор бүр талх шигээ хөөлөө л дөө одоо яадгийн байгаан бүү мэдээ. 

Өнөөдрөөс л болий, манай гудманд гэмтэл гарсан гээд интернет тасарсан байна, хэд хоног гэрт хичээл харах боломжгүй болох шиг боллоо. Энэ алтан боломжийг ашиглаад гүйж харайж авъя юу даа тээ. 

Гэхдээ өнөө маргааш гээд амралтын өдрүүд эхлэх юм байна. Нөгөө сүрхий хол ойр явна хүнтэй танилцана гээд байсан байхгүй, тэгээд 20 оны нэг сар хажуугаар гунхсаар байгаад дуусчлаа даа бараг. Ажил амьдралаа гоё зохицуулж сурмаар л байна, байгаагаасаа илүү гарч сурмаар байна, туслалцаа зөвлөлгөө байна уу хүн ардаа. Хийсэн бүтээсэн зүйлгүй ёстой тугалынхаа бэлчээрээс холдож үзэхгүй яваа юм шиг санагдаад нэг л их хаашаа ч юм яараад байх юм энэ юуных вэ? Аа ёстой сурдаг хүн болоод л баахан зураг зурах материал аваад гэртээ тавьсан 5 настай хүүхдийн зураг шиг нар уул мод ус зурснаас өөрийг хийсэнгүй. 

Дээрээс нь бас нэг зүйл ерөөсөө болохгүй бүтэхгүй байгаад бас жаахан шаналаад болох биш. БИд хоёр уг нь ярьсийн болвол болно аа болохгүй бол эмнэлэг домлогоор явж өөрсдийгөө стресдүүлэхгүй гэж. Бас эмнэлэгээр зөндөө яваад бараа сураггүй байгаа хүмүүсийг мэддэг болохоор тэгээд зарим нэгэнд нь ямар их стресс өгдгийг харсан болохоор 2 биенээ зовоохгүй ээ гэж ярьсан байхгүй юу. Гэхдээ л бас жаахан шаналах маягтай. 
Баахан гомдоллосон болчлоо за яахуу, сүп сап гээл цоглог болоод ороод ирнээ. Манай нөгөө Турк найз маань одоо 2 дахь охиноо удахгүй тосч авах гээд бөөн бэлтгэл. Хөөрхөн цондгор гэдэстэй болцон байна лээ сүүлд уулзахад, энэ удаагийн жирэмслэлт аймаар түргэн том гэдэстэй болж байна л гээд байсан хэхэ. 

Thursday 16 January 2020

Хэнд ч хэрэггүй хэлтэрхий мэдээ

Шинэ ирсэн хотдоо амьдрах байшингаа олж нүүж орсон. Гэртэй болсон болохоор өөрийн тав тухаар, хоол ундаа хийж идээд жаргаж байгаа.

Ойрын өдрүүдээр манай энд аймаар гоё нартай, дулаахан аргагүй л зун цаг шигээ налайгаад жигтэйхэн. Өглөө наран авхай цэв цэлмэг тэнгэрт мандаад л орой 9 өнгөртөл жаргахгүй сагсуураастай. Энэ урд туйлтай ойрхон учраас зуны өдрүүд урт өвлийн өдрүүд харин гайхалтай богинохон байдаг гэнээ.

Өдөр богинохон үеүд харин жаахан хүндхэн сонсогдоод байгаа,  би чинь өөрийнхөө тодорхойлсноор бол нарны охин юм байгаан, тэгээд нар халти үзэгдээд жаргачаад байвал жаахан стрессдэх л байх даа тээ. Тэглээ гээд яах вэ нээрээ.
Миний ажил чинь 6:30д эхлээд орой 7 өнгөрөөж дуусдаг болохоор тэгээд хөөрхий харанхуйд л гүйгээд байх бололтой. Маргааш амралтын өдрөөрөө далимдуулж далайн зах явахаас, шархүү байхгүй үед ингээд өөрийгөө халти зугаацуулж баймаар байна. Ер нь би энэ шинэ ондоо гадуур олон гарч, хүнтэй танилцан газар үзнээ гэж төлөвлөөд, ер нь бодоод байх нээ ажлаасаа илүү гардаггүй, залхуу маркийн нөхөр харагдаад байгаа юм. Ноднин жил мэргэжлийн уран зохиолын нийлсэн ном 40 гаруйг уншсан гэхээр тэгээд хөөрхий нэг бол ажил дээр үгүй бол ном уншаад л хэвтэж байдаг бололтой.
Уран зохиолын номнууд нь ихэвчлэн адал явдал, фантазны номууд уншдаг болж, хүн яг нас насны онцлогоороо дурладаг номны төрөл жанр өөрчлөгддөг шигээ. Өмнө нь бодит хүмүүсийн болон улс орнуудын түүх их сонирхож уншдаг байлаа. Хүнд хэрэгтэй номнуудаас гэвэл Quiet болон эрүүл мэндийн зөвлөгөөний хэд хэдэн номнууд уншсан. Ойрын үед кино ший үзсэнгүй, You-гийн 2 р хэсэг нь гарсан харагдаад байна лээ, үзэх сэн гэж бодоод амжихгүй л гүйгээд байна.
За тэгээд хөдөөгийн амьдрал шалдар булдар хүмүүний явдал хөнгөн хийсвэр гэсэн маягтай л гүйгээд байгаа. Хөдөө нэг сайхан юм нь нам тайван юм даа тээ.
Өөр ч тэгээд онц юмгүй дээ. Хөрвөөж босоод л хөглөрч гүйсээр байтал хорвоо өнхөрч хоног өөрчлөгдөөд цаг хугацаа гэж гайхалтай этгээд хурууны завсраар урссаар.

Monday 6 January 2020

Хаанаас гарч ирэвээ гэжүү

Пээ, цаг хугацаа бид 2 хөөцөлдөн хөөрцөглөн гуйсээрээн байтал 20 он гарсан байна, нас нэмсэн байна, намба суусан юмгүу байна надаар нэг тифмэрхүү.
Блоогтоо сэтгэгдэл бичиж чадахаа байсан гээл гараад явснааас хойш үнэндээ шагайж хараагүу байх нь. Коюуки болон Пиглэтийнх рүү хааяа шагайж, Саруул ухааны хуучин гэрийг хэд нээж үзсэнээс өөр зүйлгүй.
Гэтэл Саруул ухаан маань шинэ гэр барьжээ. Бээмэр бүр бичлэг оруулахгүй, бас над шиг л тэрүүгээр гүйж яваа бололтой. Саяхан ажлаа сольсон, энэ газарт аягүй их юм бодож ирсэн сэтгэл жаахан дундуур байгаа.


Тэгээд би бас хойд арал дээрээ дулаахан сайханд нь дасчээ. Урд арал дээр сэгсийгээд ирсэн чинь арай л аймаар хүйтэн бороо ихтэй байна. Бас хүмүүс нь нэг тийм сонин ажлаа хүлээлгэж өгөхгүй бас намайг нэг дэн буудалд байрлуулсан чинь тэр нь арай л тэнэг бараан өнгөтэй гээд баахан сэтгэл санаагаар унасан. Гэхдээ ойрдоо цоглог байгаа. Сая 7 хоног гэртээ харьчаад ирсэн. Шархүүд өөд уруугүй эрхэлж байгаад шинэ оноо угтаад ирлээ. Одоо тэгээд гүйгээд л байж дээ.
Таануустаа шинэ оны мэнд хүргэе.

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...