Thursday 16 January 2020

Хэнд ч хэрэггүй хэлтэрхий мэдээ

Шинэ ирсэн хотдоо амьдрах байшингаа олж нүүж орсон. Гэртэй болсон болохоор өөрийн тав тухаар, хоол ундаа хийж идээд жаргаж байгаа.

Ойрын өдрүүдээр манай энд аймаар гоё нартай, дулаахан аргагүй л зун цаг шигээ налайгаад жигтэйхэн. Өглөө наран авхай цэв цэлмэг тэнгэрт мандаад л орой 9 өнгөртөл жаргахгүй сагсуураастай. Энэ урд туйлтай ойрхон учраас зуны өдрүүд урт өвлийн өдрүүд харин гайхалтай богинохон байдаг гэнээ.

Өдөр богинохон үеүд харин жаахан хүндхэн сонсогдоод байгаа,  би чинь өөрийнхөө тодорхойлсноор бол нарны охин юм байгаан, тэгээд нар халти үзэгдээд жаргачаад байвал жаахан стрессдэх л байх даа тээ. Тэглээ гээд яах вэ нээрээ.
Миний ажил чинь 6:30д эхлээд орой 7 өнгөрөөж дуусдаг болохоор тэгээд хөөрхий харанхуйд л гүйгээд байх бололтой. Маргааш амралтын өдрөөрөө далимдуулж далайн зах явахаас, шархүү байхгүй үед ингээд өөрийгөө халти зугаацуулж баймаар байна. Ер нь би энэ шинэ ондоо гадуур олон гарч, хүнтэй танилцан газар үзнээ гэж төлөвлөөд, ер нь бодоод байх нээ ажлаасаа илүү гардаггүй, залхуу маркийн нөхөр харагдаад байгаа юм. Ноднин жил мэргэжлийн уран зохиолын нийлсэн ном 40 гаруйг уншсан гэхээр тэгээд хөөрхий нэг бол ажил дээр үгүй бол ном уншаад л хэвтэж байдаг бололтой.
Уран зохиолын номнууд нь ихэвчлэн адал явдал, фантазны номууд уншдаг болж, хүн яг нас насны онцлогоороо дурладаг номны төрөл жанр өөрчлөгддөг шигээ. Өмнө нь бодит хүмүүсийн болон улс орнуудын түүх их сонирхож уншдаг байлаа. Хүнд хэрэгтэй номнуудаас гэвэл Quiet болон эрүүл мэндийн зөвлөгөөний хэд хэдэн номнууд уншсан. Ойрын үед кино ший үзсэнгүй, You-гийн 2 р хэсэг нь гарсан харагдаад байна лээ, үзэх сэн гэж бодоод амжихгүй л гүйгээд байна.
За тэгээд хөдөөгийн амьдрал шалдар булдар хүмүүний явдал хөнгөн хийсвэр гэсэн маягтай л гүйгээд байгаа. Хөдөө нэг сайхан юм нь нам тайван юм даа тээ.
Өөр ч тэгээд онц юмгүй дээ. Хөрвөөж босоод л хөглөрч гүйсээр байтал хорвоо өнхөрч хоног өөрчлөгдөөд цаг хугацаа гэж гайхалтай этгээд хурууны завсраар урссаар.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...