Monday 30 April 2018

Gin Wigmore

Анх Written in the water гэж дууг нь сонсоод энэ яасан аятайхан дуув, ямар аятайхан хоолойтой дуулдаг бүсгүйв гээд жаахан сонсоод үзсэн бүсгүй юм байгаан.


Жин Вигмоор гэдэг энэ Шинэ Зеланд дуучин бас л өвөрмөц хоолойтой, хааяа надад Элли Кингийг санагдуулаад байдаг, үнэхээр сайхан төрсөн бүсгүй байнаа.


Энэ дуучны дуунууд миний гүйхдээ сонсдог плэйлийстэнд заавал байж байдаг. Devil in me гэдэг дуунд нь бас нугасгүй.





Саяхан шинэ цомгоо гаргасан байна лээ ь Ivory гээд татаж сонсож амжаагүй л яваа.

Би хэрвээ тохиргоо нь бүрдээд төрцөн байсан бол нэг иймэрхүү стильтэй байх байсийн. Даанч би чинь эгэл даруу болоод төрчихгүй юу. Тэгээгүй бол ч...

Gin Wigmore - Black Sheep




  I got lots of jealous lovers that all wish they had me back
Got a pistol for a mouth, my old mama gave me that
Making my own road out of gravel and some wine
And if I have to fall then it won't be in your line


 Everybody's doing it so why the hell should I
Everybody's doing it so why the hell should I


 I'm a bad woman to keep
Make me mad, I'm not here to please
Paint me in a corner but my colour comes back
Once you go black, you never go back
I'm a black sheep
I'm a black sheep


 I wasn't born a beauty queen but I'm okay with that
Maybe radio won't mind if I sing a little flat
I wear my boots to bed, hang a cross up on the wall
To save me from a shallow grave that wants to take us all


 Everybody's doing it so why the hell should I
Everybody's doing it so why the hell should I

 I'm a bad woman to keep
Make me mad, I'm not here to please
Paint me in a corner but my colour comes back
Once you go black, you never go back
I'm a black sheep
I'm a black sheep
I'm a black sheep
I'm a black sheep


 I got lots of jealous lovers that all wish they had me back
Got a pistol for a mouth, my old mama gave me that
Making my own road out of gravel and some wine
And if I have to fall then it won't be in your line


 I'm a bad woman to keep
Make me mad, I'm not here to please
Paint me in a corner but my colour comes back
Once you go black, you never go back
 

Шинэ сартай шархүүтэй өдрийн мэнд

За ингээд 5 сар гараад ирдэг байжээ.


Намрын сүүлийн сар гэсэндээ нартай л өглөөгөөр эхэлж байна, 5 сар маань харин цаанаа л нэг жиндүү байх юм.


Харин хамгийн баяр бахдалтай үйл явдал бол өнөөдөр манай Шархүү дуугаа дуулсаар намайгаа зориод ирж яваа...


Манай ажлаас энэ жил хүмүүстээ бонус өгөхгүйгээр Фижи рүү 6 хоног тийм буилдинг нэрийн доор хүмүүсээ гэр бүлийнх нь хүн /найз нөхөд хамаатан садангаасаа нэг хүн авч явж болно, хэрвээ гэр бүлгүй бол/ - тэй цуг амруулж байгаа явдал юм гэнээ.


Энэ 5 сарын дундуур нэлээн хэдэн хүн явах юм гэсэн тэд нар л бөөн баяр л байх шиг байна.
Тэр явуулах өдрүүдийн хуваарь нь Шархүүгийн амардаг хуваарьтай таарахгүй, би ганцаараа явмааргүй байгаа учраас бид хоёр бараг явж амжихгүй байх, тийм болохоор бонус өгөөгүй нь надад онцгүй санагдсөөн гээд яахав дээ тээ.


Уг нь бол Фижи явж үзвэл гоё л байх, гэхдээ дараа явах боломж гарах байхаа гээд тоохгүй л байна. Уг нь бол 6 хонох буудал, унаа, онгоцны тийз тэгээд хоол ундыг нь бүрэн дааж байгаан.


Миний хувьд ингэж өвлийн улиралаар ажилтануудаа ийш нь тийш нь бөөнд нь бонус маягаар явуулж байгаатай таарч буй анхны ажил.


Нөгөө 13 сарын цалингийн л нэг хэлбэр болоод явчихлаа.


Сэтгэл санаа өөдрөг гоё өдөр байнаа, за энэ сарыг энэ эрчээрээ жин дугуйдаад дуусчихвал Хугас марафон минь боллоо доо. Уг нь гүйгээд л байгаа, гэхдээ бас сэтгэлд хүрэхгүй байнаа, энэ бэлтгэл. Хоол ундаа би хааяа зохицуулж чадахаа байчдын болохооороо. Гүйгээд урт гүйгээд зай ихсэх үед би аймаар өлсгөлөн болчдиймаа. Идээд л байх нь тэр. Тэгээд тэр өлсгөлөн мангаатайгаа ойрд дайн зарлацан, Өлсөөд байна гээд уйлахаар нь ус уугаад өдөржин тэвчээд, орой гүйгээд мангаа овоо дуугай байжийснаа яг унтахын үед хөргөгчний өмнө л очцон зогсжаахын. Уг нь нөгөө ээнжел нь өдөржин байлддын тэгээд орой болохоор дийлэхээ байчхын.


Хаха, за энэ сүүлийн параграф бол хэнд ч хэрэггүй юм болчлоо.


За тэгээд хавартай газрын хүүхдүүд өндөр өсгийт даашинз өмсөөл гүйж байгааз дээ, би ч яахав сээфтий шил, хай виз хувцас, пааргар сээфтий гутайлтай л хүн суужийна. Залуу нас нь өөрөө гоёхон юм даа тиймээ.

Wednesday 25 April 2018

Болъёооо.

Чадкүүнээ, үнэндээ л чадкүүнэ.


Өглөө ажилдаа ороод ирсэн манай ашиглалт хариуцсан менежер гээд аягүй гоё хүн байдаг байхгүй юу, бид хоёрын хурим этэр дээр очсон, эндээ л бас дотно талдаа орон, ажил төрөл янз бүрийн юм ярьж байхад түшигтэй тулхтай ер нь л нэг тийм сайхан хүн байдийн тэгсэн ажлаасаа гарлаа гэнээ.


Би чадкүү ээ та одоо ийм амиа хичээсэн байхаа боль л гэлээ...


Яацарсиймээ ойрдоо дандаа хэрэгтэй хүнүүс нь явна гээд гайхуулаад байхийн.
Би тэгээд ааш муутай менежертэйгээ хоюлхнаа торойгоод хоцрохоосоо өмнө бас тэгээл ажил хайх л хэрэгтэй болноо доо ай хөө.


Ажлын талбар дээр тэр л хэцүү шүү, сайхан гар нийлдэг хүнтэй сайхан ажиллаж байгаад би өөрөө юмуу эсвэл нөгөөх маань яваад өгөхөд л онцгүй байдийн.


Гэхдээ тэгээд ирж буцдаг хорвоо болохоор яваад өгсөн хойно нь хэсэг үгүйлж байгаад л мартчина даа харж л байгаарай. Хэхэ.


За тэгээд тэр даргадаа амжилт хүсээд л сайн рекемондээшн бичиж өгөөрэй гэж хэлээл салах болох нээ.

Sunday 22 April 2018

Салхи бид хоёр

Нүүр нүдгүй элс хөөн исгэчих үглээ дуутай салхины чимээ түнэр харанхуйд гэрийн гадаа юу ч юм балбан дуу гаргаж, үе үе би цочно.


Гэнэтхэн цочичхоод тэрүүхэн зуур салхи гэдгийг нь мартчихаар зүггүй зүрх пүл палхийн цохилж намайг хуурахад арай гэж ухаарахдаа "Аа муу аальгүй салхи, хүн айлгаад" гэж чангаар хэлж өөрийгөө тайтгаруулах би.


Салхи үнэндээ огтхон ч тоомсорлох завгүй ульж исгэрч, хүүгэж ёстой үглэх онгод нь орсон айлын ааштай эхнэр шиг чарлаж, үс нь бууралтаж зүс хийморь нь хариад нүдэндээ галгүй болсон өвгөн чоно шиг ульж, хаа нэгтээ Бушхүүгийн үлгэрийн алаг толгойтой шулмас шиг цахиртан тэндээ л завгүй байх аж.


Салхи... Түмэн нүүртэй.
Сүүлийн үед надтай ааштай салхи л таараад байгаа.


Сормуус илбэсэн сэвшээ салхийг би санан гансарахад Улаанбаатарын минь хаврын үдэш тэртээ доор гудайсан нарны цацрагтай наадан эрхэлдэг хөөрхөн хонгор салхийг л үгүйлээд байх юм. Тэр салхины шаргалхан үнэрийг чийгтэй хамт үнэр лэх сэн.


Хүүхэд насны дурсамж хаанаас ч юм сэдрээж хамар сормууст минь халиуран үелзэх тэр шаргал салхийг би санаад байна.

Thursday 19 April 2018

Зүгээр л

Зүгээр л гайхуулсиймоо. Таанууст тэгүүл энэ байгаамуу. Би яааг одоо амандаа уусгаад амтыг нь мэдрээд л идээл суужийна. Хуримаар гэрийнхэи ирэхдээ надаа хайрцаг дүүрэн чихэр шоколад авчирч өгсийм байхгүй юу.


Алпен гөүлд захихаа мартсан байсан. Гэхдээ энэ Алтан говь их гоё хийдэг болсон байлээ ш дээ.

Tuesday 17 April 2018

***

Нэр ч байхгүй гарчиг ч үгүй өдөр байна өө өнөөдөр.
Өглөөнөөс хойш л нэг ажилтай зууралдаад ард нь гарахгүй болохоор нь хаяад ийшээ ороод ирлээ.


Энэ долоо хоног бол үнэндээ л чардайсан хоногууд байна өө, өвөл болоод /намараа алдций ш дээ/ шууд усан бороо салхинаас өөр юмгүй, дээр нь манайхаас хоёр ч хүн амраад явцан тэгээд би нь шаварт унасан шарын эзэн хүчтэй гээд завгүй бүр түмэн завгүй гээд зарааны үс тоолоод суужийн. Жижиг сажиг явах суух ажил нь барагдахгүймаа дээрээс нь бас манай ажил дээр нийлдэг найзуудын нэг маань өчигдөр лаб руу явуулсан шинжилгээний хариу нь ирээд ирэхдээ мансууруулах бодис хэрэглэсэн гэж хариу ирээд ажлаасаа халагдаад яваад өгөхиймаа.


Ажлаас гадуур бид хоёр нээх нийлж сүйд болдгүйен ажил дээр харин нийлж хааяа бав бав хийдэг байсан байхгүй юу, мань хүн гэр бүлтэйгээ арай өөр хотод амьдардаг байсийн гэхдээ албан тушаал дэвших гээд бүх зүйл тодорхой болцон ажил руу дөхөж нүүж ирэх гээд манай хотод байр сав үзэж хайгаад явж байсан залуу байхгүй юу.


Манайд сардаа 4-5 удаа ингэж рээндом шинжилгээнд оруулна, бас үлээлгэнэ тийм болохоор энэ шинжилгээ өгөх бол байнгын бэлэн байдал шаарджаам чинь.


Тэрийг уг нь ойлгодог л хүн баймаарийн тэгсэн байхгүй ээ, үгүй тэгээд одоо болоод өнгөрсөн хойно юу ч гэлтэй билээ. Амаа хамхиал гүүд лак гээл үлдлээ.
Гэхдээ дараагийн ажил олгогчид нь энэ талаар мэдээлэл өгөх эрх манай уурхайн менежерт байдаггүй юм байна. Тийм учраас удахгүй ажилд орох байхаа тэр нөхөр уг нь хийж байсан ажилдаа их сайн, аягүй идэвхитэй залуу байлаа гэж.


Амьдрал тэгээд алдаа оноо, гэнэтийн бүхнээр дүүрэн байх юм даа.



Sunday 15 April 2018

Нууц үгээ мартчих...

Бололтой юм аа нээрээ, би нээрээ яана вэ. Нууц үгийг үнэндээ л санахгүй юм аа. Аймаар утга учиртай хийгээд санаад өгөөд л нууц асуултуудад хариулсан байхгүй ээ. Юу ч байхгүй.


Би нөгөө Их Британий визний аппликэйшныг онлайнаар бөглөж байсан байхгүй юу. Нууц үгээ мартааск, тэгэхээр нь сэргээе гээд яваад орсон нууц асуултуудын хариултыг мартцан байвал яахуу.


Үнэн үхэр толгойтой Үрэлмаа юм аа нээрээ. Одоо тэгээд бүү мэдээ, хаашаагаа ч харж үхэхийн байгаан, заримдаа ингээд зөнөөөд эхэлчдийн ш дээ зүгээр.


Уг нь бол зүгээр л баймаар бай ш дээ, надад энэ нууц үгтэй амьдрал таалагдахгүй байна өө. Шууд л пэйпэр аппликэйшн хийдэг байж...

Thursday 12 April 2018

Намарыг хайж байна...

Гэв гэнэт бүр гэнтээс гэнэт хүйтэрч хүн амьтан тэнгэр хангай бүгд цочирдов.


Цочирдсоноосоо болоод нөгөө тэнгэр хангай чинь учраа олоох байгаад сүүлийн хоёр өдөр усаар шуурч уйлдаг гэж байна ш дээ.


Саяхан хагас бүтнээр дан цамц шоорттой гүйж явсан би этэр бас цочирдоод гайхаад нимгэн нүцгэн явж байж арай л тасраад унасангүй.


Энэ намар гэдэг улиралыг минь хаана нуучиваа. Уг нь арай ч ингэж огцомддоггүй л байсан санагдаад байхийн.


Шууд хар шуурга /газар дээрхийг нь одоо юугдийм ээ/ дэгдээд саяхан энэ ойрхон газар 6 байшин нурж унаад, мод үндсээрээ булга яваад бөөн л юм боллоо.


Өнөөдөр Баасан гариг би ч борооноос өмнө гэртээ харьж үзэх минь.


Жич: Нээх шалиагүймаа уг нь 24-5 хэмээс шууд хүйтрээд 10аас доош ороод 500м ийн өндөртэй уулуудаар цас орсон юм.

Monday 9 April 2018

Ингээд байвал яажээнэ гэснээс...

Ингээд олон дахин хэрэгтэй хэрэггүй юм бичээд байвал яаж байна гээд байхгүй юу. Ажил тарах дөхөөд би сая нэг хурлаас гараад орж ирж байгаан, миний хийсэн ажлыг нээрээ энэ манай бүдүүнээ харин өө тийн би хийсийн гээл ярьж өгдөг гэнээ, гүү тэгээд олон хүний дунд гүү ш дээ би эхний дезайныг нь гаргаад чамд өгөөз дээ гээд байлтай нь биш гацаж гайхаж сууж байгаал гараад ирлээ...


Манайд нэг далангийн иженер байдаг юм, тэр маань ажлын хуваарь шог байна нэг бол цалингаа нэмүүлнэ эсвэл роостероо өөрчилмөөр байна ингэнээ. За би менежерт уламжилаяаа л гэлээ, надад ямар тэр талын эрх мэдэл байх биш, энэ гэхдээ 3 долоо хоног гэр бүлээсээ хол амьдрадаг болохоор мань хүн бас жаахан ядраад байгаа боловуу гэж би хараад л байгааен.


Уг нь ажилдаа аягүй сайн, надад их дэмтэй энд олон жил ажиласан болохоор зөндөө их юм мэднээ. Гээд бас таалагдахгүй байгаа бол өөрчлөлт шинэчилэлт хийх хэрэгтэй л дээ.
Би бол компанийг бодохоос өмнө өөрийгөө л бод гэж хэлсэн. Хэнийг ч орлуулж болдог хорвоо шүү ер нь бол, сайн муу нь юу юм гэхээс гэхдээ л нэг хүн явлаа гээд тухайн компанийн ажил нурж унадаггүй л байхгүй юу.


Эхнэр хүүхдүүд нь Австралид амьдардаг болохоор бас манай шархүү шиг нисэж ирээд нисэж явна. Тэр эхнэр бол бас л мундаг байгаа биз, хоёрын хоёр хүүхэд асраад аваад явчиж байгаан, би ганц биеэ заримдаа авч явж чадахгүй шоколадаар аргадаж амьдарч байна ш дээ жишээ нь өнөөдөр...


Энэ нөхөр явчихвал манай бүдүүнээ нэг л сайн туслахгүй л байх. Менежертээ хэлж байгаад гайгүй геологич олж авна даа тэрэндээ хүрэхээр бол.


Би хуримын өмнө эндээс 7 сар гэхэд гарна гээд төлөвлөсөн байсан болохоор энэ бүдүүнээг ерөөсөө тоодоггүй байлаа л даа гаргаад байгаа тэнэг аашнуудыг нь, харин даргатайгаа яриад дахиад 1 жил ажилланаа гэцэн болохоор одоо нэг нартай өдөр энэ бүдүүнээтэй халз тулна даа гэж халгаад л сууж байна. Тэгэхгүй бол миний үлдсэн  жилийн хугацаа их л ядаргаатай өнгөрөх шүү дээ. Би ингэж хэрэггүй хүмүүсийн үйлдлийн өмнөөс стресстэх бол шаардлага байхгүй тийм учраас хэлээд орхие. Үнэхээр санаандгүй байнга миний эсрэг юм хийгээд байдаг байж болох л юм.. Хаха арай ч тийм мэдрэлгүй ч юм гэж юу байхав, мэдээд л байгаа байх.


Манай хүн надад тэгж зөвлөдийн Менежер хүмүүс ийм таагүй зүйлүүдийг ярьдаг ойлогуулдаг байх хэрэгтэй. Менежер хүн бол хүмүүсийн найз байх шаардлагагүй сайн удирдагч дэмжигч, түшиг тулгуур л байх хэрэгтэй гэдэг юм. Хаха би бол зассс гээд тойроод явцан байж мэдэх л нөхөр...

Аашмаа

Ёоох энэ гадаа тэнгэр бүрхээд цахилгаан цахиж бороо хувингаар цутгаж буй мэт асгараад салхины хэмжээ цагт 65 км хүрч ширүүсээд гарч ороход хаалга үүд саваад ядаж байхад манай уурхайн хамаг шороо нь нүүр нүдгүй ирж балбаад...


Ингээд байгаль дэлхий учраа олохоо байгаад аашмаатахаар нөгөө царай муутай бор хүүхэн чинь дагаад нармайгаад хамаг эрч хүчээ салхинд тавиад туучих юм аа...


Сэтгэлээ жаахан сэргээе юү гэж бодоод хоолны газраас ганц шоколад аваад гараад ирсэн нөгөөхийгөө арай л салхинд тавиад тууцангүй.


Дээрээс нь нөгөө му флу вакцин чинь хөндүүрлээд зүүн гар даагддаггүй ээ. Чамайг даа яахав.


Тэгэхээр нь оофис хэсч ажлын ганц хоёр хүнтэй бав бав хийлээ.


Өглөөгүүр үнэн цоглог байсиймаа, ажлаа тараад гэр лүүгээ давхиад 6 кмийг дрээдмилл дээрээ гүйгээд этэр гээд бүхэл бүтэн 24 цагийн төлөвлөгөө гаргасан байсан, одоо бол ийм салхитайд машин барьж хол явмааргүй байна, уурхайн байранд очиж унтана, өчигдөр барьж авсан номоо уншина, вакцин хийлгэсэн тул гүйхгүй тээд шал далий юм бодооод л сууж байна.


Өнөөдрийн тэнгэр бид хоёрын ааш үл олдох нь дээ. Маргааш болноо Золбоо, тэнгэр цэлмэнээ Золбоо, Сар гарнаа Золбоо...

Флу вакцинаа хийлгэлээ.

Өө тийн, Манай ажлын сувилагч бүсгүй хийж байгааен. Ёооё эндэхийн энэ эмч сувилагч нар үнэн хайнгаа. Бээлий мээлий өмсөхгүй, спирт мспирт байхгүй харин шууд дайрдаг гэжий ш дээ. Тэгэхээр нь би бас спиртээ мартаагүй биз гэж илүү үгэлж байж сануулж байгаан.


Анх ирчихээд нэг эмнэлэгт очиж үзүүлээд тэгээд цусны шинжилгээ өг гээд очсон чинь нэг сувилагч аймаар муухай гартай, хумс хуруу гэж авах юмгүйн байж бээлий өмсөхгүй чичирсээр байгаад авчиж байгаам даа. Ёооё, тэрнээс хойш энд эмнэлэгт нь сүжиггүй болсон.


За эхнээсээ эхлээд далийгаад явчлаа шүү энэ хааяа ингээд гарчиг олоод тавихаар хадуураад шал өөр юм бичээд явчих юм.


Тэгсэн нээрээ вакцинаа хийлгэсэн. Би 2 жилийн өмнө нэг хийлгэсийн, тэгээд дараа нь хийлгээгүй байж байгаад энэ жил ер нь хийлгэчие гэж бодоол хийлгэчлээ. Хамгаалж чадаж байвал сайн байх гэж бодоод.


Аа тэгээд бас тариагаа хийчихээд чихрээр дайлаад байна аа бас, чихрийг нь аваад л гараад ирсэн. Ер нь бол үнэгүй юманд нугасгүй. Хаха, Ялангуяа чихэр байвал.


Ажил ойрдоо их л байх шинжтэй, маргааш эндэхийн мэргэжлийн хяналтын 2 хүнтэй хуралай, тэр нь миний амьдардаг хотод болохын. 12 гэж эндээсээ гарч давхиал 3аас хуралдаа орчоол 5 гээл тарах биз эртхэн гэртээ харина гээд бодохоор бас баярлаад д байгаа.


Саяхан бас тэр хотод нэг онцгүй хэрэг гарсан байнаа. Саяхан ч гэж сая хагассайны өглөө шүү дээ. Яг аль дүүрэгт гарсныг нь сайн анзаарсангүй, нэг эмэгтэй гэртээ охинтойгоо хоёулхнаа байж байхад нь өглөө 7 цагийн орчим хорь гаруй насны залуу гэрт нь ороод охиныг нь зодоод ээжийг нь хүчиндсэн байх юм.
Мэдээ уншчаад айгаад өчигдөр эндээ хоносоон. Нөгөө ялаа шумуул амьтан дэвхрэгнээс айгаад энд хонож чаддаггүй хүн чинь бүр харин дуртай хонож байна лээ.


Энд хааяа ийм хүний санаанд орохооргүй хэрэгүүд гарч л байх, хэсэг айж байгаад мартчихдаг юм. Болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Тэгээд хөршүүдтэйгээ дотносох хөдөлгөөн эхлүүлэхээр шийдлээ. Манай нэг хөөрхөн хөрш байдиймаа тэр хоёрыгоо энэ вийкэндээр эргүүлэхээс.


Өөр ч сонин юм алга даа, муухай шуургатай бороотой өдөр байна. Бүх зүйл бүрсийгээд, би хүртэл бүрзийгээд...

Sunday 8 April 2018

Уулын оргил булаацалдаад.

Яагаав муриа найзтайгаа уг нь ууланд уулзана гэж болзоо тогтоосон байснаа бичсэн дээ, тэгээд яахав тэр гурав ирээгүй ч хамаагүй шархүү бидэн хоёр нь өглөө үнэгэн харанхуйгаар босоод 50 гаруй км давхиад уулынхаа ёроолд очсоон.

Уулын орой дээрээс наран харах бодолтой байсан ч бүтэхгүй байсан л даа угаасаа. Хэхэ.
Жаахан хайж явж байгаад машины зогсоол олж машинаа тавьчаад үүрэвчнүүдээ үүрээд 3,9 км хол мөртлөө даруй 1км өгсүүр уулын орой луу гон гун гээд гарч өгсөн. 45 минут яваад нэг харах цэг дээр гарч хавь ойроо хараад амарсны дараа жинхэнэ өгсүүр лүүгээ эхэлсэн. Үгээ хэлж үсээ зулгаасаан хэхэ.



 
 

Уулын орой дээр гарсан хойноо харин ёстой гоё амарсан. Өгсөхөд 2,5 цаг зарцуулсан. Өгсүүр биш газраар бол 11 км ыг 2 цагт явдаг хүмүүс болохоор үнэхээр өгсүүр байсан байгаа биз.

 

Орой дээр нь гараад нисэж зургаа авахуулах гэж шархүүгээ залхтал утас бариулж зогсоосон. Хаха.

Буцаад буухдаа харин 2 цаг алхсан буухад сүүлдээ хөл чичрээд ядраад, зөндөө их турсан байхаа. Лав л 5 кг хөлс урссан гэж тооцоод байгаа.

 Гэртээ ирэнгүүтээ орой хоол хийх гэснээ залхуураад пабад очиж өөрсдийгөө пийвээр шагнаад. Ингээд нөгөө урссан 5 кгыг буцаагаад авчиж байгаан.

Хагассан өдөр нь ойрхон нэг нуур байдаг юм тэрийг тойрч гүйгээд 6 км, бүтэн сайнд нь 16 км гүйгээд ингээд өнөө өглөө шархүү минь ажил руугаа би ажил руугаа.

Амьдралын өнгөлөг бүхнийг 1хэн хагас бүтэн сайнда амжуулах гээд хичээхээр шархүүгийн гэртээ байх хугацаа харвасан сум шиг өнгөрч би нь дахиад л 3 долоо хоног хоног хугацаа тоолж үлддэг юм даа...





Wednesday 4 April 2018

Найз

Хөөрхөн найз маань өчигдөр утасдаад энэ тавдахь өдөр ярилцаж тохирсон болзоондоо ирж чадахгүй нээ гэж хэллээ.


Бид хоёр уг нь 2 долоо хоногийн өмнөөс ярьж тохироод хоёр шархүүдээ хэлээд тэгээд тэр гурав хотоосоо бид хоёр эндээсээ гараад давхиад очиё гэж ярьсан юм. Тэгээд уулзаад ууланд авираад дараа нь манайд ирж хоноод орой нь сайхан покердож винодоно гэж тохирсон байхгүй юу.


Тэгсэн ажилтай боллоо гэнээ.


Энэ бол миний муриа найз юм байгаан. Ихэнхдээ болзоо тогтоогоод заа зүү болчихоод амжихаа байлаа гэдэг юм. Тийм болохоор надад арай л сээлфиш санагддаг нь үнэн. Гэхдээ ажил амьдралтай хүмүүс аргагүйм даа гээд уужуу сэтгэл гаргаал Зүгээр зүгээр санаа зоволтгүй дараа болъё оо гээл өнгөрөөчдийн...


***
Жаахан охин байхаасаа найзалж ирсэн нэг бүсгүй минь намайг Нүүр ном этэрээсээ хасаад алга болж өгч.
Монголд ид найзалж байх үедээ ёстой л хэрэгтэй хэрэггүй далан долоон үг дэлгэж үүр цайтал хууч хөөрч хайр дурлал хамаг нандин нууцаа шивнэж явсан тэр үед бол миний хамгийн дотно найз шиг байж, хэзээ ч хагацаж салахгүй юм шиг хэлхэлдэж явсан найз маань юм.
Нэлээн хэдэн жилийн өмнө Лаос явж ажиллах боллоо гээд л намайг хэлтэйгээрээ хамаг юмыг минь хийж өг гээд авчраад өгчихдөг би өмнөөс нь захиа занаа утас шөрмөс за бараг арай л ярилцлаганд нь ороогүй байх бүх зүйлийг нь хийж өгч байсан юм. Харин тийшээ явснаасаа хойш зан нь хувирч намайгаа тоохоо байгаад хааяа нэг өөрт нь хэрэгтэй үед гарч ирж гуйх зүйлээ гуйчихаад ингээд би хэрэггүй үед бүхнээ нуугаад алга болоод өгдөг болсон юм.
Энэ бол миний ашигч найз.
Удахгүй ээ хүүеээ би тэрэнтэй тэгэх гэсийн чи танина хэлээд өг гээд юм уу, энэ маань ингэчлээ чи туслаадах гээд ороод ирнэ. Мэджил байгаа найз нь хүлээжил суугаа чамайгаа...




***

Хагас бүтэн сайн өдөр болгон ямар ч завгүй байсан утсаар 5 үг хэлэх байсан ч хамаагүй мэнд мэдэж ярьдаг сайхан найз минь. Үр хүүхдүүд хань ижил гээд түмэн завгүй мөртлөө л Thinking of you гэж зурвас үлдээж сэтгэлд минь инээмсэглэл бэлэглэдэг найзыгаа бусдаас илүү сананаа.

Сая хуриманд ирээд бид хоёр боломжийг ашиглаж эрхлэлдэж хэлхэлдэж зүсэн зүйл л боллоо. Ямар сайндаа түүний нөхөр манай нөхөр хоёроос бусад хүмүүс бол энэ хоёр чинь хосууд юм уу гэж гайхахаар...

Миний хонгорхон түшиг тулгуур болсон найз...Чамдаа би хайртай... Удахгүй уулзанаа. 



Monday 2 April 2018

Улаан өндөгний баяр хийгээд бас бус

Болоод өнгөрсөөн манай энд, хүмүүс 4 хоног амрав. Баасан, Бямба, Ням Даваа гээд 4 өдөр хийх байхаа олж ядаж, өөрийгөө яахаа мэдэхээ байтлаа эргүүтэв.


Иймэрхүү өдрүүдээр уг нь найз нөхдүүд ирээч орооч гараач уулзаач учраач гэсэн хүмсүүд байсан ч нөгөө Зожигмаа чинь, ажилаасаа жаахан жаахан зуурч, ном уншиж, хоёр удаа уртаас урт гүйж, хуушуур хийж, ном уншиж, Нетфлийкс эргүүлж, хуушуур идэж эргүүтэж өнгөрөөв.


Сүүлдээ өдөр шөнөө ялгахаа байгаад урд шөнө цурам хийлгүй эргэж хөрвөсөөр өнөө өглөө дуугаа дуулсаар ажилдаа ирж өөрийгөө олж авлаа.


Манай шархүүгийн амралт энэ урт амралтаар таарсангүй тул, бидэн хоёр ийгээд хийх зүйлгүй нэг нь уурхай дээрээ нөгөө нь гэртээ гиеүрлээ л дээ. Гэхдээ, цирин цннн цн цирийн...


Шархүү одоо тэндээсээ хэдэн онгоцоо дамжаад наашилж яваа. Өнөө орой гэртээ ирнэ. Энд бөөн баяр жаргал ханхлуулсан хүн л байна.
Ирлээ гэж баярлаж өчигдөр гэр орноо цэвэрлэж өнгөрөөсийн.
Гэхдээ энэ хол байдаг чинь хааяа хэцүү юм шиг ч хааяа амар шүү.


Ямартаа ч гэртээ ирэхэд нь цэмцийгээл угтаж дөнгөөд л байгаа юм.



***

Өчигдөр нэг ойр дотно болж сүйд болдоггүй ч мэндийн зөрүүтэй явдаг эгч маань Нүүр номоор орж ирж бид хоёр хэсэг чаатлав. Өөрөөсөө нэлээн дүү нэг залуутай хориод жил хамтран амьдарсан бүсгүй. Тэрэндээ ёстой аймаар гэхэд дэндүү аймаар хайртай юм байхгүй юу, хаа нэг тааралдахдаа тэрэндээ хир халдаана гэж үгүй нөгөөх нь бүсгүйн бэлэн хөрөнгөн дээр балчир ухаанаа барьж ирээд хэвтсэнээс хойш ажил төрөл хийгээгүй хэдэн унаагий нь сольж унаад л, архи дарс хүүхэн шуухан эргүүлээд л гүйгээд байдаг байсан залуу юм байгаа юм.

Харин тэгсэн энэ олоон жилийн хойно нөгөөхөө явууллаа хүн амьтантай суу хүүхэд шуухадтай бол гэж хэллээ гэнээ. Би эхэндээ ойлгосонгүй, та ёстой их хайрласан даа тэгээд энэ олон жилийн дараа тэр их хайраа асгасаны дараа хайран биш юмуу гэж асуулаа би. Би байсан бол явуулахгүй л дээ. Байнаа гээд байгаад байвал байлгаад л байна гэсэн санаа.
Тэгсэн бүсгүй ийн өчих юм: Аав маань саяхан өөд болоод ингээд хараад байсан үр хүүхэд олонтой хүн хичнээн сайхан юм бүх зүйл сайхан болоод бүтээд явчихдаг юм байна тэгээд хархүүгээ харсан өрөвдөөд тэгээд хүүхэд шуухадтай бол гээд явууллаа гэж байна.


Би бодлоо: Ай даа бас тэр залуу одоо тэгээд хорин хэдтэй шижигнэсэн жаахан залуу байхаа больсон доо, үнэхээр л ингэх байсан бол тэгж их хайраар тэтгэж, эрхлүүлж суухаар эртхэн явуулах байж дээ. Тэгсэн бол тэр залуу өдийд ажил төрөлтэй, эхнэр хүүхэдтэй байх байсан болов уу. Одоо тэгээд бас л нас нь явчихсан даа тэр хүний гэж л бодогддог юм байна.

Гэхдээ би тэр хоёрын амьдралыг мэдэхгүй, тэр залуу бас тэр эгчид тэнцүүхэн л хайртай байсан байлгүй, би уг бүсгүйн оронд байж үзээгүй болохоор угтаа гаргаж буй санаа, хайр хүндэтгэлийг нь мэдэх ч үгүй юм хойно надад шүүмжлэх эрх байсангүй. Зүгээр хайран санагдаад шүүрс алдаад л хоцорлоо.

Хүний хорвоо гэж, эргэлдээд л эргүүлэгтээ биднийг шигшээд л, нийлүүлээд л нэг талд нь хагацуулаад л, учрал ерөөл, хувь тавилан бүгд л энд заяа төөргөө даган хөл нийлэх нь нийлж, замын салаан дээр ирээд холдон одох нь одоод л...

Тэр эгчдээ сайн сайхныг хүсээд л өнгөрлөө, уужимхан юм шиг сэтгэлийг нь өрөвдөөд л хоцорлоо.  


Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...