Monday 9 April 2018

Ингээд байвал яажээнэ гэснээс...

Ингээд олон дахин хэрэгтэй хэрэггүй юм бичээд байвал яаж байна гээд байхгүй юу. Ажил тарах дөхөөд би сая нэг хурлаас гараад орж ирж байгаан, миний хийсэн ажлыг нээрээ энэ манай бүдүүнээ харин өө тийн би хийсийн гээл ярьж өгдөг гэнээ, гүү тэгээд олон хүний дунд гүү ш дээ би эхний дезайныг нь гаргаад чамд өгөөз дээ гээд байлтай нь биш гацаж гайхаж сууж байгаал гараад ирлээ...


Манайд нэг далангийн иженер байдаг юм, тэр маань ажлын хуваарь шог байна нэг бол цалингаа нэмүүлнэ эсвэл роостероо өөрчилмөөр байна ингэнээ. За би менежерт уламжилаяаа л гэлээ, надад ямар тэр талын эрх мэдэл байх биш, энэ гэхдээ 3 долоо хоног гэр бүлээсээ хол амьдрадаг болохоор мань хүн бас жаахан ядраад байгаа боловуу гэж би хараад л байгааен.


Уг нь ажилдаа аягүй сайн, надад их дэмтэй энд олон жил ажиласан болохоор зөндөө их юм мэднээ. Гээд бас таалагдахгүй байгаа бол өөрчлөлт шинэчилэлт хийх хэрэгтэй л дээ.
Би бол компанийг бодохоос өмнө өөрийгөө л бод гэж хэлсэн. Хэнийг ч орлуулж болдог хорвоо шүү ер нь бол, сайн муу нь юу юм гэхээс гэхдээ л нэг хүн явлаа гээд тухайн компанийн ажил нурж унадаггүй л байхгүй юу.


Эхнэр хүүхдүүд нь Австралид амьдардаг болохоор бас манай шархүү шиг нисэж ирээд нисэж явна. Тэр эхнэр бол бас л мундаг байгаа биз, хоёрын хоёр хүүхэд асраад аваад явчиж байгаан, би ганц биеэ заримдаа авч явж чадахгүй шоколадаар аргадаж амьдарч байна ш дээ жишээ нь өнөөдөр...


Энэ нөхөр явчихвал манай бүдүүнээ нэг л сайн туслахгүй л байх. Менежертээ хэлж байгаад гайгүй геологич олж авна даа тэрэндээ хүрэхээр бол.


Би хуримын өмнө эндээс 7 сар гэхэд гарна гээд төлөвлөсөн байсан болохоор энэ бүдүүнээг ерөөсөө тоодоггүй байлаа л даа гаргаад байгаа тэнэг аашнуудыг нь, харин даргатайгаа яриад дахиад 1 жил ажилланаа гэцэн болохоор одоо нэг нартай өдөр энэ бүдүүнээтэй халз тулна даа гэж халгаад л сууж байна. Тэгэхгүй бол миний үлдсэн  жилийн хугацаа их л ядаргаатай өнгөрөх шүү дээ. Би ингэж хэрэггүй хүмүүсийн үйлдлийн өмнөөс стресстэх бол шаардлага байхгүй тийм учраас хэлээд орхие. Үнэхээр санаандгүй байнга миний эсрэг юм хийгээд байдаг байж болох л юм.. Хаха арай ч тийм мэдрэлгүй ч юм гэж юу байхав, мэдээд л байгаа байх.


Манай хүн надад тэгж зөвлөдийн Менежер хүмүүс ийм таагүй зүйлүүдийг ярьдаг ойлогуулдаг байх хэрэгтэй. Менежер хүн бол хүмүүсийн найз байх шаардлагагүй сайн удирдагч дэмжигч, түшиг тулгуур л байх хэрэгтэй гэдэг юм. Хаха би бол зассс гээд тойроод явцан байж мэдэх л нөхөр...

3 comments:

  1. Ingeel olon dahin bicheed bvl goy goy. Ih sonirholtoi huurhun bichdeg bolohoor unshaad l huleeged l comment bicheed l taniad bh tuhtai saihan bdgim a. Ter buduun muuhai muu zolig, yaj tegj bdgin shuud helvel yasiin. Tanai sharhuu 3 doloo honood irj bhd ni chi ch bas gere tseverleed mundag l ugtdag biz de. Odoohondo huuhed shuuhadgui uuruu huuhdere yum chin amttan shimtten idelgui yah u de, odoo l uuriigu sn erhluued av, tsag hugatsaa huleehgui gdg ug bdg da

    ReplyDelete
  2. Өглөөний мэнд, Ина Ван. Би бас коомэнтийг нь уншаад сайхан шүү.
    Харин тийн Бүдүүнээтэй тэгжугаад халз тулнаа л гэцэн байгаа.
    Харин тиймээ, сайхан эрхлүүлжил байгаа, хэхэ удахгүй завгүй болох байх гээд л. Сая Пиглэтийн бичсэнийг уншаад пээ хүмүүс ямар айхтар завгүй байдийм бээ, тэгсэн би гэдэг хүн өөрийгөө түмэн завгүй гээд бараг мөрөөдцөн явжээдийн бишүү гэж л бодлоо.

    ReplyDelete
  3. Бичээд байнаа хө.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...