Sunday 8 April 2018

Уулын оргил булаацалдаад.

Яагаав муриа найзтайгаа уг нь ууланд уулзана гэж болзоо тогтоосон байснаа бичсэн дээ, тэгээд яахав тэр гурав ирээгүй ч хамаагүй шархүү бидэн хоёр нь өглөө үнэгэн харанхуйгаар босоод 50 гаруй км давхиад уулынхаа ёроолд очсоон.

Уулын орой дээрээс наран харах бодолтой байсан ч бүтэхгүй байсан л даа угаасаа. Хэхэ.
Жаахан хайж явж байгаад машины зогсоол олж машинаа тавьчаад үүрэвчнүүдээ үүрээд 3,9 км хол мөртлөө даруй 1км өгсүүр уулын орой луу гон гун гээд гарч өгсөн. 45 минут яваад нэг харах цэг дээр гарч хавь ойроо хараад амарсны дараа жинхэнэ өгсүүр лүүгээ эхэлсэн. Үгээ хэлж үсээ зулгаасаан хэхэ.



 
 

Уулын орой дээр гарсан хойноо харин ёстой гоё амарсан. Өгсөхөд 2,5 цаг зарцуулсан. Өгсүүр биш газраар бол 11 км ыг 2 цагт явдаг хүмүүс болохоор үнэхээр өгсүүр байсан байгаа биз.

 

Орой дээр нь гараад нисэж зургаа авахуулах гэж шархүүгээ залхтал утас бариулж зогсоосон. Хаха.

Буцаад буухдаа харин 2 цаг алхсан буухад сүүлдээ хөл чичрээд ядраад, зөндөө их турсан байхаа. Лав л 5 кг хөлс урссан гэж тооцоод байгаа.

 Гэртээ ирэнгүүтээ орой хоол хийх гэснээ залхуураад пабад очиж өөрсдийгөө пийвээр шагнаад. Ингээд нөгөө урссан 5 кгыг буцаагаад авчиж байгаан.

Хагассан өдөр нь ойрхон нэг нуур байдаг юм тэрийг тойрч гүйгээд 6 км, бүтэн сайнд нь 16 км гүйгээд ингээд өнөө өглөө шархүү минь ажил руугаа би ажил руугаа.

Амьдралын өнгөлөг бүхнийг 1хэн хагас бүтэн сайнда амжуулах гээд хичээхээр шархүүгийн гэртээ байх хугацаа харвасан сум шиг өнгөрч би нь дахиад л 3 долоо хоног хоног хугацаа тоолж үлддэг юм даа...





4 comments:

  1. Wow, yostoi goy bn a. Mash ugsuur yum bn, sn ch yavsan bn shu. Ene manan budan dund yamar goy zurag ve, ehleed niseh tuhai bish yoga hiij bn gej harlaa. Huurhun egduutei yum a. Naana chin guihed saihan bolohoor goy yom o, tsagaan ataarhav. Bi mongold guij chaddaggui e, buun shoroo toos, ugluu ert auyltai ged asuudaltai shu. Sharhuuge irchiheed bhd zalhuurah ni zuv, jin yahav, chi guideg yum chin. Tegeed ch mash emh tsegtstei, goolig huurhun ohin bn shd chi min.

    ReplyDelete
  2. Харин гоё ууланд гарсан завгүй өнгөрөөсөн гээд бөөн эрч хүч амтагдаад л сууж байна.
    Харин тиймээ, наана чинь бас санаа амар гүйдэг байвал уг нь, чи нэг клуб байгуулаач, гүйлтийн 7 хоногтоо 2 - 3 удаа цуглаад ханиндаа өглөө эрт гүйдэг. эсвэл орой ч байсан болно доо. Манай энд нэг клуб байдын Лхагва болгонд уулзаж гүйгээд дараа нь вино уудаг гэсэн. Хагассайны өглөө 5 км заалттай гүйнэ.
    Миний өмнө нь амьдарч байсан хотод бас нэг клуб байсан тэрэнд бид хоёр хэсэг цуг гүйдэг байлаа. Тэднийх бүр дасгалжуулагчтай, гүйж байх явцад чи ингэж байна тэрийгээ зас ингэвэл бага хүч шаардана гэх мэтээр хэлээд өгдөг. Тийм болохоор тэднийх мөнгө төлдөг байсан. Аа энэ сайн дурынхууд бол үнэгүй дур хообийгоороо холбогдоол цугларч гүйгээл салдаг.

    ReplyDelete
  3. Баярлалаа. Хөөрхөн ш дээ. Ина Ван.

    ReplyDelete
  4. Uu club baiguulaad ch guih hun bhgui bh o. Bi zugeer guih u ntr gej asuuj bsn, ugui e, yu guih e ged nud am ni oroi deere garahin bn le. Tegeed hagas saind Bogd uuland yavdag. Zaisangiin deeshe bdg amraltin gazrin hayand zogsool baiguulsan, tend mashina taviad oroi deer ni gardagin. Humuus ih yavdag bolson bn le. Bi hun amitan tsugluulad ugluu ert yaviya gej 1000 urialad irehgui, yanz buriin shaltag heleed yostoi muriulj bga. Ene uvul huiten yavj chadaagui e. Dulaarad 4 udaa yavsan, zunjinga yavna gej bodoj bga. Tsas ihtei, gutlanda hadaas zuuged 2 tayagtai matsahad 2 tsag yavj bj oroi deer ni gardagin, undur ni 2000 m garantai yim bn le. Urdaasa Mandushiraar bol 6.8km yavj bj Tsetsee gun deer gardag. Guih bolohoor l buun asuudal, gudamjaar guih yum u za boliy tegj uheed yahav l gsn humuus bhin. Mongolchuud er ni guih ulamjlal bdggui bh a, neeh l mashin unasan guzeenud bhin bn shd, kkk. Tegsen mirtlu l uul ru bolohoor uhsen ch yahav ged zutgechiin. Bas 1 tom saad bol tsag baridaggui ni unen hetsuu, tegeheer club baiguulaad humuusiig huleeged suusaar bgd l ger luge yavah bh o. Uul ni saihan sanaa yum a. Aa bas guichih oligtoi zam bhgui e, yavgan hunii zam ni ch yamar bile. Za baahan shaltag toochiv, kkk. Chamd endehiin baidlig oilguulah ged.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...